Арав.мн

II дайны үеийн Германы тухай болон зарим тоо баримтууд

II дайны үеийн Германы тухай болон зарим тоо баримтууд

Нацистуудын хор уршгийн талаар хангалттай их зүйл бид мэдэх тул дайны өмнөх болон дайны үеийн зарим тоо баримтуудыг сонирхоцгооё.


10

Ажилгүйдэл #1

Дэлхийн 1-р дайнаар их хэмжээний "ашиг" хийсэн АНУ-ын эдийн засаг 1929 он хүртэл огцом өсч байсан боловч үүн дээр нь хувьцааны тоглолт хийж, аливаа үнийг хөөсөргөдөг хэсэг улсуудын гайгаар дэлхий даяар 10 гаран жил үргэлжилсэн Их хямрал эхэлсэн билээ.

Америкийн олон бизнесменүүд Герман дахь хөрөнгө оруулалтаа татсан тул хэдэн мянган ажлын байрнууд хаалгаа барихад хүрсэн юм. Улмаар ажилгүйдэл газар авсан бөгөөд үүнийг он оноор харуулбал:

1927 оны 1-р сард - 1,333,155
1928 оны 1-р сард - 1,721,594
1929 оны 1-р сард - 3,368,811
1930 оны 1-р сард - 4,971,843
1931 оны 1-р сард - 6,128,429
1932 оны 1-р сард - 6,013,612 хүн ажилгүйчүүдийн эгнээнд багтаж байжээ.


09

Сонгууль

1928 оны сонгуулиар Нацистууд (Үндэсний Социалист Ажилчны Нам) ердөө 12 суудал буюу нийт саналын 2.6%-ийг авч байв. Гэвч ажилгүйдэл ихсэхийн хэрээр ажилгүйчүүд Нацистуудыг дэмжиж эхэлсэн юм. 1930 оны 9-р сард болсон сонгуулиар тэд 107 суудал буюу нийт саналын 18%-ийг авснаар Германы 2 дахь том нам болжээ. Ажилгүйдэл их байсан хэдий ч мэдээжийн хэрэг ажил хөдөлмөр эрхэлдэг улсууд тэднээс тоогоор илүү байв. Тэдний ихэнх нь социал демократ намд, эсвэл коммунист намд саналаа өгчээ.

1932 оны 3-р сард Адольф Гитлер ерөнхийлөгчийн сонгуульд Гинденбургт 37%-ийн саналаар ялагдав. Гэсэн хэдий ч уг оны 7-р сард болсон сонгуулиар Нацистууд 230 суудал буюу нийт саналын 37%-ийг авснаар Германы хамгийн том нам болж улс орныг удирдаж эхэлсэн юм.


08

Ажилгүйдэл #2

Нацистууд ажилгүйдэл болон эдийн засагт онцгой анхаарал хандуулж байв. Үүний нэг жишээ нь, Германы өнцөг булан бүрийг холбосон хурдны автозам байгуулах "Reichsautobahn" төслийг эхлүүлсэн бөгөөд 7000 км-ийн урттай автозамын уг бүтээн байгуулалтад тоног төхөөрөмж зориуд ашигласангүй. Нэг ч гэсэн хүнийг ажиллах ажлын байртай байлгах зорилготой байжээ. 

Ажилгүйдэл:
1932 оны 1-р сард - 6,013,612
1933 оны 1-р сард - 4,010,000
1934 оны 1-р сард - 2,950,000
1935 оны 1-р сард - 2,500,000
1936 оны 1-р сард - 1,800,000
1937 оны 1-р сард - 1,100,000
1938 оны 1-р сард - 450,000
1939 оны 1-р сард - 100,000 хүртэл буурчээ.


07

Ард түмний авто машин

Гитлер төрийн эрхэнд гараад баячуудын унадаг байсан машиныг энгийн иргэд хэрэглэх боломжтой болгох үүднээс "Ард түмний авто машин" ажлыг санаачлав. АНУ-ын Форд компанитай өрсөлдөх хэмжээний үйлдвэртэй болохыг зорьсон бөгөөд тэр үйлдвэрээ "Volkswagen" гэж нэрлэжээ. Харин машин зохион бүтээх ажлыг алдар хүндтэй, авъяаслаг инженер хариуцаж авсан ба түүнийг Ferdinand Porsche гэдэг. Тэрээр алдарт "цох"-ыг зохион бүтээсэн юм.


06

Хүн ам

1939 оны байдлаар улс орнуудын хүн ам:
Их Британи - 47 сая
Франц - 41 сая
ЗХУ - 167 сая
АНУ - 129 сая
Польш - 34 сая
Итали - 43 сая
Герман - 68 сая байв. 



05

Арми

Энхийн цагт бэлэн байдалд байсан цэргийн тоо /1939 он/:

Их Британи - 220 мянга
Франц - 800 мянга
ЗХУ - 1.7 сая
АНУ - 190 мянга
Польш - 290 мянга
Итали - 800 мянга
Герман - 800 мянга


04

Зэвсэглэлийн үйлдвэрлэл /1939-1945/

1939 / 1940 / 1941 / 1942 / 1943 / 1944 / 1945 онуудад:
Онгоц:
Их Британи: 7940 / 15049 / 20094 / 23672 / 26461 / 12070
АНУ: 5856 / 12804 / 26277 / 47826 / 85998 / 96318 / 49761
ЗХУ: 10382 / 10565 / 15736 / 25436 / 34900 / 40300 / 20900
Герман: 8295 / 10247 / 11776 / 15409 / 24807 / 39807 / 7540

Танк:
Их Британи: 969 / 1399 / 4841 / 8611 / 7476 / 5000 / 2100
АНУ: 0 / 400 / 4052 / 24997 / 29497 / 17565 / 11968
ЗХУ: 2950 / 2794 / 6590 / 24446 / 24089 / 28963 / 15400
Герман: 1300 / 2200 / 5200 / 9200 / 17300 / 22100 / 4400 ширхгийг үйлдэвэрлэж байв.



03

Дайнд амь үрэгдэгсэд

Герман: Цэрэг татлагад - 11 сая
Амь үрэгдсэн цэрэг - 3 сая 250 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - 3 сая 810 мянга

Итали: Цэрэг татлагад - 4 сая 500 мянга
Амь үрэгдсэн цэрэг - 330 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - 500 мянга

Их Британи: Цэрэг татлагад - 8 сая 720 мянга
Амь үрэгдсэн цэрэг - 452 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - 80 мянга

Франц: Цэрэг татлагад - 6 сая
Амь үрэгдсэн цэрэг - 250 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - 360 мянга

Польш: Цэрэг татлагад - 1 сая
Амь үрэгдсэн цэрэг - 120 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - 5 сая 300 мянга

АНУ: Цэрэг татлагад - 14 сая 900 мянга
Амь үрэгдсэн цэрэг - 407 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - бага

ЗХУ: Цэрэг татлагад - 12 сая 500 мянга
Амь үрэгдсэн цэрэг - 9 сая 500 мянга
Амь үрэгдсэн энгийн иргэд - 21 сая


02

Япон ба Хятад

Япон: Цэрэг татлагад - 6 сая 95 мянга 
Амь үрэгдсэн цэрэг - 1сая 700 мянга 
Амь үрэгдсэн энгийн иргэд - 360 мянга

Хятад: Цэрэг татлагад - 8 сая 
Амь үрэгдсэн цэрэг - 1 сая 500 мянга 
Амь үрэгдсэн энгийн иргэд - 7 сая 800 мянга


01

Амь үрэгдсэн жүүд үндэстний тоо

Франц - 83 000
Бельги - 24 387
Голланд - 106 000
Герман - 160 000 
Итали - 8 000
Австри - 65 000
Чехословак - 276 000
Унгар - 300 000
Югослав - 70 000
Румын - 40 000
Грек - 70 000
Эстон - 1 000
Латви - 80 000
Литва - 135 000
Польш - 3 000 000
ЗХУ - 1 500 000



8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Orosuud uursduu altsiim bishuu, arraii too bn aa
Германаас нийт 7 сая үхсэн байхад ЗХУ-аас 30 сая хүн!!!
-1
Еврейчүүдийн хамгийн их үхсэн газар нь Герман биш Орос, Польш юм шив дээ
-1
So...
+1
Ямар их тоо вэ
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд