Арав.мн

Монголын түүхэн газрууд - Хэрлэн барс хотын туурь

Монголын түүхэн газрууд - Хэрлэн барс хотын туурь

Кидан гүрнээс үлдсэн хосгүй нандин дурсгал болох Дорнод аймагт байрлах Хэрлэн барс хотын туурийн тухай.


10

Байршил

Хэрлэн барс хотын туурь нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 86 километрт Баруун Дөрөө нуурын зүүн урд, Хэрлэн голын эрэгт оршино.


09

Домог

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийм нэрийдсэн ажээ.


08

Судалгаа

1953 онд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг илрүүлж, судлаачид тусгайлан судлах болжээ.


07

Олдворууд

1953-1955 онд археологич Х.Пэрлээ энэхүү хотын хэрмийн доторх дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж олон, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна.


06

Шүтээний газар

Х.Пэрлээ археологичийн судалгааны үр дүнд Хэрлэн Барс хотын малтлагаар илэрсэн олдворууд нь Хятан улсад буддын шашин их дэлгэрч, олон хүрээ хийд байгуулсан ба олон мянган лам нартай байсан гэж Хятаны түүхийн сурвалж бичигт дурдсантай дүйдэг бөгөөд тус газрыг бурхан шүтээний газар байсныг батлах гол нотолгоо болдог байна.



05

Таамаглал

Хэрлэн Барс хотын малтлагаас олдсон олдворуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч зарим талаар цэргийн хуаран бүхий хот байсан байж болох ул мөрүүд их байдаг аж. Энэ нь Хятан улс эзэлсэн баруун хойд зүгийн аймаг угсаатны эсэргүүцлийг дарангуйлж, Хэрлэн голд гол төлөв нүүдэлчдээс дайчлан бүрэлдүүлсэн олон анги цэрэг суулгаж байсны нэг анги нь Барс хотын их хэрмэнд түр суурьшин сууж байсан гэх таамаглалыг баталдаг ажээ.


04

Бүтээн байгуулалтын ул мөр

Их хэрмийн гадна талд харуулын хараат цамхаг 3 байсан, үүний нэг нь хэрмийн баруун талд, хоёр нь зүүн талд байсан байна. Их хэрмийн өмнөд хэсэгт 5 давхар суврага нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга бас том жижиг суваргын ор суурь 10 гаруй байжээ. Энэхүү Барс хотын  их хэрмийн хэмжээ нь 1600-1800 метр, зузаан нь 4 метр, өндөр нь 1,5-2 метр байжээ. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байсан бөгөөд судлаачид 7 метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Хэрлэн Барс хотын хөх тоосгоор барьсан тав, долоон давхар хоёр суварга хийц маягийн хувьд Энэтхэгийн суваргын хэлбэртэй бөгөөд 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зурагтай байжээ. Таван давхар суварга нь 1940-өөд онд нурж, долоон давхар суварга нь өнцөг булангаасаа нурсаар өдий хүрчээ.


03

Тулгамдаж буй асуудал

Нутгийн настнуудын яриагаар 1942 оны үед хоёр суварга байсныг Хэнтий аймгаас мод бэлтгэлийн нөхдүүд нэгийг нь нураасан гэж ярьдаг. Хөх тоосгоор барьж орой хэсгийг нь цагаан зандангаар зангидсан энэ гайхамшигт бүтээлийн баруун хананаас олон тоосго сугалан авсны дээр олон арван жилийн нар салхинд элэгдэж нурах аюулд ороод байсан юм.


02

Хөх тоосго

Монголчуудын дунд хуучны барилга, байгууламжийн хөх тоосгыг өвчинд сайн хэмээн буцалгаж уудаг байна. Нутгийн иргэд гэлтгүй, хотоос ирсэн хүмүүс тоосгыг нэг хоёроор нь зөөсөөр, харах хүн хариуцах эзэнгүй тул Хэрлэн барсын туурь нурах аюулд ороод байсан юм.


01

Өнөөгийн байдал

Төв Азийн бүс нутагт цор ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь 22 метр цамхгийг 2014 онд ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газартай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан нэг сая юанийн буцалтгүй тусламжаар сэргээн засварлажээ. Гэвч Хэрлэн барсын туурийг сэргээн засварлах ажил нь тус туурийн үндсэн төрхийг алдагдуулсан хэмээн олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.



9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+6
иймэрхүү мэдээг их оруулж байгаасай
Түүхээ хятадуудаар сөнөөлгөж байна
+1
Teneg atsnuud ..... vacoom tsonh hiih ni dutajdee
+2
түүхийн талаарх манайхны ойлголт зарим нэг зүйл дээр их сонин илрэх юм. хуучин хэв маягаар нь хадгалаад хадгалалт хамгаалалтыг чангатгасан бол зүгээр байж дээ гэж бодогдлоо. хажууд яг ижилхэнийг шинээр барьчихад болох ч байсан юм болов уу?
+1
Хуучнаасаа шал өөр болжээ ямар санаатай эртний хэв маягийн өөрчилсөн юм болдоо
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд