Арав.мн

Олимпийн түүхэн дэх анхны гэх 10 баримт

Олимпийн түүхэн дэх анхны гэх 10 баримт

Олимп уулын хормойд анхны олимпын бамбар бадамлан ассан тэр цагаас хойш ОЛИМП гэгч нь хүн төрөлхтний түүхийн салшгүй хэсэг болон үлджээ. Дэлхийн сая сая хүний адил монголчууд бид ч спортын гайхамшигтай түүхийг бүтээгчид. Монголчуудын олимпын түүхийг эхлүүлсэн Токиогийн олимпын жим, монгол хүн олимпын медаль энгэртээ гялалзуулсан Мехикогийн олимп, Монгол улсын алтан соёмбот далбаа тэртээ дээр мандсан Бээжингийн олимп гээд АНХНЫ бүхэн нандин бөгөөд мартагдашгүй.

Тэгвэл, хүн төрөлхтний хэдэн мянган жилийн түүхийн улбаатай ОЛИМП-ийн АНХНЫ гэх тодотголтой 10 баримтыг хүргэе.


10

ТҮҮХЭНД ТЭМДЭГЛЭГДЭН ҮЛДСЭН АНХНЫ ОЛИМП

Түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн анхны олимп МЭӨ 776 онд Грекийн Олимпия хотноо, Олимп уулын хормойд болжээ. Эртний олимп орчин цагийнхаас нэлээд ялгаатай байв. Олимпод зөвхөн Грекийн овог, аймгууд оролцох бөгөөд олимпийн өрсөлдөөний талбарт зөвхөн эрчүүд л гардаг байжээ.

Анхны олимп ганцхан өдөр үргэлжилж, зөвхөн гүйлтийн төрлөөр л зохиогдож байсан гэдэг. 


09

АНХНЫ АВАРГА

Олимпийн анхны аваргыг Короебус гэдэг. Эртний олимп зөвхөн гүйлтийн төрлөөр зохиогддог байсан бөгөөд Грекийн овог, аймгуудаас шилэгдэн ирсэн эрчүүд нэг стадий /180 метртэй тэнцэх Грекийн эртний уртыг хэмжих нэгж/ зайд уралддаг байжээ. Короебус эртний бурхдын хот гэгдэх Элис хотоос ирсэн тогооч байсан гэдэг.


08

ОРЧИН ЦАГИЙН АНХНЫ ОЛИМП

Орчин цагийн анхны олимп Грекийн нийслэл Афин хотноо 1896 онд 100 метрийн гүйлтээр эхэлсэн гэдэг. Анхны аварга нь АНУ-ын тамирчин гурвалсан харайлтын төрөлд түрүүлсэн АНУ-ын тамирчин Жеймс Брэндан Конноли байв. Энэ олимпийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны гэх тодотголтой өөр нэгэн амжилт бол ах, дүү хоёр алтан медаль хүртсэн явдал байлаа. АНУ-ын тамирчид болох Жон ба Самнер Пейн нар цэргийн гар буу болон энгийн гар бууны төрөлд түрүүлжээ.


07

АНХНЫ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД

Парист 1900 онд болсон олимпийн наадамд анх удаа эмэгтэйчүүд өрсөлджээ. Тэр жилийн анхны эмэгтэй аварга нь талбайн теннисний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Английн тамирчин Шарлотт Купер гэгч байв. 


06

АНХНЫ “ХАР” ТАМИРЧИН

Жон Тейлор

1900 онд болсон Парисын олимпийн наадамд өөр нэгэн анхны тохиолдол бүртгэгдсэн нь анх удаа өнгөт арьст тамирчин олимпод оролцсон явдал байв. Францын тамирчин Константин Энрикез де Зубьета олимпийн өрсөлдөөнд хүч сорьсон анхны өнгөт арьст тамирчин болжээ. Гэхдээ анхны өнгөт арьст аварга найман жилийн дараа төрсөн юм. Тэр түүхийн эзэн нь АНУ-ын буухиа уралдааны тамирчин Жон Тейлор байлаа. Харин олимпийн аваргын алтан медаль хүртсэн Африк тивийн анхны төлөөлөл нь Этиопын тамирчин Абебе Акила байв. Тэрбээр Италийн Ром хотноо болсон 1960 оны зуны олимпийн марафон гүйлтийн төрөлд түрүүлжээ. Сонирхолтой нь, тэр хөл нүцгэн гүйсэн гэдэг.



05

АНХНЫ БАГИЙН СПОРТ

Бельгийн шигшээ баг

Олимпийн хөтөлбөрт багтсан анхны багийн спорт нь хөлбөмбөг байв. “Парис-1900” олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээнд Английн шигшээ баг түрүүлсэн түүхтэй, мөнгө, хүрэл медалийг Франц ба Бельгийн баг тус тус хүртэж байжээ.


04

АНХНЫ МАСКОТ

(Олимпийн бэлэг тэмдэг, хүүхэлдэй)

Олимпийн түүхэн дэх анхны маскот 1972 оны Мюнхений олимптой холбогдоно. Маскот нь Вальди нэртэй такс нохой байв. Өнгө алагласан ноосон цамцтай такс нохойн бодит гэрэл зураг харамсалтай нь байдаггүй. Зөвхөн компьютер график, зурмал зургууд л үлджээ.


03

АНХ УДАА ТАВАН ТИВИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦСОН НЬ

Шведийн нийслэл Стокгольм хотноо 1912 онд болсон зуны V олимпод Япон улсын баг тамирчид оролцсон нь Ази тивийн анхны төлөөлөл байв. Ингэснээр таван тивийн тамирчид олимпийн далбаан дор нэгдсэн анхны тохиолдол тэр болжээ.

Гэвч Стокгольмын олимп нэгэн бараан түүхийн гэрч болсон юм. Олимпийн марафон гүйлтийн төрөлд өрсөлдсөн Португалын гүйгч Франциско Лазару 29 км зам туулаад гэнэт ухаан алдан унажээ. Наранд цохиулж, дээр нь зүрх нь ачааллаа дийлэлгүй маргааш өдөр нь амьсгал хураасан байна.


02

ОЛИМПОД АНХ УДАА ЗУРАГТ АШИГЛАСАН НЬ

Зурагт ашигласан анхны олимп 1936 оны Берлины олимп байв. Нацист удирдагч Гитлер Берлин даяар том том дэлгэц байрлуулж, олимпийн тэмцээн, уралдааныг гаргах үүрэг өгчээ. Харин олимпийн наадмыг анх удаагаа телевизээр дамжуулсан нь 1948 оны Лондоны олимп, олон улсад дамжуулсан нь 1960 оны Ромын олимп байв.


01

ӨМНӨД АМЕРИКТ ИРСЭН АНХНЫ ОЛИМП

“Рио-2016” зуны олимп Өмнөд Америкт зохиогдсон анхны олимп байлаа. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос 2009 онд Бразилын Рио-де-Жанейро хотод зуны олимп зохион байгуулах эрхийг олгосон юм. Спортын 28 төрлөөр зохиогдсон тус олимпод гольф болон регби шинээр багтсан нь бас нэгэн онцлог байлаа.

Риогийн олимптой холбоотой анхны гэх бас нэгэн түүх нь ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын шийдвэрээр анх удаа дүрвэгсдийн баг өрсөлдсөн явдал байв.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Suhdari
01Suhdari Ugtahbayar
5,000 оноо
Б.
02Б. Дөлгөөн
4,900 оноо
Tuguldur
03Tuguldur Batchuluun
2,100 оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд