Арав.мн

Эрхтэн ургуулах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн

Эрхтэн ургуулах шинэ боломж буюу гахайд суулгасан хүний эрхтэн

Эмнэлгийн үйлчилгээнд нөхвөрлөх (донор) эрхтний хангалтгүй нийлүүлэлтээс шалтгаалаад эрхтэн хомсдлын хямрал тулгарч байгаа. Үүнийг шийдвэрлэх, эмч нарт шинэ боломж олгох зорилгоор гахайд хүний эрхтнийг амжилттай ургуулаад (чимера) байна. Cаяхныг хүртэл эрдэмтэд хүний эрхтэнтэй ижил хэмжээтэй гахайны эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах боломжтой байж магадгүй гэж таамаглаж байсан ч гахайны эдийн дархлааны системийн урвуу хариу үйлдлийг урьдчилан мэдэх боломжгүй байсан юм. 

Харин хүний бие организмын ямар ч эс, эдийг үүсгэдэг үүдэл эсийг хэрэглэн лабораторид шинэ эрхтэн ургуулах туршилтыг амжилттай явуулсан боловч гурван хэмжээст бүтэцтэй эрхтний бүрдлийг гаргах боломж хараахан олдоогүй юм. Гэхдээ АНУ-ын Биологийн судалгааны Солк Институтын (Salk Institute) баг дээрх санааг нэгтгэж, гахай дотор хүний эд ургуулах боломжтойг харуулаад байна. Уг судалгааны ажилд 4 жилийн хугацаанд 40-өөд хүний үүдэл эс, 1500 орчим гахайн үр хөврөлийг хэрэглэн амжилтад хүрчээ.


02

Хүн-гахай


Солк Институтын генийн экспрессийн лабораторийн судлаач, профессор Жуан Карлос Изпизуа Бельмонте (Juan Carlos Izpisua Belmonte) “Бид амжилттай хийсэн туршилтынхаа үр дүнг үнэлүүлэх арай болоогүй. Уг туршилт нь анхны чухал алхам болсон. Бид дараагийн туршилтандаа гахайн эрхтэнд хүний эсийг шилжүүлэн суулгаж түүний үүргийг алдагдуулахгүйгээр эд юмуу эрхтэн ургуулах зорилготой байгаа” гэжээ.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хүнээс өөр төрөл зүйлийн амьтны ДНХ-г ашиглан тухайлсан амьтны эд, эрхтэн хөгжиж чадах эсэхийг харахын тулд хулганы үр хөврөл рүү хархны үүдэл эсийг оруулж анхны харх-хулганы эрлийзийг гарган авчээ Энэхүү аргаа гахайд ашиглаж хүн-гахайн эрлийз үр хөврөлийг бий болгож түүнийг эм гахайнд шилжүүлэн суулгасан байна. Ингээд эрдэмтэд өсөлт хэвийн явагдаж байгаа эсэхийг шалгахын тулд 3-4 долоо хоногийн туршид байнгын хяналтанд байлгах явцад тээгч эсүүд зөвхөн булчингийн бүтцэд муу нөлөө үзүүлж буйг ажигласан байна. Уг судалгааны ажлын үр дүнгээ “The Cell” сэтгүүлд хэвлүүлсэн нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтдийн анхаарлыг татаад байна. Тухайлбал: Эдинбургийн Их сургуулийн, амьтны биотехнологийн профессор, Рослин Институтын орлогч захирал, Брусс Вайтлав (Bruce Whitelaw): “Энэ өгүүлэл үнэхээр сэтгэл догдлом, гахайны үр хөврөлд хүний эсийг нэвтрүүлснээр хүн-гахайны эрлийзийг бараг л гаргаж ирснээр үл барам шинжлэх ухааны үр дүнтэй нийтлэл болж чадсан. Энэ нь үр хөврөлийн эсийн хөгжил, механизмыг ойлгох боломж олгож байгаагаас гадна хүний эсийг ашиглаж чадвал онцгой чимерануудыг гарган, хүний эд эрхтнийг ургуулан шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн чимераг бүтээснээр эрдэмтэд ургийн өсөлт хөгжил, өвчин дарангуйлах системийг ойлгож авахаас гадна шинэ эмийг туршиж биотехнологийн шинэ бүтээгдэхүүн гарган авах боломжтой юм” гэжээ.

Амьтныг өөр амьтан болгох, амьтанд хүний эрхтний хэсгийг оруулах туршилтууд Их британид Home office-ийн (цагаачид, терроризмын эсрэг, цагдаа, эмийн бодлого, холбогдох шинжлэх ухаан ба судалгааг хариуцдаг засгийн газрын байгууллага) журмын дагуу, харин Америкт үүдэл эс судлалын хүрээлэнгийн зааврын дагуу явагддаг. Чимера нь хэдийгээр шинжлэх ухааны хувьд шинэ дэвшил болж чадаж байгаа ч зарим хүмүүс үүнд эсрэг байр сууринаас хандаж байна. Тэдний үзэж байгаагаар ийм төрлийн туршилт хийхээсээ өмнө олон нийтийн саналыг авах шаардлагатай. Хэрэв хүний эс амьтны тархинд нөлөөлөн хүний ухамсрын шинж тэмдэг илэрч эхэлбэл ёс зүйн хүнд асуудлыг хөндөхөөс гадна “мангасыг” бий болгохвий гэсэн болгоомжлолтой байгаа юм.


01

Гахайнд шилжүүлэн суулгасан үр хөврөл рүү хүний үүдэл эсийг оруулж буй байдал



8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Ач холбогдол нь маш өндөр хэдий ч ирээдүйд хянаж чадахгүй аюулруугаа эрдэмтэд зүглэсээр байнадаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start