Арав.мн

Victoria’s Secret-ийн хамгийн халуухан 10 сахиусан тэнгэр

Victoria’s Secret-ийн хамгийн халуухан 10 сахиусан тэнгэр

Victoria’s Secret анх 1977 онд байгуулагдсан бөгөөд 2012 оны байдлаар 6.12 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан АНУ-ын хамгийн том дотуур хувцасны компани юм.

Victoria’s Secret шоуны загварын тайзнаа гарна гэдэг бол загвар өмсөгчийн хамгийн том мөрөөдөл байдаг. Дэлхийн топ моделиудад хүртэл амар олддоггүй энэхүү боломж олдсон бол олон нийтийн анхаарлын төвд орж, асар их боломж нээгддэг бөгөөд тэр даруй мега-од болдог билээ. Харин үзэгчдийн хувьд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дотуур хувцастай алхахыг харах шиг сайхан зүйл юу байх вэ?

Дэлхийн хамгийн алдартай загварын шоунд загвар өмсдөг моделиудыг “сахиусан тэнгэрүүд” болон “загвар өмсөгчид” гэж хоёр ангилна. Хамгийн шилдэг загвар өмсөгчид л сахиусан тэнгэр болж чадах ба жил бүр зохион байгуулагддаг Victoria’s Secret Fashion Show-ны тайзнаа супер оддын хамт алхдаг юм. Нийтдээ 37 сахиусан тэнгэр байдгаас одоо 14 нь ажиллаж байгаа.

Эдгээр 37 сахиусан тэнгэрээс хамгийн халуухан, хамгийн шилдэг нь болох 10 загвар өмсөгчийг та бүхэнд танилцуулж байна. Харин та энэ жагсаалттай санал нийлэх үү?


10

Izabel Goulart

Бразилийн сайхан бүсгүй Изабел бол Victoria’s Secret-ийн модель болсон цагаасаа хойш жинхэнэ од болсон нэгэн. Тэрбээр HBO телевизийн “Entourage” болон “Two and a Half Men” кинонуудад тоглосон байдаг.

1984 оны 10-р сарын 23-нд төрсөн Мариа Изабел Гуларт Дурадо нь Итали, Португал гаралтай. Тэрбээр 177 см өндөртэй, бор үстэй бөгөөд англи, португал, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Моделийн гараагаа 14 настайдаа эхэлсэн ба тэр цагаас хойш асар амжилттай карьертай модель болж чадсан юм.

Models.com вэб сайтад түүнийг дэлхийн хамгийн тачаангуй 20 моделийн 12 дугаарт бичсэн байдаг. 


09

Laetitia Casta

1990-ээд онд GUESS брэндийн нүүр царай болж гарч ирснээр дэлхийн эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэгнэсэн юм. Франц бүсгүй түүнээс хойш хамгийн алдартай гэсэн бүх л дизайнертай хамтран ажилласан ба загвар өмсөхөөс гадна олон кинонд тоглосон байдаг. Тэдгээрээс дурдвал 2015 оны Des Apaches, болон Lionsgate компанийн Arbitrage кинонд алдарт жүжигчин Ричард Гийртэй тоглож байжээ.

1978 оны 5-р сарын 11-нд төрсөн энэ бүсгүй 169 см өндөртэй ба 1998-2000 онуудад Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрээр ажилласан байдаг. 


08

Daniela Pestova

Victoria’s Secret-ийн анхны гурван сахиусан тэнгэрийн нэг Даниела магадгүй энэ жагсаалтад буй хамгийн ичимхий нь байх. Энэ нь Чех гаралтай шаргал үст гоо бүсгүй түүхэн дэх хамгийн өндөр амжилтанд хүрсэн моделиудын нэг байхад нөлөөлөөгүй. Загвар өмсөгчдийн Эверест оргил Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсон төдийгүй жилд нэг удаа гардаг Sports Illustrated сэтгүүлийн усны хувцасны дугаарын нүүрэнд гурван удаа хэвлэгдсэн цорын ганц модель юм.

Цэнхэр нүдэт Даниела 1970 оны 10-р сарын 14-нд төрсөн, 180 см өндөртэй ба орос, англи, франц, итали, чех хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Тэрбээр 1997-2001 оны хооронд сахиусан тэнгэр байсан юм.


07

Alessandra Ambrosio

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүд Жэймс Бондын бүсгүй болоход төгс зохицоно гэдэг нь тодорхой. Харин Алессандра Амбросио “Casino Royale” кинонд Бондын бүсгүй болж тоглосон ба "Entourage", "How I Met Your Mother", "Teenage Mutant Ninja Turtles 2" зэрэг кинонуудад дүр бүтээсэн байдаг.

1981 оны 4-р сарын 11-нд Бразилийн Эречимд төрсөн бүсгүй 176 см өндөртэй. “People”сэтгүүлийн Дэлхийн хамгийн гоо үзэсгэлэнтэй 100 бүсгүйн нэгээр шалгарсан Алессандра нэг жилд 6.6 сая ам.доллар олсон орлогоороо хамгийн өндөр цалинтай моделиудын 6 дугаарт бичигддэг. Тэрбээр 2004 оноос хойш Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр байгаа бөгөөд 16 загварын шоунд алхсан байна. 


06

Stephanie Seymor

Хамгийн анхны таван сахиусан тэнгэрийн нэг Стефани Сеймор бол "Элит Модел" тэмцээнд түрүүлснээр супер од болсон байдаг. Нарлаг Калифорниас гаралтай гоо бүсгүй домогт “Guns’n’Roses” хамтлагийн дуучин Аксл Рөүзийн найз бүсгүй байхдаа “Don’t Cry”, “November Rain”, “Estranged” дууны клипүүдэд тоглосон байдаг. Түүнчлэн “Pollock”, “Law & Order: Criminal Intent” кинонуудад тоглож байжээ.

1968 оны 7-р сарын 23-нд төрсөн бүсгүй 178 см өндөртэй бөгөөд 16 настайдаа загвар өмсөж эхэлсэн юм. Стефани 1997-2000 онуудад сахиусан тэнгэр байсан ба 4 удаагийн шоунд алхаж байжээ.


05

Adriana Lima

Жагсаалтад буй дөрвөн Бразиль моделийн дараагийнх нь болох Адриана Лима бол өнөө цагийн хамгийн алдартай сахиусан тэнгэр юм. Тэрбээр VS Swim Special болон VS Fashion Show-д тогтмол оролцдог бөгөөд Super Bowl-ын сурталчилгаануудад дэлхийн хамгийн том ододтой хамт тоглодог.

1981 оны 7-р сарын 12-ны өдөр төрсөн Адриана 1999 оноос хойш VS-тэй гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2000 онд сахиусан тэнгэр болсон. 2017 онд “Хамгийн үнэ цэнэтэй сахиусан тэнгэр” хэмээн нэрлэгдсэн юм. Ердөө 15 настайдаа Бразилийн супермоделийн тэмцээнд түрүүлж, дараа жил нь Дэлхийн супермоделийн хоёрдугаар байранд орсон байдаг. Хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн 2 дугаар байранд орсон Адриана жилд 10.5 сая ам.долларын орлого олдог. 


04

Tyra Banks

Анхны гурван сахиусан тэнгэрийн гуравдахь нь болох Тайра Бэнкс Калифорнийн уугуул бөгөөд “America’s Next Top Model” шоуны эзэн төдийгүй өөрийн гэсэн ток шоутай. Түүнээс гадна олон кинонд тоглож, ном бичсэн ба хэд хэдэн сингл гаргасан байдаг.

Өдгөө 43 настай Тайра 1973 оны 12-р сарын 4-ний өдөр төрсөн ба 1991 оноос хойш загвар өмссөн бүсгүй юм. Тэрбээр 2003 оноос хойш продюсер болсон байдаг. 2017 оноос хойш “America’s Got Talent” шоуны 12-р улиралд Ник Кэнноны оронд хөтөлж байгаа билээ.

Тайра Бэнкс 1997-2005 оны хооронд Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр байсан юм.


03

Gisele Bundchen

1980 оны 7-р сарын 20-нд Бразилд төрсөн Жизель бол дэлхийн хамгийн өндөр орлоготой моделиудын нэг төдийгүй 2007 оны байдлаар энтертэйнмэнт ертөнцийн хамгийн баян эмэгтэйчүүдийн 16 дугаарт жагсаж байсан асар их амжилттай яваа бүсгүй юм.

1990-ээд оны сүүлээр олон улсын хэмжээнд өндөр амжилтанд хүрсэн Бразил моделиудын гарааг эхлүүлсэн түүнийг Vogue сэтгүүлээс “героин-хүүхэн” төрлийн моделиудын эрин үеийг дуусгаж тачаангуй моделиудыг эргэн авчирсан гавьяатай нэгэн хэмээн зарласан байдаг. 2000-2007 оны хооронд Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр байсан Жизель “тоомск алхаа”-г дэлгэрүүлсэн юм. Тэрбээр “Taxi”, “The Devil wears Prada” кинонуудад тоглосон байдаг.

Өдгөө 37 настай бүсгүй 180 см өндөр, цайвар бор үстэй. 


02

Marisa Miller

Калифорниас гарч ирсэн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Мариса Миллерийг “Төгс 10 модель”-ийн жагсаалтад оруулсан байдаг. “How I Met Your Mother”, “Gary Unmarried”, “Entourage” кинонуудад тоглосон тэрбээр “Men’s Fitness” сэтгүүлийн санал асуулгаар бүх цаг үеийн уншигчдын хамгийн хайртай усны хувцасны моделиор шалгарсан юм.

1978 оны 8-р сарын 6-нд төрсөн Мариса 173 см өндөртэй, 16 настайгаасаа хойш загвар өмссөн нэгэн. 2007 онд Victoria’s Secret-ийн сахиусан тэмдэг болж, 2010 он хүртэл нийт 3 удаагийн шоунд алхаж байжээ.

“Секс бэлгэ тэмдэг” болох Мариса 2008 онд Maxim сэтгүүлийн “Хамгийн халуун 100 бүсгүй” жагсаалт болон 2010 онд FHM-ийн “Хамгийн тачаангуй бүсгүй” жагсаалтыг тэргүүлсэн юм.


01

Heidi Klum

Бор үст /дараа нь шаргал үстэй болсон/ Хайди Клум дэлхийг байлдан дагуулсан Герман гоо бүсгүй билээ. “Project Runway”шоуны продюсер Хайди “America’s Got Talent” нэвтрүүлгийн шүүгчээр ажилладаг.

1973 оны 6-р сарын 1-ний өдөр төрсөн загвар өмсөгч бүсгүй 1999-2010 оны хооронд Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр байсан юм. Нийт 11 шоунд алхсан Хайди 175 см өндөртэй ба 2008 онд давхар иргэншил хүсч, Герман-Америк хүн болжээ.

2011 оны байдлаар “Forbes” сэтгүүлийн зүгээс түүний жилийн орлогыг 20 сая ам.доллар хэмээн тооцоолж, хамгийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 2-р байрт бичсэн юм. Хайди 13 жилийн турш VS-тэй хамт ажилласан ба 2010 оноос хойш загвар өмсөгч гэхээсээ илүүтэй маш амжилттай бизнесмэн болсон байдаг. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start