Арав.мн

Мөнгөний төлөө хүн юу хийх вэ? (10 гэмт хэрэг)

Мөнгөний төлөө хүн юу хийх вэ? (10 гэмт хэрэг)

Хүмүүс улаан гэрлээр гарах, дэлгүүрээс бохь хулгайлах зэрэг хааяа нэг дүрсгүйтэх, хууль зөрчих далд хүсэл нь гарч ирж байдаг. Үүнийг зогсоодог нэг зүйл нь баригдчих вий гэх айдас юм. Гэхдээ үүнийг хийчихвэл таныг мөнгөөр шагнах бол яах байсан бэ? АНУ-д хийсэн нэгэн судалгаанаас үзэхэд хүний ёс суртахууныг мөнгөөр худалдан авч болох аж. Доорх 10 гэмт хэргийг хүмүүс хангалттай хэмжээний мөнгөний төлөө хийхээс буцахгүй гэсэн судалгааг хүргэе.


10

Хүүхдээс чихэр хулгайлах

Сүнсний баярын үеэр хүүхдүүд дуртай үлгэрийн баатар, эсвэл аймшигт амьтны хувцас өмсөн айлын хаалга тогшиж чихэр гуйдаг. Харин энэ баярыг хамгийн өргөн хүрээнд тэмдэглэдэг АНУ-ын иргэдээс мөнгөний төлөө гэрийнх нь хаалгыг тогшсон хүүхдийн чихрийг булаан авах уу гэсэн асуултад ердөө 50 ам.долларын төлөө хүүхэд гомдоохоос буцахгүй гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байна. Эрчүүдийн 84.7 хувь нь, эмэгтэйчүүдийн 75 хувь нь ингэж чадна гэжээ.

Насны ангиллаар нь авч үзвэл 1985 оноос хойш төрсөн хүмүүсийн 85 хувь нь, 1965-84 онд төрсөн хүмүүсийн 73 хувь нь, 1945-64 онд төрөгсдийн 60 хувь нь мөнгөний төлөө хүүхдийн чихэр хулгайлж чадна гэсэн аж.


09

Улаан гэрэл зөрчих

Замын хөдөлгөөнд оролцох үеэр улаан гэрэл зөрчих асуудал харьцангуй гайгүй зүйл мэт санагдаж болох ч үхлийн аюул ч учруулж болох үр дагавар дагуулах эрсдэлтэй зүйл. Судалгаанаас харахад эрчүүдийн 88 хувь, эмэгтэйчүүдийн 77 хувь нь мөнгөний төлөө энэ зөрчлийг гаргахаас буцахгүй гэж хариулсан байдаг.

Америкчуудын хувьд үүнийг хийхэд 200 ам.доллар (эмэгтэйчүүд), 300 ам.доллар (эрчүүд) хангалттай гэсэн байна. Өмнөх жишээний нэгэн адил 1945-64 онд төрөгсдийг ятгахад хамгийн хэцүү буюу 67 хувь, 1965-84 оныхны 79 хувь, 1985 оноос хойш төрөгсдийн 87 хувь нь дээрх мөнгөний төлөө өөрийгөө болон бусдыг замын хөдөлгөөний эрсдэлд учруулахад бэлэн аж.


08

Гадаа бие засах

Энэ асуудал бол маш түгээмэл. Орц, лифт, гудамжаар дүүрэн хүний шээс байдаг. Гадаа бие зассан тухайгаа хүмүүс төдийлөн хэлэхгүй. Гэхдээ хангалттай мөнгө өгвөл хүмүүс энэ тухайгаа хэлээд зогсохгүй, бусдын нүдэн дээр ч “хийж” чадна гэсэн судалгаа байна. Судалгаанд хамрагсдын 81 хувь нь олон нийтийн газр бие засч чадна гэжээ.

Эмэгтэйчүүд ингэхийн төлөө 1000 ам.доллар, эрчүүд 200 ам.доллар байхад хангалттай гэсэн байна. Эрчүүдийн 88 хувь нь, эмэгтэйчүүдийн 74 хувь нь энэ “үйл”-ийг хийж чадна гэжээ. Сонирхолтой нь 1945-64 онд төрөгсөд хүүхдээс чихэр хулгайлснаас гадаа шээсэн нь дээр гэж хариулсан байдаг.


07

Бусдын өмчийг граффитаар сүйттгэх

Зарим хүмүүс граффитийг урлаг гэж хүлээж авдаг. Гэхдээ АНУ-д бусдын өмч хөрөнгө дээр зөвшөөрөлгүйгээр граффити хийж байгаад баригдсан хүнийг 1 жилийн хугацаанд хорих хүртэлх ял оноох хуультай. Харин энэ хэмжээний эрсдлийг гаргахад хүмүүст 1000 ам.доллар хэрэгтэй гэжээ. Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 76.8 хувь, эрчүүдийн 82 хувь, эмэгтэйчүүдийн 70 хувь нь энэ мөнгөөр бусдын өмчийг сүйтгэхэд бэлэн гэсэн байна. 


06

Бусдад гар хүрэх

Жагсаалтад буй гэмт хэргүүд цаашлах тусам улам хүнд, илүү хэрцгий болох юм. Хүнийг цохих, гар хүрэх асуудал учруулсан гэмтлээсээ хамаарч 15 хүртэлх жилийн ялтай гэмт хэрэг. Судалгаанаас харахад хүнийг ганц шанаадахад тийм ч хэцүү биш бололтой. Хүмүүсийн 71 хувь нь (эрчүүдийн 77 хувь, эмэгтэйчүүдийн 65 хувь) дунджаар 1500 ам.доллараар хүн цохиж чадна гэсэн байна. Эмэгтэйчүүд хүн цохиход 2000 ам.доллар нэхсэн бол эрчүүд 1500 ам.доллар байхад хангалттай гэж үзжээ.



05

Автомашин хулгайлах

Хулгайлсан автомашинаар зугтана гэдэг “Grand Theft Auto” тоглоомонд дуртай хүмүүсийн хувьд мөрөөдөл шахуу болсон байх. Харин энэ үйл хэргийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүмүүст хамаагүй их мөнгө хэрэгтэй аж. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 55 хувь нь дунджаар 120 мянган ам.долларын төлөө автомашин хулгайлж чадна гэсэн байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд 250 мянган ам.долларын төлөө шоронд орох эрсдлийг үүрэхэд бэлэн гэжээ. Өөрөөр хэлбэл, байшин худалдаж авах хэмжээний мөнгө өгвөл баригдсан ч яахав гэсэн хариу өгсөн байна.


04

Айл ухах

Энэ гэмт хэргийг мөнгөний төлөө үйлдэх асуулгын хариу мөн л сонирхолтой. Автомашин хулгайлах, айлын гэрт орж эд хогшлыг нь хулгайлах хүсэлтэй хүмүүсийн хувь бараг ижил буюу 54 хувь аж. Гэхдээ айл ухахад хүмүүст хамаагүй бага мөнгө байхад хангалттай гэнэ.

Дунджаар 75 мянган ам.доллар өгвөл айлын хаалгыг эвдэхэд бэлэн байгаа юм. Эмэгтэйчүүдийн хувьд энэ хэргийг үйлдэхэд эрчүүдийн нэхэж буй 50 мянган ам.доллараас хоёр дахин ихийг хүсэж байна. 


03

Дэлгүүр дээрэмдэх

Өмнөх гэмт хэргүүд ихэвчлэн бусдад мэдэхдэхгүйгээр хийх байсан бол энэ удаагийнх хамаагүй аюултай. Дээрэм хийнэ гэдэг хамаагүй өөр төвшний зүйл. Учир нь та дэлгүүрийн эзэн рүү буу чиглүүлэн зогсож, мөнгөө өгөхийг шаардах үед дохиолол дуугарч, цагдаа нар ирэх эрсдэл бий. Гэхдээ ингэлээ гээд хүмүүсийн 52 хувь нь (эмэгтэйчүүдийн 44 хувь, эрчүүдийн 59 хувь) хангалттай хэмжээний мөнгө амлавал энэ бол юу ч биш гэж үзжээ.

Эмэгтэйчүүд 500 мянган ам.доллар, эрчүүд 100 мянган ам.доллар байхад хүн сүрдүүлж, дээрэм хийхэд бэлэн гэнэ. Мэдээж дэлгүүрийн кассанд ийм хэмжээний мөнгө байхгүй нь тодорхой. 


02

Банк дээрэмдэх

Дэлгүүр дээрэмдэх оролдлого маш аюултай ч банк дээрэмдэнэ гэдэг хажууд нь шал өөр. Гэмт хэрэгтэй кинонууд ч тэр “банк дээрэмдэх гарын авлага” болтлоо хөгжсөн байгаа. Энэ ажлыг хангалттай хэмжээний мөнгөөр хийх хүсэлтэй эрчүүд 57 хувь байгаа юм.

Эрчүүд банк дээрэмдэхэд 2 сая ам.доллар өгөх хэрэгтэй гэсэн бол эмэгтэйчүүдийн 42 хувь нь 8 сая ам.доллар байхад болно гэжээ. 


01

Хүн амины хэрэг

Ямар нэг шалтгаангүйгээр хүний амь бүрэлгэнэ гэдэг хамгийн аймшигтай гэмт хэрэг мөн. Тэглээ гээд хүмүүс мөнгөний төлөө ийм зүйл хийхээс татгалзах уу? Үгүй бололтой. Энэ аймшигт гэмт хэргийг үйлдэхэд асар их мөнгө хэрэгтэй. Хөлсний алуурчин болохын тулд эрчүүдэд 100 сая ам.доллар, эмэгтэйчүүдэд 500 сая ам.доллар хэрэгтэй гэж хариулсан байна. Америкчуудын хувьд Дакота, Небраска, Айова, Канзас болон Миссоури мужийн хүмүүс мөнгөний төлөө хүн алахаас буцахгүй байх магадлал хамгийн өндөр аж.

Мөнгөний төлөө хүн юу хийхэд бэлэн байгааг харахад үнэхээр аймшигтай. Хүний ёс зүй, итгэл үнэмшил, хүн чанарыг хэдхэн цаасаар худалдан авч болохыг дээрх жагсаалт тодорхой харуулна. Яг цаг дээрээ бол хүмүүс дээрх мөнгөнөөс хамаагүй бага мөнгөөр ч эдгээр гэмт хэргийг үйлдэх магадлал маш өндөр. Гэхдээ эсрэгээрээ энэ судалгаа ердөө таамаг төдий бөгөөд үнэхээр мөнгө амлан хүний амь хөнөөхийг хүсэх үед татгалзах хүмүүс ч олон байна гэж найдаж байна. 



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


unen yumuu ene tged?
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд