Арав.мн

Тажик-Хятадын хил, Солонгос ба Крымийн хойгийн асуудлууд

Тажик-Хятадын хил, Солонгос ба Крымийн хойгийн асуудлууд

Дэлхий дахинд болж буй үйл явдлын эргэн тойронд...


03

Тажик-Хятадын хил

2017 онд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятад Тажик улсыг өрөнд оруулж барьцаанд нь газар нутгийг нь авсан мэтээр баахан худал шуугив. Энэ нь гадаадын, тэр тусмаа Хятадын банкыг оруулахгүй гэсэн амиа бодсон бүлэглэлийн төлбөртэй ажиллагаа байсан бололтой. Одоо дуугаа хурааж банкны тухай мартан утаа униар ярих болов. Зун болонгуут мөн л мартах биз. Ер нь Монгол, Хойд Солонгос хоёр л гадны банк оруулдаггүй юм.

19-р зууны сүүл үед Памирын сүрлэг уулсад Орос, Хятад, Британи гэсэн 3 эзэнт гүрний сонирхол сөргөлдөх болсон байдаг. Харин үүнээс 100 гаруй жилийн өмнөөс Дундад Азид ноёрхлоо өргөжүүлж байсан Манж Чин улс задарч Тажикийг сонирхох манатай болов. Хятад, Оросод коммунист нам ноёрхлоо тогтоох зорилгоор иргэний дайн хийж байлаа. Яг энэ үед Манж Чин Улсын мэдэлд байсан Тажикийн зарим нутаг ЗХУ-ын мэдэлд орчихов. Манж Чин Улсыг залгамжилсан БНХАУ Тажикийг мэдэлдээ авсан ЗХУ-тай хилийн талаар маргах сонирхолгүй байсан бололтой.

Ингээд 1991 оны 12-р сард ЗХУ задрахад Тажик тусгаар улс болсон бөгөөд үүний дараа Хятад улс газар нутгийн маргааныг шийдэх асуудал дэвшүүлж эхэлсэн байна. Хөгжлөөр тийм ч сайн биш Тажик улс исламын хэт даврагсад, Афганистанаас дамждаг хар тамхины урсгал гэсэн хоёр асуудалтай тулгарч хүчин мөхөсдөж эхлэх нь тэр. 2011 онд Тажикийн парламент Зүүн Памирт маргаантай байсан 8000 км² газрын 1000 км² газрыг Хятадад шилжүүлж Тажик улс оронд нь 1 тэрбум долларын тусламж авчээ. Ингэснээр Памирын уулсыг Хятадтай холбосон зам нээгдэж хоёр орны худалдаа эрс өссөн байна. Хятад урьд нь Тажикийн хилийг хамгаалж байсан Оросын үүргийг өөртөө авч хар тамхи, исламын хэт даврагсадтай тэмцэхэд Тажик улсад тусалж буй юм.

Гэвч Тажикууд Хятадад экспортлох барааныхаа төрөл, хэмжээг нэмэгдүүлж чадахгүй байгаа нь ийм боломжоо алдаж буй өнөөгийн Монгол Улсын байдалтай яг адилхан зүйл билээ.


02

Хойд Солонгос нэгдэх асуудал

Солонгос бол манай гаригийн цорын ганц хуваагдмал орон бөгөөд 1953 онд их гүрнүүдийн сонирхлын зөрөлдөөний золиос болж ийм байдалд орсон юм. Сталин, Эйзенхауэр нар Солонгосыг хоёр хувааж нэг гараанаас эхэлсэн уралдаан өнөөдөр юунд хүргэв гэдэг талаар ярих нь илүүц биз. 

Хоёр Солонгосыг нэгтгэх хоёр арга зам байдаг гэсэн санал бий: 

  • Өмнөд Солонгос хөгжлөөр хамаагүй илүү учир “шингээнэ”. Яг л хоёр Герман нэгдэхтэй адил гэсэн үг. 
  • Холбооны улс байгуулах. Энэ нь аажмаар нэгдүүлэн ойртуулах бодлого юм. Үүнийг НҮБ, их гүрнүүд дэмждэг ч хөгжил, үзэл-суртлын маш их ялгаанаас болоод боломжгүй юм. Хэрвээ нэг гарал үүсэлтэй Герман, Австрийг нэгтгэе гэвэл нэг их хүндрэл үүсэхгүй, мөн Хятад Хонконг, Макаог нэгтгээд болоод л байна. Тэгэхээр 1-р боломж арай амьдралд ойр юм. 
Соёл, үзэл-суртлын асуудал. 

Хамгийн түрүүнд дайсан гэсэн ойлголтыг үгүй болгох. Хойд Солонгост 3 үе дамжсан Кимүүдийн үе залгамжилсан хаанчлал биеэ даан хөгжиж “чучхе” нэртэй коммунист маягийн үзэл суртал ноёрхдог. Энэхүү дэглэмийг зарим судлаачид феодал-хамжлагын хаанчлал ч гэж нэрлэдэг. Хоёр Солонгос 60 гаруй жил тусдаа байснаас хэл, соёлын ялгаа гарч хэлний аялгуу, дүрэм нь хүртэл өөрчлөгдсөн байгаа юм. Ар Монголчуудын хувьд кирилл үсэг авснаас Өвөр Монгол ах дүүсээс ялгарсантай адил. Шилийн гол, Хөлөнбуйр аймагт бидэнтэй ойлголцоход хялбар байдаг. Тэд бидний чемодан гэдгийг богц гэж ярина, бид харин шоолох маягтай. Энэ бол бидний үндэсний соёлоо гээсний гай. Хойд Солонгос өмнөдөө хэл ярианы хувьд 80 хувь ойлгодог аж. Хойдуудын боловсрол Өмнөдөөсөө даруй 30 жилээр хоцорсон, тэд англи хэл, компьютерийн талаар бараг л мэдэхгүй.

Эдийн засаг.

Хойд Солонгос бол дэлхийн хамгийн ядуу, хаалттай орон. Эдийн засгийг нь өөд татахад 1.5 их наяд вон хэрэгтэй. Энэ нь Өмнөд Солонгосын 3 жилийн дотоодын нийт бүтээгдхүүнтэй тэнцэх мөнгө юм. Хоёр Герман нэгдэхэд Баруун Герман ийм зорилгод 15 жилийн хугацаанд 2 их наяд евро зарцуулсан байдаг. Мэдээжээр Зүүн Герман Хойд Солонгос шиг ядуу дорой байсангүй ч баруунаасаа хөгжлөөр хоцорч байсан юм. Хоёр Герман нэгдэхэд “эв нэгдлийн татвар” гэсэн гоё нэртэй орлогын 7.5 хувийн татварыг Баруун Герман цуглуулж, хоёр талын мөнгийг 1:1 гэсэн тэнцүү харьцаагаар сольсон түүхтэй. Өмнөд Солонгос 50 сая хүнтэй, үүнээс бараг хоёр дахин бага хүн ам Хойдод амьдардаг. Өмнөд нь Хойдоосоо 40 дахин их эдийн засагтай ч Хойд Солонгост нүүрс, төмрийн хүдэр, гянтболд, зэс, цайр бий. Нэгдмэл улс болоход Өмнөдийн компаниуд Хойд Солонгосын газар нутгийг ашиглах боломжтой болно. Гэхдээ хамгийн эхэнд дэд бүтэц, ялангуяа цахилгаан эрчим хүчийг нэн даруй хөгжүүлэх ажилтай тулгарна. Хямд ажиллах хүч бас бий. Хагас өлсгөлөн байдлаас болж Хойд Солонгосчуудын эрүүл мэндийг сайжруулахад маш их хөрөнгө шаардагдана.

Улс төр, гадаад бодлого.

Хоёр улс нэгдвэл Хятад, Японтой өрсөлдөх цөмийн зэвсэгтэй шинэ гүрэн гарч ирнэ, цэргийн зардал багасна. Өмнөдөөс АНУ цэргээ гаргах уу гэсэн асуулт гарч ирнэ. 1990 онд коммунизм нурсан ч 1-р Ким тэсч үлдсэн, одоо 3-р Ким реформ хийхээс айж байгаа, хэрэв хийвэл албан тушаалаа алдана. Дэглэм задрахад 38-р өргөрөг, Хятадын хилд дүрвэгсдийн урсгал ихсэх магадлалтай.


01

Крымийн хойг

2014 онд иргэдийн 96 хувийн саналаар Крымийн хойг Украйны бүрэлдхүүнээс гарч ОХУ-д нэгдэв. Үүнээс болж Ерөнхийлөгч Путиныг хуучин ЗХУ-ыг сэргээж байна гэж хардан Европын холбоо, АНУ нийлэн ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан билээ. Тэгээд ч Украйны бүрэлдхүүнд байдаг орос хүн ам ихтэй Луганск, Донецк мужууд тусгаар улс байгуулан Оросод нэгдэх тэмцэл өрнүүлээд байгаа юм. Ер нь Европын холбоо, АНУ НАТО-г зүүн зүгт тэлэх бодлоготой ОХУ эрс сөргөлдөж буй юм.

1239 онд Монголын Бат хаан уг хойгийг эзэлж Алтан Ордоны улсын эзэмшилд оруулан Крым гэсэн нэр өгчээ (хуучин нэр нь Таврика). Монгол Түрэг хэлэнд маш олон ижил нэртэй үгүүдийн нэг нь Хэрэм, дуудлага нь өөрчлөгдөж Крым болсон байх.

15-р зууны сүүлчээр Крым Османы эзэнт гүрний эзэмшилд, Орос-Туркын 1768-1774 оны дайны дараагаар Оросын мэдэлд шилжсэн түүхтэй. Харин 1954 онд ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн шийдвэрээр Крымийг Оросын мэдлээс салгаж Украйнд шилжүүлсэн байдаг. Энэ хоёр улс ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан тул тэр үед энэ асуудал тийм ч их анхаарал татах шалтгаангүй байлаа. Ийм шийдвэрийг тэр үеийн ЗХУ-ын удирдагч Хрущев гаргасан гэж харддаг ч үнэн хэрэгтээ өөр шалтгаантай байсан ажээ. Дэлхийн 2-р дайны үед уг хойгийн үндсэн хүн ам болох Крымийн татаруудыг Сталины шийдвэрээр хүчээр өөр газруудад шилжүүлсэн нь тэдний Германы талд зүтгэх болсонтой нь холбоотой. Дайны дараагаар уг хойг эзгүйрч усны асуудал нь хэцүү болсон байна. Ингээд хойгт украйн, орос иргэдийг суурьшуулах болж усан хангамжийн хоолойг Украйнаас тавих болсноос Украйнд шилжүүлсэн нь бодит үнэнд нийцнэ. Энэ шилжилтийн дараагаар хойгийн аж ахуй ч сэргэсэн байна.


7.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (17)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
2 герман нэгдэхэд олон асуудал сонирхол маш их татдаг . нийгэмийн даатагал , эрүүл мэндийн хувьд зүүн нь илүү байсан юм даа
+5
өөр улсын банкнаас хамгийн их айж байгаа нь луу Болд шүү
+5
гадны банкаар зогссон төслүүдээ хөдөлгөж болно шүү тэдэнд манайхыг босгоход маш бага сонсогдоно
+4
саяхан энэ бүсээр зугтсан хойд солонгос цэргийн талаар кино хийвэл сонин болно доо одоо амьд байгаа шүү
+2
коммунист куба бас л тэсч байна шүү Ванга юу гэсэн юм бол хэзээ нурах бол
+2
хоёр солонгос нэгдвэл тэнд байгаа монголчууд яах гэхдээ со нар биднийг бодвол бүтээг нар тул ажил олдох байх
+4
гадны банкийг оруулах нь зөв дэлхийн 2-р дайны дараагаар өмнөд солонгос тайвань израйль макартурын төслөөр өөдөлсөн шүү
+4
тажик нар оросд ажиллаж ар гэрээ тэжээдэг. Эрчүүдээр маш ховор болсон гэсэн удахгүй манайх хүнгүйрнэ
+4
3-р Ким үхвэл хойдод эргэлт гарна.
+5
хөрөнгийн биржийн Анард талархья гадны банк орж ирвэл бмд ядаж хятадад махаа гаргана хөдөөнөөс хотод ирэх нь багасна эмийн ургамлаа бас зарна
+7
гадны банк орж ирвэл эдий засаг тэлнэ дундаж анги өсдөг, солонгос ийм замаар хөгжсөн шүү
+4
бооцоо тавих санал 2 солонгос хэзээ нэгдэх вэ
+14
1765 Qing Dinasty Map гээд гүүглдээд хар л даа. Дундад Азид манж нарын эзэмшил нутаг хаана хүрснийг... Тархи угаалт биш харин тархи угаалтын эсрэг үнэн бодит мэдээлэл гэж ойлгож байна
+14
Судан нэг үндэстэн биш л дээ
-4
Солонгосоос гадна Судан хоёр хуваагдчихсан байгаа
-7
Tajik hyatadiin sedew bl tsewer tarhi ugaalt bn manjiin nuluulul dundad azid bgaachgvi hyadaduudiin bvgd manaikh gedeg vzel yawj bh shig bn
+15
зөв сэдэв байна луу унжигч болд лобби хийгээд гадны банк оруулахгүй хувиа хичээж байгаа юм шүү
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start