Арав.мн

Сэтгэлээр унавал хараа муудах уу?

Сэтгэлээр унавал хараа муудах уу?

Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хараа нь мууддаг. Ялангуяа бидний амьдарч буй технологийн эрин зууны ололтууд нүдний хараа муудах гол хүчин зүйл болж байна. Харааг муутгадаг зүйлс байхад харааг сайжруулах лазер мэс засал зэрэг дэвшилтэт зүйлс ч бас бий. Гэвч орчин цагийн эрдэмтэд хараа муудах нь зөвхөн утас, компьютерын дэлгэц ширтсэнээс бус сэтгэл санаанаас болдог хэмээн үзжээ.


09

Хараа муудах асуудал сэтгэл зүйтэй холбоотой юу?

Холын хараа муутай хүн ирээдүйгээс айдаг бол ойрын хараа муутай хүн бодит зүйлээс эмээдэг. Хараа муутай байх нь сэтгэл зүйн асуудал гэж зарим судлаачид үзжээ.

Хараа муутай хүн гэхээр янз бүрийн шалтгаанаар гаж хараатай болсон хүн гэж ойлгогддог. Харин зузаан линз зүүсэн хүүхдийг харсан хэн ч удамшлын асуудал байгаа байх гэж таамагладаг. Тэгвэл хол, ойрын хараа муутай хүмүүс шууд утгаараа өөрсдөө ямар нэг зүйлийг харахаас татгалзсан байдаг гэнэ. Канадын нэрт судлаач, сэтгэл зүйч Лиза Бурбо нүдний хараа мууддаг шалтгааны тухай ер бусын хувилбар дэвшүүлжээ. Тэрбээр Квебек мужид хувь хүний хөгжлийн томоохон төвийг үүсгэн байгуулсан аж. Мөн дэлхийн есөн хэл дээр 22 оронд сая сая хувиар хэвлэгдсэн олон алдартай зохиолуудын зохиогч бөгөөд “Бие тань Өөрийгөө хайрла! гэж ярьдаг. Элдэв өвчин ба таагүй байдлын метафизикийн хамгийн зузаан ном” хэмээх бестселлер ном гаргажээ.

Хүний биеийн элдэв өвчний 75 хувь (багаар бодоход) нь сэтгэл зүй, сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой гэж эмч нар дүгнэдэг. Орчин үеийн хүн төрөлхтний гол асуудлуудын нэг болоод байгаа хараа муудах ч ялгаагүй сэтгэл зүйтэй холбоотой хэмээн эмч нар үздэг. Нүд бол сэтгэлийн толь гэж зүгээр ч нэг үг биш бололтой. Бурба болон бусад янз бүрийн мэргэжилтнүүд ч хараатай холбоотой асуудлыг сэтгэл зүйтэй холбож байна.


08

Муудсан харааг гадны нөлөөгүй сэргээж болох уу?

Энэ тухай “Өөрийгөө нөхөн сэргээх хүрээлэн”-ийн захирал Мирзаками Норбеков хэлэхдээ:

Хүмүүс хараа муутай гэдэгтэйгээ эвлэрч, түүндээ дасчихсан байдаг болохоор ямар нэг байдлаар хараагаа засахыг хүсдэггүй. Хүмүүс нүдний шилнээсээ хаана ч хагацахааргүй болтлоо хамааралтай болсон байдаг бөгөөд нүдний шилний цаанаас ертөнцийг таньж дассан байдаг. Тиймдээ ч нүдний шил нөгөө талаараа бидний сэтгэл зүйн хамгаалалт болсон байдаг. Хүн харааныхаа гажгийг амьдралын нөхцөл байдал, сэтгэл зүйн өөрчлөлтөөрөө засч чадна. "Миний хараа сайн, би сайн харж байна, үүнээс илүү харах болно" гэж өөртөө итгэх хэрэгтэй. Мөн хараа сайжруулах элдэв дасгал хийх нь зайлшгүй. Та шилтэйгээ насан турш зууралдсаар байх уу эсвэл ертөнцийг байгаа чигээр нь төгс хардаг болмоор байна уу гэдгээ эргэцүүлээд үзээрэй. Хүний харааны байдал сэтгэл зүйтэй ямар нэг холбоотойг илэрхийлсэн хачирхалтай таамгийг хатагтай Лиза Бурбо гаргажээ.


07

Хоёр нүдний хараа өөр өөр бол яах вэ?

Хэрвээ нэг нүдний холын хараа, нөгөө нүдний ойрын хараа муу бол яах вэ? Мөн хялар бол яах вэ?

Энд онцгойлон санаашраад байх зүйл байхгүй. Ийм тохиолдолд хүн уур, айдас, гуниг гэсэн гурван төрлийн сөрөг сэтгэл хөдлөлийг нэг дор агуулна гэсэн үг. Ийм асуудалтай хүн дийлэнхдээ эдгээр гажгаа хүндээр тусган авдаг. Тиймдээ ч эхний ээлжинд бүхий л ачааллыг нүдэндээ өгдөг гэж сэтгэл зүйч Луиза Хей дүгнэжээ. 


06

Холын хараа муу бол...


Мэдээж холын зүйлсийг сайн харж чадахгүй. Холын хараа муутай хүмүүс дийлэнхдээ ирээдүйдээ сэтгэл зовдог. Ямар ч үед хараа муутай гэж шаналдаг. Цаашид улам муудна гэж дүгнэдэг. Өсвөр настнууд бэлгийн бойжилтын үедээ холын харааны гажигтай болох тохиолдол элбэг. Өөртөө хэт анхаарал тавьдаг, өөрийгөө чагнадаг, бусдын санаа бодлыг төдийлөн ойшоодоггүй хүмүүсийн холын хараа муудах магадлал өндөр байдгийг сэтгэл зүйчид тогтоожээ. 


05

Холын хараа муутай хүмүүст өгөх зөвлөгөө


Анх холын хараа муу байна гэж анзаарах болсон үеийн таагүй мэдрэмжүүдээ эргэн сана. Тийм мэдрэмжээс бүрэн ангижрах хэрэгтэй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Шинэ санаа, бусдын бодлоос болгоомжлохоо багасгаарай. Таны бодол түгшүүр бодит бус дүрслэлийн идвэхтэй хамааралтайг ойлгоорой.


04

Хялар харцтай бол...


Нүдний харааны тэнхлэг харж буй зүйл дээрээ тусдаггүй. Хоёр нүд харилцан хамааралгүй ажилладаг.  Ийм хүмүүс сэжиглэмтгий, хартай байх нь элбэг. Ямар нэг зүйлийг хааяа л сайшаан үнэлдэг. Болж буй зүйлийг бодитоор үнэлэхдээ муу. Аливаа зүйлийг тодотгон харахыг хүсдэггүй.


03

Хялар харцтай хүмүүст өгөх зөвлөгөө

Харааны хөгжил хялар болох явц бага насанд юм уу өсвөр насанд ихэвчлэн тохиолддог. Ямар шалтгаанаар хялар болсноо мэдэх нь чухал. Хүүхэд насаа эргэн санаж, багын үйл явдлаа үнэлэн цэгнэ. Алдаа дутагдлуудаа ухамсарлаж, сэтгэл зүрхэндээ бүгдийг нь засахыг хичээ. Хамт байдаг хүмүүстээ тэвчээртэй хандаж байгаарай. 


02

Ойрын хараа муу бол...


Ойрын зайд байгаа зүйлийг тод харж чаддаггүй. Хамар дороо болж буй зүйлсийг ч харахаас эмээдэг хүмүүсийн ойрын хараа муудах эрсдэлтэй гэж судлаачид үзжээ. Ямар нэг зүйл хийх, шийдвэр гаргахаасаа өмнө сайтар боддог. Ерөнхийд нь дүрслэхдээ муу. Зарим хүний ойрын хараа 45 наснаас хойш мууддаг. Учир нь зүс царай, бие нь хэрхэн хөгширч байгааг харахыг хүсдэггүйдээ харалган болдог гэнэ.


01

Ойрын хараа муутай хүмүүст өгөх зөвлөгөө

Хүмүүстэй ямар нэг айдас түгшүүргүй чөлөөтэй харилцахыг хичээ. Амьдралыг гаднаас нь харж бус дотор нь орж идэвхтэй амьдар. Нас ахиж буй үйл явцтайгаа эвлэрсэн хэдий ч нс ахих тусам сэтгэлийн хүч хурмтлагддагийг санаарай. Та илүү туршлагатай, бодлоготой, ухаалаг болж буй. Хамгийн гол нь эргэн тойрныхоо зүйлсэд санаа зовохоо багасга. Зөвхөн тайван амьдралыг эрхэмлэ.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Ямар ч үндэслэлгүй тэнэг юм бичихээ болиоч.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start