Арав.мн

Бие эрхтэн нь музейн үзмэр болсон 10 хүн

Бие эрхтэн нь музейн үзмэр болсон 10 хүн

Бид музей руу эртний түүх соёлын дурсгал, шинжлэх ухааны ололт амжилт, өөр улс орны соёлын дурсгал зэргийг үзэхээр очдог. Дэлхий даяар олон сонин үзмэртэй музейнууд ч бий. Тэдний зарим нь хүний биеийн хэсгүүдийг ч үзмэр болгон тавьсан байдаг. Үзмэр болсон эд эрхтний эзэд нь ихэвчлэн алдартай хүмүүс байдаг бөгөөд заримынх нь нууц эрхтэн хүртэл байдаг аж.


10

Григорий Распутины бэлгэ эрхтэн

Григорий Распутин 1916 онд бусдын гарт хөнөөгдөх хүртлээ  Оросын сүүлчийн эзэн хаан Романовын гэр бүлийн оточ лам, зөвлөх байсан билээ. Распутин маш этгээд араншинтай хүн байсан гэдэг. Гэвч түүний хувийн зан аашаас илүү сонирхол татам зүйл бол өдгөө ОХУ-ын Санкт Петербург хотын Эротик Музейд хадгалагдаж буй 33 см урттай Распутины бэлгэ эрхтэн юм.

Распутины охин Мариягийн хэлсэнээр эцгийнх нь бэлгэ эрхтэн жирийн үед 33 см урттай бөгөөд хөвчирсөн үедээ бүр ч анхаарал татахуйц болдог байжээ. Хүний бэлгэ эрхтэн дунджаар 9,2 см байдаг бөгөөд хөвчирсөн үедээ 13,1 см байдаг аж.

Распутины бэлгэ эрхтэн яагаад тасарч алга болсон нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Зарим эх сурвалжид алуурчин Распутины амийг бүрэлгэснийхээ дараа бэлгэ эрхтэнг нь огтолж хаясан байсан гэдэг. Маргааш өглөө нь өрөөг цэвэрлэхээр ирсэн зарц бүсгүй харсан зүйлдээ гүнзгий цочирдсон боловч тасарсан бэлгэ эрхтэнг авч явжээ.  Өөр нэг сурвалжид Распутинд задлан хийх үед хуучин эхнэрүүд нь бэлгэ эрхтэнг нь дурсгал болгон авсан гэдэг байна.

Хожим Мария эцгийнхээ бэлгэ эрхтэнг олж авсан хэдий ч 1977 онд түүнийг нас барсны дараа бэлгэ эрхтэн ахин алга болжээ. Дараа нь Майкл Августин гэгч өнөөх бэлгэ эрхтэнийг дуудлага худалдаанд зарахыг оролдсон байна. Гэвч дуудлага худалдаанд оруулсан бэлгэ эрхтэн үнэн хэрэгтээ хатаасан далайн өргөст хэмх байсан аж.

Харин жинхэнэ эрхтэнийг нэгэн орос эмч 2004 онд Францын эртний эдлэл цуглуулагчаас худалдаж авчээ. Эмч уг “ховор үзмэр”-ийг музейд аваачиж тавьсан байна. Тус музейн зүгээс уг бэлгэ эрхтэнийг Распутиных гэж зарлаагүй боловч 33 см урттай хүний бэлгэ эрхтэн гэдэг хэнийх байхаас үл хамааран музейн ховор үзмэрт тооцогдох аж.


09

Альберт Эйнштейний тархи

Филаделфигийн Mutter музейд Альберт Эйнштейний тархины нэг хэсэг нь байдаг байна. Их эрдэмтэн өөрийнхөө тархийг музейн үзмэр болгохыг огт хүсээгүй аж. Учир нь Эйнштейн нас барсаных нь дараа хүмүүс биеийнх нь аль нэг хэсгээс огтлон авах вий хэмээн болгоомжилсондоо өөрийг нь чандарлахыг захиж байжээ.

Гэвч 1955 оны 4-р сарын 18-нд Эйнштейнийг нас барсаны дараа эмгэг судлаач Томас Харвей түүний тархи болон нүдний алимыг хулгайлжээ. Хожим Эйнштейний гэр бүлийнхэн Томас Харвейд эрдэмтний тархийг зөвхөн шинжлэх ухааны төлөө ашиглах болзолтойгоор авч үлдэхийг зөвшөөрсөн аж.

Томас Харвей Эйнштейний тархийг мянган хэсэг хувааж, хуруу шилэн хавтанд хийгээд хэд хэдэн эмгэг судлаачид руу илгээжээ. Уг хэсгүүдээс 46 ширхэг нь Филаделфигийн Ерөнхий Эмнэлэгийн эмч Доктор Уотсон Эхричэд байсан аж

Эхричийг нас барсаны дараа түүний эхнэр Эйнштейний тархины хэсгүүдийг эмч Стейнбергт өгсөн бөгөөд Стейнберг цааш  Люси Рорк-Адамс эмчид дамжуулсан байна. Рорк-Адамс их эрдэмтний тархийг музейд хандивлажээ. Өдгөө Альберт Эйнштейний тархины 350 орчим хэсэг нь Мэрилэндийн Эрүүл мэнд, Анагаах Ухааны Үндэсний Музейд хадгалагддаг байна.

Mutter музейд Эйнштейний тархинаас гадна хоорондоо наалдаж төрсөн ихрүүдийн наалдсан элэг, 2,7 м урттай, дотроо 18 кг өтгөн бүхий шулуун гэдэс гээд хүний биеийн эд эрхтэн олон байдаг аж. Түүнчлэн музейд зочлохоосоо өмнө хоол идэхгүй байхыг үзэгчиддээ найрсгаар сануулдаг байна.


08

Жереми Бентхамын толгой

Жереми Бентхам бол 1748-1832 оны хооронд амьдарч байсан философич юм. Тэр сонирхолтой хүн байсан бөгөөд муураа Эрхэм Дээд Жон Ланбурн гэж дууддаг байсан аж. Бентхам нас барсан хойноо ч найз нөхдийнхөө үдэшлэгэнд очиж байх хүсэлтэй байсан тул нас барсаных нь дараа өөрийнх нь цогцосыг хадгалахыг хүсч байжээ.

Түүний хүсэл биелж нас барсаных нь дараа цогцосыг нь Лондонгийн Коллеж Их Сургуулийн музейд үзмэр болгон тавьсан байна. Гэхдээ түүний толгойг биенээс салгасан бөгөөд лааны тосон толгойгоор орлуулсан байдаг аж. Бентхам хэдийгээр сонирхолтой араншинтай хүн байсан ч үхсэн хойноо толгойгоо тасдуулахыг хүсээгүй нь лав биз ээ. Түүний цогцосыг занданшуулах явцад алдаа гарч, толгой нь тасарсан аж.

Бентхам өөрийг нь Шинэ Зеландын Маори омгийнхоны ёсоор занданшуулахыг захьсан боловч уг ажиллагааг гүйцэтгэсэн түүний найз, эмч Соутвуд Смит Маоричуудын занданшуулах ёсыг мэдэхгүйн улмаас алдаа гаргаж цогцосны толгойг тасдчихжээ.

Бентхамын толгойг музейн үзмэр болгон тавьдаг байсан бөгөөд 1990 оны сүүл үед нэгэн оюутан хулгайлах хүртэл хөргөгчинд хадгалж байжээ.


07

Галилео Галилейн шүд, хуруу

Алдарт одон орон судлаач Галилео Галилей 1642 онд нас барсан билээ. 1737 онд түүний шарилыг Италийн Флоренц дахь Микеланжелогийн булшны эсрэг талд аваачжээ. Гэвч түүний шарилыг зөөх явцад шүтэн бишрэгчид нь одон орон судлаачийн гурван хуруу, нэг шүд, хүзүүний нугаламыг нь хулгайлсан байна.

Түүний нэг хуруу нь Италийн Флоренцийн Шинжлэх Ухааны Түүхийн Музейд очсон бөгөөд нөгөө хоёр хуруу (эрхий болон дунд хуруу), нэг шүд нь гэр бүлийнхэнийх нь гарт очжээ. Гэвч хоёр хуруу, нэг шүд нь алдагдаад 2009 онд ахин олджээ.

Галилеон биеийн хэсгийг ахин алдахыг хүсээгүй Флоренцийн Шинжлэх Ухааны Түүхийн Музейн ажилчид хоёр хуруу болон шүдийг нь авч, өөрсөндөө байсан нэг хурууны хамт үзмэрт тавьжээ. Тус музей нь мөн Галелеон нэрэмжит болсон байна.

Харин хүзүүний нугалам нь Падуагийн Их Сургуульд хадгалагддаг аж.


06

Антонио Скарпагийн толгой

Италийн мэдрэлийн эмч, анатомич Антонио Скарпа нь 1832 оны 10-р сарын 31-нд нас баржээ. Тэр нас барахаасаа өмнө Павиагийн Их Сургуульд ажиллаж байсан бөгөөд ажил дээрээ найз нөхдөөс илүү олон дайсантай байсан аж. Учир нь Антонио Скарпа нь биеэ тоосон бүдүүлэг, бусдын талаар элдэв хов жив тарааж явдгаараа зартай нэгэн байжээ. Түүнчлэн албан тушаалаа ашиглан зөвхөн өөрийн найз нөхөд, нууц хүүхдүүдээ Их Сургуулийн ажилд авдаг байв.

Скарпаг нас барсаны дараа түүний хуучин туслах Карло Беолчин задлан шинжилгээнийх нь явцыг удирдсан бөгөөд задлан хийх явцдаа Скарпагийн толгой, эрхий хуруу, дунд хуруу болон шээсний сүвийг нь салгаж авчээ. Карло Беолчин ямар учраас ингэсэн нь өнөө хэр тодорхойгүй байдаг.

Зарим хүмүүс Беолчи Скарпагийг эд эрхтэнийг ирээдүй хойч үеийнхэнд харуулах зорилготой байсан гэж таамагладаг. Гэвч Скарпагийн хэрээс хэтэрсэн муухай аашийн хариуд Беолчи эд эрхтэнийг нь салган хариугаа авсан ч байж болох юм. Түүнчлэн Скарпагийн биеийн хэсгээс авч чадаагүйдээ уурлан хорссон хэсэг хүмүүс нийлж түүний дурсгалд зориулан босгосон гантиган хөшөөг эвдэж хаясан гэдэг.

Скарпагийн толгойноос бусад нь Италийн музейд хадгалагдаж байжээ. Харин толгой нь алга болсон байсан ч хэсэг хугацааны дараа Павиагийн Их Сургуулийн Түүхийн Музейн үзмэр болон гарч иржээ. Биеийнх нь бусад хэсгүүд ч тус музейн мэдэлд ирсэн хэдий ч одоогоор тэдгээрийг үзмэр болголгүй хөргөгчинд хадгалдаг байна.



05

Чарльс Баббажийн тархи

Чарльс Баббаж бол орчин цагийн компьютерийг анх зохион бүтээсэн хүн бөгөөд “Компьютерийн эцэг” хэмээн нэрлэгддэг билээ. Түүний тархины тал нь Лондонгийн Шинжлэх Ухааны Музейд байдаг бол үлдсэн тал нь Лондонгийн Hunterian музейд байдаг байна. Эйнштейнээс ялгаатай нь Баббаж тархийг нь гавлын яснаас нь салган авч хаа нэгтээ хадгалахыг хүсдэг байжээ.

Тэрбээр 1871 онд нас барахаасаа өмнө хүү Хенридээ өөрийнхөө тархийг хэрхэх тухай хүслээ тодорхой илэрхийлсэн захидал бичсэн бөгөөд тархийг нь шинжлэх ухааны төлөө ашиглахад дургүйцэх зүйл огт байхгүй гэжээ. Уг захидалдаа өөрийнх нь тархийг “Хүн төрөлхтөний сайн сайхан хийгээд мэдлэг боловсролыг сайжруулахын тулд яаж ч ашиглаж болно” гэсэн байдаг аж.


04

Наполеон Бонапартын бэлгэ эрхтэн

Ватерлоогийн тулаанд ялагдсан нь Наполеон Бонапартын бүх ялагдлын зөвхөн эхлэл нь байжээ. Юуны өмнө тэр Францын хаан ширээг алдсан. Дараа нь Британичуудад олзлогдож, Гэгээн Еленагийн арал руу цөлөгдөн, 1821 онд цөллөгт байхдаа учир битүүлэг шалтгаанаар амьсгал хураасан байдаг. Түүнчлэн түүний үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийх явцад бэлгэ эрхтэнээ хүртэл алдсан билээ.

Түүний задлан шинжилгээг удирдсан эмч Францеско Автоммарчи бэлгэ эрхтэнийг нь биенээс нь салган авч хэмжихэд 3,7 см байжээ. Задлан шинжилгээнд 17 хүн оролцсон аж. Автоммарчи бэлгэ эрхтэнг Напалеоны сүүлчийн наминчлалыг сонссон санваартанд өгчээ.

1924 онд нэгэн ном цуглуулагч уг бэлгэ эрхтэнг худалдан аваад хожим нь мөн өөр хүнд худалдсан байна. 1927 онд Наполеон Бонапартын бэлгэ эрхтэн Нью Иоркийн Францын Урлагийн Музейн үзмэр болжээ.

Time сэтгүүлийн нэгэн сэтгүүлч уг үзмэрийг хараад “тамлуулж үхсэн бугын арьсаар хийсэн гутлын үдээс шиг” хэмээн тодорхойлсон аж. 1977 онд Жон Латтимер гэгч хүн уг бэлгэ эрхтэнг дуудлага худалдаагаар авсан бөгөөд өнөөг хүртэл Латтимерийн гэр бүлийн өмч хэвээр байгаа билээ.


03

Толгойлогч Мкуауагийн араг яс

Толгойлогч Мкуавинияка Муниягумба Муамуянга нь өнөөгийн Танзаний газар нутагт байсан Хэхэ омгийн толгойлогч, Германы эзлэн түрэмгийлэл, колоничлолыг хүчтэй эсэргүүцэгж байжээ. 1891 онд Мкуауа Германы колоничлогдын эсрэг бослого гарган тулалдаж, маш олон герман хүний аминд хүрчээ. Эцэст нь Германчууд Хэхэ тосгон болон бэхлэлтийг буулгаж авсан ч Мкуауаг барьж чадалгүй алдсан байна.

1898 онд толгойлогч Мкуауа Герман цэргүүдийн бүслэлтэнд байхдаа толгой руугаа буудан өөрийнхөө амь насыг хөнөөжээ. Гэвч Германчууд түүнийг ийм амар явуулахыг хүсээгүй тул араг ясыг нь цогцосноос нь салган авч, Берлин рүү илгээсан аж.

Дэлхийн I Дайны үед Хэхэ омгийнхон Британичуудын талд Германы эсрэг дайтаж байжээ. Уг дайнд Британичууд ялалт байгуулсан билээ. Британичууд Хэхэ омгийн дайнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж буйгаа харуулахын тулд 1919 оны Версалийн гэрээнд толгойлогч Мкуауагийн араг ясыг омгийхонд нь буцаан өгөхийг Германчуудаас шаарджээ.

Гэвч Германы тал уг шаардлагыг хүлээн аваагүй учир Хэхэ омгийнхон хоосон хоцорсон аж.

Дэлхийн II Дайны дараа Танганькагийн захирагч Сыр Эдуард Твинин толгойлогчийн гавлын ясыг буцаан авчирахаар хөөцөлдөж эхлэсэн байна. Тэгээд Германы Bremen музейг зорьжээ. Тус музейд 2000 орчим хүний араг яс байдгаас 84-г нь Танзани улсаас авчирсан аж.

Тэдгээр 84 яснаас нэг л гавлын яс нь бууны сумны нүхтэй байжээ. Твинин уг нүхээр нь Мкуауагийн гавлын яс болохыг таньсан бөгөөд тус гавлын яс нь өдгөө Танзаний Каленга хотын Мкуауагийн дурсгалын музейд байдаг байна.


02

Сара Баартманы тархи болон эм бэлгэ эрхтэн

Сара Баартман 1789 онд Өмнөд Африкт төржээ. Тэрбээр өгзөг хэсгээрээ хэт томордог Steatopygia гэдэг өвчтэй байсан аж. Үүнээс болоод хэвийн хэмжээнээс хэтэрхий том өгзөгтэй байсан нь үргэлж бусдын анхаарлыг татах шалтгаан болдог байв.

Сара Баартман Хендрик Сезарсын гэрт үйлчлэгч хийдэг байсан бөгөөд 1810 онд мэс заслын эмч Уильям Данлоп, гэрийн эзэн Хендрик нарын зөвшөөрлөөр Англид очиж үзмэр болохыг зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зуржээ. Сара Баартман бичиг үсэггүй нэгэн байсан ч тус гэрээг зөвшөөрсөн аж.

Түүнийг Англид үзмэр болгохдоо “Хоттентот (Хойхой омгийнхоны нэршил) Венус гэсэн пайзтай зогсоодог байжээ. Сара Баартман үзмэрт зогсохдоо өд, сувдаар биеэ чимэглэн, арьсныхаа өнгөтэй ижил өнгийн бариу хувцас өмсч, гаанс зуудаг байсан байна. Дараа нь 1814 онд Парис руу явсан бөгөөд нэг жилийн дараа тэндээ амьсгал хураажээ.

Түүнийг нас барсаны дараа чихмэл хийгч Жорж Кувиер биенд нь зүсэлт хийжээ. Баартманы тархи, араг яс, эм бэлгэ эрхтэн зэрэг нь 1974 он хүртэл Парисын музейд байсан ч 1990-д оны дунд үед ерөнхийлөгч Нельсон Мандэлагийн хүссэний дагуу 2002 оны 3-р сард Баартманы эд эрхтэнийг Өмнөд Африк руу буцаасан байна. Түүнийг Өмнөд Африкийн Ханкей хотод ахин оршуулжээ.


01

Мата Харигийн араг яс

Мата Хари нь XX зууны шилдэг тагнуулчдын нэг байсан бөгөөд түүнийг яг аль талд мэдээ дамжуулдаг байсан талаарх маргаан одоо ч хүмүүсийн анхаарлыг татсаар байдаг билээ. Франц, Герман эсвэл хоёуланд нь ажилладаг ч байсан байх магадлалтай аж. Ямартай ч тэрбээр 1917 оны 10-р сарын 15-ы өдөр Дэлхийн I Дайны үед Германчуудын талд ажиллаж байсан гэдэг шалтгаанаар Францад цаазаар авхуулжээ.

Францчууд дайнд ялагдсан шалтгаанаа цагаатгахын тулд Мата Харигийн тухай цуурхал зохион, түүнийг золигт гаргасан гэж зарим хүмүүс үздэг байна. Мата Хари мэргэжлийн биеэ үнэлэгч, Германы дээд эрх мэдэлтнүүдтэй ойр дотно харилцаатай байсан нь түүний амиа алдах шалтгаан болжээ.

Түүнийг цаазласны дараа цогцсыг нь авахаар хэн ч ирээгүй тул араг ясыг нь Парисын анагаах ухааны сургуулийн анатомийн хичээлд ашиглаж байжээ. Түүний гавлын ясыг Анатомийн Музейд хадгалж байсна боловч учир битүүлэг шалтгаанаар алга болсон байна.



7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
МАНАЙ ӨНДӨР ГОНГОРЫН АРАГ ЯС АМЕРИКТ БАЙДАГ ГЭСЭН.
+1
Ddd
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Suhdari
01Suhdari Ugtahbayar
5,000 оноо
Tuguldur
02Tuguldur Batchuluun
2,100 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд