Арав.мн

Монголын түүхэн газрууд - Хойд цэнхэрийн агуй

Монголын түүхэн газрууд - Хойд цэнхэрийн агуй

"Монголын түүхэн газрууд" цувралын маань магадгүй хамгийн эртний газар нь энэ буюу.


10

БАЙРШИЛ

Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс 25 километр зайд хойд Цэнхэрийн голын баруун хажууд 1571 /д.тд/ метрийн өндөрлөгт оршино. 


09

НЭРНИЙ УЧИР

Хойд Цэнхэрийн агуйг “Гурван цэнхэрийн агуй” ч гэж нэрлэдэг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан урд Цэнхэр, дунд Цэнхэр, хойд Цэнхэрийн гурван гол Манхан сумын төв орчимд нийлж урсдаг учраас ийнхүү нэрлэгддэг ажээ.


08

АГУЙН БҮТЭЦ

Хойд  Цэнхэрийн  агуй  хоёр  салаа  бөгөөд  нэг  нь  130 метр,  нөгөө  нь  90  метр  урт  үргэлжилдэг.  Өргөн  өндөр  нь  газар  бүрд  харилцан  адилүй  бөгөөд  дунджаар  3-4  метр  өргөн, 2-3  метр өндөр  боловч  зарим  нэг  газраа  намхан   тул  хүн  мөлхөж  ороод  цааш  явахад   өргөн  өндөр  нь нэмэгдэж  босоо  явах  боломжтой  болдог  юм.  Ийм  салаа  байдалтайг   үндэслэн  энэ    агуйг  их  бага  хоёр  агуйнаас  бүрдэнэ  гэж  үздэг  тал  ч  бий. Цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон, дотор хананы өндөр нь 15 метр, шалнаас тааз хүртэл 20 метр, таазны байдал нь дотор талаас гадагшаа хонхор маягийн хэлбэртэй, өөрөөр хэлбэл бөмбөгөрдүү оройтой ажээ. 


07

ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН ГЭР

Агуйн ханан хад нь галын дөлөнд шатаж харласан байдлыг харвал тус агуйд удаан хугацааны туршид хүн амьдарч байсныг нотолдог. Мөн 40 мянган жилийн тэртээх хадны зураг бүхий хүн төрөлхтөний түүхийн хосгүй үнэт өв энэ агуйд бий.


06

ХАДНЫ ЗУРАГ

1951 онд газарзүйч, судлаач О.Намнандорж гуай Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг анхлан судласан байна. Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын сүг зураг байдаг. Зурагнуудыг цахиур цүүцээр цохиж, дараа нь улаан зос, шороон будгаар буджээ. Агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтадыг зурсны дотор тэмээн хяруул, цацагт хяруул, тогоруу, тэмээ, арслан заан, хэрж зогссон том эвэртэй одос үхэр, шорон эвэрт оронго гөрөөс, могой, гацуур маягтай мод зэргийг дүрсэлжээ. Мөн хожуу үеийн цөөн дүрс зураг ч байдаг байна. Өтгөн улаан болон цайвар зосоор зурсан байсан бөгөөд зарим амьтадыг дээр дээрээс нь давхардуулан дүрсэлж, зарим зураглалыг олон толбо бүхий цэгээр гаднах дүрслэлийг зуржээ. Ингэж давхардуулан зурсан дүрслэлийн дотор эр бугын хүйсийг тодоор дүрсэлсэн зураг нь анхаарал татдаг. Дүрсэлсэн амьтадаас үзвэл Монгол нутагт эрт цагт амьдарч байгаад мөхөж алга болсон амьтад учраас уг зосон зураг нь хуучин чулуун зэвсгийн үед хамаарч байгаа юм. 



05

АРСЛАН ЗААН

Хадны зурагт дүрсэлсэн мөхсөн амьтадаас арслан заан нь илүү анхаарал татдаг. Энэ нь Монголд арслан заан байсныг таамагласан гол баримт болж байсан юм. Харин 1998 онд МУИС, Ховд дахь салбар сургуулийн хамтарсан судалгаагаар Дөргөн сумын нутаг Буултын булгийн Тэсэрхий гэдэг газраас арслан зааны ясны 70 хувийн үлдэгдэл олж, энэ амьтан Монголд байсан гэдгийг баттайгаар нотолжээ.


04

УРЛАГИЙН ГОЛОМТ

Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үед хамаарах дурсгал нилээн ховор байдаг учраас тус Хойд цэнхэрийн агуйн сүг зураг чухал олдворт тооцогддог. Мөн тэдгээр амьтад Монгол нутагт амьдарч байснаас үзвэл тухайн цаг үеийн Монгол нутаг урин дулаан уур амьсгалтай байсныг гэрчилж байна. Тус агуйг судалсан эрдэмтэн судлаачид “Азийн урлагийн эхлэл нь Төв Азийн нутаг буюу Монгол нутагт байжээ” хэмээн дүгнэжээ. Мөн “Төв Азийн хүй нэгдлийн үеийн урлагийн гал голомт” гэж нэрлэх нь ч байдаг.


03

ДӨРВӨН ХУНХ

Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан ‎хунх 4 бий.

  • 1-р хунх. Уг хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ. Энд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш чадварлаг зурсан байна.
  • 2-р хунх. Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг юм. Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.
  • 3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг нилээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.
  • 4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.

02

МОНГОЛЫН ЕСӨН ГАЙХАМШИГ

Монголын аялал жуулчлалын холбоо, БОАЖЯ, БСШУЯ, МҮХАҮТ, Монголын ард түмний түүх, соёл, урлагийн үнэт зүйлс болон байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутгийг олон түмэнд танилцуулах, хамгаалах, өсвөр үеийнхниймэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд эх орноороо бахархах, хайрлах үзлийг бий болгон төлөвшүүлэх, Монгол орны гадаад сурталчилгааг сайжруулах, жууулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын 9 гайхамшгийг орон даяар зарлаж, олон нийтийн санал асуулгын дүнгээр тодруулжээ. Уг шалгаруулалтанд 21 аймаг, хотын 113 материал ирсний 37 байгалийн, 76 нь хүний гараар бүтсэн бүтээлүүд иржээ. Ховд аймгийн Манхан сумын нутагт байдаг Хойд цэнхэрийн агуй нь Монголын 9 гайхамшгийн нэгээр тодорч, Монголын анхны 9 гайхамшгийн “Батламж” хүртжээ.


01

ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВ

1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд