Арав.мн

Цагаан сарын барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 10 бөх

Цагаан сарын барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 10 бөх

“Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг” Жигжидийн Мөнхбат.

Дархан аваргын хэлсэн дээрх үг үнэний ортой. Учир нь нийт 55 удаа зохиогдсоноос 22 тохиолдолд нь цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийнхээ улсын их баяр наадамд түрүүлсэн байдаг. Эдгээр бөхчүүд бол дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр нар юм.

2010 он хүртэл цагаан сарын барилдаанд улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлж улсын цолгүй бөх түрүүлсэн анхны түүхийг бичсэн. Одоо тэрээр улсын аварга цолтой бөх гэдгийг бүгд мэднэ.


10

О.Балжиням - 1 түрүү, 3 үзүүр

Увс аймгийн Наранбулаг сумын харъяат улсын аварга Одвойгийн Балжинням цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1987 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

Үзүүр:

  • 1992 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1994 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1995 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)

09

А.Сүхбат - 2 түрүү, 1 үзүүр

Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1999 онд түрүүлсэн (үзүүрт Б.Бат-Эрдэнэ)
  • 2001 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

  • 2003 онд үзүүрлэсэн (түрүү Д.Сумъяабазар)

08

Д.Сумъяабазар - 2 түрүү, 4 үзүүр

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 2002 онд түрүүлсэн (үзүүрт И.Доржсамбуу)
  • 2003 онд түрүүлсэн (үзүүрт А.Сүхбат)

Үзүүр:

  • 2001 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)
  • 2005 онд үзүүрлэсэн (түрүү Г.Өсөхбаяр)
  • 2006 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 2007 онд үзүүрлэсэн (түрүү Г.Өсөхбаяр)

07

Д.Хадбаатар - 3 түрүү

Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1980 онд түрүүлсэн (үзүүрт Д.Долгорсүрэн)
  • 1984 онд түрүүлсэн (үзүүрт Ё.Ишгэн)
  • 1985 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

06

Ч.Санжаадамба - 3 түрүү

Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 2010 онд түрүүлсэн (үзүүрт Г.Өсөхбаяр)
  • 2015 онд түрүүлсэн (үзүүрт М.Өсөхбаяр)
  • 2017 онд түрүүлсэн (үзүүрт О.Хангай)

05

Г.Өсөхбаяр - 3 түрүү, 2 үзүүр

Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 2004 онд түрүүлсэн (үзүүрт И.Доржсамбуу)
  • 2005 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)
  • 2007 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

  • 2009 онд үзүүрлэсэн (түрүү Б.Ганбат)
  • 2010 онд үзүүрлэсэн (түрүү Ч.Санжаадамба)

04

Д.Цэрэнтогтох - 3 түрүү, 5 үзүүр

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1978 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1983 онд түрүүлсэн (үзүүрт Д.Амгаа)
  • 1986 онд түрүүлсэн (үзүүрт М.Мөнгөн)

Үзүүр:

  • 1979 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1981 онд үзүүрлэсэн (түрүү Ж.Мөнхбат)
  • 1985 онд үзүүрлэсэн (түрүү Д.Хадбаатар)
  • 1987 онд үзүүрлэсэн (түрүү О.Балжинням)
  • 1990 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)

03

Ж.Мөнхбат - 6 түрүү, 4 үзүүр

Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат дархан аварга Жигжидийн Мөнхбат цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1963 онд түрүүлсэн (үзүүрт Ч.Бээжин)
  • 1964 онд түрүүлсэн (үзүүрт Л.Дашдаваа)
  • 1968 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
  • 1973 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Хайдав)
  • 1976 онд түрүүлсэн (үзүүрт Л.Сосорбарам)
  • 1981 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)

Үзүүр:

  • 1966 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1974 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1975 онд үзүүрлэсэн (түрүү Х.Баянмөнх)
  • 1987 онд үзүүрлэсэн (түрүү Д.Цэрэнтогтох)

02

Х.Баянмөнх - 8 түрүү, 4 үзүүр

Увс аймгийн Хяргас сумын харъяат дархан аварга Хорлоогийн Баянмөнх цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1966 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1967 онд түрүүлсэн (үзүүрт Ч.Бээжин)
  • 1972 онд түрүүлсэн (үзүүрт У.Пүрэв)
  • 1974 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1975 онд түрүүлсэн (үзүүрт Ж.Мөнхбат)
  • 1977 онд түрүүлсэн (үзүүрт П.Дагвасүрэн)
  • 1979 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
  • 1982 онд түрүүлсэн (үзүүрт М.Мөнгөн)

Үзүүр:

  • 1968 онд үзүүрлэсэн (түрүү Ж.Мөнхбат)
  • 1970 онд үзүүрлэсэн (түрүү Д.Дамдин)
  • 1989 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)
  • 1993 онд үзүүрлэсэн (түрүү Б.Бат-Эрдэнэ)

01

Б.Бат-Эрдэнэ - 13 түрүү, 1 үзүүр

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ цагаан сарын барилдаануудад:

Түрүү:

  • 1988 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)
  • 1989 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
  • 1990 онд түрүүлсэн (үзүүрт Д.Цэрэнтогтох)
  • 1991 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбаатар)
  • 1992 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
  • 1993 онд түрүүлсэн (үзүүрт Х.Баянмөнх)
  • 1994 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
  • 1995 онд түрүүлсэн (үзүүрт О.Балжинням)
  • 1996 онд түрүүлсэн (үзүүрт Д.Мөнх-Эрдэнэ)
  • 1997 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Цэрэнпунцаг)
  • 1998 онд түрүүлсэн (үзүүрт Б.Ганбат)
  • 2000 онд түрүүлсэн (үзүүрт Ц.Магалжав)
  • 2006 онд түрүүлсэн (үзүүрт Д.Сумъяабазар)

Үзүүр:

  • 1999 онд үзүүрлэсэн (түрүү А.Сүхбат)

7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (10)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Бат-Өлзий одоогоор 2 түрүүтэй байгаа.
+1
Ба аварга аль ч амжилтаараа тасархай хол шүү Атаархагч нар үхлээ юү баянмөнх шиг 10 түрүүлэх гэж ам мэх хийж явсан бол 15 түрүү инүүхэнд дээ
+1
1981 он дээр алдсан байна. Цэрэнтогтох аварга 4, Мѳнхбат аварга 5 түрүүлсэн. 1981 онд Цэрэнтогтох нь түрүүлж, Мѳнхбат нь үзүүрлэсэн
-1
Бат-Эрдэнэ 2003 онд үзүүрлээгүй
2003 онд БАТ-эрдэнэ үзүүрэлсэн гэвэл түүний үзүүр 2 болох бус уу?
+4
6 .Д.Хадбаата р 7.Ч.Санжаа дамба амжилт ижил тул түрүүлж амжилт гаргасан нь урдаа байна
+7
2006 оны Б.Бат эрдэнэ ийн түрүүлэлтийг спортын 10 гутамшигт хууралт гэдэгт оруулаач ха ха
+1
ter hudlaa turuulelt bsiimaa.
+3
Хадаа аваргын ямар гоё зураг вэ!
+6
Бат-Эрдэнэ аварга 2006 онд УИХ-ын гишүүн байхдаа Сумъяабазар, Өсөхбаяр хоёрыг "давж" хөгийн дурсамж үлдээж билээ. Хүмүүс ус ундааны саваад чулуудаад л ....
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start