Арав.мн

Азийн шилдэг 10 роман (Англи үзэмжээр)

Азийн шилдэг 10 роман (Англи үзэмжээр)

Их Британийн өдөр тутмын гол хэвлэл “The Daily Telegraph” сонин дэлхий дахинаа танигдсан шилдэг ном зохиолуудыг бүс нутгаар нь ангилж, сорчлон жагсаажээ. Тэр бүх жагсаалтаа “Бүх цаг үеийн шилдгүүд” хэмээн тодотгосон байна. Тус сониныхны үнэлэмжээр бол дараах 10 роман Азиас төрсөн “бүх цаг үеийн” хамгийн онцгой, номын хорхойтон бүрийн уншваас зохилтой бүтээлүүд гэнэ. Уран зохиолын эртний баялаг өвтэй Хятад, Японоос хэний ямар зохиол сонгогдсон нь нэн сонин. Түүх соёлын хувьд Их Британитай ойр дөхөм, олон сэжмээр англичуудтай холбогдох Энэтхэгийн бага тивээс мөн олон зохиол багтсаныг та анзаарах биз ээ. 


10

Өчүүхэн зүйлсийн бурхан - Арундати Рой

The God of Small Things (1997)

Коммунизм, ангиар ялгаварлах үзэл, шашин шүтлэг хийгээд соёлын харшилдаанзэрэг нийгмийн олон үзэгдлийг дэвсгэр болгон ихэр ах дүүсийн хувь заяаг хүүрнэх бүтээл. Бүүкерийн шагнал хүртсэн уг романд 1960-1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлийн үеийг өгүүлэх бөгөөд зохиолчийнх нь бичсэнээр “Өөрчлөлт гэдэг нэг хэрэг. Харин түүнийг хүлээж авна гэдэг огт өөр хэрэг” билээ.


09

Зохист тэнцвэр - Рохинтон Мистри

A Fine Balance (1995)

1970 оны Онц байдлын үеийн Энэтхэг орон, тухайн цагийн Ерөнхий сайдын тухай ном.Гэвч уг зохиолд Индира Гандийн нэрийг огт дурдалгүйгээр, гол дүрийн дөрвөн баатраар дамжуулан улс төрийн үйл явдал, уур амьсгалыг харуулна. 


08

Баадуут шувууны түүх - Мүраками Харүки

The Wind-Up Bird Chronicle (1994) 

Торү Окадагийн муур Токио хотод алга болсноор зохиол эхэлнэ. Тэрбээр бодит байдалд ч, зүүдэндээ ч эгч дүү сэтгэл зүйчидтэй уулздаг болно.Энэ зохиол хэдий ээдрээтэй, төөрдөг байшин мэт өгүүлэмжтэй ч халуун дулаан уур амьсгал, хүнлэг аясаа ер алдахгүй. 


07

Шөнө дундын хүүхдүүд - Салман Рушди

Midnight's Children (1980)

Энэ номд шидэт реализм шинэ Энэтхэг оронтой учран золгожээ. Зохиолын гол дүр Салим Синай Энэтхэг орон тусгаар тогтносон өдөр мэндэлсэн бөгөөд гоц авьяастан юм. 


06

Илч, тоос - Рүт Правер Жабавала

Heat and Dust (1975)

Энэтхэгээр аялах англи бүсгүйн тухай өгүүлэх энэ номд 1920-иод оны Британийн Раж буюу Жагарын орны аж байдлыг харуулна. Номын зохиолч Рүт Правер Жабавала нь Бүүкерийн шагнал болон Оскарын алтан баримал хоёрыг хоёуланг нь хүртсэн одоогоор цорын ганц хүн юм.



05

Хаврын цас - Мишима Юкио

Spring Snow (1969-71)

Мишима Юкио 1970 оны арваннэгдүгээр сард амиа егүүтгэн хорвоогоос явсан билээ. Харин ийм шийдвэр гаргахаасаа өмнөнэгэн дөрвөлсөн романыг хэвлэн нийтлэгч рүүгээ илгээсэн нь энэхүү “Хаврын цас” бүтээл юм. Шинээр төвхнөсөн XX зууны Япон орныг дүрслэх уг номыг туульсын зохиол ч гэж тодорхойлж болно. 


04

Х.Хаттеррийн түүх - Г.В.Десани

All About H.Hatterr (1948)

Англи худалдаачин, малайз эмэгтэйн дундаас төрж Энэтхэгт өсөж өндийсөн нэгэн хүүгийн ухаарал, гэгээрлийнэрэл, адал сонин амьдралыг хүүрнэх энэхүү номыг Английн нэрт зохиолч Антони Бёржесс “уран нарийн шаглаатай, сэтгэл татам орооцолдоон” хэмээн тодорхойлсон байна. 


03

Рашёмон - Акүтагава Рюүносүкэ

Rashomon (1915)

150 гаруй богино өгүүлэг бичиж, Япон өгүүллэгийн эцэг гэгдсэн Акүтагава Рюүносүкэ ердөө 13 хуудас бүхий “Ширэнгэд” зохиолоо анх 1915 онд хэвлүүлсэн нь хожим Күросавагийн “Рашёмон” киногоор дамжин олон орноо танигдсан юм. Заримдаа тууж, өгүүллэг гэгддэг ч өгүүлэмж, агуулгын хувьд энэ зохиол аргагүй “том” бүтээл билээ.


02

Улаан асрын зүүд - Цао Шюэцинь

The Dream of the Red Chamber (1791)

400 гаруй дүртэй энэ зохиол сонгодог хятад хэлний гайхамшгийг мэдрүүлдэг гэдэг. Зохиолд сурвалжит нэгэн гэр бүлээс салбарласан хоёр өрх айл, тэдгээрийн гишүүдийн эмгэнэлт хайрын түүх, хүнлэг сэтгэлийн тухай өгүүлнэ.


01

Мянга нэгэн шөнийн үлгэр - Нэр нь үл мэдэгдэх зохиолч

The Thousand Nights and One Night (англи хэлнээ анх 1706 онд хэвлэгдсэн)

Цаазын ял сонссон Шахерезада бүсгүй үхлээ “хойшлуулахаар” мянган шөнө үлгэр хүүрнэнэ. Гэмт хэрэг, айдас хүйдэс, уран сэтгэмж, хайр дурлал гээд юм бүхнийг сүлсэн энэ зохиол Толстой, Дюма, Прүст нарын олон “том” зохиолчид нөлөөлсөн байдаг. 



7.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд