Арав.мн

Мод тарих зөвлөгөө

Мод тарих зөвлөгөө

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Make Green LLC компанийн хамт олон болон ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Чанцалням та бүхэнд мод тарих зөвлөгөөг хүргэж байна.


13

Модыг хэдэн сард тарих ёстой вэ?

Монголын нөхцөлд хавар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 25-ны дотор модны нахиа задрахаас өмнө  тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд  модны нахиа зангидаж, тайван байдалд шилжсэн үеэс тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно тарьвал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна. Харин бортоготой хамгаалагдсан хөрстэй суулгацыг зуны турш тарих боломжтой. 


12

Модыг шилжүүлж суулгахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

Модыг шилжүүлэн суулгах нь тухайн модныхоо төрлөөс хамаарна. Тухайлбал, уулын ард сүүдэрт ургаж байсан модыг авчирч нар их тусдаг газар тарьж болохгүй. Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндэсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулж үндсийг шороотой нь хамт ухаж авна. Хамгийн гол нь тухайн модны үндсийг гэмтээлгүй авах хэрэгтэй. Том мод шилжүүлэн суулгалтыг уг нь 1-2 жил хийдэг юм. Эхний жил модны үндэсийг таслах үйл ажиллагаа явагдана. Дараа нь шилжүүлэлт хийдэг байх жишээтэй. Түүнээс биш модыг шууд ухаж авахад эрсдэлтэй.


11

Сөөгний суулгацын үндсийг баглаж боохдоо

Үндсийг хатахаас хамгаалан 150 см урт, 100 см өргөн нийлэг хальс, таар шуудайн дээр чийглэсэн үртсийг жигд тараагаад, суулгацын үндсийг шороон зуурмагт хутгаж, үзүүрийг нэг тийш нь харуулж тавиад суулгацыг өөр хоорондоо үрж холхихгүйгээр модны үртэс буюу шороогоор хөдөлгөөнгүй чигжисний дараа үндэсний хэсгийг таараар битүү дугуйлан зөөлөн уяагаар боосон байна.


10

Суулгацын нүх бэлтгэх хэмжээ

Зураг: Том хэмжээтэй суулгацыг шилжүүлэн суулгах /хэмжээс нь метр/
1,3 -  хөрс;  2-үндэстэй нь хамт авсан шороо; 4- суулгах нүх

Мод, сөөгний суулгацыг нүхний голд байрлуулан үндэсний хүзүүг газрын түвшингээс 15 см-ээс багагүй гүнд суулгаж, нүхэнд шороог бага багаар хийж, үндэсний хүзүү хүртэл дүүргэн нягтруулсны дараа ханатал усалсан байна.


09

Модыг яаж услах вэ?

Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртөө шингээдэг. Тиймээс модыг бага багаар шингээж услах хэрэгтэй.
Мод тарьчихаад эхний үед нэг модыг долоо хоногт 80-100 литр усаар услахад хангалттай. Шинээр суулгасан том суулгацанд нүхний хэмжээнээс хамаарч 200л усыг шингээх замаар услах хэрэгтэй. Аажмаар хөрс чийгээр хангагдах  учраас цаашид  түүнийг их хэмжээгээр услаад байх шаардлагагүй.
8-р сараас нэг удаагийн усалгааны хэмжээг ихэсгэж, услагаа хийх хоорондох  хугацааг тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан тогтооно. 8-р сарын дунд арав хоногоос усалгааны тоог цөөрүүлсэнээр  найлзуур моджих, шинэ нахиа бүрэлдэж бэлтгэл шим тэжээлийн бодис хуримтлуулах  үйл явцыг дэмжинэ. Ингэснээр мод сөөгний хүйтэнд тэсвэрлэх чадвар сайжрах нөхцлийг хангадаг. 
Модыг ганхуулж, үндсийг нь тайван байлгадаггүй зүйл бол салхи. Мөн чийгийг нь алдагдуулж ядраадаг. Тиймээс том мод тарихдаа тулгуурыг зөв, сайн хийж өгөх шаардлагатай. Аль болох нөмөр газар тарих нь зүйтэй. Шинэ технологийн эринд ирсэн байгаа өнөө үед модыг услахаас гадна янз бүрийн бордоо хэрэглэн арчилж болно.


08

Ямар модыг сонгох вэ?

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болох цэцэрлэгт хүрээлэн /парк/, цэцэрлэг /сад/, гудамжны цэцэрлэг /бульвар/, цувраа цэцэрлэг /аллей/  болон албан байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчинд аль болох чимэглэлийн шинжийг нь харгалзан стандартын 1-р зэргийн  суулгацаар цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийх нь зүйтэй. Чимэглэлийн шинжид ургамлын өндөр, иш, холтосны өнгө, цэцгийн өнгө, цэцэглэх хугацаа, цэцэглэлт үргэлжлэх хоног, үр жимсний өнгө, үнэр зэрэг үзүүлэлтийг авч үздэг. Өрхийн цэцэрлэгт жимс жимсгэний модыг нэмэж сонгох нь зүйтэй. 


07

Мод, сөөг ургамлын хослол зохиомж хийхдээ

  • Модлог ургамал нь байгалийн нөхцөлдөө ихэвчлэн бүлгээрээ ургадаг. Иймээс байгалийн төрхийг санагдуулахаар тэдгээрийг бүлэглэн суулгах зохиомжийг зайлшгүй хийдэг.
  • Бүлэглэхдээ мод, сөөг ургамлыг дангаар болон хэд хэдэн төрлийн модыг хослол зохиомж хийн суулгана.

06

Мод сөөгийг бүлэглэн зохиомжлохдоо

  1. Навч болон цэцгийн өнгөөр хослуулах
  2. Дан болон холимог төрлөөр
  3. Цэцэглэлтийн үргэлжлэх хугацаагаар
  4. Титмийн хэлбэрээр
  5. Өндөр намаар ташинга үүсгэх г.м. 

05

Суулгасан модны тоогоор бүлэглэхдээ

  • Цөөхөн тоотой бүлэг /3-5 ш/
  • Дундаж /7-15 ш/
  • Олон тоотой бүлэг /15 дээш тоотой/

Цөөхөн тоотой бүлгийг талбай багатай жижиг цэцэрлэг /скверь/, цэцэрлэг /сад/-т, харин том хэмжээтэй талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн, ойн паркад ихэвчлэн олон тоотой бүлгийг сонгоно.


04

Төрлийн хувьд бүлэглэхдээ

  • Цэвэр үүлдэр буюу дан нэг төрөл
  • Холимог үүлдэр буюу хэд хэдэн төрлийн мод

03

Намхан сөөгөөр эмжээр хийх зохиомж


02

Жижиг орон зайд хийх зохиомж /сөөг, өвслөг ургамал/


01

Мод тарих аянд идэвхитэй нэгдэж, амьдрах орчноо ногоон болгоорой

Улаанбаатар хотын ногоон байгууламжинд  өнөөдрийн байдлаар 75 зүйлийн мод сөөгийг  шилжүүлэн суулгаж, ургуулж байна. Тэдгээрээс  манай орны шинэс, нарс, гацуур зэрэг шилмүүст мод, улиас,  хайлаас, улиангар, бургас, тэс зэрэг навчит мод, чимэглэлийн сөөг болох шар хуайс, нохойн хошуу, тэхийн шээг, өрөл, монос, долоогоно зэргийг  голчлон тариалсан байдаг.  Манай оронд нутагшсан таримал болох агч, голтбор зэргийг зонхилон тариалж байна.

Иймд дараагийн цуврал дугаараар та бүхэндээ эдгээр модны талаар дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж хүргэх болно. 

Мэдээллийг бэлтгэсэн: ОУУБИС-ийн Ойн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Чанцалням


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (10)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Гоё мэдээлэл байна
+2
Маш гоё байлаа олон сайхан мэдээлэл оруулдагт маш их баярлалаа.☺️
+2
Hohoin hoshuug heden sard tarih we urgasan s n vrslvvlj bolhuu
+2
iim gegeele saikhan medeelel niitlegchid olon boloodoo
+3
ikh saikhan medeelel unshlaa
+4
Modoo tarij bolj bn.Odoo archlah.horton shavjaas hamgaalah .tairah helberjuuleh geh met zuvluguu uguh heregtei bn
Баяраллаа бодох л асуудал бн
+1
Баярлалаа
Bayarlalaa
+5
Хэрэгтэй зөвлөгөө байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start