Арав.мн

Робинзон Крузог амьдруулсан гунигт эрийн түүх

Робинзон Крузог амьдруулсан гунигт эрийн түүх

Даниел Дефогийн алдарт "Робинзон Крузо" зохиолыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Арал дээр хаягдсан далайчны тухай өгүүлэх энэ гайхалтай зохиол бодит явдлаас сэдэвлэн зохиогдсон юм. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлье.


10

"Робинзон Крузо" бодит хүн

Өргөргийн 34 дүгээр градуст буюу Номхон далайн дорно хязгаарт газрын зураг дээр цэг төдий тэмдэглэгддэг Хуан Фернандез гэдэг бяцхан арал бий. 1704 оны есдүгээр сард уг эзгүй арлын эрэг дээр залуу далайчин Александр Селкирк (Alexander Selkirk) өөрийг нь орхин холдох хөлөг онгоцныхоо араас орилсоор хоцорчээ. Түүний дараагийн дөрвөн жил ганцаардал дунд өнгөрсөн бөгөөд тэрбээр хожмоо Даниел Дефогийн алдарт Робинзон Крузо болон түүхнээ мөнхөрсөн юм. Гэхдээ Александрын туулсан амьдрал Робинзон Крузогийнхтой огт адилгүй байлаа.


09

Арал дээр хаягдахдаа 28 настай байв

15 насандаа анх далайд гарч, 20 насандаа “Синк Портс” (Cinque Ports) хөлгийн багийн гишүүн болсон Александр Селкирк эх нутаг Шотландаасаа хол олон жил Бразилийн өмнөд эргээр аялжээ. 1704 оны хавар Аргентиний өмнөд цэгт хүрсэн түүний хөлөг Чилийн эргийг даган хойд зүг рүү чиглэлээ өөрчилсөн байна. Харин урт удаан аялалд туйлдаж, далайн өвчинд нэрвэгдсэн 90 далайчны 48 нь бүтэн долоон сарын дараа хөлгүй далайд таарсан эхний бөгөөд эцсийн хуурай газар Хуан Фернандез арлыг харах хувьгүй байлаа. Амьд үлдэгсдийн дунд байсан Александр уг арал дээр анх хөл тавьж, удалгүй хөлгийнхөндөө хаягдан хоцрохдоо 28 настай байв.


08

Ахмадтайгаа маргалдсан нь

Александр арал дээр үлдэхийг багийнхнаасаа хүсчээ. Тэрбээр хуучирч гэмтсэн хөлгөө холын аяныг тэсвэрлэхгүй хэмээн ахмад Страдлиндаа учирласан ч үгнээс нь зөрсөн далайчиндаа хилэгнэсэн ахмад Александрыг өөрийг нь эзэнгүй арал дээр орхин одсон байна. Орь ганцаар хоцорч буйгаа мэдсэн Александр ахмадаасаа өршөөл эрж, эргэж ирэхийг гуйн хэчнээн хашхиравч Страдлин залуураа эргүүлсэнгүй. Жижигхэн авдар, ганц нимгэн хөнжил, өмссөн хувцастайгаа хоцорсон Александрт хэдхэн сумтай гар буу, жижигхэн хутга, мохоо сүх, Библийн судар, шил архи л байлаа. Өөрийн гараар завь хийж арлаас явна гэдэг байж боломгүй хэрэг байв. Учир нь хүний бараа харагдах хамгийн ойрын хуурай газар Валпарайсо арал Хуан Фернандезаас 960 км-ийн зайд байжээ.


07

Баян арал

Олон жилийг хөлөг онгоц дээр өнгөрүүлсэн Александр өөр шигээ эзэнгүй аралд орхигдсон олон хүний тухай мэддэг байв. Цэвэр усгүй арал дээр яст мэлхийн цусаар амиа зогоож долоон жил амьдарсан Педро де Серрано гэдэг эрийг аврагдсаныхаа дараа галзуурсныг, Перугийн нэгэн далайчин эзэнгүй арлаасаа явах гэж гурван жил оролдсоны эцэст амиа хорлосныг тэр нэг бус удаа дуулж байлаа. Харин аз болоход Александрын арал хүнсний ногоо, цэвэр ус, идэж болох далайн хав, чийглэг газрын бам өвчнөөс сэргийлэх нэгэн зүйлийн чавгаар элбэг байв.


06

“Синк Портс” осолдов

Түүнийг шинэ “гэр”-ээ судалж, ганцаардалтай дасан зохицож байхад Хуан Фернандезаас хөдлөөд сар гаруйхан далайд хөвсөн “Синк Портс” хөлөг нь Перугийн эргээс холгүйхэн живжээ. Александрын таамаг ийнхүү үнэн болж, 41 далайчны тал гаруй нь амиа алдсан байна. Харин ахмад Страдлин тэргүүтэй амьд үлдэгсэд өөр нэгэн бяцхан аралд хүрсэн ч тэдний 14 нь хоол хүнс ховор мөнөөх арал дээр нас баржээ. Yлдсэн цөөхөн далайчныг арлын испани эзэд Лима хотод авчран хорьсон бөгөөд ганц ахмад Страдлин л Перугийн шоронгоос оргон Англидаа ирээд удалгүй өөд болсон гэдэг. Ийнхүү 90 далайчинтай аялалд гарсан хөлгөөс Александр Селкирк л ганцаараа амьд үлдсэн байна.



05

Арлын амьдрал

Хөлгийнхнөөсөө ганцаархнаа амьд үлдсэнээ мэдээ ч үгүй Александр эхний жилээ нэг ч хүний бараа харсангүй. Харин нэг өдөр түүнийг үргэлжийн адил далай харуулдан сууж байтал гэнэтхэн нэгэн аварга хөлөг онгоц харагджээ. Баярласан Александр өөдөөс нь гүйх гэснээ гэнэт хөлгийн тавцан дээр Испанийн туг байгааг харсан байна. Шотланд үндэстэн учир испаничуудын боол болж, эсвэл алагдахаа мэдэж байсан тэрбээр өндөр модны оройд бүтэн хоёр өдөр бүгжээ. Энэ мэт аюулд өөрийгөө бэлэн байлгахын тулд Александр ан хийж, уул хадаар гүйн биеэ бялдаржуулдаг байв. Тэрбээр зэрлэг амьтдад бариулахгүйн тулд тэднийг бага байхад нь зэрэмдэглэдэг байж.


04

Аврагдсан нь

1709 оны хоёрдугаар сарын 2-ны орой Хуан Фернандез арлыг зүглэн аварга хөлөг ирж яваа нь харагджээ. Цөхрөнгөө бараад байсан Александрт хүний бараа л харж байвал мөнөөх хөлөг аль улсынх байх нь хамаагүй байв. “Синк Портс”-ын адил Өмнөд Америкаар аялж байсан англи хөлгийн ахмад Вүдс Рожерс “Дэлхийг тойрсон түүх” номондоо “Цэвэр ус, хоол хүнс эрж явсан биднийг Хуан Фернандез аралд хүрэхэд Александр Селкирк гараа толгойныхаа ард аваад өөрийгөө хаягдсан гэж хэлсэн. Тэр, манай хөлөг дээр байсан муур, хулганыг хараад хэмжээлшгүй их алт үзсэн юм шиг баярлаж билээ. Дөнгөж гуч гаруйхан настай гэхэд тэр дэндүү хөгшин, бас их өрөвдмөөр харагдсан” хэмээн бичсэн байна.


03

Гэртээ ирэв

Александр 1500 гаруй өдөр буюу бүтэн дөрвөн жил, дөрвөн сарын дараа гэртээ харьжээ. Гэвч түүнийг төрөлх Ларго хотод нь өөр төрлийн ганцаардал хүлээж байлаа. Нэгэнт төсөөрсөн хуучин амьдралдаа тэр дасан зохицож чадсангүй. Олны дунд үргэлжид ганцаардан, тавгүйрхэх тэрбээр урьдын адил ганцаараа байхыг илүүд үзэж, ихэнх цагаа зэлүүд тал, эзэнгүй агуйд өнгөрөөх болжээ.


02

Далай тэнгистээ буцав

1717 онд Александр 16 настай София Брюс нэрт охины хамт Лондон руу зугтсан ч түүнтэй гэрлэсэнгүй. Сар гаруйхны дараа тэр дахиад л далайн аялалд гарлаа. Селкирк 1720 онд буурчийн газрын эзэн нэгэн бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэсэн гэх ч мөн л хот суурингийн амьдралд дассангүй, “Веймаут” хөлгийн хоёрдугаар ахмад болон далай тэнгистээ буцжээ.

Зохиолч Даниел Дефог 1719 онд өөрийнх нь амьдралаас сэдэвлэн бичсэн туужаа хэвлүүлснээс ердөө хоёр жилийн дараа буюу 1721 оны арванхоёрдугаар сарын 13-нд 45 настай Александр Селкирк хөлгийн бүхээгтээ амьсгал хураасан байна. Хөлгийнхөн нь түүний шарилыг Африкийн баруун эргийн тэнгист живүүлсэн гэдэг.


01

Хөшөө

1966 онд Чилийн Засгийн газар Александрын дөрвөн жил амьдарсан Хуан Фернандез арлыг Робинзон Крузо хэмээн нэрийдэх шийдвэр гаргажээ. Мөн Хуан Фернандез орчмын бүлэг арлыг Александр Селкиркийн арлууд гэж нэрлэсэн байна. Алдарт Робинзон Крузогийн сонирхолтой адал явдал, гайхалтай өрнөлийг дэлхий даяар мэдэх ч уг түүхийг амилуулсан гунигт эрийн тавиланг мэдэх хүн ховор биз ээ. Өнөө хэр нь эх захгүй далайгаас хөлөг онгоц харуулдах мэт Александр Селкиркийн хөшөө арлынхаа өндөрлөг хавцал дээрээс алсыг саравчлан байдаг гэнэ лээ.



9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Nomiin unshij bsan uur tuuhtei yum bna
+3
gunigtai yum be
+2
эээ хөөрхий
+2
тасархай
+4
Wow cool
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд