Арав.мн

Ангараг гараг дээр ажиллах боломж буюу генийн эмчилгээ

Ангараг гараг дээр ажиллах боломж буюу генийн эмчилгээ

Дэлхийн агаар мандлын хучлага болон соронзон занганы гадна сансрын туяа, хүнд хурдан нүцгэн цөмийн урсгал сансрын нисгэгчийг шүршдэг. Энэ нь тухайн сансрын нисгэгчийн бие махбод ялангуяа уураг тархи, төв мэдрэлийн систем, нейронд нөлөөлөн гэмтээх цаашлаад устгах аюултай. Тиймээс энэхүү аюулаас хамгаалах асуудал нь олон улсад онцгой хурцаар тавигдаж байна.
НАСА-гаас Ангараг руу хийх аяллын үеэр сансрын нисгэгчдэд шингээгдэх цацрагийн тунг ойролцоогоор тооцоолоход 600 млСиверт байсан нь сансрын нисгэгчдийн бие организмыг цацрагийн нөлөөнөөс хамгаалахад одоогийн хэрэглэж буй техник, өмсөж буй хувцас хэрэглэл нь хангалтгүй гэдгийг харууллаа. Сонирхуулахад хэрэв бид шүдээ Рентген туяагаар харуулбал бидний биед 8 млСиверт тун шингээгддэг бол 520 өдөр задгай сансарт ажиллахад 239,6 млСиверт тун шингээгддэг. Иймээс олон улсын эрдэмтэд болон Insilico Medicine компанийн судлаачдын хамтарсан баг сансрын нисгэгчийг задгай сансарт ажиллах хугацааг уртасгах, Ангараг гариг руу аялахад тэдгээрийг хүнд, нүцгэн цөмүүдээс хамгаалах нэгэн шинэ боломжийг танилцуулсан байна. Энэхүү боломж нь нэмэлт эмийн тусламжтайгаар хүний эсийг цацрагаас хамгаалах, гэмтсэн хэсгүүдийн засварлах чадвартай генийг хүнд суулгах арга юм.
Энэхүү судалгааг Харвардын их сургуулийн эмчилгээний сургуулийн профессор Давид Синклайрын удирдсан баг хийсэн бөгөөд судалгааны үр дүнд ДНХ өөрийгөө засварлах чадварыг нэмэгдүүлэх, хөгшрөлтийг удаашруулах эм гарган авчээ. Уг судалгаанд маш хүнд хэцүү нөхцөлд амьдрах, амьд үлдэх чадвартай Tardigrade (усны баавгай) ба Radiodurans бактериудыг судлан тэдгээрт ДНХ-г гадны маш хэцүү нөхцөлүүдээс хамгаалдаг ген байгааг илрүүлжээ. Энэ генийг тардигрейд гэж нэрлэн, анх 2016 онд хүний эсэд оруулж Рентген туяагаар шарсан туршилтыг хийж гүйцэтгэсэн байна. Туршилтын үр дүнд ердийн үеэс 40%-аар бага тун шингээгдэж байсныг тогтоосон нь цаашид энэхүү генийг ашиглан хүний эсийг хамгаалах боломжтой гэдгийг харуулж байна.


01

Ангараг гараг дээр ажиллаж байгаа Сониучхан аялагч (Mars Curiosity Rover) төхөөрөмжөөр авсан зураг. 2018 оны 01р сар

Дэлхийн тойрог замд орших цацрагийн тунг хэмждэг хиймэл дагуулын хэмжилтээс үзэхэд сүүлийн дөрвөн жилд бүртгэгдсэн цацрагийн тунгийн нийт хэмжээ 30%-иар өссөн нь ирээдүйн сансрын нисгэгчид одоогийнхоос илүү их цацрагийн орчинд ажиллана гэсэн дүгнэлтэд хүргээд байна. Тиймээс одоогийн сансрын нисгэгчийн хэрэглэдэг багаж хэрэгсэл, хувцас тоног төхөөрөмж нь хангалттай сайн хамгаалах боломжгүй болох аюултай тул генийн эмчилгээний арга бидэнд нэмэлт боломжийг олгох юм.Бэлтгэсэн: ФТХ-ын Биофизикийн салбарын ЭШДаА Б.Дүүрэнбуян

Эх сурвалж: https://www.theguardian.com/sc...



5.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


барсуум
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут