Арав.мн

2017 оны үндэсний шилдэг 10 дуу

2017 оны үндэсний шилдэг 10 дуу

2015 оноос эхлэсэн “Үндэсний шилдэг 21 дууны жагсаалт” нь Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэлчдийн Нийгэмлэг /МОSCAP/, Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв /МCPP/, Хай-Фай Медиа Групп хамтран долоо хоног бүр гаргадаг албан ёсны жагсаалт юм.

Уг жагсаалтыг тухайн долоо хоногийн дууны цахим борлуулалт, гар утасны дуут аялгууны таталт, YouTube бичлэгийн хандалт болон хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг.

Энэ жил “Үндэсний шилдэг дууны жагсаалт”-д өрсөлдсөн уран бүтээлүүдээс дээрх шалгуурыг харгалзан 2017 оны шилдэг 50 дууны жагсаалт гаргасны эхний 10-ыг нь хүргэж байна.


10

"JENE SEQUA" - AM-C

AM-C буюу Г.Энх-Амарын 2017 онд гаргасан шинэ уран бүтээл “Jene Sequa” дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд нийт 9 долоо хоног өрсөлдөж 2 удаа тэргүүн байр эзэлж байсан уран бүтээл юм. “Jene Sequa” дууны үгийг AM-C, аяг Ocean Grey, видео клипийг WAVES STUDIO хийжээ.


09

"ЗӨӨЛӨН ҮНСЭЭЧ- X VIT

X VIT хамтлаг нь 2017 онд “Чамгүйгээр”, “Зөөлөн үнсээч” хэмээх 2 уран бүтээл хүргэснээс хоёулаа энэ жилийн Үндэсний шилдэг 50 дуу жагсаалтанд багтаж байна. Тэдний “Хуримын даашинзтай бүсгүй” киноны soundtrack “Зөөлөн үнсээч” хэмээх дуу нь “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд хамгийн удаан буюу 20 долоо хоногийн турш өрсөлсөн бөгөөд 2 удаа тэргүүн байранд шалгарч байжээ. Энэхүү дууны шүлгийг З.Батболд, аяыг Г.Цэрэн зохиожээ.


08

"GHOST" - ХИШИГДАЛАЙ

Дуучин Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Ghost” дууны үгийг Ria, аяг Ocean Grey, видео клипийг Sentience Studio хийсэн байна. Энэхүү уран бүтээл “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 10 долоо хоногийн турш өрсөлдөж 3 удаа тэргүүн байранд шалгарч байсан амжилтаар энэ оны шилдэг 50 дуу жагсаалтын эхний 10-т багтжээ.


07

"ХАЙР" - КАМЕРТОН

2017 онд Камертон хамтлагийн 11 дахь “ХЯЗГААРГҮЙ” нэртэй шинэ цомогоо гаргасан. Цомогт багтсан “Хайр” нэртэй дууны үгийг Д.Ганочир, аяыг Д.Болд зохиосон бөгөөд “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтанд 9 долоо хоног өрсөлдөн 4 долоо хоногийн турш тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм.


06

"ЧАМ РУУ" - ОДОНБАТ & MO feat. NMN

2017 онд Одонбат & MO нар “Nocturne” нэртэй шинэ цомог гаргасан. Энэхүү электроник цомогт NMN, Маралжингоо, Билгүүн /The Compass/, Guli, Шижирмаа, Sleepo зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан нийт 15 дуунаас бүрджээ. Тус цомогт багтсан “2-U” дуу чартад 10 долоо хоног өрсөлдөн 1 удаа тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022937 Hitone: 136275 Unimusic: 1136275


05

"DON’T STOP" - УКА feat. DJ ZAYA

2017 оны 3 сард бие даасан гурав дахь цомгоо гаргасан Киви хамтлагийн ахлагч, дуучин Укагийн “Don’t Stop” дуу нь YouTube дээр хоёр сая гаран хандалтыг авчээ. Үндэсний шилдэг дууны жагсаалтад уг уран бүтээл гарсан цагаасаа хойш байнга дээгүүрт бичигдэж байсан юм.  Нийт 14 долоо хоног чартад өрсөлдөн  4 долоо хоногийн турш тэргүүн байранд шалгарч байжээ.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022946 Hitone: 1136280 Unimusic: 136280


04

"ӨӨР ЗҮЙЛ" - NMN feat. The SHOM

Tiger Jams хөтөлбөрийн шилдэг оролцогч The Shom реппер NMN-тэй хамтран дуулсан “Өөр зүйл” дуу чартад нийт 14 долоо хоног өрсөлдөж 3 удаа тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм. Тус дууны үгийг NMN, аяыг The Shom & Belluci Records хамтран бүтээсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022005 Hitone: 133742 Unimusic: 1133742


03

"MI SENTI" - ХИШИГДАЛАЙ feat. NAKI

Дуучин Хишигдалай “Ocean Grey” студийн Нацагаа буюу дуучин Наки нарын хамтран дуулсан “Mi Senti” дуу жагсаалтын 3-р байранд орлоо. “Mi Senti” дууны үг, аяыг Ocean Grey production, видео клипийг Sentience Studiо хийсэн байна. “Үндэсний шилдэг 21 дуу” жагсаалтад нийт 18 долоо хоног өрсөлдөж 3 удаа тэргүүн байранд шалгарч байсан уран бүтээл юм.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022831 Hitone: 136228 Unimusic: 1136228


02

"ХАЙР БАЙЖ" - ЗАМБАЛГАРАВ feat. СҮХЭЭ

“Бид 4” хамтлагийн дуучин Б.Замбалгарав дуучин Сүхээтэй хамтран дуулсан “Хайр байж” дуу нь хөгжим дуугаралтын хувьд аялгуулаг болсон ба уг дууны клипэнд модел С.Эрдэнцогт, мөн “Мисс Монголиа-2015” тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа, залуу жүжигчин Маргад нар тогложээ. “Хайр байж” дууны аяыг Б.Замбалгарав, үгийг D.N.K, хөгжимийн найруулагыг Н.Тэмүүлэн, дууны бичлэг хөгжмийн тохиргоог Hype man studio : Quando , TUANA, клипийг “Толгой медиа групп” тус тус хийсэн байна. Үндэсний шилдэг 21 дуу жагсаалтад 19 долоо хоног өрсөлдөж 3 удаа тэргүүн байр эзэлсэн байна.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022436 Hitone: 135363 Unimusic: 1135363


01

"ХАЙР ХӨГЖИМ ЮМ УУ" - УКА

Киви хамтлагийн ахлагч, дуучин Укагийн 3 дахь бие даасан “Хөг-жим” цомогт багтсан “Хайр хөгжим юм уу” нэртэй уран бүтээл 2017 оны Үндэсний шилдэг 50 дуу жагсаалтын 1-р байранд оржээ. Дууны үгийг Оки, аяыг “Алтан Өргөө” киноны хөгжмөөс сэдэвлэн MУАЖ, Төрийн хошой шагналт Л.Мөрдорж, Оки нар зохиож, видео клипийг Lemon Studio хийсэн байна. Энэхүү уран бүтээл гарсан цагаасаа хойш Үндэсний шилдэг 21 дуу жагсаалтад дээгүүр бичигдэж нийт 19 долоо хоног өрсөлдөн 7 удаа тэргүүн байранд бичигдсэн амжилтаар 2017 оны Үндэсний шилдэг дуугаар шалгарлаа.

Гар утасны дуут аялгуундаа эгшиглүүлэх код:
SkyMelody: 1501200022204 Hitone: 1134556 Unimusic: 134556


2.8

/10
Үнэлгээ өгөх

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start