Арав.мн

Хүн яагаад эвшээдэг вэ?

Хүн яагаад эвшээдэг вэ?

Хүн яагаад эвшээдгийг эрдэмтэд судалжээ. Хүний биеэс хүч түрэн гардаг эл хачирхалтай үзэгдлийг судлах Олон улсын анхны их хурал Парис хотод зохион байгуулагдаж байжээ. Дэлхий дээр олон орны эрдэмтэд зөвхөн Улаан гариг дээр амьдрал буй эсэхийг судлахад бус харин хүн яагаад эвшээдгийг судлахад ч нэгддэг байна. Хүн бүрийн өдөр тутам хийдэг уг үзэгдлийн учир шалтгаан Улаан гаригийн түүхээс дутахааргүй сонирхолтой ажээ.


09

Судалгаа хэрхэн эхэлсэн бэ?

Эвшээлтийн тухай олон улсын анх дугаар их хурал нь 2010 онд Францын нийслэл Парис хотод “Хүний эвшээх үзэгдлийг судлах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагджээ. Их хуралд Канад, Энэтхэг, Франц, Бельги, Итали, Израйль болон өөр олон орны энэ төрлийн шилдэг мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна. Францад уг асуудлаар дагнан мэргэшсэн шилдэг мэргэжилтэн нь доктор Оливье Валюзински аж. Тэрбээр эл үзэгдлийг 1978 оноос хойш дагнан судалж буй гэнэ. 1978 онд бараг минут тутам эвшээдэг гаж зуршилтай болсон нэгэн докторт хандсанаар аугаа судалгааны эхлэл тавигдсан байна. Уг өвчтөний асуудлыг хэн ч шийдвэрлэж чадахгүй байв. Анагаахын бүх мэдлэгээ гүйцэд шавхаад ч доктор эл үзэгдлийн шалтгааныг нь тайлбарлахад хүчин мөхөстөөд байжээ. Тиймээс мэргэжил нэгт найз нөхөд, танилуудаасаа тусламж хүссэн ч ийм асуудлыг дагнан судалдаг хүн бараг олдсонгүй. Дүүргийн эмч Валюзински цаашдын судалгаа шинжилгээндээ түшиглэн “эвшээлт.ком” (baillement.com) тусгай цахим хуудас нээсэн нь өдгөө Францын мэдрэл судлалын нийгэмлэг болон Францын мэдрэл судлалын шинжлэх ухааны нийгэмлэгийн энэ төрлийн мэдээ мэдээллийн томоохон сан болон өргөжжээ.


08

Эвшээх гэж юу вэ?

Эвшээх механизм нь богино хугацаанд амьсгал түгжих, амьсгаа гаргах шинж тэмдгийг араасаа дагуулсан урт хугацааны амьсгал бөгөөд нулимсны булчинг өдөөн хөдөлгөдөг талтай. Эвшээх үед залгиур хоолой болон хамар багалзуур дөрөв дахин томордог байна. Мөн сонсгол дамжуулах хоолой богино хугацаанд бөглөрдөг. Эвшээх үед амаар дамжиж буй агаар ходоод хүртэл дамждаг аж. Энэ бүхэн ердөө 5-10 секундын дотор болж өнгөрнө. Тайлбарлан дүгнэхэд эл энгийн үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухаан хэдэн арван жилийн турш тайлж чадахгүй байв. 


07

Бид яагаад эвшээдэг вэ?

Эвшээх нь тархинд нэмэлт хүчилтөрөгч дамжуулах зайлшгүй шаардлагаар бий болдог гэсэн хувилбарыг орчин үед хэрэгсэхээ больжээ. Харин орчин үеийн судлаачид эвшээх нь уураг тархины шингэний гүйдэл тархалттай холбоотой бөгөөд хүний бие дэх эс хооронд мэдээлэл дамжуулагчид нөлөөлдөг хэмээн дүгнэж буй аж. 


06

Хүн ямар үед эвшээдэг вэ?

Хүн янз бүрийн нөхцөлд эвшээж чаддаг. Эвшээх нь тухайн хүнийг ядарсан, унтахыг хүсч буй эсвэл түүнд уйтгартай байна гэх зэргээр илэрхийлж болно. Түүнээс гадна унтаад саяхан боссон гэдгийг ч илэрхийлнэ. Хүн дуу дуулж байхдаа, архи дарс ууж байхдаа, тэр ч атугай өлссөн үедээ ч эвшээдэг байна. Доктор Валюзинскийн тэмдэглэснээр эрэгтэй, эмэгтэй хүний эвшээх механизмд ялгаа бараг байхгүй гэнэ. Гагцхүү эмэгтэй хүн орон дотроо суниангаа эвшээх юм бол сексийн таашаал эдэлснээ илэрхийлж байгаа аж. Харин эрчүүд ийм үйлдэл бараг л хийдэггүй гэж Валюзински тэмдэглэжээ.

Мөн хүн стресст орж сандарсан үедээ эвшээх тохиолдол байдаг байна. Тамирчид чухал тэмцээнд орохын өмнө, оюутнууд шалгалтын өмнө сандралтай давхцан эвшээх нь олширдог. Уг нь бол хичнээн нойр хоолгүй бэлтгэл хийлээ ч эцсийн мөчид унтахыг хүснэ гэж баймгүй.


05

Амьтад эвшээдэг үү?

Доктор Валюзинскийн судлан тэмдэглэснээр зөвхөн хүн ч бус загас, шувуу, хэвлээр явагч тэргүүтэй сээр нуруутан амьтдын дийлэнх нь эвшээлгэдэг байна. Мөн анаашнаас бусад сүүн тэжээлтэн амьтад ч эвшээдэг аж.

Дийлэнх амьтдын хувьд эвшээх нь амгалан тайван байдлыг бус харин ч эсрэгээрээ стресс, сандралыг илэрхийлж буй хэрэг гэнэ. Тухайлбал, муур, нохой эзнийхээ хамт амьтдын эмнэлэгт үзүүлэхээр ирэхдээ байн байн эвшээдэг нь сэтгэл тавгүйгээ илэрхийлж буй баталгаа аж.

Мөн эвшээх нь амьтдын хувьд хоолны дохио ч болох талтай.



04

Эвшээх нь эрүүл мэндэд хортой юу?

Хүн хэт хүчтэй эвшээх нь аюулын шинж тэмдэг гэж эрдэмтэд тодорхойлжээ. Энэ нь мэдрэлийн гаралтай эмгэг өвчнийг илэрхийлэх талтай гэнэ. Францын нэрт эрдэмтэн Жан Мартер Шарко 1888 онд минутад долоо, цагт 420 удаа тасралтгүй эвшээсэн эмэгтэйн тохиолдлыг тэмдэглэжээ. Уг эмэгтэй салстын хорт хавдартай нь илэрсэн байна.


03

Хүн хэзээнээс эвшээж эхлэдэг вэ?

Эхийн хэвлий дэх үр хөврөл ч эвшээдэг байна. Бяцхан үр 11-12 дох долоо хоногтойгоосоо эвшээж эхэлдэг. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа хэр эрт эвшээж эхэлнэ, тэр нь уушигны хөгжил сайтайн шинж тэмдэг гэсэн дүгнэлтийг Америк эрдэмтэд хийжээ. Түүнээс гадна эвшээх нь үр хөврөл зөв хөгжиж буйн илрэл аж. Хүүхдэд эвшээх үзэгдэл тодорхой үечлэлтэй явагддаг. Тухайлбал, хүүхдийн цэцэрлэг, бага сургуульд анх орох үед эвшээх үзэгдэл эрчимждэг. Доктор Валюзинскийн тэмдэглэснээр хүн амьдралынхаа туршид 250 мянга орчим эвшээдэг гэнэ. Харин нас ахих тусам эвшээс үзэгдэл залуу үеийнхээс багассаар байдаг гэнэ.


02

Эвшээх нь бүдүүлэг үйлдэл мөн үү?

Эвшээх нь асар эртний ач тус ихтэй чадвар агаад удаан хугацааны турш дутуу үнэлэгдсээр иржээ. Орчин үеийн нийгэмд хүмүүсийн дэргэд юмуу хүний өөдөөс харж эвшээх нь бүдүүлэг, соёлгүй бусдыг үл хүндлэгч гэж тооцогдох болсон тул хүмүүс эл хүслээ олны дунд гүйцэлдүүлэхдээ ихэвчлэн алгаараа юмуу гарт барьж буй зүйлээрээ амаа халхалдаг. Гэвч сэтгэл зүйчид эвшээхдээ бусдаас ичиж, эмээх шаардлагагүй гэж зөвлөдөг байна. Учир нь эвшээлт нь тухайн хүний зан чанар, сэтгэл зүйн байдлын талаар ихийг өгүүлэх чухал хөдөлгүүр юм.


01

Эвшээх үзэгдлийн тухай бусад баримтууд

Эвшээх үзэгдэл нь өдий хүртэл судлагдаагүй судалгааны объект болоод байгаа бөгөөд шинийг эрэлхийлэгч эрдэмтэн бүрийн мөрөөдөл болох нь гарцаагүй. Лидсийн их сургуулийн судлаачид эвшээх үзэгдэл халдварын шинжтэйг тодруулжээ. “Эвшээх нь халдварладаг гэдгийг баталгаажуулахын тулд заавал дэргэдээ байгаа нэгнийг эвшээхийг хүлээх шаардлагагүй. Ердөө л энэ тухай бодоход хангалттай. Шинжлэх ухааны академи энэ сонирхолтой үзэгдлийг одоо хүртэл судлахгүй байгаа нь хачирхалтай” гэж Британий сэтгэл зүйч Катриан Мориссон ярьжээ. Эвшээх нь хүмүүжил муутай, бүдүүлэг байдлын илэрхийлэл бус харин ч эсрэгээрээ цайлган сэтгэл, тайван байдлын шинж тэмдэг гэдэгт Британий сэтгэл зүйчид итгэлтэй байдаг аж.

Өмнө нь судлаачид амиа хичээсэн үзэлтэй хүмүүс бага эвшээдэг гэсэн дүгнэлт хийж байжээ.

Ямартаа ч эвшээх үзэгдэл нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, бие махбодийг сэргээж, тэнцвэржүүлэхэд тусалдаг жирийн хөдөлгөөн гэж эртнээс тооцогдсоор ирсэн билээ.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


unshij bhdaa hedch evsheechiv
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Dulguun
01Dulguun Chinbayar
89,400 оноо
Javhlan
02Javhlan Dashdorj
50,900 оноо
Davaa
03Davaa Munkh
33,400 оноо
Gerelchuluun
04Gerelchuluun Fazer
31,200 оноо
Jida
05Jida Jidak
29,400 оноо
Tomor
06Tomor Erdenebat
9,900 оноо
Эрхэм
07Эрхэм Баяр
4,900 оноо
Bilguun
08Bilguun Davaajav
1,400 оноо
Hongoroo
09Hongoroo Zulaa
1,200 оноо
Оюун
10Оюун Дэлгэр
400 оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут