Арав.мн

Монгол орны шувууд #2

Монгол орны шувууд #2

Ятга шаазгай - Eurasain Jay (Garrulus glandarius)
Зайсангийн ам 2017.12.07

(Э.Идэрбатын хувийн цуглуулгаас)


10

Монгол болжмор - Mongolian lark (Melanocorypha mongolica)

Гүнгалуутай 2017.05.17

"Энэ шувуу аль ч хэлээр Монгол болжмор гэж нэрлэгдсэн нь тун сонин. Би буруу ажиглаагүй бол, Булган хавиар харсан Монгол болжморуудаас зүүн тийшээ Багануурын ойролцоо тааралдснууд нь арай биерхүү байх шиг санагдсан. Хотод хаа сайгүй байдаг жижиг бор шувуудыг ихэнх хүн болжмор гэж ярьдаг ч үнэндээ бол тэдний албан ёсны нэр нь “Хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу” болохыг шувууны зураг сонирхож эхлээд удалгүй мэдэж авсан юм даг "


09

Улаан хошуут жунгаа - Red-billed chough (Pyrrhocorax pyrrhocorax)

Сонгинохайрхан дүүрэг 2017.06.21

"Бага байхад энэ шувуу хаа нэгтээ зуслангийн байрны дээвэрт завсар зайд нь үүрээ засчихсан, сониучирхаад харахаар, ангаахайнууд нь хоол нэхээд чанга орилолддог байсан нь санаанд үлджээ. Монголоор нэрийг нь Google-лдээд үзсэн чинь Улаан хошуут жунгаагийн тухай Р. Эмүжингийн “Ногоохон” хэмээх өгүүлэл байдаг юм байна"


08

Шугуйн хөгчүү - Wood Sandpiper (Tringa glareola)

Багануур, Гүнгалуутай 2017.07.14

"Эргийн шувууд гэх ангилалд багтдаг хөгчүү болон элсэгийн зүйлүүд өчнөөн олон янз байдаг болохоор тус бүрээр нь ялган таньдаг болтол багагүй хугацаа өнгөрөх байх даа"


07

Гурван хумст тоншуул – Eurasain three-toed Woodpecker (Picoides tridactylus)

Улаанбаатар, Богд уул, Зайсангийн ам 2017.12.08

"Ноднин хавар “Улаанбаатар 2” буудлын арын модон дунд камер дуран үүрсэн хэдэн гадаадын хүн энэ тоншуулын зургийг буулгах гээд хайж явахтай нь таарч билээ, сонирхолтой шүү, хаа холоос зөвхөн шувуу ажиглах гэж манай улсад зочилдог хүмүүс бас байдаг гэхээр"


06

Гангар хун - Whooper Swan (Cygnus cygnus)

Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 2017.04.07

"Шинэ авто худалдааны цогцолборын дэргэдэх тогтоол усанд хос хун ирж зусдаг болоод удаж байгаа тухай хүнээс сонссон юм. Ноднин хавар нэлээн эрт ирчихсэн байгаа харагдсан, зун нь 5 хөөрхөн дэгдээхэй дагуулчихсан хөвж явсан даа"



05

Цэнхэр цанцаахай (нисгэл ангаахай) - Azure-winged Magpie (Cyanopica cyanus)

Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 2017.07.18

"Энэ шувуу хотын ойролцоох жимсний мод буттай газруудад өвөл зунгүй амьдардаг юм билээ. Үүрнээсээ буусан боловч хараахан нисч сураагүй, эцэг эхийгээ идэш тэжээл авчирах гээд явсан хойгуур тэр хавиараа өөрөө юм олж идчих санаатай оролдоод байж байдаг нөхрийг "нисгэл ангаахай" гэнэ гэж сонссон"


04

Хадуур элсэг - Curlew Sandpiper (Calidris ferruginea)

Багануур, Гүнгалуутай 2017.07.14


03

Бөртөт шийхнүүхэй - Olive-backed Pipit (Anthus hodgsoni)

Туул гол 2017.05.26


02

Ооч ёл - Bearded vulture (Gypaetus barbatus)

Тэрэлж, Горхи 2018.02.11

"Нутгийн атаман хэрээ гуай хаана ч, хэнтэй ч хэрүүл хийгээд явж байхдаа сийхгүй овгор гар даа "


01

Алаг хайргач - Ruddy turnstone (Arenaria interpres)

Булган аймгийн Баяннуур сум 2017.07.26

"Алаг хайргач хэмээх энэ шувуу гол, нуурын эрэг дагуух чулуунуудыг сөхөж үзээд явдаг нь элдэв хорхой шавьж олж зооглох санаатай байгаа нь тэр юм гэсэн. Угаасаа англи нэрний утга нь ч үүнийг илэрхийлсэн байна билээ"



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд