Арав.мн

Нээлтээ хийхээр төлөвлөгдсөн супер баатруудын 10 кино

Нээлтээ хийхээр төлөвлөгдсөн супер баатруудын 10 кино

Үе үеийн кино сонирхогчид, комик номын хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг зүйл бол тэдний хайртай дүрүүд дэлгэцнээ амилж, гайхамшигт адал явдлууд нь дүрсжихийг харах юм. Марвел эсвэл ДиСи студиуд өөр өөрийн гэсэн ертөнцтэй бөгөөд бүх дүрүүд нь бусадтайгаа холбогдож, бүх кино зохиолууд нь хоорондоо ямар нэг байдлаар уялдаатай байдаг нь үнэхээр гайхамшигтай. Ингээд удахгүй нээлтээ хийх гэж буй болон кино болох нь тодорхой болоод байгаа 10 киног сонирхуулъя.


10

Thor: Ragnarok

Удахгүй нээлтээ хийх уг киноны үйл явдал нь "Харанхуй ертөнц" киноноос 4 жилийн дараа, "Өшөө авагчид" Ултроны эсрэг тулалдсанаас хойш 2 жилийн дараа болох юм. Азгардын залгамжлагч Аянга цахилгааны бурхан хүчирхэг Thor хаан ширээнд залгамжлагдсан ч хорионд байсан эгч Үхлийн бурхан Хела санамсаргүйгээр суллагдсанаар сансар огторгуйд аюул учирна. Thor /2011/ болон Thor: The Dark World /2013/ кинонуудын үргэлжлэл болох уг кино нь Марвел студийн гаргаж буй 17 дахь кино юм. Кинонд Hulk болон Doctor Strange нарын дүр гарах нь тодорхой болоод байгаа.

Нээлт: 2017 оны 11-р сарын 3

Студи: Marvel

Найруулагч: Тайка Ваитити

Төсөв: 180 сая ам.доллар

Жүжигчид: Крис Хемсворт, Том Хиддлестон, Жэйми Александер, Кэйт Бланчет, Марк Руффало, Энтони Хопкинс, Бенедикт Камбербатч


09

Justice League

Superman дэлхийг аврахын тулд өөрийгөө золиослосноос хойш Брюс Вэйн шинэ найз Диана Принцийн хамтаар онцгой хүчит мета хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, илүү аймшигтай дайсны эсрэг тулалдахаар Justice League-г үүсгэн байгуулж буй тухай гарах уг кино мөн л хэдхэн хоногийн дараа нээлтээ хийхээр товлогдоод байна. DC ертөнцийн мөрөөдлийн баг нь дэлхийн гурван Эх хайрцгийн эрэлд гарсан Steppenwolf болон түүний армийн эсрэг тулалдах юм.

Нээлт: 2017 оны 11-р сарын 17

Студи: Warner Bros.

Найруулагч: Зак Снайдер

Жүжигчид: Бэн Аффлек, Хенри Кавилл, Гал Гадот, Жэйсон Момоа, Эмбер Хэрд, Эзра Миллер, Рэй Фишер


08

Black Panther

Хар ирвэс  Т’Чалла хаан “Ахмад Америк: Иргэний дайн” киноны үйл явдлын дараа өөрийн улс болох Африкийн Вакандадаа эргэн ирнэ. Гэвч цөллөгдсөн Эрик Киллмонгер эргэн ирснээр Т’Чалла хааны эрх мэдлийг авахыг хүснэ. Ваканда улс нь техник, технологийн хувьд асар өндөр хөгжилтэй бөгөөд вибраниум гэх металиар баялаг. Үүнийг Киллмонгер зэвсэг болгон ашиглаж, Вакандагийн сүр хүчийг гайхуулах зорилготой бол бол Хар Ирвэсийн хувьд ингэвэл дэлхийн дайн дэгдэх аюултай бөгөөд вибраниум нь Вакандадаа л үлдэх ёстой хэмээн үздэг нэгэн юм.

Нээлт: 2018 оны 2-р сарын 16

Студи: Marvel

Найруулагч: Райн Күүглер

Жүжигчид: Чадвик Бөүсман, Майкл Б.Жордан, Энди Серкис 


07

Avengers: Infinity War

Өшөө авагчид хамгийн агуу дайсан болох Таносын эсрэг хэрхэн тулалдах бол? Танос бол мөнхийн чулуунуудыг эзэмшиж, огторгуй ертөнцийг өөрийн эрхшээлдээ оруулах зорилготой хүчирхэг “бурхан”. Хэрэв та санаж байгаа бол түүний дүрийг Марвел студийн хэд хэдэн кинон дээр цухас харсан байх ёстой. Киноны үйл явдал “Guardians of the Galaxy Vol.2” киноны үйл явдлаас 4 жилийн дараа болох бөгөөд Төмөр хүн Тони Старкаар удирдуулсан Avengers буюу Өшөө авагчид маань Оддын эзэн Питр Квилийн Сансрыг хамгаалагчидтай нэгдэх аж. Маш том хоёр түүхийг нэгтгэсэн зохиол бүхий уг кино 2 ангиас бүрдэх юм байна. Яг л энэ дайны төлөө Марвелын бүх баатрууд төрсөн гэлтэй.

Нээлт:  2018 оны 5-р сарын 4 /1-р хэсэг/

2019 оны 5-р сарын 3 /2-р хэсэг/

Студи: Marvel

Найруулагч: Жои болон Энтони Руссо

Жүжигчид: Marvel-ын кинонуудад тоглосон бараг бүх жүжигчин


06

X-Men: The New Mutants

Икс-хүмүүс цувралын цоо шинэ хуудас болж буй Шинэ мутантууд хэмээх уг кинонд залуухан 5 мутант хоригдсон газраасаа зугтаж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх юм. Олны хайртай Magik, Wolfsbane, Cannonball, Sunspot, Mirage гэсэн баатрууд шинээр гарч ирэх ажээ. Киноны зураг авалт 9-р сард дууссан гэсэн мэдээлэл байна.

Нээлт: 2018 оны 4-р сарын 13

Студи: FOX

Найруулагч: Жош Бүүн

Жүжигчид: Мэйси Виллиамс, Аня Тэйлор-Жой, Алис Брага, Чарли Хийтон, Блю Хант, Нэнри Зага


05

Deadpool 2

X-Men цувралын дүрсгүй жаал Deadpool зогсоо зайгүй хошигнол, зохисгүй үг хэллэг, цуст аллагынхаа ачаар үзэгчдийн хайртай мутант хэдийнээ болчихсон билээ. Түүний багт Cable, Domino гэх хүчирхэг баатрууд нэгдэх нь тодорхой болсон төдийгүй X-Force ч гарч магадгүй гэсэн хүлээлт байгаа юм.

Нээлт: 2018 оны 6-р сарын 1

Студи: FOX

Найруулагч: Дэвид Лэйтч

Жүжигчид: Райн Рейнолдс, Морена Баккарин, Жош Бролин, Т.Ж.Миллер


04

Ant-Man & the Wasp

Ant-Man-ы гайхамшигт “бяцхан” адал явдалд бэлэн үү? Өшөө авагчдын шинэхэн гишүүн болсон Скотт Ланг “шоргоолж хүн” технологийг бүтээгч Хэнк Пимээс шинэ даалгавар хүлээн авч, түүний охин Хөүп ван Дайн (Хэдгэнэ)-тай хамтарна. Уг киног хийх болсноо 2015 оны 10-р сард зарласан байдаг. Зураг авалт 8-р сард эхэлсэн ба 11-р сард дуусахаар төлөвлөж байгаа юм.

Нээлт: 2018 оны 6-р сарын 6

Студи: Marvel

Найруулагч: Пэйтон Рийд

Жүжигчид: Паул Рудд, Эвенжелин Лилли


03

Venom

Хүн аалз Питер Паркерын гол дайснуудын нэг болох Venom-ын кино ирэх онд нээлтээ хийх юм байна. Киноны үйл явдлын талаар мэдээлэл бараг байхгүй боловч алдарт жүжигчин Том Харди Venom-д тоглох болсон тухай мэдээлэл байгаа. Анх Spiderman-ы биед наалдаж, Хар хүн аалзыг үүсгэж байсан харь гаригийн биет Эдди Брокын биед наалдсанаар Venom буюу Хор мэндэлдэг. Ямартай ч Carnage хэмээх хорон санаатын эсрэг Venom тулалдах байх гэсэн таамаглал байгаа юм. Carnage бол Venom-д наалдсан биетийн нэг хэсэг нь сэтгэл мэдрэлийн өвчтэй цуврал алуурчинтай нэгдсэнээр бий болсон аймшигт мангас билээ.

Нээлт: 2018 оны 10-р сарын 5

Студи: Sony

Найруулагч: Рубен Фришер

Жүжигчид: Том Харди


02

X-Men: Dark Phoenix

X-Men цувралын 13 дахь кино болохоор зэхэж буй “Харанхуй галт шувуу” хэмээх уг кино нь араасаа дахин 2 анги дагуулахаар төлөвлөж байгаа юм байна. Уг кинонд Икс-хүмүүс анхны мутант Apocalypse–ийн эсрэг тулалдсанаас хойш 10 жилийн дараахь үйл явдал гарах аж. Хамгийн хүчтэй психопат төрлийн мутант Жийн Грэй энэ удаа хүчээ удирдаж чадалгүй Харанхуй галт шувуу болно. Түүнийг зогсоохын тулд найзууд нь түүнтэй тулалдах шаардлагатай болох бол  харь гаригийн хатан хаан Лиландра Жийн Грэйг хөнөөхийг оролдох аж.

Нээлт: 2018 оны 11-р сарын 2

Студи: Fox

Найруулагч: Саймон Кинберг

Жүжигчид: Софи Турнер, Женнифер Лауренс, Майкл Фассбендер, Жэймс МакАвой, Жессика Частэйн


01

Aquaman

Justice League-ийн гишүүн Aquaman өөрийн гэсэн бүрэн хэмжээний кинотой болох нь. Артур Карри усан доор орших Атлантисын хаант улсын хаан ширээнд суух ёстой гэдгээ мэдэж авах бөгөөд ард иргэдээ удирдахын хажуугаар дэлхий ертөнцийг аврах баатар нь байх давхар үүрэгтэй болох аж. 

Нээлт: 2018 оны 12-р сарын 21

Студи: Warner Bros

Найруулагч: Жэймс Ван

Жүжигчид Жэйсон Момоа, Николь Кидман, Виллием Дафое


10

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start