Арав.мн

Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 уран зураг

Хамгийн өндөр үнэ хүрсэн 10 уран зураг

Өнгөрсөн тавдугаар сард Америкийн зураач Жан-Мишель Баскиягийн 1982 онд бүтээсэн "Нэргүй зураг" 1980 оноос хойших уран зургуудаас 100 сая ам.доллар давж үнэлэгдсэн анхны бүтээлээр тодорсон билээ. 110.5 сая ам.доллараар зарагдсан уг зурагтай адил дуудлага худалдаагаар 100 саяын босго давсан ердөө 10 зураг л одоогоор бүртгэгдээд байна.


10

“Льюсен Фройдын гурван таталбар” – Фрэнсис Бэкон

2013 онд 142.4 сая ам.доллараар зарагдсан уг бүтээл 1969 оны зураг юм. Ирландад төрсөн Британийн зураач Фрэнсис Бэконий энэхүү бүтээлийг Уинн казиногийн эзэн Элейн Уинн худалдаж авчээ.


09

“Дугаар тав” – Жексон Поллок

Орчин цагийн уран зурагт өвөрмөц арга барилаараа мөнхөрсөн Америкийн алдарт зураач Жексон Поллокийн эл бүтээлийг тэрбумтан Стивн А.Кохен 140 сая ам.доллараар өөрийн болгосон байна.


08

“Хэвтэж буй нүцгэн эмэгтэй” – Амедео Модильяни

Энэхүү зургийг Италийн зураач Амедео Модильяни 1917 онд зуржээ. Тухайн үедээ хэт эрээ цээргүй хэмээн адлагдаж байсан уг бүтээл бүтэн зууны дараа 170 сая ам.доллараар үнэлэгдэж, 2015 оны арваннэгдүгээр сард нэрээ нууцалсан нэгэн цуглуулагчийн гарт очсон байна.


07

“O Хувилбар” – Пабло Пикассо

Кубизмын гол төлөөлөгч Пикассогийн Les Femmes d’Alger буюу “Алжир эмэгтэйчүүд” цувралынх нь “О Хувилбар” хэмээх энэ бүтээл 2015 онд Нью-Йоркийн Кристигийн дуудлага худалдаанд 179.4 ам.долларын үнэд хүрчээ.


06

“Мартен Соолманс, Опьен Коппит нарын хөрөг” – Рембрандт

Нидерландын нэрт мастер, сонгодог үеийн гол төлөөлөгчийн нэг Рембрандтын уг хос хөрөг мөн л 2015 онд шинэ эзэнтэй болжээ. 1877 оноос хойш тэрбумтан Ротшильдийнхний өмч байсан эл бүтээлийг Францын Луврын болон Нидерландын үндэсний музейнхэн хамтран худалдаж авсан бөгөөд 160 сая евро буюу тухайн цагийн ханшаар 180 гаруй сая ам.долларын үнийг нь хуваан төлсөн байна.



05

“Дугаар зургаа” (Нил ягаан, ногоон, улаан) – Марк Ротко

Орос гаралтай Америкийн зураач Марк Роткогийн энэхүү абстракт бүтээлийг Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлев 186 сая ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь Америкийн нутаг дахь хамгийн өндөр үнээр зарагдсан уран зургийн рекордыг эвдсэн байна.


04

“Дугаар 17А” – Жексон Поллок

Тэрбумтан Кеннет Гриффин 1948 оны уг бүтээлийг өнгөрсөн онд 200 сая ам.доллараар худалдаж авчээ.


03

“Хөзөрчид” – Поль Сезанн

Францын пост импрессионист мастерийн таван цуврал зургийн эхнийх нь болох 1890-ээд оны энэхүү бүтээл бүтэн зууны дараа 259 сая ам.долларын үнэд хүрчээ.


02

“Чи хэзээ гэрлэх вэ?” – Поль Гоген

Мөн л Францын пост импрессионист зураач болох Поль Гогений 1892 онд зурсан уг тосон бүтээл 2015 онд ойролцоогоор 300 сая ам.доллараар зарагджээ. Шинэ эзэд нь Катарын хааны гэр бүлийнхэн гэсэн мэдээ байна.


01

“Сэлгээ” – Виллем де Кунинг

Дээр дурдсан тэрбумтан Гриффин Жексон Поллокийн зургийг өнгөрсөн онд 200 сая ам.доллараар худалдаж авахдаа 1955 оны уг бүтээлийг мөн 303 сая ам.доллараар худалдаж авсан нь одоогоор уран зурагт төлсөн хамгийн өндөр үнэ болоод байна.



8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Mongoliin uran zurguud yamar une hurdeg bol?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start