Арав.мн

Бизнесийн гараагаа амжилттай эхлүүлсэн 10 энтрепренер хүүхэд

Бизнесийн гараагаа амжилттай эхлүүлсэн 10 энтрепренер хүүхэд

Орчин цагийн залуучууд амжилттай бизнес эхлүүлж, оргилд хүрэхэд улам бүр хэцүү болж байна. Өрсөлдөөн маш их бөгөөд бизнесийн орчин цаг, минутаар хувирч өөрчлөгдөх, энэ зах зээлийн шилжилтийн үеэр хэдийнээ амжилтыг олсон бизнесмэнүүд залуу үед амархан зайгаа тавьж өгөхгүй байгаа зэрэг шалтгаан хүндрэл учруулдаг. Иймд залуучууд шинэлэг санаа бодож олон, түүнийгээ хөгжүүлж орлого олохыг эрмэлзсээр байгаа. Үүнийг бид энтрепренершип гэж нэрлэдэг. Шинэлэг санаа гаргаж, бизнес эхлүүлэхэд хүний нас хамаагүй гэдгийг та энэ жагсаалтаас хараарай. Эдгээр 10 залуу америк хүний бизнесийн гараагаа хэрхэн эхлүүлсэн, яаж амжилтанд хүрсэн тухай уншаад гарааны бизнесээ эхлүүлж, амжилтанд хүрэхэд танд юу ч саад болохгүй гэх урмыг авах байх гэж найдаж байна. Ердөө хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, боломжийг зөв олж харснаар та хичнээн залуу байсан ч хамаагүй амжилтанд хүрч болдог гэдгийг ойлгох буй за.


10

Харт Мэйн

Эгчийнхээ сургуулиасаа хандив цуглуулах зорилгоор хийж байсан "эмэгтэйлэг" үнэртэй лааг шоолж суусан 14 настай Харт Мэйн “эршүүд” үнэртэй лаа хийх санааг олжээ. Энэ санаагаа улам баяжуулж, өөрөөсөө 100 ам.доллар, эцэг эхээсээ 200 ам.долларын хөрөнгө оруулалт хийн эрчүүдэд зориулсан лааны үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. Тэд үүнийг гэр бүлийн бизнес болгож, АНУ даяар зарж эхэлжээ. Түүний лаанууд задгай гал, бэйкон, модны үртэс, дөнгөж хяргасан зүлэг, өвөөгийн гаансны үнэр гэх мэт олон төрлийн үнэртэй. Одоогийн байдлаар 60 гаруй дэлгүүрт худалдаалж буй энэ лаа нэг зуны дотор 9000 ширхэг зарагдаад байна. Харт Мэйн “ManCans” нэртэй лааны бизнесээ цаашид ч өргөжүүлэх бодолтой байдаг гэнэ. 


09

Шарлот Фортин

Аав, өвөөгийнхөө энтрепренерийн замналыг дагахаар шийдсэн Шарлот ахлах сургуулиа дөнгөж төгсөөд өөрийн бизнес болох “Wound Up”-аа нээсэн юм. Калифорнид байх жижиг хэмжээний, загварлаг хувцас зардаг бутикүүдээс санаа авсан тэрбээр 18-40 насны эмэгтэйчүүдэд зориулсан хувцас худалдаалдаг. Тэдний дэлгүүрт цамц, богино өмд, банзал болон даашинз бий. Шарлот бизнесээ эхлүүлснээсээ хойш хувь хүний хувьд маш хурдан өсч томрон, илүү хариуцлагатай нэгэн болсон гэнэ. Өдөрт дунджаар 9 цаг ажилладаг тэрбээр найзууддаа ч цаг зав гаргаж амждаг аж.


08

Кэйн Монрой

Кэйн Монрой ердөө 9 настай хэдий ч аль хэдийн өөрийн бизнесээ босгосон нэгэн. Энэ хүү тоглоомны газар ажиллуулдаг. Аавынхаа автомашины сэлбэгийн дэлгүүрт цаасан хайрцгаар хийсэн тоглоомнуудаа тоглуулдаг энэ хүү дээр өдөр болгон олон хүүхдүүд ирж  үйлчлүүлдэг аж. Кэйн 1-2 ам.доллараар 4-500 удаа тоглуулдаг. Мөн “Кэйний аркэйд” гэсэн бичигтэй футболка зардаг. Одоогийн байдлаар тэрбээр зөвхөн хандиваас гэхэд 212 мянга гаруй ам.доллар босгоод байгаа аж. Түүнийг алдаршуулсан гол зүйл нь YouTube болон Vimeo дээр байршуулсан 11 минутын видео танилцуулга бөгөөд тус видеог маш олон хүн үзжээ.


07

Жэк Ким

Сиатл мужид амьдардаг өсвөр насны хүү Жэк Ким хандив цуглуулах зориулалттай “Benelab” гэх хайлтын системийг үүсгэн байгуулсан нэгэн. Өмнө нь хэд хэдэн хайлтын систем хийж байсан бөгөөд маш бага хэмжээний хандалтаас ашиг олох боломжтой гэдгийг ойлгосон байна. Түүний хайлтын системийн гол зорилго нь “тэтгэмжийг илүү хялбар, хүртээмжтэй” болгох гэнэ. Насанд хүрэгчдийг ажиллуулахгүй гэсэн дүрэмтэй тэрбээр ангийн нөхдөө хөлсөлж, гарааны бизнес хийх хүсэлтэй ашгийн бус багийг бүрдүүлээд байгаа аж. Сургуулиа төгсөх үед “Benelab”-аа хэрхэхээ одоогоор шийдээгүй байгаа бөгөөд хичээл дуусах үед 100 мянган ам.долларыг босгосон байх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. 


06

Уиллоу Туфано

Флорида мужийн 14 настай Уиллоу Туфаногийн ээж үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг. Энэ муж эдийн засгийн хямралын нөлөөнд хүчтэй цохигдох үед 100 мянган ам.доллараар зарагдаж байсан байшингууд дуудлага худалгаагаар арай ядан 12 мянган ам.доллараар худалдаалагддаг болжээ. Туфано зарагдаж буй байшингуудыг цэвэрлэж, хаягдаж буй эд хогшлыг Craigslist-ээр худалдаалан тодорхой хэмжээний мөнгө олсон байна. Нэг өдөр өөрийн гэсэн байшин худалдаж авах санаагаа ээждээ хэлэхэд түүнийг дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлсэн гэдэг. Ингээд ээж охин хоёр байшин худалдан авч, долоо хоногийн 700 ам.доллараар түрээслэх болжээ. Хөрөнгө оруулалтын зардлаа хэдийнээ нөхчихсөн Уиллоу удалгүй ээжийгээ хөлсөлж ажиллах төлөвлөгөөтэй. Өдгөө эдийн засаг сэргэж байгаа тул түүний хөрөнгө оруулалтын өгөөж маш их нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өргөжих боломж дүүрэн байгаа аж. Ердөө 14 настай охин гэхэд муугүй байгаа биз?



05

Гаррет Жий

Хамгийн анх iPad-2 худалдаанд гарах гэж байхад Гаррет Жий нэгэн бизнесийн санаа бодож олсон юм. Их сургуульд элсээд байсан энэ залуу уг бүтээгдэхүүнд тохирох хамгийн шилдэг 10 аппликейшныг жагсаан бичдэг блог хүмүүсийг шууруулна гэж таамагласан юм. Ингээд ашиглахад хялбар, нүсэр биш QR код унших чадалтай програм, аппликейшны хэрэгцээ гарна гэж үзэн iPad-2-т зориулсан тийм бүтээгдэхүүн санал болгох анхны хүн нь болох зорилго тавьжээ. Шинэ бүтээгдэхүүн гарсан даруйд худалдан авч, iOS хөгжүүлэгчдээ өгөн, хоёр долоо хоногийн турш унтахгүй ажилласаар зорилгодоо хүрч чадав. Блогийн талаарх таамаглал нь ч зөв байж, шилдэг 10 аппликэйшны жагсаалтанд өөрийнийгөө оруулж чадсан байдаг. Ангийнхаа хоёр найзыг эгнээндээ элсүүлж, 2011 оны 2-р сар гэхэд “Scan” гэх аппликэйшнээ танилцуулав. Зөвхөн хөрөнгө оруулагчдаас гэхэд 1.5 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан энэ багийн бүтээгдэхүүнийг эхний жилд нь гэхэд 21 сая удаа татан авсан амжилтыг үзүүлжээ.


04

Камерон Жонсон

Ердөө 9 настай байхаасаа л эцэг эхийнхээ амралтанд зориулан жижигхэн зүйл зохион бүтээж эхэлсэн Камерон Жонсон 2 жилийн дараа гэхэд “Cheers and Tears” гэх компанийнхаа ил захидлын борлуулалтаас мянга мянган ам.долларын орлого олж эхэлжээ. Тэрбээр 12 настай байхдаа эгчээсээ авсан Beanie Babies гэх чихмэл тоглоомуудыг 100 ам.доллараар худалдан авч, eBay дээр 10 дахин үнээр зарсан байдаг. Үүний дараа энэ тоглоомуудыг шууд үйлдвэрлэгчээс нь худалдан авсан ба тэр жилдээ 50 мянган ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ мөнгөөрөө сард 3000 ам.долларыг зөвхөн сурталчилгаанаас олдог интернэт бизнес эхлүүлсэн аж. Одоо 15 настай хүү сард нийт 300-400 мянган ам.долларын ашиг авчирдаг хэд хэдэн бизнесийг эзэмшдэг юм.


03

Катерин Күүк

Катерин Күүк 15 настайдаа ахтайгаа сургуулийн төгсөлтийн ном (монтаж) үзэж сууж байгаад уг номыг онлайнд байршуулан, үүн дээрээ тулгуурласан олон нийтийн сүлжээ бүхий цахим хуудас нээх санааг олсон юм. Түүний бүтээсэн MyYearbook.com сайт удалгүй сурталчилгаанаас мөнгө олдог вэбсайттай нийлж, хэрэглэгчдэд хүссэн зүйлээ постлохын хажуугаар онлайнаар мэдлэг шалгасан тоглоом тоглуулдаг болсон ажээ. Тэдний бизнес 2006 он гэхэд 4.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг босгон, дэлхий даяар 3 сая гишүүнтэй болсон байлаа. Сурталчилгаагаа байршуулах хүсэлтэй компаниудын дунд Disney болон ABC зэрэг аварга корпорациуд ч байсан юм. Өдгөө жилд хамгийн багадаа нэг сая ам.долларын орлого олдог Күүкс боломжийг олж харан, цаг алдалгүй хөдөлсөнийхөө үр дүнд амжилттай, залуу бизнесмэн болжээ.


02

Эшли Куаллс

Сард 70 мянган ам.долларын ашигтай ажиллах бизнесээ эхлэхэд Куаллс ердөө 8 доллар зарцуулсан юм. Facebook-ийн өмнө MySpace дэлхий даяар эрэлт хэрэгцээ ихтэй байх үед Эшлигийн MySpace-ийн хуудасны загварлаг байдлыг олон хүн магтдаг байжээ. Энэ чадвараа ашиглан сар бүр MySpace-ийн хуудасны загвар бүтээн, онлайнд худалдаалах болов. Түүний загваруудыг сард 7 сая хүн үзэж, 70 мянган ам.долларын ашиг оруулах болсон юм. Хангалттай их мөнгө олж байсан тэрбээр сургуулиасаа гарч, энэ бизнесээ улам өргөжүүлэхийн тулд бүтэн цагаар ажиллаж эхэлсэн байдаг. Эшлигийн амжилттай яваа бизнесийг хөрөнгө оруулагч компани 1.5 сая ам.доллараар худалдан авах санал ирж байсан ч татгалзсан гэдэг. 


01

Фрэйзер Доэрти

Эмээгийнхээ жороор жимсний чанамал хийж зардаг болох үедээ Доэрти 14 настай байжээ. Түүний бизнес асар амжилттай болж, Доэртид өдрөөс өдөрт нэмэгдэж буй эрэлтийг гүйцэт ханган нийлүүлэх бололцоо байхгүй байлаа. Тэрбээр сургуулиа орхин сар бүрийн хэдэн өдөрт 200 хүнтэй томоохон үйлдвэр хөлсөлж, тусгай жороороо чанамалаа хийж эхэлсэн юм. 2007 он гэхэд Их Британийн өндөр зэрэглэлийн супермаркетын сүлжээ компани Доэртид хандан, бүтээгдэхүүнийг нь зарах санал ирүүлснээр түүний бизнес нэг мөр хөлөө олжээ. Шинэ хамтын ажиллагааны ачаар түүний чанамал 184 дэлгүүрийн тавиур дээр тавигдах боломжтой болсон юм. Компани нь 2007 он гэхэд 750 мянган ам.долларын орлого олсон ба одоо хүртэл Европ даяар өргөжин тэлсээр байгаа аж.



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Тэгэхэд та нар өөрсдийгөө хар!!!
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд