Арав.мн

Улс орон: ЛИВАН

Улс орон: ЛИВАН

Сири, Израильтай хил залгаа, байршлын хувьд Азид хамаарах ч хэл соёл, үүх түүхээрээ өрнө, дорно, Арабын ертөнцийн аль алинынх нь салшгүй хэсэг болох Ливан улс 1941 оны арваннэгдүгээр сарын 26-нд Францаас туурга тусгаарлажээ. Иргэдийнх нь дийлэнх олон нь дээд боловсролтой, араб, франц, англи гэсэн гурван хэлтэй энэ сонирхолтой улс бүс нутгийнхаа хамгийн хөгжингүй орнуудын нэг юм. Ливаны хилийн дотор дөрвөн сая, хилийн чанадад арваад сая ливанчууд аж төрдөг гэх судалгаа бий. Ливан гаралтай алдартнуудаас дэлхийн хамгийн баян хүний нэг Карлос Слим, жүжигчин Сальма Хайек, дуучин Шакира нарыг дурдаж болох юм. 


10

Цөлгүй орон

Арабын болон Азийн орнуудаас цөлгүй цорын ганц улс. 


09

Хуш модны нутаг

Газар дундын тэнгис орчмын бүс нутгийн зүүн хагаст нэн түгээмэл хуш модыг Ливаны хуш гэдэг. Мөнх ногоон хуш мод тус улсын төрийн сүлд, далбаанд залаатай бий. 


08

Дорнын Швейцарь

Банк, санхүүгийн системээрээ Ойрхи Дорнодод алдартай тул дорнын Швейцарь гэгддэг. Тус улс 100 гаруй банктай. 


07

Долоо сэхсэн хот

2015 оны тавдугаар сард Дэлхийн шинэ долоон гайхамшгийн хотуудын төрөлд шилдэг долоогийн тоонд багтсан нийслэл Бейрут хотыг нь дорнын Парис гэдэг. Бейрут хот долоон удаа сүйрч, долоон удаа дахин баригдсан түүхтэй.


06

Анхны далайчдын үр удам

Ливан хүмүүсийг арабчууд гэж эндүүрэх нь түгээмэл байдаг. Харин одоогийн Ливаны хүн амын 95 хувь нь эртний финикчүүдийн үр хойчис юм. Түүхэн дэх анхны далайчид гэгддэг финикчүүдийг Кристофер Колумбаас ч өмнө Америкт хүрсэн гэж зарим судлаач үздэг.


05

Түүхт нутаг

Ливан хэмээх нэр дөрвөн мянганы өмнөөс түүхэнд бичигджээ. Библийн сударт Ливаны нэр 75 удаа дурдагддаг. 


04

Олон шашинтны өлгий

Хүн амынх нь 40 орчим хувь загалмайтны шашинтан. Энэ нь Ойрхи Дорнодын бусад орныхтой харьцуулахад хамгийн өндөр тоо юм. Албан ёсны 18 шашинтай. Шашин хоорондын зөрчлийг дэвэргэхгүйн тулд 1932 оноос хойш хүн амын нэгдсэн тооллого хийгээгүй. 


03

Дайн самууны бүс

Газар нутгийн байршил, онцлогоосоо болж түүхэндээ нийт 16 улсад эзлэгдэж байв. 1975-1991 онд иргэний дайнтай байсан. 


02

Эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө дээгүүрт орно

Арван хүнд нэг эмч ногддог үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг орны нэг. АНУ, Европын зуун хүнд нэг эмч ногддог.   


01

Хамгийн эртний хот

Нийтийн тооллын өмнө 5000-гаад онд байгуулагдсан Библ (Byblos) хот өнөөг хүртэл хүн оршин сууж буй, дэлхийн хамгийн эртний хотын нэг юм. Ливаны хойд хэсэгт орших уг хотын нэрээс Библийн судрын нэр үүдэлтэй гэх таамаг бий.


7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ


Улс орон: ИНДОНЕЗ

9 сарын 24, 2017

Улс орон: ЖИБУТИ

11 сарын 28, 2017

Улс орон: ДАНИ

2 сарын 26, 2018

Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Humuus n IQ saitai gedeg
+1
Сонирхолтой байна. Баярлалаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start