Арав.мн

Хүний биед хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис 10 туршилт

Хүний биед хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис 10 туршилт

Манай эрины өмнөх IV тооллын үед эртний Грекүүд эдгэшгүй өвчтөн, цаазаар авахуулах ял сонссон гэмт хэрэгтэнүүд дээр туршилт хийж байсан мэдээлэл байдаг. Магадгүй дэлхий дээрх хамгийн эртний хүн дээрх туршилт нь хор байсан байж болох юм. Өстөн дайснаа чимээгүйхэн хороох зорилгоор ашиглаж байсан байх талтай. Зураг дээр 1751 онд цаазаар авахуулах ял сонссон ялтанг анагаах ухааны туршилтанд оруулж байгааг харуулжээ. Ялтанг модон ширээн дээр хэвтүүлэн амьдаар нь түүний эд эрхтэнүүдийн байрлалыг тэмдэглэн модон сийлбэр хийж байгаа аж. 

За ингээд хүн төрлөхтөн өөрсдийн бие махбодь дээр хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис 10 туршилтыг хүлээн авна уу.


10

Stanford-ийн шоронгийн туршилт

Stanford-ийн шоронгийн туршилт нь хүний сэтгэл зүйн судлагдахуунд хийгдсэн хамгийн харгис туршилт болсон юм. Stanford-ийн их сургуулийн сэтгэл судлаач Philip Zimbardo 1971 онд өөрийн эрдэм шинжилгээний багийнхны хамтаар туршилтаа эхлүүлжээ. Stanford-ийн их сургуулийн подвалд сэтгэл судлалын ангийн төгсөх ангийн оюутанууд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд шоронгийн хуяг, ялтнууд шиг амьдрах ёстой байж. Хуягууд болон ялтнууд хурдан хугацаанд орчиндоо дассан боловч тэдний сэтгэл санаанд ноцтой өөрчлөлт гарч нөхцөл байдал хяналтнаас гарсан байна. Хэд хэдэн хуягууд яргалал тамлалын аргаар шоронд хэв журам тогтоох оролдлого хийж яргачин авир ааштай болон хувирсан бол ихэнх хоригдлууд сэтгэл санааны хүнд дарамтанд орж хугацаа дуусахаас өмнө туршилтыг үзэн ядаж эхэлсэн байна. 

Эцэст нь олон нийтийн эсэргүүцлээс болж эрдэмтэн Zimbardo туршилтаа аргагүйн эрхэнд зогсоосон байна.


09

Мангасуудыг сургах

Iowa их сургуулийн судлаач Wendell Johnson 1939 онд өнчин өрөөсөн 22 бага насны ээрүү хүүхдэд туршилт хийх зөвшөөрөл авсан байна. Эрдэмтэн Johnson өөрийн шавь Mary Tudor-ийг удирдаж явуулахаар сонгон авч өөрөө ажиглагчаар ажилласан байна. Туршилт явуулах өрөөнд хүүхдүүдийг хоёр хуваан нэг хэсэгт нь эерэг намуухан дуу хоолойгоор тэдгээр хүүхдүүдийг магтах маягтай үг яриа хэрэглэсэн бол нөгөө хэсэг хүүхдүүдэд хүчтэй чанга дуу хоолойгоор хэрцгий авирлан өөрсөд шиг нь ээрүү харьцсан байна. Харааж зүхүүлэн туршилтанд орсон хүүхдүүд бүх л амьдралынхаа туршид сэтгэл зүйн хүнд дарамттай амьдарсан бол нөгөө хэсэг хүүхдүүд нь энгийн хэвийн амьдралаар амьдарсан байх юм. 

Эрдэмтэн Johnson-ий энэхүү туршилтыг "Мангасуудыг сургах" хэмээн хочилдог бөгөөд олон нийтээс ихээхэн эсэргүүцэл хүлээн авсан боловч Дэлхийн II дайны үед нацистууд дахин туршилт явуулах зөвшөөрлийг түүнд өгчээ. 2001 онд Iowa-гийн их сургуулийнхан энэхүү туршилтынхаа төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.


08

Төсөл 4.1

Төсөл 4.1 гэдэг нь 1954 оны 3 сарын 1-нд АНУ-ын Маршал арлын иргэдийг цөмийн цацраг идэвхт туяанд байлгаж анагаах ухааны туршилт хийсэн төсөл юм. Уг туршилтын үр дүн нь тооцоолж байснаас илүү хор уршиг учруулжээ. Туршилтын эхний жилүүдэд үр зулбалт, амьгүй ураг төрөх, бага насны хүүхдүүдийн өсөлт зогсох гэх мэт үзэгдлүүд ажиглагдаж, улмаар бамбай булчирхайн хорт хавдартай болж эхэлсэн байна.


07

MKULTRA төсөл

Төсөл MKULTRA нь Тагнуулын Төв Товчооны оюун ухаан удирдах туршилт байсан юм. Уг туршилтыг 1950 оноос эхлэн 1960 оны сүүл хүртэл үргэлжлүүлжээ. Уг төсөлд олон төрлийн мансууруулах бодис хэрэглэн оюун ухаанд нөлөөлж тархины үйл ажиллагааг өөрчлөх олон аргуудын тухай маш олон баримт хэвлэгдэж байжээ. 

Туршилтанд тагнуулын ажилтан, цэргийн албан хаагч, эмч нар, зарим нэг засгийн газрын төлөөлөгчид, биеэ үнэлэгчид, оюуны хомсдолтой өвчтөнүүд хамрагдаж тэдэнд LSD хэмээх мансууруулах бодисыг өгч хариу үйлдлийг судлах ажил багтаж байж. LSD болон бусад мансууруулах бодисыг тусгай зөвшөөрөл авалгүйгээр хэрэглэж болдог байсан байна. 1973 онд тагнуулын төв товчооны дарга MKULTRA төсөлтэй холбоотой бичиг баримтуудыг устгахыг тушааснаар маш олон материалууд үгүй болж олон асуултууд нууц хэвээр үлдсэн юм.


06

Aversion төсөл

Өмнөд Африкын арьс өнгөөр ялгаварлах армийнхан лесби, гей цэргүүдийн хүйсийг албан хүчээр солих мэс засал хийдэг байжээ. Тэд цэргийн эмнэлэгтээ 1970-1980 оны хооронд 900 гаруй ижил хүйстнүүдийг эрж олон хүйсийг солих, тайган болгох, цахилгаан шоконд оруулах болон бусад хориотой туршилтуудыг хийсэн байна. Туршилтанд орсон хүмүүсийн ихэнхи нь 16-24 насны цагаан арьст залуучууд байжээ.



05

Хойд Солонгосын туршилт

Хойд Солонгосчуудын хүн дээр хийсэн энэхүү туршилт нь дэлхийн II дайны үед Япон, Германчуудын хийсэн туршилттай ижил хэрцгий байсан хэмээн олон мэдээллийн эх сурвалжууд дурьдсан байдаг. 

Бие эрүүл чийрэг 50 эмэгтэй хоригдолд хордуулсан кимчи албан хүчээр өгсөн бөгөөд тэдгээр эмэгтэй хоригдлууд уйлан байж идсэн гэнэ. Хортой кимчи идсэнээс 20 минутын дараа эмэгтэй хоригдлууд бүгд бөөлжин доогуураа цус алдаж үхсэн байна. Хойд Солонгосын нууцлагдсан 22-р хорих ангид хоригдлуудыг хорт хийгээр угаартуулан алж байсан байна. Орчлонгоос мэдээллээр тасарсан энэ оронд өшөө олон туршилт явагдаж байсан болон байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ тэнгэр минь.


04

Зөвлөлт Холбоот Улсын хорт бодис үйлдвэрлэгч лаборатор

Зөвлөлт холбоот улсын маш нууц зэрэглэлийн Лаборатор №1, Лаборатор №12 эрдэм шинжилгээний лабораторууд нь нууц цагдаагийн газрын хяналтан дор ажилладаг байжээ. Улс төрийн болон хүнд гэмт хэрэгтэнүүдийг хорьдог Гулаг хэмээх лагераас туршилтанд орох хүмүүсийг сонгон авдаг аж. Лабораторын эрдэмтдийн зорилго нь амтгүй, үнэргүй химийн нэгдэлт хорт бодис гаргаж авах байсан юм.


03

Tuskegee-гийн тэмбүүний судалгаа

1932 оноос 1972 оны хооронд АНУ-ын Алабама мужийн Tuskegee хотод бичиг үсэг мэдэхгүй, эдгэшгүй тэмбүү өвчин туссан 399 Африкийн Америк негрүүдэд эрдэм шинжилгээний туршилтын ажил хийсэн байна. Энэхүү туршилтанд орж байсан негрүүдэд ямар ч баталгаагүй, зөвшөөрөлгүй, судлагдаагүй эм тариа хэрэглэсэн юм. Туршилт дууссаны дараа 74 хүн амьд үлджээ.


02

731-р нэгж

Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийн эрдэмтэд байлдааны хөнөөлт шинэ зэвсэг зохион бүтээх зорилгоор биохимийн хорт бодис гаргаж авах оролдлого хийж байжээ. Энэ нь нэлээд зартай яргалал, хэрцгий туршилт байсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ.

Үзэл бодолдоо үнэнч 731-р нэгжийн захирагч Shiro Ishii хэрцгий туршилтууд хийх тушаал буулгадаг байж. Хүнийг амьдаар нь огтлож тэвчээр шалгах, хоригдлуудын биеийг мөч бүрээр нь салгаж өөр биед залгах мэс ажилбар, биеийн мөч бүрийг дэс дараалан хөлдөөх гэх мэт санаанд оромгүй туршилтууд хийдэг байж. Туршилтаас амьд үлдсэн хүмүүсийг цэргүүдэд өгч гранатаар сургуулилт хийх талбайн бай болгодог байсан юм. Маш олон хүмүүст санаатайгаар хүнд өвчин халдварлуулж өвчний тархалтыг судалдаг байв. 

Дайны төгсгөлд АНУ-тай хийсэн энхийн гэрээний ачаар 731-р нэгжийн захирагч Shiro Ishii амьд үлдэж чадсан ба 67 насандаа өөд болжээ.


01

NAZI туршилт

Хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн том эрдэм шинжилгээний хүн дээр хийсэн туршилтийг дэлхийн II дайны үед NAZI нар хийж байв. Бөөнөөр хорих Auschwitz лагерийн доктор Eduard Wirths-ийн удирдлаган дор Германы зэвсэгт хүчний албан хаагчдад тулгарч болох өвчин зовлонг урьдчилан мэдэх, арьс өнгөний үзэл суртлын улмаас хоморголон устгах зорилгоор хоригдлуудад маш олон төрлийн туршилтуудыг хийдэг байжээ. 

Хорих лагерийн толгойлох эрдэмтдийн нэг доктор Josef Mengele ихэр хүүхдүүдийн генетикийн судалгааг маш өргөнөөр хийсэн байна. Түүний туршилтанд орсон 1500 ихэр хүүхдээс ердөө 200 нь амьд үлджээ. Нам температурт хүний тэсвэрлэх чадвар, ихэр хүүхдүүдийг тусад нь байлган нэгэнд нь өвчин халдааж нөгөөд нь зайнаас хэрхэн нөлөөлж байгааг ажиглах, олон тооны бичил биетүүдийг биенд шингээх, үржүүлэх гэх мэт хүний ой ухаанд багтамгүй харгис шинжлэх ухааны туршилтуудыг хүний бие дээр туршиж байсан байна. 




9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Хамаг амьтадын дундаас хамгийн харгис нь хүн биш гэж үү...
Хүн хүндээ чоно гэж энэ дээ
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд