Арав.мн

Гоо сайхны бүтээгдэхүүнд байдаг 10 гаж зүйл

Гоо сайхны бүтээгдэхүүнд байдаг 10 гаж зүйл

Гоё сайхныг бүтээх учиртай гоо сайхны бүтээгдэхүүнийг тийм ч “гоё” зүйлээр хийдэггүй. Уруулын будгийг гэхэд л ховор нандин ургамлаас гаргаж авсан шунхан улаан нунтгаар хийдэг гэж бодож байвал та эндүүрч байна. Дараах жагсаалттай танилцаад зарим эмэгтэй бүр нүүрээ будмааргүй ч санагдаж мэдэх юм.  


10

УРГАМЛЫН ТОС

Тос, нүүр цэвэрлэгч, чийгшүүлэгч зэргийн тослог чанарыг ургамлын тосны хаягдлаас өөр юу ч бүрэн хангаж чаддаггүй гэнэ. Ахин дахин ашиглаж, хэд дахин буцалгасан ургамлын тос эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүнд илүү тохиромжтой байдаг аж. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ургамлын хаягдал тосыг түргэн хоолны цэг болон томоохон зоогийн газруудаас худалдаж авдаг байна.


09

НУНТАГ ЧИНЖҮҮ

Нулимс асгаруулагч хий болон хүний нүдийг богино хугацаанд юм харахааргүй болгодог бусад олон төрлийн шүршигч, хорт хийнд ашигладаг чинжүүний тусгай нунтгийг өчүүхэн бага тунгаар уруулын будаг, уруул өнгөлөгч зэргийн найрлагад нэмдэг. Мөн чимчигнэх мэдрэмж төрүүлдэг, өөрөө хатдаг аливаа цэвэрлэгээний бүтээгдэхүүнд чинжүүний нунтаг байх нь бий. 


08

ТАХИАНЫ ЧӨМӨГ

Гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг, амьтны гаралтай олон түүхий эдийн нэг нь тахианы чөмөг юм. Арьсыг залуужуулж, шархалсан хэсгийг төлжүүлдэг глюкозамин ихтэй тахианы чөмөг нүүр халуу дүүгэхээс мөн сэргийлдэг байна.


07

ЗАГАСНЫ ХАЙРС

Гялалзсан, ширхэгтэй чийгшүүлэгч, арьс чангаруулагч, хумс болон уруулын будаг хүртэл байдаг даа. Тэдгээр гялтганасан эд ихэвчлэн загасны хайрс байдаг гэнэ. Эмэгтэй хүний нүүр царайг гэрэлтүүлдэг хамгийн “буянтай” амьтан бол май загас аж. 


06

КАКТУСНЫ ЦОХ ХОРХОЙ

Гоо сайхны ямар ч бүтээгдэхүүний орц, найрлагын жагсаалтаас ямар нэг хорхойн нэр олдохгүй. Гэхдээ улаан болон улаавтар өнгөтэй гоо сайхны бүх бүтээгдэхүүний найрлагад кактусны гэгддэг өчүүхэн цох хорхойн будагч бодисыг ашигладаг байна. Энэ хорхойг халуун усанд хийж, амь тавьсных нь дараа хатааж, нунтагладаг. Нунтгийг нь жимсний шүүс, чихэр зэрэг хурц тод өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд ч бас ашигладаг. 



05

БУХЫН ҮРИЙН ШИНГЭН

Бухын үрийн шингэнийг олон зуун жилийн өмнөөс гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглажээ. Устай гүйцэд холилддог үрийн шингэнийг ихэвчлэн үс арчилгааны бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Хүчтэй бодис агуулсан зарим бүтээгдэхүүнд ашиглахдаа бүр барьцалдуудах чадварыг нь алдагдуулахгүйн тулд устай холихгүй байх ч тохиолдол бий гэнэ.  


04

АМБРА

Салай халимны хоол боловсруулах эрхтэн дотор хуримтлагддаг амбра нь хар бараан өнгөтэй хувархуу эд юм. Тослог, наалдамхай амбра хэдий муухай харагддаг ч сайтар хатаад ирэхээрээ тун содон, аятайхан үнэртэй болдог. Тиймээс биеийн шингэн саван, үнэртэй ус зэрэгт ашигладаг аж.


03

КАРБАМИД

Хүний шээсэнд карбамид хэмээх өнгө, үнэргүй, хүчиллэг бодис бий. Уг бодисыг ам зайлагч, гарын тос, үнэртэй ус, үсний шингэн саван хийхэд хэрэглэдэг байна. A, D, E, K аминдэмээр баялаг карбамид мөн халуун бууруулдаг шидтэй. Тиймээс нарны тос хийхэд ашиглах тохиолдол бий.


02

ТЭЭРХИЙН АРЬС

Хөгширч, үхжиж эхэлсэн арьсаа сэргээх хамгийн шилдэг арга бол тээрхийн арьс буюу эр хүний бэлэг эрхтний үзүүрийн арьсыг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх явдал гэнэ. Тун гаж сонсогдож мэдэх ч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон том компани ийм бүтээгдэхүүн хийдэг. Анагаахын салбарт ч арьс төлжүүлэх, нөхөх зэрэгт тээрхийн арьс хэрэглэдэг байна. 



01

ЭХЭС

Тээрхийн арьсны адил арьсыг төлжүүлж, үрчлээ багасгадаг өөр нэгэн эд хүний биед байдаг нь эхэс юм. Гуалуронаны хүчил, уураг ихтэй эхсийг гоо сайхны болон эмчилгээний тос, арьс арчилгааны бүтээгдэхүүнд ашиглах нь нэмэгдсээр байна.



8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
заваан юм бэ
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start