Арав.мн

Аялах газраа сонгож амжсан уу?

Аялах газраа сонгож амжсан уу?

Дэлхийгээр аялагчид маань аялах газраа сонгож амжсан уу? Үгүй бол энэ жил дараах орнууд руу аялахад тун тохиромжтой байх нь ээ.


15

Прага, Чех

Чех улсын нийслэл Прага хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгд зүй ёсоор тооцогдоно. Чехословакийн 100 жилийн ойг тохиолдуулан хотын удирдлагууд бүтэн жилийн турш тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 5 болон 6 дугаар сард Прага хотын хаврын олон улсын хөгжмийн наадам болох аж.Эндээс та бүхэн Чех улсын хөгжим, урлагийн баялаг соёлтой бүрэн танилцах боломжтой юм. Түүнчлэн 10 дугаар сарыг дуустал Прага хотын ордонд “1918 онд үүсгэн байгуулагдсан” нэртэй цуврал үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм. Энд Чехословакийн соёлын гол үнэт дурсгалууд, урлагийн бүтээлүүд тавигдах аж.

Прага хот мөн шар айраг, амтат хоолоороо маш алдартай төдийгүй дээд зэрэглэлийн 34 ресторантай билээ.


14

Бутан

Өмнөд Азийн үзэсгэлэнт орон Бутан улс нь эгц уулс, гайхамшигт хөндий зэрэг байгалийн уулга алдам тогтолцооноос гадна баялаг түүх соёл, эртний өвөөрөө олон орны жуулчдыг татаж байдаг. Хэрэв та 2018 онд тус улсыг зорихыг хүсвэл танд олон сайхан үйлчилгээг бэлдээд байгаа гэнэ. Аялал жуулчлалын салбараа дэмжих зорилгоор дээд зэрэглэлийн зочид буудлуудаа сэргээн засварласан төдийгүй, шинэ онгоцны буудалтай болж, жуулчдад зориулан нисдэг тэргийн аялал санал болгож байгаа аж. Бутан улсын хамгийн өндөрлөгт орших Лаяа тосгон руу явах явган аялал жуулчдын сонгох дуртай гол зам юм.
Дашрамд дуулгахад иргэдээс нь авсан судалгаагаар хамгийн аз жаргалтай орны 1-т Бутан орсон билээ.


13

Осло, Норвеги

Норвегийн нийслэл Осло хот нь орчин цагийн уран барилгын диваажин гэсэн үг. Тэнгэр баганадсан цамхагуудыг хүрээлэн сүрлэг уулс, далай тэнгис бий. Саяхан сэргээн засварлаж, өргөтгөөд буй Осло хотын нисэх онгоцны буудлын ачаар жуулчин хүлээж авах чадвар ч асар ихээр нэмэгдсэн байгаа юм. Хотын зам тээврийн хөдөлгөөн сайн зохион байгуулагдсан бөгөөд маш хурдтай тул та хотын захад хямд буудалд буусан ч хотын төв рүү ороход хугацаа алдахгүй.

Havnepromenaden музейд урлаг соёл, түүхийн болон архитектуртай холбоотой сонирхолтой үзэсгэлэнгүүд байнга гарч байдаг. Харин илүү идэвхтэй аялагчдад тохирох гадаах усан сан, цэцэрлэг, энтертэйнмэнт төв, скэйтпарк гээд үзэж харах, цагаа зугаатай өнгөрүүлэх зүйл маш олон.


12

Тангиер, Морокко

Африк тив рүү орох гол порт гэгддэг Тангиер нь Мороккод байрлах боомт хот юм. Далайн эрэг дээрх уг хотод маш сайхан резорт, зочид буудлууд байдгаас хамгийн алдартай нь Ritz Carlton юм.

Түүнчлэн 2018 онд энд хурдны галт тэрэгний зам нээлтээ хийх тул та зэргэлдээ орших Касабланка болон Рабат руу аялахад тун дөхөм болох аж.


11

Глазго, Шотланд

Викторийн үеийн уран барилгуудаараа алдартай Глазго хотод гоёмсог ресторан, зочид буудал, худалдааны төвүүд бий. Хямд үнэ, сайхан хоолоороо Bilson 11, Ramen Dayo зэрэг зоогийн газрууд нь аялагчдад маш их таалагддаг.

Уг хотод амьд хөгжмийн тоглолтууд байнга болдог төдийгүй, музей, галерей элбэг тул тус улсын соёлын төв гэгддэг юм.



10

Карибийн тэнгис

2017 он Карибийн тэнгисийн эрэг дагуу байрлах орнуудын хувьд хүндхэн жил болсон билээ. Ирма болон Мария шуурга Пуэрто Рико, Сэйнт Мартин болон Доминикийн арлуудыг дайран өнгөрч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан ч уг бүс нутгийн 70 гаруй хувь нь далайн шуургад өртөөгүй байгаа аж.

Аялал жуулчлалын томоохон бүс болох Карибийн тэнгисийн арлууд нээлттэй байгаа ба та бүхэн шинэхэн нээгдсэн Park Hyatt St. Kitts зэрэг алдартай зочид буудлуудад бууж болох юм.


09

Ганьсу, Хятад

БНХАУ-ын хойд хэсэгт орших Ганьсу муж байгалийн өвөрмөц тогтоцоороо сая сая жуулчдыг татаж байдаг. Торгоны замын нэгээхэн хэсэг болох энэ бүс нутгийн хамгийн алдартай зүйл нь Солонгон уулс юм. Мужийн төвөөс ердөө гуравхан цагийн зайд орших энэхүү үзэсгэлэнт уулсыг үзэх бол зун цагийг тааруулах хэрэгтэй. Ялангуяа борооны дараа, нар жаргах үеийг тааруулж очиход бороонд норсон элс, чулуу нь илүү тод сайхан харагддаг юм.

Мөн Цагаан хэрмийн хамгийн баруун хязгаар, алдарт Жиаюгуан бэхлэлтийг эндээс үзэх боломжтой. 


08

Тасман арал

Дэлхийгээр аялагчдын заавал очих ёстой газруудын нэг Тасман бол хоол, цэнгэлийн орон. Тариалангийн талбайгаас шууд таны тавган дээр ирэх амтат хоолоор үйлчилдэг газрууд улам бүр олон болж байгаа нь Австралийн өмнөд эргийн ойролцоо орших энэ арлыг зоригсдын тоог зогсолтгүй нэмэгдүүлж байгаа аж.

Түүнчлэн үзэсгэлэнт уулс, цагаан элсэн эрэг зэрэг нь бүх хүнд таалагдах нь гарцаагүй. 


07

Литва

Балтын тэнгисийн эрэг дагуу орших Литва улсад очсон хүн харамсахгүй. Энэ онд Литвийн тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа тул таны сонирхлыг татах олон арга хэмжээ болох аж.

Дундад зууны үед баригдсан сүм хийдүүд, Готик орд харш зэргээр баялаг нийслэл хот Вилньюст л гэхэд олон хоног үргэлжлэх хөгжмийн наадмууд төлөвлөгдөж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдыг уйдаахгүй юм.


06

Мальта

Мальтын нийслэл Валлетта нь арлын зүүн өмнөд хэсэгт оршдог. Соёлын гол төв болж буй энэ хотод 2018 онд 400 гаруй үйл ажиллагаа болох гэнэ. Тэдний дийлэнх нь Трайтон талбай, Гэгээн Жоржийн талбай, Кастиллын талбай болон Гэгээн Жоны талбайд болох юм. Мальта арлыг Ром, Визант, Карфаген эзэлж байсан түүхтэй тул тэдгээрийн гайхамшигт соёл нь холилдсон байдгаараа онцлог.

Хамгийн алдартай далайн эргүүд болох Millieha Bay, GhajnTuffieha, Golden Bay нар нь хэт том ч биш, хэт жижиг ч биш тул таны хэрэгцээг хангахуйц үйлчилгээний газрууд байх боловч дэндүү олон хүн цуглаад байдаггүй юм. Хойд хэсгийн арлууд илүү чимээгүй тайван байдаг бол Гозо болон Комино эргүүдэд усанд шумбах, усан спортоор хичээллэх боломжтойгоос гадна байнга ямар нэг үдэшлэг зохиогдож байдаг.   


05

Амстердам, Недерланд

Нидерландын нийслэл хот Амстердам нь нарийн гудамж, сувгуудаас гадна музей, эртний эдлэлийн дэлгүүрүүд болон амтат хоолтой ресторануудаар баян. Нэг газраас нөгөө рүү нь хүрэхийн тулд унадаг дугуй, завиар явахад хялбар.

1865 онд баригдсан, Vondelpark бол Амстердамын хамгийн алдартай газар гэж болно. Ялангуяа дурлалт хосуудын хувьд цагаа өнгөрөөхөд маш тохиромжтой байдаг. Энэхүү 120 га талбай бүхий асар том цэцэрлэгт хүрээлэнд жилд ойролцоогоор 10 сая хүн ирдэг гэсэн тооцоо бий. Түүнчлэн Vondelpark Openlucht theater буюу 6-р сараас 8-р сар хүртэл ажилладаг нээлттэй театр бий. Сонгодог хөгжим, поп, электро, бүжгийн хөгжим, хөгжмийн театрын тоглолт, кабаре зэрэг гайхалтай үзүүлбэрүүдийг задгай талбайгаас үзэх боломжтой. Хамгийн гайхалтай нь энэ бүх тоглолт үнэ төлбөргүй байдаг гээд бод доо!


04

Кигали, Руанда

Африкийн хамгийн цэвэрхэн, хамгийн найрсаг хотуудын нэг Кигали нь жуулчдад нэн таатай орчинг бүрдүүлсэн байна. Улсын хэмжээнд гялгар уутыг хорьсон уг улсад гэмт хэрэг харьцангуй багатай төдийгүй хүйсийн эрх тэгш байдлыг дээдэлдэг тул эмэгтэй аялагчдад аюулгүйд тооцогддог.

Хэрэв та Кигалид очихоор төлөвлөж байгаа бол Marriot болон Heaven Retreat Hotel зэрэг дэлхийн шилдэг зочид буудлуудад бууж болох аж.


03

Нью Орлеанс, АНУ

Жазз хөгжмийн өлгий нутаг Нью Орлеанс нь зугаа цэнгэлийн хот юм. Эндээс та Америкийн уугуул хоолыг идэхийн сацуу жил тойрсон олон баяр, наадмуудад оролцож болно. Олон соёл энд л цугласан энэ хот Катерина хар салхины дараа улам үзэсгэлэнтэй болон сэргээн засварлагдсан юм. 2018 онд 300 жилийнхээ ойд тэмдэглэж байгаа Нью Орлеанс бүтэн жилийн турш жуулчдыг татах үйл ажиллагаа төлөвлөөд байгаа гэнэ.


02

Банф, Канад

Альберта мужид байрлах резорт хот болох Банф нь халуун рашаан, мөсөн нуур, гайхамшигтай уулсаараа алдартай. Зэрлэг онгон байгалийг бахдан харахаас гадна жил тойрон зохион байгуулагддаг арга хэмжээнүүд таныг уйдаахгүй. Өвлийн цагт та туйлын туяаг хүртэл харах боложмтой. 


01

Аргентин

Саяхнаас монголчуудад визгүй болсон Аргентин улсад урлаг, спорт, хоол гээд бүх зүйлс бий.

Спорт сонирхогчдод таалагдах нэг зүйл бол мэдээж нийслэл хот Буэнос-Айрест энэ жил Залуучуудын Олимпийн наадам болох явдал билээ. Уран бүтээлчдийн хувьд энэ хот бол цэвэрхэн зотон л гэсэн үг. Хотын барилга байгууламжууд өөрсдөө урлагийн бүтээл болжээ.

Шөнийн амьдрал ч мөн ялгаагүй маш завгүй. Мөн Аргентин тогоочийн бэлдсэн стэйкийг заавал амсч үзэх хэрэгтэй гэдэг.

Тус улсын гол үзвэр үйлчилгээний төвүүдийн талаас та эндээс үзээрэй. 



8.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Тэр Канад гоё байна аа. Очмоор байна
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут