Арав.мн

DOTA2-ын түүхэнд төрсөн хамгийн агуу 10 баг

DOTA2-ын түүхэнд төрсөн хамгийн агуу 10 баг

Бидний PC тоглоом гэж хардаг байсан Counter strike, DOTA2 гэх мэт тоглоомын төрлүүд спорт хэмээн дэлхийн дахинд хүлээн зөвшөөрөгдөөд багагүй хугацааг үдээд байна. Монголд ч эдгээр төрлүүдийн мэргэжлийн багууд бий болж түүнийг дагаад мянга мянган цахим спорт сонирхогчид төрөх болсон. Тэгвэл дэлхийд шагналын сангаараа нэгдүгээрт жагсдаг DOTA2-ын түүхэнд төрсөн хамгийн агуу 10 багийг танилцуулж байна. Тэд гайхалтай тоглолт, төсөөлөмгүй тоглолтууд, төгс тактик зэргээрээ дэлхий дахиныг тухайн цаг үедээ шуугиулж байлаа.


10

Мөрөөдлийн баг Team Secret /2015/

DOTA2-ын түүхэн дэх хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнийг Team Secret 2014 онд байгуулж байлаа. Puppey, Kuroky, s4, n0tail, fly гэсэн чадварлаг 5 тоглогч багийг үүсгэн байгуулж улмаар fly, n0tail нарын оронд Arteezy, zai нар орсноор хэн ч дийлдэшгүй гэмээр 5 тоглогч нэг багт цугласан юм. Тус “мөрөөдлийн баг” 2015 оны DAC тэмцээнд 16-0 гэсэн амжилтыг хэсгийн шатанд үзүүлж түүхэн амжилт үзүүлсэн. Уг тэмцээнд тэд түрүүлж чадаагүй ч түүний дараа зохиогдсон том тэмцээнүүдэд тогтмол өндөр амжилт үзүүлж байлаа. Тэр ч утгаараа The International буюу DOTA2 дэлхийн аваргад тэднийг түрүүлнэ гэдэгт хэн ч эргэлзэхгүй байсан юм. Гэсэн хэдий ч мөрөөдлийн баг төсөөлөөгүй багт ялагдаж тэмцээнээ маш эрт өндөрлүүлсэн. Virtus Pro мөрөөдлийн баг Team Secret-ийг тэмцээнээс хассан юм. 

Уг тэмцээний дараа багийн тоглогчид харилцааны тал дээр асуудалтай болсон учраас бүрэлдэхүүнээ сольж “мөрөөдлийн” багаа тараасан билээ. Team Secret баг одоо ч оршин тогтнож байгаа хэдий боловч энэ үеийнх шиг хүчирхэг биш байж чадахгүй байна.



09

Хятадын сэргэн мандалт IG /2012/

Natus Vincere багийн давамгайллын үед салхи оруулсан баг бол Хятадын алдарт Invictus Gaming юм. 2012 оны The International тэмцээнд Украины Na’vi-тай гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж аваргаар шалгарч чадсан. Ferrari_480, ChuaN зэрэг шилдгүүдээр тэргүүлүүлсэн тус баг тухайн оноос хойш олон жил тогтвортой сайн тоглосон бөгөөд хятадын түүхэн дэх хамгийн агуу баг хэмээн зүй ёсоор нэрлэгддэг.



08

Түүхэн хослол VG /2014 - 2015/

Энэ үеийн VG багийг онцлохоос гадна fy&fenrir хослолыг илүүтэйгээр онцлох нь зүйн хэрэг юм. Тус хоёр тоглогч дээр суурилсан VG баг TI4 болон 2015 оны DAC тэмцээнд 2-р байранд орж маш сайн амжилтыг үзүүлж байлаа. Багийн тактик, суурь маш сайн байсан тул VG багийн тоглолтын агуулга, амжилт тогтмол сайн байсан. Нэмээд Super голын шугаманд сүпер тоглолтыг үзүүлж, iceiceice offlane бүст өөрийгөө дэлхийд шилдэг гэдгээ батлан харуулж байлаа. 2014 оны бүрэлдэхүүнд мөн rOtk багтаж байсан бөгөөд түүний ахалж байсан VG DOTA2-ын тактикийн түүхэнд чухал хувь нэмэр оруулсан гэж мэргэжилтнүүд үздэг.



07

Хамгийн том давамгайлал! Wings /2016/

2016 оны өвлийн улиралд Wings гэдэг багийг дэлхий даяар хятадын хамгийн доод түвшний баг гэдгээс өөр мэдээлэлгүй байлаа. Гэвч хаврын улирлын тоглолтын дараа Wings багийг дэлхий дахин мэйжор тэмцээний гол фаворит хэмээн нэрлэх болжээ. Учир нь тэд гэнэтийн тэсрэлт хийж ESL Manila-д тухайн үеийн шилдэг баг Team Liquid-ыг 3:0-гээр буулган авч аваргалж байлаа. Улмаар TI6-д фаворитоор нэрлэгдэж түүнийгээ батлан дэлхийн аварга болж чадсан. Ердөө 5 сарын хугацаанд багийн тоглолтын ачаар дэлхийн дотагийн ноён оргилд гарч чадсан нь дотагийн түүхэнд тамгалагдан үлдэх түүхэн үйл явдал байсан. Wings баг TI6-д тоглолт бүр дээр өөр хувилбаруудыг сонгон тоглож байсан бөгөөд түүхэн дэх хамгийн олон өөр баатрыг ашигласан баг болсон юм. Мөн TI6 тэмцээнд тэд бүтэн цувралд нэг ч ялагдал хүлээлгүй аварга болсон нь тэднийг тухайн саруудад ямар давамгай баг байсныг батлан харуулсан билээ.



06

Хятадуудын “эрлэг” Team Liquid /2017 - /

2017 оны The International тэмцээний Хятадын багуудын давамгайллыг зогсоож тэргүүн байранд орсон баг бол Kuroky-гоор ахлуулсан Team Liquid баг. Тэд шилдэг 5-д хятадын 4 багтай хамт үлдсэн бөгөөд магадлалын хувьд хятад баг дэлхийн аварга болох нь маш өндөр хувьтай байлаа. Гэсэн хэдий ч дэлхий даяар учрыг нь олохгүй байсан хятад дотагийн учрыг Liquid баг тун ч амархан олж өрсөлдөгчдөө удаа дараалан бут ниргэснээр дэлхийн аварга цолыг хүртэж чадсан юм. Одоогийн энэхүү бүрэлдэхүүн нь 9000 mmr давсан гурван ч тоглогчийг агуулж байгаа нь тэднийг бүх цаг үеийн хамгийн хүчирхэг ур чадвар дээр суурилсан баг болгож байна.



05

Аварга цолыг “булаагчид” Alliance /2013/

2013 оны The International тэмцээний финалын тоглолтыг үзээгүй бол та өөрийгөө DOTA сонирхогч гэж нэрлэж болохгүй. Учир нь тус тоглолтоос хойш 2017 оны 4-р сар хүртэл мэйжор болон дэлхийн аваргад ямар нэг байдлаар 5 тоглолт гарсан тохиолдол огт гараагүй юм. Уг тэмцээнд Alliance баг “Rat kings” буюу тоглолтыг дайны хүчээр биш эсрэг багийнхаа анхаарал суларсныг далимдуулж хожлыг булаадаг өвөрмөц аргыг нэвтрүүлж дэлхий дахины анхаарлыг татаж чадсан. Замуудын цэргийг амархан устгаж эсрэг багийнхаа төв рүү хурдтай дөхдөг баатруудын ачаар тэд өрсөлдөгчдөө дарамталж ялалтуудыг авч байлаа. Тэд финалын тоглолтон дээр ч энэ тактикаа ашиглаж өөрсдийгөө 2013 оны тэргүүн баг гэдгийг нотолж чадсан билээ. S4-ын шигшээ тоглолтон дээр хийсэн сая долларын Dream Coil скиллыг дурьдахгүй байхын аргагүй.



04

Галактикос DK /2013 - 2014/

Iceiceice, Burning, Mushi, MMY, Lanm. Тухайн үеийн хятадын бүсийн хамгийн шилдэг тоглогчдын цуглуулж байсан DK багийг түүхэнд DOTA-гийн Галактикос гэж нэрлэдэг. Оддын бөөгнөрөл болсон тус багт тухайн үеийн хамгийн шилдэг carry Burning, хамгийн шилдэг offlaner iceiceice, хамгийн шилдэг голын тоглогч Dendi-гийн “эрлэг” гэгдэж байсан Mushi зэрэг сүпэр тамирчид багтаж байлаа. Хамтдаа The International-д түрүүлж чадаагүй ч тэр үедээ олон багийн айдсыг төрүүлэм хүчирхэг баг байсан юм.



03

Fear бол домог! EG /2015/

DOTA-гийн түүхэнд маш том нөлөө үзүүлсэн тоглогчдын нэг бол EG багийн Fear билээ. Тоглолтын явцад багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж байгаагүй ч багийн урт хугацааны амжилтанд хамгийн их нөлөө, байр суурийг эзэлж байсан эрхэм бол Fear. Тэр ч утгаараа 2015 онд багийн гол тоглогчийн үүргийг гүйцэтгэн DAC, The International гэсэн хамгийн хоёр том тэмцээнд нь аваргалсан. Багийн бүрэлдэхүүнд Arteezy-ийн оронд Suma1L-ыг авсан нь дотагийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий шилжилтүүдийн нэг болсон бөгөөд Sumail одоо ч гэсэн дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг хэмээн нэрлэгдэж байна. Universe offlane бүст төгс тоглолтыг үзүүлж байсан ба support байрлал дахь Aui_2000 хэд хэдэн баатраар дийлдэхийн аргагүй байсан юм. Нэмээд ppd-гийн төгс тактикийн тоглолт тус багийг яахын аргагүй дийлдэшгүй болгож байлаа. Энэ багийн байр суурь одоо ч хадгалагдаж байгаа бөгөөд одоогийн EG-гийн тогтмол амжилт энэхүү бүрэлдэхүүнээс эхлэлтэй.



02

Ид шидтэй Dendi! Natus Vincere /2011 - 2013/

Одоогийн олон сая дотагийн хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь Na’vi болон Dendi-ийн гайхамшигт эрин үеийн нөлөөгөөр дотагийн ертөнцөд хөл тавьсан билээ. Тэр ч утгаараа дотагийн ертөнц тэр чигтээ Na’vi болон Dendi-д дэндүү хайртай. Тэд түүхэн дэх хамгийн тогтмол сайн, үзүүштэй тоглолтуудыг бүтэн 3 жилийн турш харуулсан. Dendi-ийн төсөөлшгүй үйлдлүүд олон сая хүний хайрыг татаж байсан ба тэр нь Na’vi багт ч олон цомыг авчирсан юм. Dendi-ээс гадна XBOCT, Puppey, Funn1k, Kuroky, Artstyle гэсэн CIS бүсээс гаралтай чадварлаг тоглогчид Na’vi-д “мэндэлсэн” бөгөөд одоог болтол тэд олон сая хөгжөөн дэмжигчидтэй хэвээр. Энэхүү баг 2011 онд анхны дэлхийн аваргад түрүүлж дараагийн хоёр дэлхийн аваргад дараалан дэд байранд орсон. Гэвч түүний дараа багийн амжилт эрс доройтох болж 2014 онд гайхамшигт Na’vi бүрэлдэхүүнээ тарааж түүхэн амжилт эцэс болсон юм. Гэхдээ одоо ч Na’vi-ийн сая сая хөгжөөн дэмжигчид тэдний амжилт эргэн ирнэ хэмээн итгэж найдсан хэвээр байдаг.



01

Домог! OG /2015 - /

Мөрөөдлийн баг Secret-ийн анхны тоглогчдын нэг болох n0tail, fly нар тус багийг 2015 оны намар Monkey Business нэрээр байгуулж байлаа. Тухайн үед Miracle, Moonmeander, cr1t гэсэн тоглогчидтойгоор эхэлж байсан тус багийг дотагийн түүхэн дэх хамгийн агуу амжилтуудыг үзүүлнэ гэж цөөн хүн таамаглаж байсан юм. Тус баг ердөө сарын дараа мэйжор тэмцээнд VG, EHOME, EG, Secret зэрэг шилдгүүдийг сөхрүүлж аваргалсан. Улмаар 2016 оны 3 мэйжорын 2-д нь аваргалж 2017 онд Ana, Jerax, s4 гэсэн шинэ тоглогчдынхоо хамтаар дахин мэйжорд түрүүлж мэйжорын мастерууд хочийг авсан юм. Ядаж нэг удаа мэйжорд түрүүлэх нь тоглогчдын хувьд мөрөөдөл байдаг бол OG багийн тоглогчид 4 удаа мэйжорд аваргалсан нь хэн бүхний атаархмаар амжилт. Одоогоор OG багт дөхөх нь байтугай 2 удаа мэйжорд түрүүлсэн баг ч төрж гараагүй байна. Энэхүү тогтмол мундаг амжилт нь одоогоор дотагийн түүхэн дэх хамгийн агуу амжилт болж бичигдээд байна. Дээрээс нь энэ амжилтын цуврал одоог болтол зогсоогүй байгаа бөгөөд цаашаа хэдэн жил, сар үргэлжлэхийг бид ирэх улирлаас харна.



9.3

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (21)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Newbee ???
mongolz yaawaa haha
psg.lgd ??? QQQ coachaaraa awaad pos5 xnovag awsnaas hoish mash changarj zuzaarsn sayin ti-d amegin buru toglolt item build knowledgees bolj hojigdol amslaa ghde ana-g ygdch zogsoohgu
+1
Яагаад OG-г эсэргүүцээд байгаан та нар тэр True Sight гээд киног үзээгүй муу яаж нэг баг болж ойлголцож жинхэнэ баг шиг тоглосон яагаад 1т орсон шалтгааныг мэдтээр байвал тэр киног үз True Sight Kiev Major
-1
TEAM DK хамгийн эвгүй баг байсан даа 3-0 ээс эргэн ирэлт хийгээд 3-4ээр ялж байсан нэг түүхтэй хаха
OG Hamburg majort орж чадахгүй хасагдаа шаасан хаха
-1
ROFL og яахаараа нэгт байдын энэ арай худлаа чаажээ
-3
Team Tinker gej mdq yu?
ene odoo delhiin awarga ulsiin awarga gj yarihaa bolimoor yum... delhiin awarga gedeg chin ondoo.. neg companii neg togloomond zoriulj delhiin awarga zohion bguulah zowshoorol olgohgui.. yamar saindaa l the internatoinal gj bhawdee
+1
major d shdee tm surhii bsan ym bol tid yalq
+2
Major hezeenees zohiogdoj ehelsen bilee.. 2011 onoos hoish major zohiogdoj baisan bol Na'vi heden ch udaa turuuleh baisniig hen medlee...
+1
og g eserguutsed bga humuus navi fanboyuud yumuuda navi ged uhchihged bhi ti bla ch 4 udaa avargalsan bag shude majort
+5
TI-d 1 turuulj , 2 udaa avargad shalgarsan bagiig OG-iin door bichij l bdag . Yostoi OG-n fanboy bichsen bololtoi
-1
ter TI iluu gd bgaa humuus majort 4 ylsan bag olood uhaad gargaad ireerei
+7
OG shig 4 tom majort turuulsen bag bol unexeer baixgui, xaigaad ch oloxgui shu... bi xedii uur bag demjdeg ch gesen OG.g shildeg gedegt n sanal niilj baina. Xudlaa ataarxagchid uursdiinxuu xeriig medexgui baij muulax ni todorxoi... Odoonoos bux major.uudiin shagnaliin san 1say $ bolj baigaa... OG.giin avsan MAJOR.uudiin shagnal 3say $ baisan. Odoo ene STATUS uurchlugdux l baixdaa.
Major-s iluu TI-d uzulsen amjiltar ni bagudig dugneh hregtei
-6
lol OG bol arai2
-4
OG fanboi бичээ юудаа? jk Гэхдээ TI авсан багийг л нэгт бичмээр юмсан. Дота мэддэг хүмүүс бүгд хэлнэ. Major нэг өөр, TI нэг өөр гэдгийг. TI-д нэг ч сул тоглолт, нэг ч сул үйлдэл гардаггүй. Бүгд тэр чигээрээ тооцоолол, 100% төвлөрөл. Major хэдийгээр том ч гэсэн TI-тай харьцуулах эд биш. Бас OG оргил үедээ Sea бүст шаалгуулдаг л байсан шд. Гэтэл энд байгаа бусад багууд тэгж доошоо орж байгаагүй ээ хахаха
BLEED BLUE !!! #TEAMEG
lol
+7
гоё сайт байнаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start