Арав.мн

Сац суварга хүний бие махбодийн бэлгэдэл болох нь

Сац суварга хүний бие махбодийн бэлгэдэл болох нь

Египетийн сац суваргыг дээдсийн булш бунхнаас гадна ус шахах төв, эрчим хүч үүсгэгч, газардах цэг, гэрэлт цамхаг, зэр зэвсэг хадгалах газар байсан гэх зэргээр олон таамаг дэвшүүлж ирсэн. Гэхдээ олон нууцтай пирамидын хамгийн энгийн тайлбар буюу хүнийг биеийг төлөөлдөг байж болох юм гэх таамгийг саяхныг хүртэл хэн ч дэвшүүлээгүй нь хачирхалтай.


10

Цогц найман бүрдэл

Эзотерийн үзлээр бол хүн дараах найман цогц бүрдлээс бүтдэг.

  1. Дөрвөн махбодь буюу ус, агаар, гал, шороо
  2. Эрхсийн 12 орд
  3. Эдгээрийг багтаасан 13 далд тэмдэг
  4. Талст болор
  5. Чакра буюу биеийн дотоод хүчний долоон цэг
  6. Гурав дахь мэлмий
  7. Кундалини буюу бие махбодь доторх долоон чакраг холбогч могой
  8. Андрогин буюу нэг биед хоёр хүйстэн орших шинж.

Сац суварга эдгээрийг илтгэдэг гэх таамаг сүүлийн үед ихэд дэлгэрээд байна. Чухам хаана нь эдгээр шинж байдгийг олон улсын эрдэмтэд дараах янзаар тайлжээ.


09

Махбодь илтгэгч

Сац суваргын тал бүр нэг махбодийг илтгэнэ. Тэдгээр нь хүний оршихуйн үндэс болсон хөрс шороо, амьдралын эх агаар, биеийн 95 хувийг эзэлдэг ус, дотоод эрчим хүч буюу гал юм.


08

Зурхайн ухааны шинж

Олонх зурхайд махбодь бүр гурван ордтой байдаг. Тэдгээр нь шороон шинжтэй үхэр, охин, матар; хийн шинжтэй хумх, ихэр, жинлүүр; усан шинжтэй хилэнц, мэлхий, загас; гал шинжтэй хонь, арслан, нум юм. Үүний адил сац суваргын тал бүрийг гурван хэсэг, үе давхаргаас бүтдэг гэж үзэх судлаачид байна.


07

Загалмайтны шашны холбоос

Эрхсийн 12 ордны дараа орох 13 дахь тэмдэг нь загалмайтны шашинтнуудын дээдэлдэг хаалган чулуу буюу Есүс Христийн бунхныг таглаж хаасан чулууг илтгэгч хөндий чулуу юм. Ийм чулууны хэлбэр, загвараар загалмайтны шашин түгэн дэлгэрсэн үетэй давхцах, хожмын жижиг пирамидуудын оройг барьсан гэж үздэг. Үүнд эргэлздэг хүмүүст эрдэмтэд америк доллар дээрх сац суваргыг ажиглахыг санал болгодог гэнэ.


06

Талст суварга

Египетийн сац суваргын ерөнхий хэлбэр дүрс октаэдр талсттай ижилхэн буюу орой, суурь хоёрынх нь хоорондох зай 51 хэмийн налуу байдаг. Сац суваргыг үнэхээр талст болрын шинжтэй гэж үзвэл пирамид хүний биеийг илтгэсэн гэх таамаг илүү үнэний ортой болно. Учир нь хүний бие цогцос хөрсөнд шингэхдээ болор үүсгэгчийн нэг болдог байна.



05

Чакра бүхий суварга

Талст дээр ойсон гэрэл хугарч энгийн нүдэнд харагдахуйц өнгө ялгаруулдаг. Египетийн сац суваргын гадаргад ийм гялтганагч шид байхгүй ч нарны гэрлийг ойлгож, хугалдаг гэж үзэх хүмүүс бий. Харин нарны илч, гэрлийн тусламжтайгаар хүний биед долоон чакра буюу хорол үүсдэг. Тиймээс пирамид өөрөө амин долоон цэгтэй чакра байж мэдэх юм.


04

Бүгдийг харагч суварга

Сац суварга хүний бие махбодийг илтгэгч байж болох юм гэх таамгийн хамгийн сонгодог биелэл мөн л америк доллар дээр байдаг нь орой дээрээ нүдтэй пирамид юм. Нутгийнхны дунд хэдэн мянганы турш яригдаж ирсэн “Сац суваргын орой бүхнийг харах шидтэй” гэх хэлц ч пирамидыг нэгэн цагт хүнчилж үздэг байсантай холбоотой болов уу.


03

Хэвлээр явагчтай суварга

Кундалини буюу эрчим хүчний долоон цэгийг холбогч могой их сац суваргатай холбоогүй мэт боловч Мексикийн Юкатан дахь Чичен Ицагийн сүмийн нууц судлаачдыг Египетийн зүг эрхгүй хөтөлжээ. Тус сүмийн дэргэдэх суваргын оройд хүрэх 364 гишгүүр нь жилд хоёр удаа нарны нөлөөгөөр сүүдрээр холбогдон кундалинийг илтгэдэг байна. Үүнийг ажигласан судлаачид Тут хааны баг дээрх кобра могойг судалж, мөн гайхмаар нээлт хийсэн нь мөнөөх могой мөн гэрэл, сүүдрийн нөлөөгөөр амилж, духнаас нь эхлэн хааны биеийг бүрэн ороох мэт үзэгддэг явдал гэнэ. Хүйтэн цуст хэвлээр явагчийг дээдлэх нь эртний соёл иргэншилд нэлээд түгээмэл байсан нь ч кундалинитай холбогдоно.


02

Хос хүйстэй суварга

Египетийн сац суваргыг хүний бие махбодьтой холбох гэсэн олон оролдлогын хамгийн их маргаан, мэтгэлцээн үүсгэдэг нь хос хүйстэй холбоотой таамаг юм. Шашин болон далд ертөнцийг судалдаг олон хүн анхны хүйс буюу нэгэн цул, анхдагч хүйс нь аажимдааа хоёр болон салаалсан гэж үздэг. Эртний их сэтгэгчид ч энэ тухай өгүүлсэн нь бий. Олонх шашинд хамаарах эртний судар шастирт бурхан эхлээд нэг хүйс бүтээсэн тухай дурджээ. Хэдийгээр бие биеийнхээ дутууг нөхөхүйц өөр шинж чанартай ч хүнийг бүтээгч болон бүтээл болох хүн нь цугтаа нэг л юм гэдгийг сац суварга илтгэдэг гэж эл таамагт итгэгчид тайлбарладаг байна. Олонх сац суваргад хаан, хатны тасалгаа гэж байдаг нь нэг биед хоёр хүйс оршино гэсэн санаа гэж тэд үздэг аж.


01

Эрт цагийнхны “зурвас”

Сац суварга үнэхээр хүний бие махбодийн бэлгэдэл бол эртний хүмүүс хойч үеийнхэндээ төгс байхыг сануулсан уу гэх асуулт урган гарна. Эдгээрийг нарийвчлан судалж, ухаарах нь хүн төрөлхтнийг аварна гэх “зурвас”-ыг эртний хүмүүс ирээдүйн бидэнд илгээсэн ч юм бил үү. Эрдэмтэн мэргэдийн тайлбарладгаар пирамид хэлбэртэй юу ч бүтээж болох ч сац суваргыг анх сэдэгч нь цагийн салхинд бага элэгдэх, сүйтгэж, хулгайлах боломжгүй эд бүтээхийг зорьсон нь мөнхийн гэгдэх их сац суварга болжээ.



7.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Ariuntuul
01Ariuntuul Bat-Ochir
15 минут 28 секунд
Мягмарсүрэн
02Мягмарсүрэн Балдан
1 цаг 36 секунд
Дашдэмбэрэл
03Дашдэмбэрэл Азжаргал
1 цаг 25 минут 52 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
1 цаг 29 минут 1 секунд
Batmunkh
05Batmunkh Buyandelger
1 цаг 33 минут 58 секунд
Naranchimeg
06Naranchimeg Batsukh
1 цаг 47 минут 53 секунд
Ган-Эрдэнэ
07Ган-Эрдэнэ Сугаржавын
2 цаг 2 минут 5 секунд
Э.
08Э. Армада
5 цаг 57 минут 16 секунд
Gigi
09Gigi Zori
6 цаг 29 минут 41 секунд
Алтанцэцэг
10Алтанцэцэг Ширбазар
6 цаг 33 минут 57 секунд