Арав.мн

Улс орон: ИНДОНЕЗ

Улс орон: ИНДОНЕЗ

Нэрийн утга: Грек хэлний “идос” буюу “Энэтхэг”, “несос” буюу “арал” гэсэн үгсээс үүдсэн.

Албан ёсны нэр: Бүгд Найрамдах Индонез Улс

Засаглалын хэлбэр: Ерөнхийлөгчийн, бүгд найрамдах

Улсын уриа: “Бүгд өөр боловч бүгд эвтэй”

Төрийн дуулал: “Их Индонез”

Нийслэл: Жакарта

Мөнгөн тэмдэгт: рупия


10

Нэр

1945 онд Нидерландаас тусгаар тогтносон тус улсын нэр грек хэлний идос, незос хэмээх үгсээс үүдсэн. Эл хоёр үгийн нийлбэр нь Энэтхэг хавийн арлууд гэсэн утгатай.

Дэлхий дээрх арлын орнуудаас хамгийн том нь. Нийт 18 мянган аралтай.

Индонезчууд нутгаа Танах Аир Кита гэдэг нь бидний газар, бидний ус буюу унасан газар, угаасан ус гэсэн утгатай. 



09

Галт уул

Хамгийн олон галт уултай улс. Тус улсад өдгөө идэвхтэй 400 гаруй галт уул бий. Галт уулын тогоонд үүссэн дэлхий дээрх хамгийн том нуур Тоба тус улсын Суматра аралд оршдог бөгөөд уг нуурыг бий болгосон 70 мянга гаруй жилийн тэртээх галт уулын дэлбэрэлт дэлхий даяар 1000 орчим жил үргэлжилсэн уур амьсгалын эрс тэс өөрчлөлт, гэнэтийн хүйтрэлийг авчирсан гэдэг.


08

Шашин

Хамгийн олон исламын шашинтантай улс (202 сая). 

310 гаруй үндэстэн ястан, 600 гаруй хэл аялгатай. Соёл иргэншилтэй өнөө ч холбогдоогүй 107 овог аймгийн 44 нь Индонезийн арлуудад амьдардаг гэх судалгаа бий.


07

Хүн ам

Хүн амынхаа тоогоор дэлхийд дөрөвт, Зүүн өмнөд Азид нэгд ордог (2016 оны тооллогоор 261 сая гаруй). Индонезийн хүн ам тус бүс нутгийн бусад бүх улсын хүн амыг нэгтгэсэнтэй тэнцэнэ. Индонез мөн хамгийн олон залуустай улс. Тус улс 30-аас доош насны 170-аад сая залуустай бөгөөд хүн амынх нь ердөө найман хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлнэ.


06

Бали

Тус улсын Бали арал бол дэлхий дээрх хамгийн олон төрөл, зүйлийн ургамалтай арал юм.

Балигийн уугуул иргэд Ваяан, Мэйд, Ниоман, Кетут гэсэн ердөө дөрөвхөн нэртэй. Тав дахь хүүхдээ өлгийдөж авсан гэр бүл шинэ хүндээ дахин Ваяан нэр хайрлана. 



05

Хил

Эргийн уртаараа дэлхийд хоёрт буюу Канадын дараа орно. Эрэг болон усан хилийн урт нь нийтдээ 90 гаруй мянган км.


04

Rafflesia arnoldi

Дэлхий дээрх хамгийн том цэцэг Суматра аралд бий. 11 кг хүртэлх жинтэй, дунджаар нэг метр өргөн уг цэцгийг Rafflesia arnoldi гэнэ.


03

Палапа

1976 оны долдугаар сард “Палапа” нэрт хиймэл дагуул хөөргөж, дотоодын хиймэл дагуулын хөтөлбөртэй анхны хөгжиж буй улс болсон.


02

Жуулчлал

Хамгийн их жуулчин хүлээж авсан орнуудын жагсаалтанд Индонези улс 4-т ордог.


01

Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцсон Азийн анхны улс. Нидерландын Зүүн Энэтхэг нэрээр 1938 оны ДАШТ-нд оролцох эрхээ авсан Индонезийн баг анхны тоглолтдоо Унгарын багт 6-0 харьцаатай хожигджээ.


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Жоохон дэлгэрүүлж бичвэл зүгээр шүү.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start