Арав.мн

Зөгийний тухай 10 баримт

Зөгийний тухай 10 баримт

Зөгийд хатгуулбал аюултай, зөгийн бал, зөгийн лаваар хүмүүс эрүүл мэнд, гоо сайханд тустай олон бүтээгдэхүүн хийдэг гэдгээс өөр зөгийн тухай бидний мэдэх зүйл ховор. Бүлээр амьдардаг энэ шавьжны амьдралыг арай ойроос ажаад үзвэл танд сонирхолтой байх болов уу гэж найдаж байна.


10

Наснаасаа хамаарч өөр өөр ажил хийдэг

1-2 хоногтой ажилчин зөгий хамт төрсөн зөгийнүүдийн хамт "дүү" өндөгнүүдээ дулаан байлгах үүрэгтэй бол 3-5 хоногтой нь том авгалдайнуудыг хооллоно. 6-11 хоногтой нь жижиг авгалдайнуудыг хооллож, 12-17 хоногтой нь давирхай гарган сархинаг барьж, хүнс зөөнө. Хамгаалагчийн үүрэг хүлээж, үүрээ гадны халдлагаас хамгаалдаг нь 18-21 хоногтой зөгийнүүд. Харин 22 ба түүнээс дээш тооны хоногийн настай зөгийнүүд өөрөөр хэлбэл 40-45 хоногтойдоо үхэх хүртлээ үүрнээсээ гарч цэцгийн тоос, тоосонцор, бал, ус цуглуулан тоос хүртээх зэрэг ажил хийдэг.


09

Амьтан хатгасан зөгий бүр үхдэггүй

Хүн хатгасан зөгий тэр дороо үхдэг гэдэг. Харин үүнтэй ижил өөр ямар нэг амьтан хатгамагцаа мөн үхдэг гэж эндүүрч болохгүй. Энэ нь тохиолдол бүр өөр. Энгийнээр тайлбарлавал, гадны биетийг хатгасны дараа зөгийн сүүл тасарч унадаг нь ихэнхдээ зөгийг үхэлд хүргэдэг байна. Учир нь сүүл нь зөгийн их биеийн нэг хэсэг юм. Зарим зүйлийн зөгий биеэ хохироолгүйгээр бусдыг олон удаа хатгаж чаддаг.


08

Хатан зөгий солигдсоноор сүргийн хэв маяг өөрчлөгддөг

Зөгийчид үүнийг мэддэг бөгөөд зөгийгөө ажилсаг, эрч хүчтэй байлгахыг хичээдэг байна. Энэ нь тогтмол ажлын хэв маяг балны хэмжээнд нөлөөлөхгүй гэж судлаачид үзсэнтэй холбоотой. 


07

Дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг төдийгүй өнцөг хэмжиж чадна

Зөгийн эргэлдэн бүждэгийн учир шалтгааныг эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд тайлжээ. Бүжих мэт хөдөлгөөнөөрөө зөгий хоол хүнс, шинэ үүр, байгалийн хишиг хаана байгаа зэргийг нэгэндээ мэдээлж, хоорондоо харилцдаг байна. Нэгэн сүргийн нутагладаг уулын энгэрт бал ихтэй цэцэг байна гэвэл өөр нэг сүрэг нөгөөдөө энэ тухай мэдээлнэ. Хүсний эх үүсвэр хаана байгааг олж мэдлээ ч мэдээлэл хүлээн авсан зөгий бүр холын уулсыг давж алсад нисч үл чадна. Тиймээс холын газрыг өнцөг тооцоолох аргаар хэр хол байгааг нь тогтоодог байна. 

Хоолоо олохдоо бүждэг жирийн хөдөлгөөнөөрөө болон өнцөг тооцоолох аргаараа дэлхий бөөрөнхий гэдгийг ч зөгий мэддэг гэж судлаачид үздэг. Мөн тухайн чиглэлд хэр хол нисэхээ хүртэл тооцоолон гаргадаг байна. Тиймээс зөгий бол ямар нэг багаж хэрэглэлгүй цаг хугацаа, орон зайг баримжаалж чаддаг бяцхан математикчид юм.


06

Дэлхийг бүтэн тойрсон зөгийнөөс ердөө 28.35 грамм бал гардаг

Нэг зөгий үүрээ орхин бал цуглуулахаар явахдаа дээд тал нь найман км хол нисч чадна. Энгийн сүрэг зөвхөн 450 грамм бал цуглуулахын тулд нийтдээ 88.5 мянган км зам туулдаг. Бүл зөгийн сүрэг цэцгийн бал арвин улиралд 27.2 кг бал цуглуулдаг нь өвлийн тэжээлээс нь 11.3 кг-аар их юм. Зөвхөн 450 грамм бал цуглуулахын тулд нэг зөгий хоёр сая цэцгэн дээр очдог.


05

Дулаан ялгаруулагч хүйтэн цустан

Хэдий хүйтэн цустай ч хүйтэн цуст бусад амьтдаас нилээн өөрөөр биеэ чичигнүүлэх маягаар дулаан ялгаруулж чаддаг. Нисэж буй зөгийн биеийн дулаан дунджаар цельсийн 57 хэм. Хүйтэн бороонд цохиулах зэргээс болж хурдан хөдлөх чадвараа алддаг. Зөгийн үүрний дундаж температур 36.6 хэм.


04

Балаа зуурмаг болгон нөөцөлдөг

Цэцэгнээс шимсэн балаа зөгий аман дахь булчирхайн ялгаруулдаг энзимтэй хольдог. Тэрхүү зуурмаг нь зургаан өнцөг бүхий лаван сархинагт усны агууламжийн 17 орчим хувь байхгүй болтол хадгалагдана. Нэгэнт бэлэн болсон зуурмагаа зөгий хүнс хомсдох, цочир хүйтрэх зэрэг онцгой үед хэрэглэдэг.


03

Америкт зөгий байгаагүй

Анх европчууд зөгийг Америкийн эх газарт нутагшуулжээ. Амергийн уугуул иргэд болох индианчуудын зарим хэлэнд зөгийг цагаан арьстны ялаа гэдэг байна.


02

Хатан зөгийг бүтээж болно

  • Зөгийнүүд хорь хүртэлх сархинагийг хатан зөгийд бэлтгэн шинээр мэндлэх зөгийнүүдийн "өлгий"-г зэхнэ. 
  • Их хатан зөгий сархинаг бүрт өндөг гаргана. "Өлгий" буюу шинэ сархинаг нь томорч 25 мм орчмоор доош суудаг. 
  • Залуу асрагч зөгийнүүд шинэхэн авгалдайнуудыг шим тэжээлээр баялаг "ордын царцаамал"-аар хооллоно. Амьтан судлаачдын ихэс дээдсийн цэлцэгнүүр гэж нэрлэдэг энэхүү тусгай хүнс нь ажилчин зөгийнүүдийн тусгай аргаар бэлтгэсэн балны зуурмаг юм.
  • Ес хоногийн дараа "өлгий" лаваар бүрэн бүрхэгдэнэ.
  • Ахмад зөгийн удирдлага дор анхдагч зөгийн сүрэг үүрээ орхин оддог. Анхдагч зөгийн сүрэг нь сүргийн хамгийн том хэсэг юм. Ахмад хатан зөгий эцэж турсан үедээ ч нисэх чадвартай байдаг. Ингээд тэд нислэгт гардаг. Их хатан зөгий бусдыгаа шинэ эзэмшилд олуулахаар явдаг. Мэдээлэгчид эргэн ирж хамгийн боломжтой байрлалын тухай мэдээлнэ (дээр дурдсан "бүжгийн" хөдөлгөөнөөрөө).
  • Найм хоногийн дараа залуу хатан зөгий "өлгий"-нөөсөө гарна. Шинэхэн эрхэм дээдэс бага сүргээ удирдан шинэ үүр олохоор үүрээ орхин нисэн юм уу эсвэл үүрэндээ үлдэн өмнөх хатан зөгийг өөрийнхөө "өлгий"-нд хатгаж, дүүжлэн алдаг.
  • Шинэ хатан зөгий эргэн тойронтойгоо танилцахаар аялалд гарна.
  • Мөн 20 хүртэлх азарганз буюу эр зөгийтэй эвцэлд орно. Эвцлийн дараа эр зөгийнүүд үхнэ.
  • Эвцэлдсэнээс гурав хоногийн дараа залуу хатан зөгий өндгөө шахаж эхэлнэ. Өдөрт 2000 орчим өндөг гаргадаг хатан зөгийнөөс тоостой гарсан өндгүүд бэлгийн хувьд идвэхгүй эм ажилчин зөгийнүүд болдог. Харин тоосгүй цэвэрхэн өндгүүдийг нь эр зөгийнүүд арчлан эр ажилчин зөгий болгон бэлтгэдэг. 40 мянга хүртэлх тооны гишүүнтэй сүрэгт нэг хатан зөгий, хэдэн зуун эр зөгий байх ба бусад нь бүгд эм ажилчин зөгий.
  • Шинэ эзэмшил олж, сүргээ өргөжүүлэх хүртэл хатан зөгий дор хаяж нэг жил сүргээ удирддаг. Гэхдээ ажилчин зөгий 40 гаруйхан хоног л амьдардаг. Заримдаа хангалттай их нөөцгүй үед нэмэлт бал авчруулахаар тэднийг намар үүрнээс хөөн гаргана. Харин "харгис" удирдагч хатан зөгий тав хүртэлх жилийн настай.

01

Хатан зөгий үхсэнийг үнэрээр нь мэддэг

Хатан зөгийнөөс ялгардаг бэлгийн үнэр үнэртэхээ больсноор бусад нь удирдагчаа үхсэнийг мэддэг. Хатан зөгий цагаасаа эрт үгүй болбол бусад нь ердийн авгалдайнуудаас шинэ хатныг сонгох ажлыг даруй эхэлдэг. Авгалдай элбэг байгаа тохиолдолд зөгийн сүрэг гурав хоногийн дотор шинэ хатантай болно.


7.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (13)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Гоё
Cool bro pls do onether time with 15 баримт
+1
Өвөвөддөөд өдөдёдёдёд ёвёвё
+3
Goy bolj
+2
Goy bolj
+2
Муу
+2
Их урт санагдлаа боро
My
+1
Goy book
+2
you bolj
+3
unheer sainhan medelel olhod tusalla
+6
Гоё болж❤️❤️
+2
Sonirholtoi medeelel bn. Bayarlalaa. Hatan zogiinii talaar oor sonirholtoi barimt bval huvaaltsaach
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start