Арав.мн

Бүх цаг үеийн шилдэг 10 мэргэн бууч

Бүх цаг үеийн шилдэг 10 мэргэн бууч

Их Британийн урт бууны 95-р салаанд зүтгэж байсан Ирланд цэрэг Томас Планкетт тухайн үеийнхээ винтов буугаар Францын генерал Аугусте-Марие-Франсуа Колбертыг хөнөөсөн байдаг. Хамгийн гайхалтай нь 19-р зуунд дурангүй, хүчин чадал багатай энэхүү зэвсгээр 600 метрийн зайнаас байгаа оносон явдал юм. Томастай хамт байсан цэргүүд энэ буудалтыг нь аз байсан хэмээн ярих үед Томас буугаа дахин сумлаж, үхэтхийн унасан генералд туслахаар очсон хошуучийг онилсон байна. Тэрээр хоёр дахь байгаа ч амжилттай устгаж, аз биш гэдгээ баталжээ.


10

Түрүүч Грэйс (АНУ)

АНУ-ын иргэний дайны үеэр холбоотны армид алба хашиж байсан түрүүч Питр Грэйс зэвсэгт хүчний хамгийн өндөр шагнал болох Эр зоригийн медалийг хүртжээ. Түүний хамгийн алдартай буудалт бол 1864 оны 5-р сарын 9-ний өдөр өөрийнхөө BritishWhitworth буугаараа 915 метрийн зайнаас Генерал Жон Седвикийг хөнөөсөн явдал юм. Мэргэн буучдын галаас айн нуугдаж байсан цэргүүдээ зоригжуулах гэсэн Генерал Седвик нуугдахын оронд ил гарч, “Эрчүүд ганц сумнаас ингэтлээ айна гэж үү? Дайсны галын шугам бүхэлдээ гал нээвэл та нар яах болж байна аа? Гутамшигтай юм. Тэд ийм зайнаас заан ч онож чадахгүй” хэмээн хэлж байв. Үхлээ дуудсан генералын бурууг нотолж, түрүүч Грэйс зүүн нүднийх нь доохно талд нь оносон байдаг.


09

Бага түрүүч Фрэнцис Пегахмагабов (Канад)

Канадын цэргийн түүхэн дэх хамгийн алдартай дайчдын нэг Ожибва омгийн дайчин “Пегги” хочит Бага түрүүч Фрэнцис Пегахмагабов Дэлхийн нэгдүгээр дайнд 378 герман цэргийг устгаж, 300 гаруйг олзолсон байдаг. Пегахмагабов 1914 онд сайн дураараа цэрэгт элссэн ба 1915 оны 2-р сард Канадын 1-р дивизийн явган цэргийн 1-р батальоны бүрэлдэхүүнд орж, Европыг зорьсон аж. Дэлхийн дайныг дуустал нь алба хаасан түүнд Зэвсэгт хүчний гурван удаагийн медаль олгожээ.

Залуу насандаа ан хийдэг байсан Пегахмагабов фронт руу мэдээ зөөж, туршуул хийхийн хажуугаар хоёр галын шугамын хооронд нуугдаж, өөрийгөө шороонд булан ээлжит байгаа тэвчээртэй хүлээдэг байжээ. 


08

Аделберт Ф.Валдрон (АНУ)

АНУ-ын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн алдартай мэргэн буучдын нэг “Берт” хочит Аделберт Ф.Валдрон нь Вьетнамын дайны үед явган цэргийн 9-р дивизэд алба хааж байжээ. 2011 оныг хүртэл АНУ-ын мэргэч буучдыг аллагын тоогоороо тэргүүлж байсан тэрбээр ердөө 8 сарын дотор 109 дайсныг устгасан байдаг.

Тэр ч бүү хэл нэгэн удаа усан дээр хөвж байсан завин дээрээсээ 820 метрийн зайнд модон дээр нуугдсан байсан Вьетнам цэргийг амжилттай устгасан байдаг. Берт Вьетнамын дайны дараа мэргэн буучийн сургуульд багшилсан ба 1970 онд цэргийн албанаасаа чөлөөлөгдсөн юм. 


07

Роб Фурлонг (Канад)

Канадын зэвсэгт хүчний Бага түрүүч Роб Фурлонг 2430 метрийн зайнаас .50 калибрын McMillian Brothers Tac-50 буугаараа байгаа сөнөөсөн амжилтаараа түүхэн дэх хамгийн алсын зайнаас буудсан буудалтын рекордыг 6 жилийн турш эзэмшсэн юм. Түүнийг хоёр мэргэн буучийн хамт отолт хийж байх үед Аль-Каидагийн гурван дайчин уулын бэлээр алхаж явсан байна. Hornady A-MAX 750 гр сумаар зэвсэглэсэн Фурлонг автомат буу үүрсэн дайсныг байлж, нийт гурван удаа бууджээ. Эхний сум оноогүй бол хоёр дахь сум цүнхийг нь онож, гурав дахь сум дайсны цээжинд тусаж устгасан байдаг. Сум 823 м/cек хурдтай явсан гэж тооцоход сум гал нээснээс хойш 4 секундын дараа байндаа хүрч байсан гэсэн үг юм.

Фурлонг цэргийн албаа дуусгаад 2004 онд Эдмонтоны цагдаагийн албанд хүчин зүтгэсэн боловч хамтран зүтгэгч оффицерт халдаж, дээр нь шээснээс болж хөөгдсөн байдаг. Тэрбээр 2013 оноос Фурлонг Мэргэн буучийн сургуулийг байгуулж, өнөөг хүртэл ажиллуулж байгаа юм.


06

Чарльз “Чак” Мавинни (АНУ)

1949 онд АНУ-ын Орегон мужид төрсөн “Чак” хочит Түрүүч Чарльз Бензамин Мавинни Вьетнамын дайны үеэр Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байжээ. Тэрбээр уг дайнд хамгийн олон байг устгасан гэдэг рекордыг эзэмшдэг мэргэн бууч юм. Нийт 16 сарын турш алба хаах хугацаанддаа 103 байг баталгаатай устгасан ба дахин 216 байг устгасан байх өндөр магадлалтай байсан гэгддэг. Тэрбээр 1967 оны зун армид элсэж, 1969 оны 2-р сарын 14-ний өдөр дайсны салаатай таарч, 16 цэргийг толгой тус газарт нь онож хөнөөсөн байдаг.

“Гайхалтай ан байсан. Арслан, зааны ангийн талаар яриад ч хэрэггүй. Тэд чинь над руу буудахгүй шүү дээ. Надад маш их таалагдсан” хэмээн Лос Анжелес Таймс сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Буу барьсан бүх цэргийг Мавинни хөнөөсөн боловч нэг цэргийг зугтаалгасандаа одоо хүртэл харамсдаг гэнэ. Тэрбээр 275 метрийн зайнаас хэд хэдэн удаа буудсан боловч оноогүй аж. 



05

Карлос Норман Хаткок II (АНУ)

“Цагаан өд” хочит Карлос Норман Хаткок Вьетнамын дайны үед 93 байг амжилттай устгасан байна. Вьетнамын армид асар их хохирол учруулж байсан тул түүнийг хөнөөсөн хүнд 30 мянган ам.долларыг амлаж байв. Дайны үед ихэнхи тохиолдолд мэргэн буучийг хөнөөсөн хүнд 8-2000 ам.доллар амладаг байжээ. Вьетнамын талаас Цагаан өдийг устгахаар мэргэн буучийн тусгай салаа томилсны дараа АНУ-ын мэргэн буучид дайсныг төөрөлдүүлэх зорилгоор бүгд дуулга дээрээ цагаан өд байрлуулж, дайсны бай болж байв.

Нэгэн удаа түүний салаа дайсны мэргэн буучийн халдлагад өртжээ. Карлосыг хөнөөх тусгай даалгавартай “Кобра” нэрээр алдаршсан мэргэн бууч хэд хэдэн найзыг нь хөнөөгөөд байх үед Карлос дурангийн гялбааг нь олж харсан даруйдаа буудсан байдаг. Тэрээр Кобрагийн дуранг нэвт буудаж, нүд рүү нь оносон гайхамшигтай буудалтыг хийсэн юм.

АНУ-ын тэнгисийн цэргийн домог болсон мэргэн буучийг хүндэтгэн SpringfieldM25 автомат бууг White Feather буюу Цагаан өд хэмээн нэрлэсэн байдаг.


04

Крис Кайл (АНУ)

АНУ-ын NAVY-д байх хугацаандаа Иракт 4 удаа алба хаасан Крис Кайл бол эр зориг, баатарлаг үйлсийнхээ төлөө олон удаа медаль, шагнал авсан нэгэн. АНУ-ын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн чадварлаг мэргэн бууч болох тэрээр 150 амжилттай устгал хийсэн байдаг. Түүний ашиглаж байсан зэвсгүүдийн хувьд хагас автомат 7.62 NATO Mk 11, 5.56 NATO MK 12, .300 Winchester Magnum M24 болон .338 Lapua Magnum буунууд багтдаг.

Цэргийн албаасаа 2009 онд хүндэтгэлтэйгээр халагдсан тэрээр 2012 онд “American Sniper” номоо бичсэн ба 2014 онд Клинт Ийствүүд кино болгон амилуулсан юм. Гол дүрд Брэдли Купер тоглосон уг кино 2015 онд Оскарын шагнал хүртсэн билээ.

Крис Кайл 2013 онд дайны дараахь сэтгэл санааны тогтворгүй байдалд орсон Эдди Рэй Рут гэгчийн гарт амиа алдсан юм. 


03

Василий Зайцев (ЗХУ)

Зөвлөлт Орос улсын хамгийн алдартай мэргэн буучдын нэг болох Василий Зайцев магадгүй дэлхийн хамгийн алдартай мэргэн бууч билээ. Бага наснаасаа хойш Уралын нуруунд ан хийж өссөн Вася ердөө 12 настай байхдаа өөрөө ч үүрч дийлдэггүй байсан Бердан буугаараа нэг сумаар чоно алсан байдаг.

“Вася” Григоревич Зайцевыг Дэлхийн хоёрдугаар дайнд гүйцэтгэсэн баатарлаг үйлсийнх нь төлөө Зөвлөлт холбоот улсын Баатар цол олгосон билээ. Тэрээр нийт 225 дайсныг устгаснаас 11 нь дайсны мэргэн бууч байсан аж.

2001 онд түүний түүхээр “Enemy at the Gates” кино гарч, алдарт жүжигчин Jude Law тоглосон байдгийг уншигчид андахгүй байх. Түүний хамгийн алдартай тулаан бол Германы мэргэн буучдыг бэлтгэдэг Хошууч Эрвин Көнигтэй хийсэн мэргэн буучийн дуэль билээ.

Зайцев үргэлж нуувчаа сольж, дайсан руу олон талаас нь галладаг байв. 1943 оны 1-р сард Сталинградын тулааны үед нүдээ гэмтээсэн боловч удалгүй бүрэн эдгэрч чадсан байдаг. Тэрээр дайны үед мэргэн буучийн “сургууль” нээж, түүний шавь нар 3000 гаруй дайсныг устгасан юм.


02

Людмила Павличенко (ЗХУ)

ЗХУ руу Нацист Германы арми нэвтрэн орсны дараа Улаан армид 2000 эмэгтэй мэргэн буучийг эгнээндээ элсүүлсэн байдгийн нэг нь Людмила Михайловна Павличенко юм. Украин гаралтай мэргэн бууч бүсгүй Дэлхийн хоёрдугаар дайнд 309 батлагдсан устгал хийж, бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэгчдийн нэг болсон юм. Буудлагын спортоор хичээллэдэг байсан Людмила цэрэгт татагдахдаа түүхийн ухааны 4-р курсийн оюутан байжээ. Тэрээр 3.5 дахин татах чадалтай дурантай SVT-40 хагас автомат буугаар зэвсэглэсэн бөгөөд Одессад 2.5 сар байлдахдаа 187 оновчтой устгал хийж, 1942 гэхэд дэслэгч цолтой болж, 257 дайсны цэргийг устгасан байлаа. Дайны турш нийт 309 дайсныг устгасны 36 нь мэргэн бууч байсан юм.

1942 оны 6-р сард тэрбээр их буунд оногдож, шархадсан ба Улаан армийн эр зоригийн бэлгэ тэмдэг болсон түүнийг эдгэрснээс хойш сарын дотор буцаасан байдаг.

Дайны дараа сургуулиа төгссөн Людмила түүхч мэргэжлээр ажиллажээ.


01

Симо Хайха (Финлянд)

“Цагаан үхэл” хочит Симо Хайха бол энэ жагсаалтад буй бүх мэргэн буучдын хажууд жинхэнэ “мангас”. Бүх цаг үеийн хамгийн олон дайсан устгасан хүн болох Симо нийт 705 дайсныг цааш нь харуулжээ. “Нэг хүнтэй арми” хэмээн нэрлэгдсэн тэрээр ихэвчлэн ганцаараа ажилладаг байсан бөгөөд өдөр шөнөгүй хээрээр хэсүүчилж, дайсны цэргүүдийг ангуучилдаг байв. Тэрээр 505 хүнийг дурангүй винтовоор (дуран дээр гэрэл ойж, байршлыг нь илрүүлэх аюулаас сэргийлэх зорилгоор), 200 хүнийг хагас-автомат буугаар хөнөөжээ.

1925 онд цэргийн албанд нэгдсэн бөгөөд ЗХУ-ын Улаан армийн хар дарсан зүүд байлаа. Тэрээр цагаан хувцас өмсөж, цасан дундаас хэнд ч харагдахгүйгээр бууддаг байсан төдийгүй дайсны мэргэн буучдад харагдахгүйн тулд амандаа цас хүлхэж, амнаасаа уур гаргахаас сэргийлдэг байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь “Цагаан үхэл” нийт 100 хүрэхгүй өдрийн дотор энэ олон хүнийг устгасан юм. Энэ нь өдөрт дунджаар 5 хүн хөнөөсөн гэсэн үг. Симог хөнөөхийн тулд Улаан арми мэргэн буучдын салаа, тэр бүү хэл бүтэн батальон явуулсан ч тэд эргэж ирдэггүй байсан гэдэг. Эцэст нь их буугаар галлаж, 1939 оны 3-р сарын 6-ны өдөр Симог шархдуулж чаджээ. Түүнийг олоход нүүрнийх нь тал нь байхгүй байсан гэдэг. Симо Хайха үхээгүй бөгөөд түүнийг ухаан орох үед буюу 3-р сарын 13-ны өдөр хоёр тал эв найрамдлын хэлэлцээр байгуулсан байдаг.

Тэрээр 2002 онд 96 насандаа нас баржээ. 



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Финляндын мэргэн буучаас илүү олон дайсан устгасан ЗХУ-ын баатар байдаг 700 хэл билээ
Америк, Канад "баагий"-нуудаас бусад нь эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө байлдаж явсан баатарууд байна.
+9
goy niitlel boljee.
1 дэхийг нь л таних юм байна
+1
Сино бол аймр юм байна өө
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Ariuntuul
01Ariuntuul Bat-Ochir
15 минут 28 секунд
Мягмарсүрэн
02Мягмарсүрэн Балдан
1 цаг 36 секунд
Дашдэмбэрэл
03Дашдэмбэрэл Азжаргал
1 цаг 25 минут 52 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
1 цаг 29 минут 1 секунд
Batmunkh
05Batmunkh Buyandelger
1 цаг 33 минут 58 секунд
Naranchimeg
06Naranchimeg Batsukh
1 цаг 47 минут 53 секунд
Ган-Эрдэнэ
07Ган-Эрдэнэ Сугаржавын
2 цаг 2 минут 5 секунд
Э.
08Э. Армада
5 цаг 57 минут 16 секунд
Gigi
09Gigi Zori
6 цаг 29 минут 41 секунд
Алтанцэцэг
10Алтанцэцэг Ширбазар
6 цаг 33 минут 57 секунд