Арав.мн

Сэргээгдэх эрчим хүчний шилдэг 10 эх үүсгүүр

Сэргээгдэх эрчим хүчний шилдэг 10 эх үүсгүүр

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги юм. Гэхдээ энэ гайхамшигт энергийг бий болгохын тулд мэдээж хэрэг эх үүсгүүрүүд хэрэгтэй болдог. Тэгвэл бид та бүхэнд дэлхий дээр ашиглагдаж буй сэргээгдэх эрчим хүчний шилдэг арван эх үүсгүүрийг танилцуулж байна.  


10

Түрлэгийн энерги

Далайн гүнээс аргамжаатай эрчим хүч үүсгүүрүүдээр дамжуулан далайн түрлэгийн хөдөлгөөнийг ашиглан эрчим хүч гаргаж авч болдог байна. Энэ нь байгаль орчинд хор хөнөөл багатай технологи хэмээн нэрлэгдэж байгаа юм. Хамгийн том Түрлэгийн энергийн станц нь Францын хойд нутагт байдаг "La Rance" станц юм.


09

Давалгааны энерги

Далайн гадаргуу дээр үүсч байгаа давалгааг ашиглан эрчим хүч гаргаж авна. Энэхүү төхөөрөмж нь цахилгаан үүсгүүр ус цэвэршүүлэгч, насос болон ус нөөцлөх сав зэргээс бүрддэг. АНУ, Англи, Швед, Испани, Португал, Израиль, Грек зэрэг орнуудад ашиглагдаж байна.


08

Нарны эрчим хүч

Нарнаас гарч байгаа дулааныг ашиглан эрчим хүч гаргаж авах нарны plate нь хамгийн үр дүнтэй шавхагдашгүй сэргээгдэх эрчим хүч юм. Орчин үеийн нарны зайн хавтанг 1980-аад оноос хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна.

АНУ, Морокко, Испани гэх орнуудад хамгийн том нарны эрчим хүчний үйлдвэрүүд байрлах бөгөөд 150-392 MW хүчин чадалтай.


07

Салхины эрчим хүч

Салхины урсгалын хурдны механик энергийг салхин турбин болон үүсгүүрүүдийн тусламжтай цахилгаан эрчим хүч болгон хувиргах технологи. 

Одоогоор 539-6000 MW хүртэл хүчин чадалтай салхины эрчим хүчний үйлдвэрүүд БНХАУ, Энэтхэг, АНУ, Румын, Англи зэрэг орнуудад ажиллаж байна.


06

Усны эрчим хүч

Усны урсгалыг бид эрт үеэс ашиглаж ирсэн бөгөөд одоо үед улам боловсронгуй болж эрчим хүч үйлдвэрлэдэг болсон. 

Манай оронд бага оврын хэд хэдэн усан цахилгаан станц байдгаас гадна дунд оврын Дөргөний болон Тайширын цахилгаан станцууд ажилладаг. 

Хамгийн том 10200-22500 MW эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий усан цахилгаан станцууд БНХАУ, Бразил, Португал, Венесуэлд байдаг байна. 


05

Цацаргалтын энерги

Энэ төрлийн шинэ эх үүсгүүрийг одоогоор Швейцарьт туршиж эхэлж байгаа бөгөөд цацрагийн эрчим хүч гэх аж.


04

Газрын гүний эрчим хүч

Газрын гүний дулааны эрчим хүчийг ашиглах технологи. Газрын гүнд өндөр температурт байгаа рашаан, дулааныг ихэвчлэн ашигладаг. Дэлхийн улс орнууд өргөн хэрэглэдэг ба манай орны зарим нэгэн амралтын газрууд амжилттай хэрэгжүүлсэн.


03

Биомасс

Хүн болон амьтны өтгөн ялгадсанд амьдрах чадвартай бичил биетүүд болон биологийн бодис ашиглан эрчим хүч гарган авч болно. Манай оронд туршигдаж байсан боловч хүйтний нөхцөлд бичил биетүүд болон нян нь амьдрах чадваргүйн улмаас ашиглагддаггүй.


02

Байгалийн хий

Хүлэмжийн хийн өсөлтөнд бага нөлөөлөх газрын тосны бүтээгдэхүүнийг орлож чадахуйц шахсан байгалийн хийн эрчим хүч нь цэвэр, хямд түлш төдийгүй эрчим хүчний  алдагдалгүй учраас маш их үр ашигтайд тооцогддог. Байгалийн хийгээр ажилладаг тээврийн хэрэгслээс авахуулаад ахуйн зориулалтаар ч ашиглаж байгаа билээ.


01

Цөмийн эрчим хүч

Атомын хөдөлгөөний эрчмийг ашиглан эрчим хүч гаргаж авах технологиор Япон, Франц болон АНУ дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэж байна. 


8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Yagaad tsumiin erchim huch sergeegdeh erchim huchind oroh bolov. Tsumiin erchim huch gargaj avah gol eh uusver uranium uuruu non-renewable resource shuu dee.
+1
Davalgaanii energy goy ym bn
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start