Арав.мн

Хөгшрөлтийн эсрэг топ 10 хүнс

Хөгшрөлтийн эсрэг топ 10 хүнс

Байгаль эх бол гайхалтай эмч. Бараг өдөр бүр байгалийн гаралтай хүнс хэчнээн гайхалтай болохыг баталсан шинэ шинэ судалгаанууд батлагдсаар байна. Нас ахихын хэрээр нүүрэн тодрох үрчлээнүүдийг нуух аргагүй болдог. Зөвхөн үрчлээ ч биш мартамхай болох, ядарч сульдах гээд хөгшрөлтийн олон шинж тэмдэг бий. Тэгвэл доорх арван хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж заншвал хөгшрөлттэй тэмцэх боломжтой.


10

Алим

Хэчнээн хөгширсөн ч ухаан санааг тань саруул тунгалаг байлгаж чадах хэд хэдэн хүнс бий. Корнелийн их сургуулийн судалгаагаар алимны найрлаганд альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх бодис байдаг байна.


09

Авокадо

Авокадо нь тархинд сайн нөлөөтэй бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, даралтыг тогтворжуулдаг. Түүнээс гадна үрэвслийн эсрэг үйлилгээтэй, тархины хөгшрөлтийг удаашруулж, танин мэдэх, сурах чадварыг хадгалахад тустай. Мөн авокадонд агуулагддаг их хэмжээний В, Е витамин, кали нь арьсыг эрүүл, залуу байхад туслана.


08

Тарвас

Тарвас нь маш их шингэн агуулдаг учир бие эрхтнийг чийгшүүлдэг. Мөн их хэмжээний эрдэс бодис, антиоксидант, витамин агуулдаг. Тарвас их идэх нь арьс чийгшүүлж, үрчлээг багасгах ид шидтэй. 


07

Улаан дарс

Итгэхэд хэцүү ч гэсэн улаан дарсанд агуулагддаг флавоноид хэмээх бодис нь тархины эд эсийг сэргээж, ой тогтоолтонд сайн нөлөө үзүүлдэг болох нь тогтоогджээ.


06

Буржгар байцаа /kale/

Буржгар байцаа нь эрүүл хооллодог хүн бүрийн цэсэнд байх болсон сүүлийн үеийн супер хүнс юм. Буржгар байцаанд агуулагддаг омега-3 тос нь тархины үйл ажиллагаанд маш сайн бөгөөд эсийн түвшинд хүртэл сайн нөлөө үзүүлдэг байна.



05

Жимс, жимсгэнэ

Нэрс, гүзээлзгэнэ зэрэг жимс антиоксидант агуулсан байдаг учир хөгшрөлтийн эсрэг идвэхтэй үйлилгээ үзүүлдэг. Мөн флавоноид хэмээх бодис ихээр агуулдаг учир урт болон богино хугацааны ой санамжийг сайжруулан, тархины эсийг хамгаалж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. С витамин ихээр агуулдаг учир арьсны уян хатан чанарыг сайжруулж, өнгөлөг гэрэлтсэн болгодог.


04

Анар жимс

Анар жимс нь арьсинд шаардлагатай коллагенийг агуулдаг учир арьсанд тэжээл өгч, үрчлээг багасгах шидтэй. Мөн их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг учир зөвхөн гоо сайхан төдийгүй эрүүл мэндэд ч маш сайн нөлөөтэй.


03

Улаан лооль

Улаан лоолинд агуулагддаг лисопин хэмээх бодис нь арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалдаг байна. Лисопин нь арьсыг чангалж, коллагены дутагдлыг нөхөх үйлчилгээтэй. Мөн тархинд сайн нөлөөтэй бөгөөд альцгеймерын өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэнэ.


02

Бууцай

Амт муутай ч шим тэжээлээр баялаг тус ногоонд С, Е витамин, хүнсний эслэг, төмөр, кальци гээд эрүүл мэнд, гоо сайханд хэрэгтэй олон ашигт бодис бий. 


01

Шанцай

Хоол амтлагч энэ ногоо нь үрэвсэл, бактерын эсрэг үйлчилгээтэй бөгөөд биеийн галбираа хадгалахад ч сайн нөлөөтэй. Мөн тархины үйл ажиллагааг дэмждэг учир хөгшрөлтөөс үүдэлтэй ой санамж муудах асуудлаас урьдчлан сэргийлнэ.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут