Арав.мн

Назка шугам гэж юу вэ?

Назка шугам гэж юу вэ?

Назка шугам нь Перугийн өмнөд хэсэгт байдаг элсэн цөлд эртний хүмүүсийн гараар зурагдсан үлэмж том хэмжээтэй сүг зураг юм.

Назка шугамыг хэн бүтээсэн бэ?

Назка шугамыг назкачууд бүтээсэн гэж үздэг. Назкачуудын соёл нь НТӨ100-НТ800 оны хооронд хамаардаг. Назкачууд гар урлал эрхлэхээс гадна, даавуу, шаазан гаргаж авах технологитой, мөн газар доорх усжуулалтын систем зохион бүтээж байсан өндөр соёлтой ард түмэн юм. Назкачууд овгийн ахлагчаар удирдуулах бөгөөд өөрсдийн гэсэн хоттой байжээ.

Назкачуудын сүсэг бишрэл

Цаг агаарын хэт хуурай, хатуу ширүүн уур амьсгалаас болоод назкачуудын шашин шүтлэг нь хөдөө аж ахуй, үржил шимийн бурханыг шүтэх үзэл дээр үндэслэсэн байв. Ихэнх шүтээнүүд нь домогт алуурчин халим, толбот муур, ургацын бурхан, могойн төрлийн амьтад, хүн дүрст шүтээнүүд зэрэг байжээ. Хүмүүс хотын төв хэсэг болох Кахуачид цуглан бурханд залбирч арвин их ургац гуйдаг байсан аж. Уг ёслолын үеэр нийгмийн бүхий л давхаргын хүмүүс ирэх бөгөөд энгийн ард иргэд тансаг зэрэглэлийн шаазан, даавуу худалдан авах нь элбэг байсан бол харин дээд давхаргынхан нь энэ үеийг ашиглан нийгэм улс төрийн нэр нөлөөгөө бэхжүүлж, энгийн ардыг барилга бариулах, хөдөлмөр эрхлэх ажилд татан оролцуулахаар хичээдэг байжээ.

Яагаад Назка шугамыг зурах болсон бэ?

Маш олон эрдэмтэн, судлаач Назка шугамыг судалдаг боловч яагаад зурах болсон талаар нь нэгдсэн тайлбар байдаггүй. Зарим судлаачид үүнийг тэнгэрт байгаа бурхдад зориулан зурсан гэж үздэг бол зарим хэсэг нь дэлхийн хөдөлгөөн, цаг улирлын байдал, од эрхэс зэргийг ажиглан ямар үед ургац сайн байхыг мэдэх зорилгоор зурсан аврага том хуанли гэж үздэг аж. Мөн одон орон судлаач Филис Питлуга Назка шугамд дүрсэлсэн амьтад нь диваажингийн амьтдын дүрслэл бөгөөд судлууд нь одон орон, Сүүн замыг дүрсэлсэн байх магадлалтай гэж үзжээ.

Уг зургууд нь усыг шүтэх үзлээс үүдэлтэй ариун зам бөгөөд дээр нь дүрсэлсэн амьтад болон эд зүйлс нь бурхдаас усны ундарга сайн байхыг гуйхад туслах зориулалттай гэж археологич, түүхч, угсаатны зүй судлаач Иохан Рейнхард таамагласан байна.

Египет болон Ойрхи Дорнодын урлагийн түүх судлаач Хенри Стейрлинг номондоо Паракасын соёлын үеийн занданшуулсан шарилыг ороосон даавуу нь Назка шугамтай холбоотой гэж дурьдсан байна. Түүний үзэж буйгаар бол Назка шугам нь үлэмж том, урт утас бүтээх хэв байх магадлалтай бөгөөд дээр нь дүрсэлсэн амьтан, эд зүйлс нь зөвхөн шашны зан үйлийн шинжтэй гэжээ.

Түүнчлэн ямар ч нисдэг төхөөрөмж байгаагүй үед ийм үлэмж  том зургийг хэрхэн зурсан нь хүмүүсийг маш их гайхшруулдаг байна.

Назка шугамын тухай сонирхолтой баримтууд:

  • Назка шугамд 800 шулуун шугам, 300 геометрийн дүрс, 70 орчим амьтан ургамлыг дүрсэлсэн байдаг.
  • Назка шугамаас олдсон хамгийн том дүрс нь 200 метр орчим газрыг хамарсан хэмжээтэй.
  • Назка шугамаас олдсон хамгийн урт дүрс нь 14484 метр орчим урттай.
  • Назка шугамыг бүтээхдээ цөлийн гадаргууг бүрдүүлж буй улаан төмрийн исэлтэй хайргыг арилгаж бүтээжээ.
  • Домогт өгүүлсэнээр Инкүүдийн гол шүтээнүүдийн нэг, бүхнийг бүтээгч бурхан Виракоча нь Назка шугам, болон дүрслэлийг хүлээн авчээ.
  • Зарим судлаачид Назка шугам дээрх хээ угалз, дүрслэл нь дэлхийн хамгийн эртний геометр ашигласан дүрслэл гэж үздэг.
  • Назка шугам дээрх хамгийн сонирхолтой дүрслэл бол аалз юм. Одон орон судлаач Филис Питлуга уг аалзыг Орионы ордны анаморфизм (гажигтай буусан) диаграм гэж үзжээ.
  • Дресдений Их Сургуулийн эрдэмтэд Назка шугамын соронзон орон болон цахилгаан дамжуулах чадварыг шалгаж үзэхэд шугам дээрх цахилгаан дамжуулах чадвар эргэн тойрны бусад газраасаа хавьгүй илүү байжээ. Назка шугамын байгаа газар нь нитрат болон ашигт малтмалаар баялаг газар юм. Тиймээс Назка шугамыг зөвхөн өндрөөс харах боломжтой бөгөөд дэргэдээс нь дүрслэлүүдийг нь харах боломжгүй аж.
  • Назка шугамын хамгийн алдартай дүрслэлүүд  нь эрээн далт шувуу, тас, дэглий, сансрын нисгэгч, аалз, хотон шувуу, нохой, гар болон сармагчин байдаг.
  • Ихэнх Назка шугамыг 10-30 см гүн сийлсэн байдаг. Цаг агаарын нөлөөнөөс болж Назка шугам улам бүр бүдгэрсээр байгаа бөгөөд багахан хэмжээний усанд бүрэн үгүй болох аюул ойрхон байна.

10

"Сармагчин" (110 метр урт)


09

"Хүн" (40 метр урт)


08

"Аалз" (46 метр урт)


07

"Кондор" - (135 метр урт)


06

"Нохой" (84 метр урт)



05

"Халим" (52 метр урт)


04

"Мод" (88 метр урт)


03

"Соно" (50 метр урт)


02

"Херон" (285 метр урт)


01

Дүрснүүдийг тодотговол



9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+7
Аравпедиа
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Suhdari
01Suhdari Ugtahbayar
5,000 оноо
Tuguldur
02Tuguldur Batchuluun
2,100 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд