Арав.мн

Монгол орны ховор амьтад - ТАХЬ

Монгол орны ховор амьтад - ТАХЬ

Тахь (монголчууд бидний нэрлэж заншсанаар) буюу Пржевальскийн адуу нь амьтны аймгийн ангиллын хувьд хөхтний анги, битүү туурайтны баг, адууны овог, адууны төрөлд багтах бөгөөд одоогоор дэлхий дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу юм.
Энэ гайхалтай амьтны талаар дэлгэрэнгүй мэдээллийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Make Green LLC компанийн хамт олон танд хүргэж байна.


10

Тахь адуу дэлхийд танигдсан талаар түүхийн хуудаснаас

Монгол оронд зэрлэг адуу байж болзошгүй гэх шинжлэх ухаанд маш үнэтэй олдвор авчирсан анхны хүн бол Польш гаралтай Оросын армийн хошууч генерал Николай Михайлович Пржевальский юм. Тэрээр 1873, 1878, 1880 онуудад Монгол орноор гурван удаа хөндлөн гулд туулсан байдаг. 1878 онд 2 дахь аяллаасаа нутаг буцах замдаа тухайн үеийн Орос-Хятадын хилийн харуулын захирагч А.К.Тихоновоос Киргизийн анчид Монголын Зүүнгарын говиос агнасан нэгэн зүйл адууны арьс, толгойн ясыг бэлгэнд аваад Монголд зэрлэг адуу байдаг гэх талаар сонирхолтой яриаг сонсжээ.


09

Пржевальскийн адуу

Өөрөө шинжлэх ухааны хүн биш тул энэ талаар ихэд сонирхон яг ямар амьтан болохыг нь мэдэхээр бэлгэнд авсан арьс, гавлын ясыг Петербургийн байгалийн түүхийн музейн судлаач И.С.Поляковт өгчээ. Поляков тухайн үед мэдэгдээд байсан адууны овгийн 22 зүйлтэй харьцуулан судлаад, энэ адууны арьс, гавлын яс нь алинтай нь ч адилгүй, адууны цоо шинэ зүйл болохыг бичиглэж анх авчирсан хүнийх нь нэрээр Пржевальскийн адуу гэж 1881 онд шинжлэх ухаанд бүртгэсэн байна.


08

Эргэлзээг тайлсан нь

Пржевальскийн 2 дахь удаагийн аялалаас хойш зохион байгуулагдсан удаа дараагийн олон аялал, тахийн талаархи нүдэнд харагдаж, гарт баригдахуйц цуглуулга мэдээний эцэст 1890-ээд оны эхэн үед л тахь бол жинхэнэ зэрлэг адуу гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрчээ. Эргэлзэх нь ч зүй ёсных байсан, чухамдаа Европын Тарпан гэх өөр нэгэн зүйл зэрлэг адууг устсанаас хойш дэлхийд нэг ч зүйл зэрлэг адуу үлдээгүй гэдэгт бүрэн итгэлтэй байсан гадныхан Монголд зэрлэг адуу байна гэдэгт хэн нь ч итгээгүй юм.


07

Хошуурал

Ингээд сүүлчийн, цор ганц зүйл зэрлэг адууг өөр өөрсдийн амьтны хүрээлэнгүүдэд авчрахыг эрмэлзэгсэд Монголын говь руу хошуурав. Зөвхөн 1897-1903 онд гэхэд л гадаадын мэргэжилтнүүд нутгийн иргэдийг хөлслөн тахийн 88 унага Монголын говиос барьж гаргасан гэдэг баримт бий.


06

Тахь адуу байгальд мөхсөн шалтгаан

Барих, тэжээх, тээвэрлэх туршлагагүй тул нэлээн хэдэн унага үхэж үрэгдэн зөвхөн 54 унага (зарим шинжлэх ухааны бүтээлүүдэд 52, 53 унага гэж бичсэн байдаг) Европт эсэн мэнд хүрчээ. Зэрэгцээд Монголд үлдсэн зэрлэг тахийн сүүлчийн популяци дараах хүчин зүйлийн улмаас байгальд бүрмөсөн устжээ.

  • Үндсэн амьдрах орчин болох тал хээрийн ус бэлчээр сайтай хэсгийг хүмүүс эзэлснээр говь, цөл болох хатуу ширүүн амьдрах орчин руу шахагдсанаар амьдрах орчны таагүй хүчин зүйл болох ган зуданд ихээр өртсөн
  • Нутгийн иргэдэд галт зэвсэг дэлгэрч дархалсан хуулиас өмнө хэт их агнагдсан, мөн  Османы хасгийн босуул, дээрэмчид хүнсэнд ихээхэн хядсан
  • Гадныхан 1898-1903 оны хооронд тахийн унага барьсан ба энэ болхи арга, аргачлалд өртсөн. 

Үүнийг дэлгэрүүлбэл:
Тахийн унага барих ажлыг зохион байгуулагчдын нэг Оросын шинжлэх ухааны академийн музейн ажилтан Д.Й.Клеменцийн бичсэн тэмдэглэлд “Тахийн унага барихаар явахдаа алс холын аянд гарч байгаа мэт хомтой тэмээ, уяж сойсон хурдан морьд бэлтгэж хэдэн долоо хоногоор эрэлд гарна. Унагатай сүрэг тааралдвал учир зүггүй хөөж гарна. Энэхүү хөөлт нэг хоёр цагаар тогтохгүй. Эрэг ганга, гуу жалгыг эс хайхран тахь хаашаа зугтаана, ангуучид тийшээ довтолгоно. Ангуучид цуцсан морьдоо хээр хаячихаад өөр морь сэлгэж унаад тахийн сүргийг үргэлжлүүлэн хөөнө. Хэд дахин солих унаа бэлэн байна. Хэдийгээр тахь чадал тэнхээтэй, тэвчээртэй ч гэсэн хээлтэй гүү, нялх унага хол газар хурдан давхиж чадахгүй сульдан сүрэг цуварч эхлэхэд ангуучид улам хурдалж, тэднийг балмагдуулан гуугчин хашхиралдаж, буугаар хий буудна. Азарга сүргийнхээ ард хоцорсхийн дагана. Хөөгчид ойртон ирэхэд азарга сүргээ гүйцэн очиж, унгалдан, сүргээс хоцрогсдыг шавдуулан, сульдаж буй унагануудыг хошуугаараа түлхэн, сүргийнхээ ар талыг хумихаар оролдоно..."



05

Тэмдэглэлийн үргэлжлэл

"...Хөөгчид ойртох тусам азарга тавгүйтэж, сүргээсээ хоцорч “дайснуудыг” эргэн эргэн харж тээнэгэлзэж байснаа гэнэт тэнхээ мэдэн хурдалж, хоцрогсдоо хүч нэмэх гэж оролдоно. “Дайснууд” сүрэгт тулж ирэхэд азарга тэдэн рүү дайрч, буудуулна. Ингээд удирдагчгүй болсон сүрэг бутарч тал тал тийшээ давхилдана. Ангуучид унагануудыг бугуйлдаж барина. Барьсан унаганыхаа хөлийг хүлээд дүүрч, тэртээ ард үлдсэн тэмээн хөсөг рүүгээ аваачина. Үүгээр унага барих ажил дуусахгүй, унагыг гүүнд авахуулна гэдэг ярвигтай ажилтай нүүр тулна. Гэрийн адууны гүү нь тахьтай адил хул зүсмийн байх шаардлагатай. Хээр хар зүсмийн гүүнд тахийн унага заяа нь ойртохгүй” гэжээ. 


04

Удам

Тахийн унага барьсан ажиллагаанаас мэнд үлдсэн 54 унаганаас зөвхөн 13 унага л амьтны хүрээлэнгүүдэд үржиж үр удмаа үлдээжээ. Иймээс цөөн тооны тахийн популяцийн цус ойртолт өсөж, генетик олон янз байдал бууран, нас богиносжээ.


03

Тоо толгой

Өдгөө дэлхийн 30 гаран орны амьтны хүрээлэн, нөөц газар, улсын тусгай хамгаалалттай сэргээн нутагшуулах газруудад байгаа 2000 гаран тахь нь бүгд тэрхүү 13 тахийн л үр удам юм.


02

Уугуул эх орон болох Монголд сэргээн нутагшуулсан нь

Ингээд байгалийн популяци нь устан, гаршмал популяци нь генетикийн хувьд доройтсон тахийг аварч үлдэх цорын ганц зөв зам нь “сэргээн нутагшуулах” юм гэсэн шийдвэр гарснаар Голландын тахь хамгаалах сан, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо хамтран “Хустайн нуруунд” тахь сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлж одоо ч амжилттай хэрэгжиж байна. Мөн Говь-Алтай аймгийн Говийн их дархан газрын Б хэсэгт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд ч сэргээх нутагшуулах ажлыг зохион байгуулж байна.


01

Тахийн талаархи та бидний мэдэхгүй төөрөгдөл

Зарим эрдэмтэд тахийг жинхэнэ зэрлэг адуу биш, гэрийн адуу ба хулангийн эрлийз гэж бичиж байсан үе бий. Одоог хүртэл зарим Монголчууд тахь адуу гэхээр Африкт байдаг эрээн судалт зебратай андуурах тохиолдол ч бий. Мөн зарим гадныхан зэрлэг адуу тахь гэхээр Америкийн Мустангтай андуурах гээд байдаг. Мустанг бол нэгэн үед хүний гар доор эдэлгээ, маллагаан дор байгаад байгальд алдуурсан зуйгуул адуу юм.

Тахь шинжлэх ухаанд нээгдсэн үеэс л хэд, хэдэн асуулт тавигдсаар ирсэн.

  1. Тахь үнэхээр бие даасан зүйл жинхэнэ зэрлэг адуу мөн үү?
  2. Тахь, гэрийн адуу хоёр ялгаатай юу?
  3. Ялгаатай бол аль нь алинаасаа үүссэн бэ, аль нь өвөг зүйл вэ?

Харин шинжлэх ухааны хүрээд буй үр дүн.

  1. Тахь үнэхээр бие даасан зүйл жинхэнэ зэрлэг адуу мөн.
  2. Тахь, гэрийн адуу хоёр ялгаатай.
  3. Тахь, гэрийн адуу хоёр аль нь ч алинаасаа үүсээгүй. Нэг өвгөөс салаалан хөгжсөн хоёр зүйл бөгөөд өвөг зүйл нь устсан ба гэрийн адуу 64 хромосомтой, тахь 66 хромосомтой байдаг.

Эмхэтгэж бичсэн Ганболдын Ууганбаяр



9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Ajliin amjilt hvsye.
+10
Энэ сайхан амьтныг чинь Хустайд л харна шүү дээ.
+11
Saikhan niitlel bna
+14
Daraagiin niitleliig tesen yadan huleey
+14
Unen zuw medeelel ugsund bayarlalaa
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд