Арав.мн

Тагнуулын шилдэг 10 төхөөрөмж

Тагнуулын шилдэг 10 төхөөрөмж

Үүрэг зорилгоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт сэлтийг олох, мөн дайснаа устгах зорилгоор тусгай албаны ашиглаж байсан 10 төхөөрөмжийг танилцуулъя.


10

Lipstick Pistol

Уруулын будагны гэрэнд багтах 4,5 мм-ын энэ гар буу нь тагнуулчдын classic багаж байсан байна. 1960-аад оны дунд үед ЗХУ-ын КГБ-ын тагнуулчаас олж авсан байна. "Kiss of death" хэмээн нэрлэгдсэн энэхүү буу нь цианидтай сумтай бөгөөд улс төрийн аллага үйлдэхэд ашиглагдаж байсан гэнэ.


09

Buttonhole Camera

1970-аад оны үед КГБ-ын тагнуулчид F-21 загварын энэхүү жижиг зургийн аппаратыг ашиглаж байсан. Пальто болон хүрэмний товчинд багтаж чадах энэхүү зургийн аппаратыг тагнуулч халааснаасаа эсвэл ханцуйнаасаа товчлуур даран зураг авдаг байсан. Олон нийтийн цуглаан, улс төрчдийн хурлын үеэр тагнуул хийхэд тохиромжтой.


08

Microdot Camera

1960-аад оны үед Зүүн Германы гадаад тагнуулын албаныхан олонд энэхүү микро зургийн аппаратыг дэлгэн үзүүлсэн байна. Олон тооны бичиг баримтын зургийг авах, тэдгээрийг нэгтгэн нэг хальсанд буулгах зориулалттай юм. Microdot Camera ашиглан Дуско Попов хэмээх хоёр талд ажилладаг байсан тагнуулч Дэлхийн II дайны үед Германчууд Pearl Harbor-ыг сонирхож байгаа талаар нууц материалуудыг FBI-д өгч байсан байна.


07

Shoe with Heel Transmitter

1960-1970 оны үед барууны дипломат ажилтнууд Зүүн Европоос аль болохоор гутал, хувцас худалдаж авахыг хүсдэггүй байж. Учир нь тэдний худалдан авсан хувцсан дотор үүнтэй ижил төрлийн хагас дамжуулагчийг суулгаж тагнан турших үйл ажиллагаанд ашиглах өндөр эрсдэлтэй байсан байна. Румыний тагнуулын албаныхан гутлын өсгийнд дамжуулагч суулган дипломат ажилтнуудын хурал цуглаанд юу яригдаж хэлэлцэгдэж байгааг тагнан туршдаг байсан байна.


06

Enigma Cipher Machine

Дэлхийн II дайны туршид Германууд хоорондоо нууцлагдсан радио мэдээлэл солилцдог байсан байна. Энэхүү нууцлагдмал мэдээллийг энгийн бичгийн машинтай ижил Enigma машинаар тайлан уншдаг байв.


05

Cipher Disk

Цезарь энэхүү хорхой хүрэм тагнуулын мэдээлэл дамжуулах дискээр мэдээлэл солилцдог байв. Америкийн иргэний дайны үед ч мөн адил холбоотон мужууд хоорондоо ихэвчлэн энэхүү нууц бичиг тайлагч дискээр харилцдаг байсан байна. Дискийг эргүүлэхэд харгалзах үсэгнүүд өөр үсэг болон хувирч үг бүрддэг аж.


04

Bulgarian Umbrella

Болгарын нууц тагнуулч 1978 онд тэрслүү үзэлт, зохиолч Георгий Марковыг Лондонгийн гудамжинд Bulgarian Umbrella ашиглан амийг нь хөнөөжээ. Энгийн шүхэрний дотор талд нь хорт бодис агуулсан тариур байрлуулсан байна.



03

Pigeon Camera

Энэ бол тагнуулчдын хиймэл дагуул юм. Тагтаанд зургийн аппарат зүүлгэн дайсныхаа газар нутаг дээгүүр нисгэх ба автомат зураг авдаг зургийн аппарат юм. 1950 он хүртэл тагтаанууд тагнуулын ажлыг 95%-ын амжилттай гүйцэтгэж олон тооны одон медалаар шагнагдаж байсан байна.


02

Tree Stump Bug

Нарны эрчим хүчээр ажилладаг энэхүү модны хожуулан чагнах хэрэгсэл нь 1970 оныг хүртэл Москва хотын модорхог хэсэгт ажилласан байна. Энэхүү чагнах хэрэгслийг Зөвлөлтийн агаарын нисэх хүчний баазын ойролцоо байрлуулан тагнуулын үйл ажиллагаа явуулж байжээ.


01

Dog Doo Transmitter

Вьетнамын дайны үед дайсны цэргийн байршил өөрчлөгдөх, цэргийн хангамжийн талаарх мэдээллийг олж авахад ашиглаж байсан "нохойн ялгадас" дамжуулагч юм. Дутагдалтай тал нь санамсаргүй тохиолдолоор хэн нэгэн илрүүлэх өндөр боломжтой байсан гэнэ.


9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
хаанаас ийм ядман юа лож орчуулдын. бараг тоглоом шахуу эдүүд бн кккк...
Гоё
сүүлийн үеийн техникийг үзүүлээч, Жак
Тагнуулын шилдэг 10 төхөөрөмж гэж гарчигаа засна уу.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start