Арав.мн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн 10 баг

Бүх цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн 10 баг

Хөлбөмбөгийн бүх клуб болон шигшээ багуудыг нэгтгэж баримтанд тулгуурлан хамгийн шилдэг багийг нэрлэж байна.


10

Арсэнал (2004)

Арсэнал клуб 2003-04 оны Премьер лигийн улирлын тоглолтонд нэг ч хожигдоогүй  “Ялагдашгүй цуврал” бүтээсэн юм. Ювэнтус клуб 2012 онд яг энэ амжилтыг үзүүлсэн хожлын тоо, нийт 90 оноо авснаараа Арсэнал илүү байлаа. Тухайн үеийн Арсэналын довтолгооны гол цөм нь Тиерри Анри, Дэннис Бэргкамп, Робэр Пирэс, Патрик Виеира нар бүрдүүлж байв. Довтолгооны илт давуу байдлаараа эсрэг багийн тоглолтыг нурааж улирлын турш үүнийгээ хадгалж чадсан юм. Нийт 49 тоглолтонд ялагдаагүй цувралаа үргэлжлүүлсэн билээ.



09

АС Милан (1988-94)

Нийт 6 жилийн хугацаанд Аваргуудын лиг буюу тухайн үеийн Европийн цомд 3 удаа, Италийн Сэри А-д 4 түрүүлсэн юм. Дэлхийн хөлбөмбөгийн  голлох төлөөлөгчид болох Франко Барэзи, Паоло Малдини, Марко ван Бастэн, Рүүд Гуллит, Франк Раикаард нар тоглож байлаа. 



08

Ливэрпүүл (1984)

Ливэрпүүл клуб 1984 онд Английн лиг, цом болон Европийн цом (Аваргуудын лиг)-д түрүүлж трипл хийсэн юм. Гол довтлогч Иан Раш нийт 47 гоолыг энэ улиралд оруулжээ. Түүнчлэн Кэнни Далглиш, Грэм Сунэсс, Алан Хансэн нарын алдартнууд тоглож байсан юм.



07

Баруун Герман (1972-74)

Германы шигшээ 1972 оны Европийн аваргад түрүүлснийхээ дараа 1974 оны Дэлхийн аваргад дарааллан түрүүлсэн юм. Багийн лидерийн үүргийг Франц Бэккэнбауэр, хамгаалалтыг Бэрти Фогтс, довтолгоог Гэрд Мюллэр хариуцаж байлаа. Алдарт Иохан Кроифоор удирдуулсан дийлдэшгүй мэт Нидерландын “Total football” –ийг Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд 2:1-ээр буулгаж авсан юм. Европийн аваргын дараа Дэлхийн аваргад түрүүлсэн анхны баг болсон билээ.



06

Франц (1998-2000)

Дэлхийн аваргын шигшээ тоглолтонд алдарт Бразилыг 3:0-ээр бут ниргэж улмаар 2000 оны Европийн аваргад түрүүлсэн юм. Зинедин Зидан, Дидье Дэшам, Лилиан Тюрам, Давид Трэзэгэ, Тиерри Анри, Лоран Блан, Юри Жоркаефф гээд байрлал бүртээ шилдэг тоглогчидтой байв. Дэлхийн аваргад түрүүлчихээд, Европийн аварга болсон анхны баг болсон юм.




05

Реал Мадрид (1955-60)

Алфрэдо Ди Стэфано болон Фэрэнц Пушкаш нар 1950-иад оны үед дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчид байсан юм. Европийн цом (Аваргуудын лиг)-д таван жил дарааллан түрүүлж, 1960 оны Европийн цомын шигшээ тоглолтонд Аинтрахт Франкфуртыг 7-3-аар хожсон тоглолт хөлбөмбөгийн шилдэг тоглолтын тоонд багтдаг юм. 


04

Манчэстэр Юнаитэд (1999)

Нэг улиралд Английн лиг, цом болон Аваргуудын лигт түрүүлж трипл хийсэн бөгөөд 1999 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт хэзээ ч мартагдахааргүй түүхэн тоглолтын нэг болсон юм. 1:0-ээр хожигдож явсан Юнаитэд 90+ минутанд хоёр гоол оруулсан түрүүлсэн. Пол Скоулз, Дэвид Бэкхэм, Раян Гиггз, Питэр Шмэихэл, Рой Кин нарын алдартнууд тоглож байв.

 


03

Барсэлона (2009)

Манчэстэр Юнаитэдаас 10 жилийн дараа трипл хийсэн бөгөөд Аваргуудын лигт Манчэстэр Юнаитэдийг 2:0, Реал Мадридыг Ла Лига болон Копа Дэл Рэйд тус тус хожиж түрүүлсэн. Түүнчлэн Испанийн болон Европийн Сүпэр цом, Клубуудын Дэлхийн аваргад түрүүлж анх удаа нэг жилд 6 удаа (sextuple) түрүүлсэн амжилтыг гаргасан юм. Багийн түлхүүр тоглогч Лионэл Мэсси Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж, Пэп Гуардиолагийн “тики-така”-г зогсоох баг байхгүй байлаа. 



02

Бразил (1970)

Бүх цаг үеийн хамгийн сайн гүйцэтгэлтэй баг гэж хэлж болно. Зургаан тоглолтонд 19 гоол оруулж, шигшээ тоглолтонд Италийг 4:1-ээр бут ниргэсэн юм. Италийн хаалганд оруулсан Карлос Албэртогийн гоол дэлхийн шилдэг гоолын нэг болжээ. Довтолгооны багт Пэлэ, Жэрсон, Жаирзиньо, Ривэлино, Тостао нарын алдартнууд тоглож байв.



01

Испани (2007-2012)

Дэлхий болон Европийн аваргад дарааллан 3 түрүүлсэн анхны баг. 2008 болон 2012 оны Европийн аварга, 2010 оны Дэлхийн аваргад түрүүлсэн бүх цаг үеийн хамгийн агуу баг юм. 2007-09 оны хооронд 35 тоглолтонд хожигдоогүй бөгөөд 2010 оны Дэлхийн аваргын урьдчилсан тоглолтонд 10 тоглолтонд бүгдэд нь хожсон байна. Реал Мадрид, Барсэлона болон бусад том клубын Давид Вилья, Шави, Андрэс Иниеста, Карлэс Пуиол, Шаби Алонсо, Икэр Касильяс, Давид Силва, Фэрнандо Торрэс нар тоглож байлаа.



8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (35)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
1999 он маню аз2 эхний 10т орохгүйээ
+2
2007-2012 SPAIN яалтчгүй хамгийн шилдэг баг
1956-1960 Оны хооронд Реал Мадрид УЕФА Аваргуудын лигт 5 дарааллан түрүүлж байсан .
2004 arsenalaas 1990-94 onii barca ilv bh
баг шигшээг холих нь тэнэг юмаа бүхэл бүтэн улсын шилдэг тоглогчдыг шдээ
+1
2013-2017 Оны хооронд 3 удаа, завсаргүй аваргуудын лигад түрүүлсэн реал мадрид хаана бн аа
Клуб шигшээг холих нь утгагүй. Дээрээс нь Хамбург, Ноттингхэм Форест зэрэг багийг ОУХТССХ-ноос оруулж тооцсон байдаг.
+2
9 onii barca bol bishee. uefalona hochoo shuwgiin 4t Chelseagiin esreg ovrebogiin tuslamjtai awj bsn bagshvvdee.
Real 5 ?
+4
Одоогийн Реал Мадридыг энд оруулж болох уу? Сүүлийн 4 жилд 3 удаад нь финалдсан. 2014 оноос хойш 3 удаа Аваргуудын лигт түрүүлсэн..
клуб, шигшээ багийг хольдог нь яаж байгаа юм бэ?
Энэ янз бүрийн Liverpool доор байна Челси хаана байна. Барса яагаад Реалын дээр байдаг юм гэсэн улсууд. Хөлбөмбөг мэддэггүй чинь тэр л биздээ. Саяхнаас сонирхож байгаа чинь тэр л юм байгааз. Энд гайхуулаад байх хэрэг байна уу?
liverpool baih ystoi bairanda l bn maluda
Мөнхийн азгүй гэгдэж байсан испаничууд нээрээ л дийлдэшгүй байсан шүү. 2012 онд шигшээ тоглолтонд итали-г 4-0 хожиж бааварлаж байлаа.
-2
ШЭЭЛСИ гэдэг баг ороогүйд фэнүүд нь жаахан дургүй байна тийм үү. Та нарт хэлье шээлсийгийн баг болж төлөвштөл саранд хүрэх дайны хол байгаа шүү шээснүүдээ
er ni oron club 2riig holij hiigeed bhda yadin shal utagagvi yum inged bwal ahij orohgvi shv iishe chine
-1
barsa yahara realiin deer bdiin boli boli
+1
hahaha uls club hoyriig holitson bnshdee wtf
+1
5 daraalj turuulsen real hamgiin aguu blgui yahaw dee. Hen ch margahaargui todorhoi zuil shdee
+1
Odoo togloj bgaa real madrid bol bas l shildeg l dee ene aihtar bayern juve atletico barca ntriin noyn orgil ni bolj bnashd
+1
Shildeg club shildeg shigshee bag gej gargahgui holitson ni joohon tiimerhuu sanagdav.
10
inter 11 ond triple hiisensh uul ni
-1
Зарим хүмүүс Манютд г энэ 10 т орсонд дургүй байх юм.Түүх мэдэхгүй нэг түрүүлсэн гэнэ үү.Жоохог юм мэдэж бичмээр юм.
+1
2010 оны, 1961-1963 оны Интер Милан ороогүй гэхээр гайхах юм. Ид үеийн Барсаг ганц зогсоосон баг шүү
+1
Энэхүү төсөл өөрөө сайшаалтай боловч тайлбар өгүүлбэрүүд дээр алдаа мадаг гаргаж буй нь зарим нэгэн утга санааг алдагдуулж байна.
-1
End olon amjilttai baguudiig orhison bna Yg henii shuulteer shalgaruulsan yum boloo 2003-07 onii Milan, Olimp delhiid daraalan turuulsen magadgui tsor gants uls Uruguai(1928-30) 1934-38 oni Italiin shigshee 70-d onii Bayern Munchen, Ajax, 80-d oni Juventus . 58-62 oni Brasil geed mash olon bag bii. Mon tom amjilt gargaagui ch holbombogiin hogjild ooriin uureg roli bas heb maygiig evdej chadsan baguud bii bolohoor yg ene shalgauulaltand ih ergelzej bnaa minii huvid. Yg henii shuulteer shalgaruulsan yum boloo.
+2
club uls 2 iig angilbal iluu zugeer bhaa
-4
svvliin 3n jiliin real madrid ug jagsaaltad orohuits bish gej vv
watchmojo.com shig mgl tailbartai bogino nevtruuleg hiivel yadiin?
amjilt bolj bna shvv
+1
awarguudiin ligt 4(77 78 81 84)turuulsen 80aad onii liverpool yahaaraa gants turuulsen manchesteriin ard bdag yum. er n manchester ene jagsaaltand oroh erhgui. adilhan neg turuulsen, treble hiisen bag zunduu bna
+2
2002 оны Дэлхийн аварга Бразил яах вээээээээээээ
Амжилт хүсье Заяа
-10
SPAIN 1 GENUU ESTOI XUD SHUU
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд