Арав.мн

Монгол орны ховор амьтад - ХАЛИУН БУГА

Монгол орны ховор амьтад - ХАЛИУН БУГА

Халиун буга (заримдаа марал гэх нь бий) нь амьтны аймгийн ангиллын хувьд хөхтний анги, туруутны баг, бугынхны овогт багтах бөгөөд төрөл дотроо хамгийн том биетэйдээ тооцогдох буга юм. Туруутан амьтдын хувьд түүхэн хувьсах хөгжлийн явцад тэдгээрийн 3-4-р хуруу сайн хөгжиж туруу үүсгэсэн байдаг, мөн эгэмгүй байдгаараа их онцлог юм.

Энэ гайхалтай амьтны талаар дэлгэрэнгүй мэдээллийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Make Green LLC компанийн хамт олон танд хүргэж байна.


10

Монголчуудын соёлын салшгүй хэсэг

Гэрэл зургийг Г.Ууганбаяр 

Монголын түүхээс үзэхэд халиун буга нь монголчуудын соёлын нэг хэсэг бөгөөд салшгүй холбоотой. Жишээлбэл:

  • “Бөртэ-чино, гэргий Гуа маралын хамт Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвгүүн төрүүлэв” гэсэн бичгийн сурвалж
  • Хүрэл зэвсгийн үеийн урлагийн үнэт өв болох буган хөшөө, нисэх гэж байгаа мэт маш уран дүрсэлсэн байдаг.
  • Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараагийн Ноён уулын Хүннүгийн булшнаас олдсон нуруунд нь домгийн шувуу асан хатирах бугыг дүрсэлсэн ширдэгний хэсэг болох эд өлгийн зэргээс монголчуудын түүхэн уламжлалд бугын эзлэх байр суурь гүн гүнзгий, эртний шинжтэй болох нь харагддаг.

09

Таних шинж

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

Зуны зүсийг ажиглавал улаан туяа бүхий бор хүрэн бөгөөд үс нь зөөлөн байдаг, харин өвлийн зүс голдуу бор саарал зүстэй харагдахаас гадна үс нь урт ширүүн, өтгөн ноолууртай болон хувирдаг. Мэдээж бугын овгийн амьтдын гол шинж нь жилдээ нэг удаа эврээ гээдэг бөгөөд зөвхөн эрэгчин нь “хос” эвэртэй. Эврээ хавар 3-4 сард гээж, намар дуудлагын өмнө шинэ эвэр (манайхан цусан эвэр гэж нэрлэдэг) ургаж гүйцнэ. Эрэгчин нас ахих тусам эвэрний салаа нэмэгдэнэ. Нас бие гүйцсэн эрэгчингийн эвэрний салаа 6 хүрдэг ба манайд 8, 9 салаатай бодгаль хааяа тохиолддог.


08

Үржил

Гэрэл зургийг Т.Мөнхбат

Нас бие гүйцсэний дараа эвэрний салаа нэмэгдэхгүй харин эвэр угнаасаа эхлэн жилээс жилд бүдүүрч томрон илүү хүчирхэг болдог нь орооны үед бусад эрэгчингээс илүү “согоо буюу эмэгчин” хураах боломжийг нэмэгдүүлдэг. Зөвхөн орооны үедээ эрэгчин эмэгчингээс бүрдсэн үржлийн түр сүрэг үүсгэдэг бөгөөд бусад үедээ эрэгчин эмэгчингээрээ ялгарч ойролцоо насны бодгалиуд түр сүрэг үүсгэнэ. Орооны үе болох намар 9-р сарын 2 дахь долоо хоногоос 10-р сарын 2 дахь долоо хоногийг дуустал эрэгчин уртаар уянгалсан дуу гарган “урамдах” ба энэ нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын ач холбогдолтой. Ингэж хамаг чадлаараа урамдсан эрэгчингүүд согоо цуглуулан хураах боловч бусад эрэгчингүүдтэй өдөрт хэдэн арван удаа хүч үзэх шаардлагатай тулгарна. Ингээд шалгарсан эрэгчингүүд өөрийн үр төлөө үлдээх боломжтой болж согоонуудаа хээлтүүлнэ.


07

Төллөлт

Гэрэл зургийг Н.Нарангэрэл

Хээл тээх хугацаа ойролцоогоор 240 орчим хоног үргэлжилж 5-р сарын сүүлийн долоо хоногоос 6-р сарын эхний долоо хоногт голдуу нэг “илий” төрүүлнэ. Ихэрлэх нь ховор. Илий нуруу бөөрөндөө цагаан толботой, толбо нь тухайн жилдээ арилахгүй. Дараа хаврын гуужих үеэр толбо нэг мөр арилдаг онцлогтой.


06

Идэш тэжээл

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

Зуны улиралд голдуу өвслөг ургамлаар, өвөл болон хаврын улиралд модлог, сөөглөг ургамлаар голлон хооллох боловч яргуйнд маш их дуртай амьтан (хавар яргуй дэлгэрэх цагаар яргуй даган бэлчээрлэх нь элбэг, гэхдээ судлаач хүний нүдээр ажиглахад сонин зан төрх ажиглагддаг нь “заримдаа яргуй идчихээд амаа ангайж, хэлээ унжуулаад хаашаа ч хамаагүй тоглож байгаа мэт их гүйдэг” нь хөгжилтэй бөгөөд сонирхолтой), харин намар янз бүрийн жимс, жимсгэнэ, мөөг илүү голлоно.



05

Амьдрах орчин ба амьдралын онцлог

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

Янз бүрийн ойтой, ой бүхий газраар, мөн уулын хээр, хээрт ч амьдарна. Ер нь өдрийн идэвхтэй бөгөөд шөнөдөө хэвтэртээ амардаг. Зуны улиралд ялаа шумуулнаас зугтааж, бэлчээрийн сайныг дагаж их явна. Голдуу өглөө эрт, оройдоо бэлчээрлэж мөн “усанд ороод”, өдрийн халуунд сүүдэр бүхий газар заримдаа уулын оройгоор “хэвтэж сэрүүцэн” хивнэ. Өвөл, хаврын улиралд нэг их явж бэлчээрлэхээс зайлсхийж нэг гэзраа тогтвортой идээшилдэг.


04

Тоо толгой

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

Олон улсад “анхааралд өртөхөөргүй” буюу элбэг гэж ойлгож болох ч Монгол орны халиун буга энэ бүс нутагтаа “устаж байгаа” гэх ангилалд аль хэдийнээ орсон харамсалтай мэдээ бий. Тухайлбал 1980-аад оны дундуур Монгол оронд багадаа 130 гаруй мянган толгойд хүрч байсан халиун буга 2010 он гэхэд 6-аахан мянган толгой болтлоо буюу 90 орчим хувиар буурсан байна.


03

Хориотой хэт агнасан байдал нь ховордох гол шалтгаан болсоор

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

1700-1920-иод он хүртэл дорно дахинд халиун бугын цусан эвэр, дагалдах түүхий эд экспортолдог гол орон нь Монгол. Удаан хугацааны эрчимтэй агналтын улмаас байгалийн нөөц хомсдож, 1930-аад эхэн гэхэд Хангай, Хэнтий, Хөвсгөлийн зэлүүд тайгаас бусад бүх тархац нутагтаа ховорджээ. Ингээд эвэр, дагалдах түүхий эд нийлүүлэхийг 1930-аад оноос бүрэн зогсоож, агнах хугацаа, нас, хүйсийг хуульчлан, 1953 оноос халиун буга агнахыг бүрмөсөн хориглосон нь энэ зүйл амьтны өсөж үржих таатай боломжийг бүрдүүлж, 1980-аад он гэхэд тархац нутгийнхаа хэмжээнд 130 гаруй мянган тоо толгойд хүрээд мөн нөгөөх л ясан болон цусан эвэр, чив, засаа, сав, сүүл, хэл зэргээс болж хууль бусаар хэт агнагдсаар Монголд дахин устах хэмжээнд хүрээд байна. Гэтэл сүүлийн үед ясан эврийг урагшаа хил гаргасаар  л энэ бас л тоо толгойд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Жишээ татвал: Хавар ясан эврээ хаяхтай зэрэгцэн ядарч туйлдаж онд орсон халиун бугын эрэгчингүүдийг ясан эврийг авахын тулд эвэр нь байгальдаа жамаараа унахаас өмнө бие биенээсээ өрсөж олз олохоор шийдсэн хүмүүс хөөж (хөөх явцад унах дөхсөн эвэр амархан унах магадлалтай) унасан эврийг түүгээд буцна, дараа нь дахиад л энэ үйл явц давтагдана. Үр дүнд нь шөнө хэвтэртээ зарим эрэгчин халиун буга үхээд хонох нь цөөнгүй. Бас л харамсалтай. Гэвч цаашид ийм байдлаар удаан үргэлжилвэл бид халиун бугыг нэг мөр алдах аюул ойрхон байна. 


02

Одоогийн хамгааллын байдал

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

Одоогоор Монгол орны хэмжээнд уг амьтны тоо толгой, хамгааллын хувьд нарийн судалгаа, мэдээ хомс байсаар л байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачилалаар хамгийн гайгүй мэдээ цуглуулж, хамгаалах гэж оролдож байгаа нь “Хустайн Байгалийн Цогцолборт газар” яах аргагүй мөнөөс мөн. Хустайн БЦГ-аас жил бүр Эрдэнэт, Говь-Алтай, Төв аймгийн зарим газрууд руу халиун буга шилжүүлэн сэргээн нутагшуулах ажлыг сүүлийн 10 гаруй жил байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авч мэргэжлийн хүмүүстэй хамтран  ажилласаар байна. 


01

Энэ амьтныг бид хамгаалж үлдэх шаардлагатай юу?

Гэрэл зургийг Г.Ууганбаяр

Мэдээж. Тухайн экосистемд хэрэггүй ямар ч амьтан ургамал гэж үгүй. Халиун буга бол манай орны зонхилогч туруутан амьтан юм. Хүний хэрэгцээ шаардлагаас үзэхэд ч гоо сайхан болоод эдийн засгийн хувьд ч маш чухал туруутан. Хайрлая, аварья, хамгаалья гэвэл бид амьтнаа мэдэж байж л чадна. Мэдэхгүй бол мэдээж чадахгүй шүү дээ. Тиймээс бусдад ойлгуулах тал дээр эхлээд ажиллах хэрэгтэй.

Эмхэтгэж бичсэн Ганболдын Ууганбаяр



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+13
Medeelel ikhtei saikhan niitlel baina bayarlalaa tanai khamt olond.
+14
Saikhan medee baina.Zuraguudiig saikhan avchee
+18
niigemt iimerkhyy saikhan niitlel medeelel odoo tsagt tun chukhal bn. daraagiin saikhan niitleliig bicheeree.tanai khamt olond amjilt hysie
+18
gegeeleg saikhan niitlel unshlaa bayarlalaa.
+16
baigaliaa khairlakh setgel zaluust maani bii bolgokh saikhan medeelel bn. tanai khamt olond bayar hyrgie.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд