Арав.мн

Эзлэх боломжгүй улсууд

Эзлэх боломжгүй улсууд

Дэлхий дээр дайрч, эзлэх боломжгүй гэгддэг улсууд бий. Тэдний хүчирхэг байдал нь янз бүрийн шалтгаантай. Зарим нь газар зүйн онцлогийнхоо ачаар, зарим нь цэрэг армийн хүчин чадлынхаа ачаар бусад улсуудын хувьд оноход хэцүү бай болдог. Өнөө цагт нутаг дэвсгэрийн төлөөх дайн ховор болсон ч зэвсэгт мөргөлдөөнүүд болсоор байгаа билээ.

Энэхүү жагсаалтад буй улс орнуудын хувьд ийм төрлийн халдлагад үргэлж бэлэн байдалд байдаг юм. Зөвхөн цэргийн техник, зэвсэгт хүчний хүчин чадал бус стратегийн байршил, уур амьсгал, газар зүйн онцлог зэргийг тусгасан болно.


10

Австрали

Байнгын цэрэг: 60,000
Нөөцөнд буй цэрэг: 44,000
Танк: 59
Их буу: 75
Байлдааны онгоц: 78
Нисдэг тэрэг: 188
Тэнгисийн хүч: 47 (шумбагч: 6, онгоц тээвэрлэгч: 2)

Харьцангуй бага буюу 23 сая хүн амтай Австрали улс нь дангаараа нэг тив дээр оршдог бөгөөд нэг ч удаа эзлэгдэж байгаагүй гүрэн билээ. Хүн амын 98 хувь нь эрэг дагуу амьдардаг. Газар нутгийн хувьд 7,7 сая хавтгай дөрвөлжин километр тул ямар ч хэмжээтэй арми төвөггүйхэн нуугдаж, гэнэтийн дайралт хийх боломжтой юм. Дээр нь шатааж алам элсэн цөл, эрэг дагуух сувдан хаднууд нь аливаа дайралтыг маш хэцүү болгоно. Түүнээс гадна Австрали улс руу дайралт хийх хэмжээний хүчтэй, дээр нь хамгийн ойр байгаа ганц улс бол Япон боловч тэр нь бараг 7000 км-ийн зайд оршдог.

Сонирхолтой нь, Дэлхийн хоёрдугаар  дайны үеэр Японы зүгээс Австралийг эзлэх төлөвлөгөөтэй байжээ. Тухайн үед Австралийн зэвсэгт хүчин Европ, Хойд Америк руу явсан байсан тул 200,000 цэргээр эзлэх боломжтой гэж тооцолсон байна. Гэхдээ дээрх бэрхшээлийн улмаас Японы арми эзлэх бус АНУ-аас аль болох тусгаарлахыг зорьж, далайгаар бүслэлт хийх гэж хичээсэн байдаг.

Австрали улс нь Дэлхийн энх тайвны индексээр 9 дүгээрт жагсдаг юм.


09

Швейцарь

Байнгын цэрэг: 100,000
Нөөцөнд буй цэрэг: 77,000
Танк: 224
Их буу: 224
Байлдааны онгоц: 63
Нисдэг тэрэг: 43

Швейцарь улсын төвийг сахих бодлогын талаар мэдэхгүй хүн одоо байхгүй биз ээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас ч хохиролгүй гарч чадсан Альпийн нурууны энэ улсын батлан хамгаалах салбар маш хүчтэй. Уул хад ихтэй Швейцарь 1880-аад оноос хойш Швейцарийн үндэсний бэхлэлт хэмээх нэртэй хамгаалалтын системийг ашигладаг. Уулын гол замууд дээр цайз, бэхлэлтүүд олноор барьсан байдаг. 20-р зууны эхэн үед эдгээр бэхлэлтүүд нь маш үр дүнтэй хамгаалалт болох нь батлагдсан юм. Дэлхийн дайны дараа ЗХУ-аас дайралт ирж болзошгүй гэж эмээсэн Швейцарь хамгаалалтын системээ өргөжүүлж, дэд бүтцээ бүхэлд нь дайны хэрэгсэл болгож бэлджээ. Ингэхдээ зам, төмөр замуудад тэсрэх бөмбөг тавьж, халдлага гарвал дэлбэлэхэд бэлэн байдалд оруулсан байна. Мөн уул нүхэлсэн тунель, цайзууд, бункерууд ихээр байгуулсан ба ямар ч арми руу бүх талаас нь галлах боломжтой болгосон байна.

Сүүлийн жилүүдэд Швейцар улс байнгын цэргийнхээ тоог 400,000-аас 100,000 хүртэл бууруулсан ч зэвсэгт хүчний төсвөө 2,4 тэрбум франкаар нэмэгдүүлсэн байдаг. Мөн иргэд, алба хашаагүй байгаа цэргүүд хүртэл галт зэвсэгтэй байх бөгөөд хэдхэн хоногийн дотор асар том арми бүрдүүлэх хүчин чадалтай юм. Дайн боллоо гэхэд 4 сая хүн шууд бэлэн байдалд, 3 сая хүн нөөцөөр бэлтгэгдэх хүчтэй төдийгүй 100 хүн тутамд 45,7 галт зэвсэг байдаг гэсэн тооцоо бий.

Дээр нь дэлхийн нөлөө бүхий хамаг томчууд Швейцарийн банкуудад мөнгөө хадгалдаг тул дайралт хийх улс бараг олдохгүй төдийгүй дайрсан нэгний эсрэг нэгдэх магадлал маш өндөртэй. 


08

Тувалу, Шинэ Зеланд, Исланд, Бутан

Жагсаалтын 8 дугаар байрт буй энэ дөрвөн улс хүчирхэг арми ч үгүй, гайхмаар хамгаалалт ч үгүй. Гэхдээ бүгд тусгаарлагдмал бөгөөд аливаа эзлэн түрэмгийлэгчийн хувьд стратеги болон эдийн засгийн хувьд давуу тал олгохооргүй гэдгээрээ ижилхэн юм. Бутан, Шинэ Зеланд улс нь 6-9 мянган цэрэг бүхий армитай. Шинэ Зеланд нь хэдийгээр хөгжингүй улс ч гэлээ аливаа зөрчилдөөнд оролцдоггүй, маш тайван улс гэдгээрээ алдартай. Дэлхийн энх тайвны индексээр 4 дүгээрт ордог. Аливаа дайралтын эсрэг партизаны халдлагууд хийхэд маш тохиромжтой уулархаг нутагтай бөгөөд хамгийн ойр байрлах эх газар болох Австралиас 1000 бээрийн зайд оршдог тул үр дүнтэй дайралт хийхэд маш төвөгтэй.

Тувалу бол өөрийн гэсэн армигүй, багахан хэмжээний цагдаагийн хүчтэй. Номхон далайд тусгаарлагдмал оршдог тул дайснуудын анхаарлыг бараг татахгүй.

Исланд 1869 оноос хойш өөрийн гэсэн зэвсэгт хүчингүй боловч НАТО-гийн идэвхитэй гишүүн улс юм. АНУ-ын хамгаалалтад байдаг бөгөөд саяхныг болтол байнгын цэргийн бааз байрлуулж байсан юм. Исланд улс Дэлхийн энх тайвны индексээр 1 дүгээр байрт орсон байна.

Бутаны хувьд Гималайн нуруунд оршидог, Энэтхэг, БНХАУ-ын дунд хавчуулагдсан жижигхэн улс. 1971 онд НҮБ-д элссэн. Энэтхэг улсын хамгаалалтад оршдог.


07

Япон

Байнгын цэрэг: 250,000
Нөөцөнд буй цэрэг: 42,000
Танк: 777
Их буу: 839
Байлдааны онгоц: 289
Нисдэг тэрэг: 741
Тэнгисийн хүч: 131 (шумбагч: 17, онгоц тээвэрлэгч: 3)

Арлын улс руу довтлох угаасаа л хүнд (монголчууд батална) байдаг ч Японы зэвсэгт хүчин маш хүчирхэг. Эдийн засгийн хувьд ч дэлхийд 4 дүгээрт ордог энэ улс батлан хамгаалах салбартаа 49 тэрбум ам.доллар зарцуулдаг (дэлхийд 6-д орно). Дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд “бууж өгөх” гэдэг үгийг мэддэггүй юм байна хэмээн Холбоотны арми үзээд АНУ-ын зүгээс хоёр ч том хотод нь цөмийн бөмбөг хаяхад хүрсэн байдаг. Хүн амын насжилт уртасч байгаа ч жил бүр 1,2 сая хүн цэргийн насанд хүрдэг байна. Хятадын тэнгист тайван бус байдал сүүлийн жилүүдэд илэрч буйтай холбогдуулан сүүлийн 40 жилд анх удаа цэргийн хүчээ нэмэгдүүлсэн байдаг. БНХАУ-тай харьцуулахад цөөн цэрэгтэй ч техникийн хувьд хол илүү. Агаарын хүч нь дэлхийд тавд орох хэмжээний том бөгөөд хамгийн хөгжингүйд тооцогддог.


06

Иран

Байнгын цэрэг: 545,000
Нөөцөнд буй цэрэг: 1,800,000
Танк: 1658
Их буу: 2400
Байлдааны онгоц: 137
Нисдэг тэрэг: 140
Тэнгисийн хүч: 398 (шумбагч: 33)

Ойрхи дорнодын зэвсэгт мөргөлдөөн сүүлийн хэдэн арван жилийн турш үргэлжилж байгаа нь нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал дагуулж байна. Дайны хөлд нэрвэгдэж зовсон хөрш орнуудынхаа хажууд Иран улсын нөлөө, тогтвортой байдал гайхагдахуйц. Турк, Саудын Араб, Израиль, АНУ зэрэг орнууд энэ байдлыг нь өөрчлөх гэж хичээсээр (газрын тостой холбоотой нь ойлгомжтой). Ираны зүгээс цөмийн хөтөлбөрөө эхлүүлсэн нь олон орны хувьд сайхан шалтаг мэт харагдаж байгаа юм. Гэхдээ энхийн замаар явах нь өөрсдөд нь л өлзийтэй гэдгийг удахгүй ухаарах байх гэж найдах л үлдэж байна.

Ираны зэвсэгт хүчин асар том. Дээр нь уулархаг газар нутагтай. Байлдаж хатуужсан хүчирхэг арми болон газар нутгийн давуу талынхаа ачаар ямар ч улсын эсрэг маш удаан хугацаанд бат зогсож, дайныг сунжруулж чадна. Дээр нь агаарын болон тэнгисийн хүч ч мөн адил гайхмаар. Мөн Иран руу хийх халдлагыг ОХУ, БНХАУ болон Европын холбооны улсууд дэмжихгүй. Учир нь ийм дайнд эдгээр улсууд маш их алдагдал хүлээх юм.


05

Канад

Байнгын цэрэг: 95,000
Нөөцөнд буй цэрэг: 51,000
Танк: 181
Их буу: 161
Байлдааны онгоц: 64
Нисдэг тэрэг: 175
Тэнгисийн хүч: 63 (шумбагч: 4)

Газар нутгийн хэмжээгээр ОХУ-ын ард орохуйц хоёр дахь том улс болон Канад нь маш хүйтэн. Хэдийгээр 35 сая хүн амынх нь дийлэнх нь АНУ-тай ойролцоо амьдардаг ч тус улсыг эзлэх маш хэцүү байх болно. Зэрлэг байгаль ихтэй, том газар нутагтай тул цэрэг арми нь нуугдах газар хангалттай. Хэрэв АНУ-аас өөр улс Канад руу дайрах юм бол гол холбоотон нь болох дэлхийн хамгийн агуу армитай АНУ-тай хүч үзэх болно. Эдийн засгийн байдлаас нь авч үзвэл Канад  улс жилд 14,7 тэрбум ам.долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг тул урт хугацаанд армиа тэтгэх чадалтай. НАТО-гийн гишүүн, маш өндөр төвшинд бэлтгэгдсэн цэрэг арми, хамгийн сүүлийн үеийн цэргийн техник хэрэгсэлтэй энэ улс зэвсэгт хүчнийхээ чадлаар дэлхийд 22 дугаарт жагсдаг. 


04

БНАСАУ

Байнгын цэрэг: 700,000
Нөөцөнд буй цэрэг: 4,500,000
Танк: 4200
Их буу: 6550
Байлдааны онгоц: 458
Нисдэг тэрэг: 222
Тэнгисийн хүч: 967 (шумбагч: 70)
Цөмийн толгой: 8

1950-аад оны Солонгосын дайнд Өмнөд Солонгос, АНУ-ын нэгдмэл арми ч БНАСАУ-ыг буулган авч чадаагүй билээ. Өнөө үед бол технологийн хувьд хоёр Солонгосын зэвсэгт хүчин маш өндөр ялгаатай болсон ч эхний халдлагыг амжилтгүй болгосон гол хүчин зүйлс байсаар байгаа юм. Өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй уг улс Кимийн гэр бүлийн удирдлага дор хүн төрөлхтний эсрэг маш олон гэмт хэрэг гарч байдаг гэсэн шалтгаанаар Ардчилсан Солонгос улс руу дайрах шалтаг мундахгүй. Гэхдээ хэн ч үүнийг хийж зориглохгүй байсаар байна.

Хойд Солонгосыг БНХАУ дэмжихгүй байсан ч олон сая хүн Манжуур руу дүрвэж, Хятадын эдийн засгийг маш хүнд байдалд оруулах эрсдэлтэй. Мөн Өмнөд Солонгос улсын зүгээс ч нэгдмэл Солонгосыг хүсэхгүй байх хандлага их байгаа юм. Энэ нь Берлиний ханыг нурааснаас хойш 30 жилийн дараа ч гэсэн Зүүн Герман барууныгаа гүйцэх гэж зовж байгаатай адилхан хэрэг. Учир нь өдгөө Өмнөд Солонгосын иргэд Ардчилсан солонгосчуудыг өөрсдөөс нь тэс өөр хүмүүс болсон гэдэгт бүрэн итгээд байгаа юм. 


03

Их Британи

Байнгын цэрэг: 150,000
Нөөцөнд буй цэрэг: 182,000
Танк: 407
Их буу: 227
Байлдааны онгоц: 91
Нисдэг тэрэг: 397
Тэнгисийн хүч: 76 (шумбагч: 10, онгоц тээвэрлэгч: 1)
Цөмийн толгой: 215

Их Британи бол “хатуу самар” гэдэг үгийн бодит жишээ. Хамгийн сүүлд 1066 онд Нормандын эзлэн түрэмгийллийн үеэс хойш нэг ч удаа бүрэн эзлэгдэж байгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийн нацистууд Их Британи руу үр дүнтэй дайралт хийж чадаагүй байдаг. Эх газраас 20-хон бээрээр тусгаарлагдсан бөгөөд Гитлер энэ 20 бээрийг маш их үзэн ядсан нь тодорхой. Хоёр том далай болон маш догшин Умард тэнгисээр хүрээлэгдсэн тул зөвхөн хойд талаас буюу Английн сувгийн дагуу л дайрах боломжтой. Гэвч энэ эрэг нь эгц хадтай тул ямар ч дайсан маш амархан бай болох юм.

Жилд 55 тэрбум ам.долларыг батлан хамгаалан салбартаа зарцуулдаг, НАТО-гийн гишүүн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс цаашид зэвсэгт хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.


02

ОХУ

Байнгын цэрэг: 766,000
Нөөцөнд буй цэрэг: 2,485,000
Танк: 15,400
Их буу: 10,600
Байлдааны онгоц: 751
Нисдэг тэрэг: 1750
Тэнгисийн хүч: 352 (шумбагч: 60, онгоц тээвэрлэгч: 1)
Цөмийн толгой: 8

ОХУ энэ жагсаалтад байхгүй бол алдас болох биз ээ. Эзлэгдэх боломжгүй гэгддэг тус улс руу 18-р зууны эхэн үед Швед, 1812 онд Наполеоны Франц, Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Герман эзлэхээр дайрсан боловч Оросын хүнд хэцүү өвөл хамгийн хүчтэй армиудыг өвдөг сөхрүүлсэн юм. Өвөлдөө -67C хүрсэн түүхтэй, харин халуун үедээ +45С хүрч байжээ. Дэлхийн хаана ч ийм их температурын хэлбэлзэл байхгүй.

Түүнчлэн газар нутаг нь 17 сая хавтгай дөрвөлжин км хэмжээтэй дэлхийн хамгийн том улс. Армиа нуух, гэнэтийн дайралт хийх зэрэгт маш тохиромжтой газар нутагтай. Энэ том газраас Оросын армийг хайж олно гэдэг бухал өвснөөс зүү хайхтай л ижил.

ЗХУ бутран унаснаар Оросын зэвсэгт хүчин доройтсон байсан ч одоо эргэн сэргэж байна. Өдгөө жилд 66 тэрбум ам.долларыг батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг бөгөөд цэрэг зэвсгийнх нь хүч ямар ч улсыг бут цохихуйц хүчтэй юм. Хэдийгээр АНУ жолоочгүй тээврийн хэрэгслүүдтэйгээрээ Орос армиас хэдэн алхам урд байгаа ч оросууд удахгүй гүйцэх бүрэн чадвартай юм. Цөмийн зэвсгийнх нь талаар яриад ч хэрэггүй биз.


01

АНУ

Байнгын цэрэг: 1,400,000
Нөөцөнд буй цэрэг: 1,100,000
Танк: 8850
Их буу: 3300
Байлдааны онгоц:
2300
Нисдэг тэрэг: 7100
Тэнгисийн хүч: 415 (шумбагч: 75, онгоц тээвэрлэгч: 19)
Цөмийн толгой: 8

Энэ жагсаалтын тэргүүн байранд АНУ орж байна. Газар зүйн байршлын хувьд маш таатай. Отто вон Бисмаркын хэлснээр “Америкчууд маш азтай хүмүүс. Умард ба өмнөд талдаа сул хөрштэй, харин өрнө, дорно талдаа загастай хиллэдэг” юм. Түүнчлэн газар нутаг том бөгөөд уур амьсгалын хувьд эрс тэс. Халуун элсэн цөл, уулархаг газар, ой модтой бүс гээд дайралт хийх аливаа улсыг маш их бэлдэхийг шаардахуйц газар юм.

Үүн дээр нэмээд цэрэг зэвсгийн хүч нь хамгийн шилдэг. Жилд 581 тэрбум ам.долларыг зарцуулдаг. Энэ нь дэлхийн нийт батлан хамгаалах салбарт зарцуулж буй төсвийн 1/3 юм. Түүнчлэн бусад улсаас ялгаатай нь “шилдэг хамгаалалт бол довтолгоо” гэсэн стратегитэй. Дэлхийн хаана ч ямар нэг мөргөлдөөн болоход 10 тохиолдлоос 9-т нь АНУ оролцдог. Дэлхий даяар хэдэн зуун цэргийн баазтай бөгөөд сүүлийн 25 жилийн турш дайны идэвхтэй байгаа улс юм. Бусад улс орныг тогтворгүйжүүлэх, ардчилсан засгийг нураах, цэргийн дарангуйллыг дэмжсэн зэрэг үйлдлүүдээрээ алдартай. Элдэв асуудалд хутгалдсанаар үймээнийг өөрийн газар нутагт бус өөр газарт төвлөрүүлж чаддаг. Түүнчлэн 100 хүнд ноогдох буу зэвсгийн хувьд 112!
Тийм ээ, АНУ-д буу нь хүнээсээ олон байдаг!


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (18)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


dajgui shu
+2
Танк, онгоц, зэвсгийн тоо арай бага харагдаад байхын. Орос 750хан онгоц, Их британи 91хэн онгоцтой ч гэх шиг
+1
haha ter tsomiin tolgoi n 8 genu medee beltgej bgan bol sn beldeechdee
+5
hytad brazil 2-g orno gej bodjiilashd
Оросын Армата байлаа гээд өөр улсад хэрэглэгдэж болдоггүй юм уу?
-3
Хахахаха хятад 10 д ч орд чадсангуй
+6
За хэзээ армата ийм болчихоов?
Биелсэн бол бидний монголчууд өнөөдөр шиг хир угааж хэрээ мэдэхгүй цэцэрхэж суухгүй л байх байлаа. Хэрвээ энэ улсад алах ёстой хүмүүсийг алж болдог бол хамгийн эхлээд с.баяр. с.батболд. нямдорж. Элбэгдоржыг алах юмсан. Мэдээж алахаасаа өмнө хэргийн хүлээлгэж ард түмний цаазаар хороох юмсан. Даанч монголчууд тэмцэж чаддаггүй. Түүх бичихээс айдаг. Хулчигар. Ямаан омогтой кимчины хүүхдүүд аль хэдийн болсон
-2
ИХ британи дээр тэр сүүлийн зураг нь Оросын Т-14 армата байна шд битгий худлаа мэдээлэл тавьж байгаач
+3
20 сая өлсгөлөн хүн орж ирэхэд хямрах гүй байна гэж юу байхав дээ. Орон байр, ажил, хоол хүнс, эмх замбараагүй байдал гээд зөндөө юм болно шд. Ямар уу сая хятад хүн биш гадаад хүн. Сирийн дүрвэгсэд европт бас л хэцүү байдал үүсгэж л байгаа.
+10
Хятад тэрбум хүнтэй байлаа гээд 20-хон сая хүн оруулахад асуудалгүй гэдэг балай логикоо харин өөрөө сайн бодож үзээч. Бүхэл бүтэн нэг улсын ард түмэн огт нөлөөлөхгүй байна гэж хаана байдаг юм
-4
ter hoid solongosiin durwegchidees bolj hytad hymarna genu yu we 1,3terbum huniig asuudalgui awaad yawjga uls 20say durwegchees bolj hymrahuu sonirholtoi l yum
+1
Хятад Манжид удаан эзлүүлэн шүү дээ.
+8
Хятад одоо л хүчирхэг болж эхэлж байгаа болохоос биш үеийн үед л бусдад (Монгол, Япон, Англи, Франц...) эзлэгдэж байсан улс.
хятад орохгүй юмуу
+16
jagsaaltiin 1t mongol. Ard irged n heruulch, hoorondoo ew tunjingui tul ezelj bga uls orniihniig zalhtal hoorondoo alaltsana Hun amiin ihenh hesgiig shuumjlegch nar ezeldeg tul zugeer suuj ezlegdsen ch daraa n chihend chiir boltol shuumjlene negniigee dagaj darwih durtai tul 100 tatuulaad tawihad hari garigiinhan bsan ch archaad garna. Eoronhiilugch nar n bugd dawuu taluudtai tul zewsegt huchnii komandlagchiig barih bolomjgui, battulga n barildaad shideed shideed garna, Ebi n yamar ch nuh bsan tarwaga shg nuugdaad alga bolj chadna, enhbayr bol ulsuj ch uzsen shoron orongoor yawj ch uzsen shiruun gar, edgeer humuus bhad hen ch haldaj zurhleegui baina.
+2
Хүлээн зөвшөөр
Anu t bj haragdaach
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start