Арав.мн

Бүх цаг үеийн хамгийн шилдэг биетэй бодибилдингийн 10 тамирчин

Бүх цаг үеийн хамгийн шилдэг биетэй бодибилдингийн 10 тамирчин

Том булчинтай л бол илүү дээр гэх бодол бодибилдингийн ертөнцөд дэлгэрсэн байдаг. Гэхдээ жинхэнэ тэмцээнд булчингийн массын хэмжээ тийм ч чухал биш. Мэдээж том булчинтай байх ёстой ч шилдгийн шилдэг тамирчныг тодруулахад хамгийн гол хүчин зүйл нь биеийн харьцаа, гоо зүйн байдал юм. Булчин тэгш хэмтэй байх, ялгарал сайтай байх нь хөөмөл том массаас илүү сайхан харагддаг билээ. Ингээд Muscle Prodigy сайтад бичсэнээр бүх цаг үеийн хамгийн гайхалтай биетэй 10 тамирчныг жагсаая.


10

Phil Heath

2011-2017 онд дарааллан долоон удаа Mr.Olympia болоод буй Филь Хийтийн бие үнэхээр төгс төгөлдөрт ойртжээ. Цээж, нурууны аварга том булчингууд нь жигд, тэгш хэмтэйгээс гадна ялгарал сайтай. Дээр нь гарын булчин, нарийхан бэлхүүсийнхээ ачаар энэ тамирчин шилдгийн шилдэг гэх цолыг удаа дараа авахад нөлөөлсөн юм. Тэрбээр домогт Арнольд Шварцнеггерын нэгэн адил долоон удаа түрүүлж, хамгийн олон удаагийн Mr.Olympia болсон тамирчдын жагсаалтад 8 удаагийн аварга Лий Хэни, Ронни Колеман нарын араас бичигдэж байна.


09

Franco Columbu

“Сардины хүчтэн” хочит Франко Колумбу нь тун хэцүү цаг үед ийм гайхалтай биеийг цогцлоож чадсан тамирчин юм. Тухайн үед хүнсний нэмэлт тэжээлүүд элбэгшээгүй байсан төдийгүй өргөн дэлгэрсэн бэлтгэлийн хэлбэрүүд нь булчинг хөгжүүлэхэд тийм ч үр дүнтэй биш байсан гэдэг. Биеэр жижиг ч булчингийн масс ихтэй энэ тамирчин 1977 оны "Дэлхийн хамгийн хүчтэй хүн" тэмцээний үеэр нуруун дээрээ хөргөгч үүрэн явж байгаад өвдөгөө мулталсан боловч бууж өгөлгүй түрүүлсэн ба хоёр удаагийн Mr.Olympia болсон билээ.


08

Frank Zane

Туранхай боловч төгс хөгжсөн биеийг “Зэйн шиг” гэдэг. Энэ нь Фрэнк Зэйний төгс биетэй харьцуулж байгаа хэрэг. Бодибилдинг, фитнесээр хичээллэдэг хүмүүсийн дийлэнх нь түүнийх шиг биетэй болохыг мөрөөддөг байх. Ердөө 86 кг жинтэй энэ тамирчны бие гоо зүйн хувьд бахдахгүй байхын аргагүй. Асар их бэлдмэл хэрэглэн, том масстай болж бодибилдингийн аварга болдог өнөө үед Зэйнийх шиг бие улам бүр ховордож байгаа гэхэд болно.

Энэ ч утгаараа Фрэнк Зэйн IFBB-гийн 1968 оны Mr.Universe тэмцээнд өөрөөсөө 27 кг-аар илүү Арнольд Шварцнеггерийг буулган авсан билээ. Булчингийн ялгарал, пропорциороо массыг дийлсэн цөөн тамирчны нэг Зэйн гурван удаагийн Mr.Olympia болж, бодибилдингийн спортыг бүхэлд нь өөрчилж чадсан гэдэг. Зэйн ердөө 84 кг жинтэй, 46 см гарын тойрогтой, 73.7 см бүсэлхийтэй байсан ч дэлхийн томчуудыг ялсан нь түүний бие махбодын хөгжлийг ямар гайхалтай байсныг харуулж байгаа юм. 


07

Ronnie Coleman (1998-1999 оны үеийн)

1998 онд Mr.Olympia-гийн зургаан удаагийн аварга Дориан Йетэс зодог тайлж, Паул Диллет тайзан дээр ухаан алдаж унаснаар  Ронни Колеман анх удаагаа аварга болон дэлхий нийтийг шуугиулсан билээ. Тэрбээр олон жилийн турш аварга болохоор өрсөлдөж байсан Шон Рэй, Нассер Эл Сонбэти, Кевин Леврон нарыг ардаа орхисон юм. Аварга том булчингийн масстай төдийгүй, гайхалтай ялгарсан байсан Ронни бусад өрсөлдөгч нарын хувьд давж гарах боломжгүй “уул” болсон юм.

Ялангуяа түүний карьерийн эхэн үеийн бие хамгийн шилдэг. Түүнд булчингийн масс, деталь, нарийн бэлхүүс гээд бүх юм байв. Гэхдээ түүнийг бусдаас ялгах хамгийн гол зүйл нь нурууны булчин юм. Одоогийн Mr.Olympia болох Филь Хийт хүртэл хэвлийн булчин, нурууны булчингийн харьцаа, тэгш хэмээрээ түүнийг давж чадахгүй.

Харамсалтай нь Ронни Колеман дараах он жилүүдэд хэт их масс нэмсэн байдаг. Гэхдээ л тэрбээр Mr.Olympia-гийн найман удаагийн аварга (1998-2005), IFBB-гийн 26 удаагийн аварга гэдэг рекордыг эзэмшиж байсан бүх цаг үеийн шилдэг бодибилдерүүдийн нэг билээ. 


06

Kevin Levrone

Аварга болж чадаагүй ч хамгийн гайхалтай биетэй тамирчдын нэг болон Кевин Левроны гар, биеийн дээд хэсгийн булчингуудтай эн зэрэгцэх тамирчин олдохгүй л болов уу. “Мэрилэндийн булчингийн машин” хочит Кевин Mr.Olympia тэмцээнд дөрвөн удаа хоёрдугаар байрт орсон тамирчин. IFBB-гийн 68 мэргэжлийн дээд хэмжээний тэмцээнд оролцож, 23 удаа түрүүлсэн ба 2004 онд Ронни Колеман эвдэх хүртэлх рекордыг эзэмшигч байсан юм.

1964 онд төрсөн ахмад тамирчин 2003 онд зодог тайлсан ч 2016 онд эргэн ирж, тухайн жилийнхээ Mr. Olympia-д оролцсон байдаг. Мөн 2018 онд Арнольд Классикт оролцон, үүний дараа албан ёсоор зодог тайлж буйгаа зарласан, гайхамшигтай тамирчин билээ.



05

Arnold Schwarzenegger

Бүх цаг үеийн шилдэг бие махбодтой тамирчдын жагсаалт Арнольдгүй байна гэж юу байх билээ? Хамгийн анхны Olympia-д оролцсон цагаасаа л бодибилдингийн спортын нүүр царай болсон Терминатор маань хэмжээ, булчингийн масс, нарийхан бэлхүүсээс гадна хувь хүний зан чанараараа бүх дэлхийн хайрыг татсан юм. Үүнийхээ ч ачаар Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болсон төдийгүй, Калифорни мужийн амбан захирагч болсон билээ.

Магадгүй түүнийг энэ жагсаалтад хэтэрхий доор бичсэн байна гэж маргах хүн байж таараа. Гэхдээ 1990-ээд оноос хойшхи шалгуураар Арнольд үнэхээр бусадтай өрсөлдөж чадахгүй юм. Учир нь түүнийхээс ч том булчин, биеийн харьцаа, илүү сайн ялгаралтай тамирчид хүртэл аварга болоход хэцүү болоод байгаа.

Гэхдээ л хэт том, нүсэр биетэй тамирчидтай харьцуулахад Арнольдын бие хол илүү үзэмжтэй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.


04

Lee Haney

Лий Хэниг гарч ирэхээс өмнө хэмжээ, арчилгаа хоёрыг хоёуланг төгс хослуулсан тамирчин бараг байсангүй. Түүний биеийн харьцаа, аварга том булчин нь бусад оролцогчдыг сонирхогч мэт харагдуулж байсан гэдэг. Лий Хэнигийн тусгай бэлтгэлүүд булчингийн деталь бүрийг урьд хожид харагдаж байгаагүйгээр ялгаруулах болсон нь түүний амжилтын нэг нууц юм.

Ронни Колеманы нэгэн адил 8 удаагийн Mr.Olympia Хэни 113 кг жинтэй ч гэдэсний 8 толгойт булчинтай, бусад булчин бүр нь исгэмээр товойн ялгарсан байсан тэрбээр бодибилдингийн спортод массаараа дийлдэхээргүй нэгэн болсон юм. Түүнийг давах гэсэн бусад тамирчдын оролдлого ч ар араасаа бүтэлгүйтэж байв. 


03

Dexter Jackson

Олон жил дарааллан Mr.Olympia шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байсан Декстер Жэксон 2008 онд аваргалж, мөрөөдлөө гүйцээжээ. Хутгаар сийлсэн мэт булчингийн ялгарлынхаа ачаар “The Blade” хочтой болсон Декстер бодибилдингийн түүхэн дэх хамгийн гүн гэдэсний булчинтай гэдэг. Үргэлж төгс бэлтгэлтэй, төгс ялгаралтай тэмцээнд оролцдог тэрбээр одоо хүртэл амжилттай өрсөлдөж буй тамирчин юм.

2016 онд 28 дахь удаагаа IFBB тэмцээний аварга болж, Ронни Колеманы рекордыг эвдсэн ба нийт 18 удаагийн Mr.Olympia-д оролцсон нь мөн л дээд амжилт болоод байна. Тэрбээр Крис Дикерсоны хамтаар Mr.Olympia болон Masters Olympia-д аваргалсан хоёрхон тамирчны нэг. Мөн Арнольд Классикаас таван удаагийн аварга болсон нь мөн л рекорд. 


02

Shawn Ray

Шон Рэйд “Ноён Тэгш хэм” гэдгээс илүү тохирох хоч үгүй. Биеийн харьцаа, балансын илэрхийлэл болсон уг тамирчин 13 удаа Mr.Olympia-д оролцохдоо харамсалтай нь нэг ч удаа ялж байсангүй. Түүний хүсэл болох биеийн харьцаа, гоо зүйгээрээ хөгжөөн дэмжигчдийг байлдан дагуулах гэсэн хүсэл “булчингийн масс”-д дарагдсан билээ. Гэхдээ л 12 жил дарааллан шилдэг таван байрт (эдгээрийн хоёр нь хоёрдугаар байр) орж байсан нь чамлахааргүй амжилт юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ алдартай Шон бодибилдингийн бүх цаг үеийн тамирчидтай өрсөлдөж чадна. Хангалттай хэмжээний булчингийн масстай ч түүний биеийн тэгш хэм нь одоо үед олдохооргүй ховор зүйл болоод байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. 


01

Flex Wheeler

“Флекс” хочит Кеннет Вийлер мэргэжлийн тэмцээнүүдээс 17 удаа аварга болж байсан тамирчин. Арнольд Классикаас дөрвөн удаа аваргалсан түүнийг домогт Арнольд өөрөө “миний харж байсан хамгийн шилдэг биетэй тамирчин” гэж нэрлэсэн билээ. Мөн Ронни Колеман түүнийг “хамгийн шилдэг өрсөлдөгч”-өөрөө зарлаж байв.

Үе үеийн тамирчдыг нэг өрөөнд цуглуулаад хамгийн шилдгийг нь шалгаруул гэвэл Флексийг сонгох болов уу. Түүнд хэмжээ, ялгарал, тэгш хэм, харьцаа гээд бүх зүйл бий. Түүний биед өөлөх зүйл бараг л үгүй. Ялангуяа түүний хэвлийн хэсэг шилдгийн шилдэг ба тэгш хэм, хэмжээ, ялгарлаараа бусад хэсэгтэйгээ төгс зохицсон байдаг.

Ядуу тарчиг амьдралд өссөн Вийлер богино хугацаанд цагдаагийн албан хаагчаар ажиллаж байгаад мэргэжлийн бодибилдер болсон юм. Тамирчны гараагаа эхлээд удалгүй 1993 онд анх удаагаа Mr. Olympia-д оролцож, хоёрдугаар байранд орсон байдаг.

Флексийг домогт Стийв Рийвс, Боб Парис нартай адилтган ярих нь элбэг ч тэднээс хамаагүй том булчингийн масстай юм. Хэрэв шүүгчид төгс харьцаанаас илүү массыг сонгох хандлага харагддаггүйсэн бол Флекс магадгүй Ронни, Лий нарын хамт хамгийн олон удаа Mr.Olympia болсон тамирчин болох байсан ч юм билүү.



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Hun hunii unelemj oor shu de..
Зэйн бол үнэн тасархай харагдаж байна аа. Флекс бас яг баримал. Арнольд ч яахав, угаасаа саак
+1
хамгийн муу хүмүүс нь тэгээд Мистер Олимпийн аварга болоод байх уу тэ?
+1
Muscle Prodigy сайтад дурдснаар гэж байшд
-4
minii amdraldaa harsan hamgiin muu top 10 blaa uneheeer muu maaash ikh muu. mojo.com-iin top 10-aas ch muu heleh uggui mash muuuu tio 10 boljeee
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Gerelt-Od
02Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Batbaatar
03Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд