Арав.мн

Спортын сонирхолтой тоон баримтууд

Спортын сонирхолтой тоон баримтууд
  • Хамгийн олон тоглогчтой спорт бол загасчлал юм.
  • Харин хамгийн олон үзэгчтэй нь хөлбөмбөг.
  • Боксыг 1901 онд л анх албан ёсоор спорт хэмээн хүлээн зөвшөөрсөн.
  • Дэлхий дээр 100 сая гаруй хүн ан агнах тусгай зөвшөөрөлтэй.
  • Жанна-Женевьева Гарнеренийг анхны эмэгтэй шүхэрчин гэдэг. Тэрээр 1798 онд агаарын бөмбөлгөөс үсэрч, шүхрээр амжилттай газардсан анхны эмэгтэй болжээ.
  • 1975 онд Японы уулчин Жүнко Табэй дэлхийн ноён оргил Эверестэд хөл тавьсан анхны эмэгтэй болжээ.
  • Олимпийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол 23 алт, гурван мөнгө, хоёр хүрэл нийт 28 медальтай Америкийн усан сэлэлтийн нэрт тамирчин Майкл Фелпс бол удаах нь Зөвлөлтийн гимнастикчин Лариса Латынина юм. Тэрээр 1956-1964 оны хооронд олимпоос нийт 18 медаль хүртжээ.
  • Майкл Фелпсийг тусгаар тогтносон улс гэж үзвэл тэр бүх медалийнхаа тоогоор дэлхийн улсуудын 35-д, тусгаар тогтносон 97 орны өмнө бичигдэх байв.
  • 1871 онд Дерби тэмцээний ялагчийн тухай мэдээг Лондоноос Калькутта хот руу дамжуулсан нь спортын түүхэнд хил дамнасан цахилгаан холбоог ашигласан анхны тохиолдол болжээ.
  • 1898 онд Британид далбаат завины уралдааны мэдээг радиогоор дамжуулсан мөн л радио холбооны богино долгионоор спортын мэдээ мэдээлэл дамжуулсан анхны тохиоллдол болсон байна.
  • Спортын хорхойтнуудыг зурагт руу хамгийн ихээр уруу татдаг спортын үйл ажиллагаа, тэмцээн уралдаануудын эхэнд зуны олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ болон “Формула-1” уралдаан бичигддэг.
  • Гимнастикийн спорт МЭӨ 900-гаад оны үед үүсэж хөгжжээ. Эртний Грекийн гимнастикчид эхээс төрсөн биеэрээ бэлтгэл сургуулилтаа хийж, олимпийн наадамд оролцдог байв.
  • МЭӨ 776 онд болсон олимпийн наадмын анхны гүйлтийн тэмцээнд Корубу нэртэй тогооч эр түрүүлж байжээ.
  • Орчин цагийн олимпийн анхны наадам 1896 онд Грекийн нийслэл Афин хотноо болсон билээ. Наадамд 311 эрэгтэй тамирчин оролцсон бол нэг ч эмэгтэй оролцогч байгаагүй гэдэг.
  • Нэг багт нь дөрвөн эмэгтэй, дөрвөн эмэгтэй багтдаг корфбол бол холимог багийг хүлээн зөвшөөрдөг цорын ганц спортын төрөл юм.
  • Бэйсболын мэргэжлийн лиг улиралд дунджаар 850 мянга гаруй бөмбөг хэрэглэдэг.
  • 1877 оноос эхтэй Уимблдоны аварга шалгаруулах тэмцээн теннисний хамгийн эртний тэмцээн юм.
  • Бэйсболын бөмбөг 108, крикетийн бөмбөг 65-70 оёдолтой бол хөлбөмбөгийн бөмбөг 32 салангид хэсгийг холбосон нийт 642 оёдолтой.
  • Сагсанбөмбөг болон регбийн бөмбөгийг нийлэг эдээр хийдэг. Регбийн бөмбөгийн анх гахайны давсгаар хийдэг байжээ.
  • Өнөөг хүртэл зохиогдож байгаа хамгийн эртний цомын тэмцээн бол Америкийн цом юм. 1851 онд эхэлсэн уг тэмцээний ялагчаар талбайн эзэн америкчууд тасралтгүй 132 жил тодорсон байна. Харин 1983 онд түрүүгээ Австралид алджээ.
  • 1912 онд Шведийн нийслэлд болсон Финландын тамирчин Альфред Асикайнен, Оросын нэрийн өмнөөс оролцсон Эстонийн тамирчин Мартин Клейн нарын барилдаан бүтэн 11 цаг 40 минут үргэлжилсэн нь түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн урт удаан барилдаан болжээ. Барилдаан Клейний ялалтаар өндөрлөсөн байна.
  • Домогт Пелегийн “Миний амьдрал ба гайхамшигт хөлбөмбөг” номыг уншихын тулд Бразилийн бичиг үсэггүй таван сая гаруй хүн бичиг сурсан гэдэг.
  • Тамирчдын гэмтэл бэртлийн дөрөвний нэг нь зөвхөн гар, бугуйных байдаг.
  • Эмэгтэй тамирчдын бэртэж гэмтэх нь эрчүүдийнхээс арав дахин их байдаг.
  • Зуны олимпийн наадамд оролцогсод дунджаар нийт 1800 гаруй медалийн  төлөө хүч үздэг.
  • Гольфийн бөмбөг цагт 270 км хүртэл хурдалдаг.
  • Хүн амтай нь харьцуулахад спортод хамгийн их амжилт гаргадаг улс Финланд юм. Тус улс 1908 оны олимпийн наадмаас хойш олимп бүрээс медаль хүртсэн нь зөвхөн хоёрхон улсад байх амжилт бөгөөд нөгөө нь Швед улс аж.
  • Нэг ч алтан медаль хүртэлгүйгээр хамгийн олон олимпийн наадамд оролцсон улс бол Филиппин юм. Тус улсын тамирчид зуны 21 олимпод оролцсон ч нэг ч алтан медальгүй.

10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start