Арав.мн

Дэлхийн дулаарлын эсрэг бид юу хийж чадах вэ?

Дэлхийн дулаарлын эсрэг бид юу хийж чадах вэ?

Цаг уурын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал нь манай дэлхий халж буй үйл явц юм. Дэлхийн цаг агаарын дундаж өнгөрсөн зуунаас 1°С дулаан болжээ. Сонсоход тийм ч их биш санагдаж болох уг тоо нь амьд байгаль болон дэлхий дахинд маш их өөрчлөлт авчирчээ.

Харамсалтай нь энэ өөрчлөлт цаг агаар дулаан, сайхан болох өөрчлөлт биш бөгөөд маш аюултай, хор хохирлыг нь урьдчилан тааварлах аргагүй зүйл юм.

Температур нэмэгдэхийн хэрээр зарим бүс нутаг илүү чийглэг болдог аж. Үүнээс болж зарим төрлийн амьтад (хүмүүс ч бас) цаг агаарын өөрчлөлтөнд дасан зохицож чаддаггүй байна.


05

Цаг уур юунаас болж өөрчлөгдөж байна вэ?

Шатах ашигт малтмал түлэх

Сүүлийн 150 гаруй жил аж үйлдвэржсэн улс орнууд газрын тос, хий гэх мэт шатах ашигт малтмалыг их хэмжээгээр түлшинд зарцуулжээ. Хий нь шатах явцдаа агаар мандалд нэвтэрч, үл үзэгдэх давхарга үүсгэх ба энэ давхарга нь нарны илчийг барьж байдаг. Энэ нь дэлхийн дулаарлын нэг шалтгаан болдог байна. Үүнийг “хүлэмжийн хий” гэж нэрлэдэг.

Хөдөө аж ахуй

Итгэмээргүй санагдаж болох ч үхэр ч бас хүлэмжийн хий нэмэгдэхэд хувь нэмэр оруулдаг. Үхэр өвс идсэнийхээ дараа бидний нэгэн адил хоол боловсруулах тогтолцоонд нь метаны хий үүсдэг бөгөөд үүнийгээ унгаж гадагшлуулдаг. Инээдтэй мэт боловч дэлхий дээр 1,5 тэрбум үхэр “унгаж” байгаа гэж бодохоор хүлэмжийн хий хэр зэрэг нэмэгдэх нь тодорхой.

Ой мод устгах

Ой мод нь хүлэмжийн хийгээс их хэмжээний нүүрс төрөгчийн давхар исэл өөртөө шингээж, эргүүлээд хүчилтөрөгч ялгаруулдаг. Амазонкийн чийглэг ой нь үүнд маш их нөлөөтэй тул “дэлхийн уушиг” гэж нэрлэгддэг билээ. Харамсалтай нь маш их хэмжээний чийглэг ойг мод бэлтгэх, дал модны тос гаргаж авах, зам барих, хөдөө аж ахуйн талбай бэлтгэх, суваг шуудуу барих гэх мэт зорилгоор устгасаар байна. 


04

Цаг уурын өөрчлөлт манай гарагт хэрхэн нөлөөлөх вэ?

Дэлхийд хэдэн тэрбум жилийн турш халуун цаг агаар, мөстлөгийн үеийн хүйтрэлт зэрэг зүйлс тохиолдсоор ирсэн. Гэтэл одоо үед юу нь өөр байна вэ?

Учир нь сүүлийн 150 гаруй жил хүний үйл ажиллагаанаас болоод байгальд хортой их хэмжээний хий ялгарч, уг хий нь агаар мандалд нэвтрэн бүрхүүл үүсгэсний улмаас дэлхий урьдынхаас хэт хурдан халах болсон байна.

Дэлхийн дулаарлаас болж гарч буй үр дагаврууд:

  • Хур тунадас нэмэгдэх
  • Улирлууд өөрчлөгдөх
  • Далайн мөс хайлах
  • Далайн усны түвшин нэмэгдэх

03

Цаг уурын өөрчлөлт зэрлэг амьтдад хэрхэн нөлөөлж байна вэ?

Цаг агаар хэт халах үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд нөлөөлж байгаа боловч зарим төрөл зүйлийн амьтдад ноцтой аюул учруулаад байна. Жишээлбэл, туйлын цагаан баавгай. Мөс хайлахын хэрээр цагаан баавгайн хоол хүнс ховордож, амрах, бамбаруушаа өсгөх газаргүй болж байна. Хойд туйлын мөс 10 жил тутамд 9 хувиар багасаж байгаа гэсэн баримт бий. Түүнчлэн мөсөн агуйд үүрлэн амьдардаг далайн хав ч мөн устах аюулд ороод байгаа аж.

Зөвхөн туйлын амьтад төдийгүй чийглэг ойг ихээр сүйтгэх болсноор ойд амьдардаг олон амьтдад аюул нүүрлэжээ. Индонезид амьдардаг орангутанг мичний төрөл зүйл ой модонд амьдрах газаргүй болсноос мөхлийн ирмэгт ойрхон байна.

Мөн далайн яст мэлхий өндгөө далайн эргийн элсэнд булж орхидог бөгөөд элсний халуунаас шалтгаалж өндөгний хүйс шийдэгддэг аж. Гэтэл элсний хэт халалтаас болж өндөгнөөс гарах яст мэлхийнүүд ихэвчлэн эм хүйстэй нь давамгайлах болсноор уг төрөл зүйлийн яст мэлхий ирээдүйд өсөж үржих боломж нь хомс болж байна.


02

Цаг уурын өөрчлөлт хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ?

Дэлхийн дулаарал нь зөвхөн амьтдад төдийгүй хүмүүст ч нөлөөлж байна. Хамгийн эхний нөлөө бол газар тариаланд үзүүлж буй нөлөө. Цаг агаар хэт халснаас болж үер усны аюул, ган гачиг тохиолдох нь ихсэж, энэ нь ургацын гарцад шууд нөлөөлж байна.

Хүмүүс өдөр тутамдаа цай уудаг. Гэтэл бидний уух дуртай цайг бэлтгэхийн тулд хэр их хүч хөдөлмөр зарцуулдгийг тэр бүр боддоггүй. Байгаль орчны өөрчлөлтөөс болж цайны ургамлын амт чанар өөрчлөгдөх болжээ. Куба улсад л гэхэд үргэлж ган гачиг болж, эсвэл хэт их бороо орох болсон учир цайны ургамал тариалах бараг боломжгүй болоод байна.

Тариачид ургацаа хурдан ургуулахын тулд их хэмжээний химийн бордоо ашиглах болсон бөгөөд энэ нь эргээд газрын хөрсөнд их хэмжээний хор учруулдаг аж.


01

Хүмүүс цаг агаарын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх хэрэгтэй вэ?

Хөдөө аж ахуй эрхлэгчдийг дэмжин, тэдний бүтээгдэхүүнийг тохирсон үнээр нь худалдан авах хэрэгтэй. Ингэснээр малчид, тариаланчдын амьдрах нөхцөл сайжрахад хувь нэмэр оруулах юм. Малчид, тариаланчдын амьдрах нөхцөл сайжрахын хэрээр тэд хурдан өсөлттэй химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарах боломж нэмэгдэнэ. Ингэснээр хөрс, усны бохирдол буурахад нөлөөлөх бөгөөд бидний эрүүл мэндэд ч мөн тустай.

Түүнчлэн хүн бүр дор бүрээ багахан хичээхэд л дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна. Ойрхон зайд машинаар биш явган явах, нийтийн тээврээр үйлчлүүлэх, ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслээ унтраах, залгуураас нь салгаж орхих, хоол хүнс, хувцасны хаягдал аль болох гаргахгүй байх, боломжтой бол дахин боловсруулах зэргээр эдийн засгаа хэмнэхийн хажуугаар эх дэлхийгээ ч хамгаалж болох юм.


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Багасгах
+4
Yostoi zub helsen dee bayrlla
+4
Odoonoos bid utsiig mash hairlah heregtei shuu ugui bol bidnii ur huuhed ach zee guch geeed bugd usgui boloh bolno odoo oorsdiigoo bish ur huuhed ireeduin hoich ur huuhduude bodoh heregte shu
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start