Арав.мн

Зууны наадам Woodstock 69’-ийн тухай

Зууны наадам Woodstock 69’-ийн тухай

Зун цаг ирж, XMF, Ibiza, Playtime зэрэг хөгжмийн томоохон фестивалиуд ар араасаа зохион байгуулагдах гэж байна. Задгай талбайд их хотын залуус цуглан, хайртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэх гэж догдлон хүлээдэг эдгээр наадмуудын өвөг эцэг гэж хэлж болохуйц нэгэн түүхэн үйл явдал бий.

Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай хөгжмийн арга хэмжээ болох алдарт 1969 онд болсон “Woodstock Music & Art Fair”билээ. Нью Йорк Апстэйт дэх сүүний фермд 8 дугаар сарын 15-18-ны бороотой өдрүүдэд дөрвөн өдрийн турш зохион байгуулагдсан уг хөгжмийн наадам яагаад тийм алдартай болохыг танилцуулж байна.


16

Төлөвлөж байснаас ч олон хүн цуглав

Woodstock наадам нь анх алдарт Боб Дилан, Ван Моррисон зэрэг уран бүтээлчдэд зориулсан хөгжимчдийн цуглах газар, дуу бичлэгийн нэгэн студид мөнгө босгох зорилгоор зохион байгуулагдсан юм. Нью Йорк хотоос 2 цагийн зайд орших Woodstock гэх жижиг тосгон Катскилл уулсад орших энэ газар 1902 оноос эхлээд л уран бүтээлчдийн хувьд урлагийн онгодоо оруулах гэж очих дуртай газар байсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс эрх баригчдаас зөвшөөрөл авахдаа 50 мянга орчим хүн ирнэ гэж мэдэгдэж байв. Гэтэл наадам эхлэхээс ч өмнө тэдний таамаглал буруу байсан нь тодорхой болжээ. Зарим нэг баримтаас үзэхэд Woodstock 69’-д хагас сая хүн ирсэн гэх ба уг наадмын цар хүрээг нь ашиглан Вьетнамын дайны болон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн билээ.


15

Woodstock-ын эцэг эх

Woodstock наадам болсон газрыг эзэмшиж байсан Макс болон Мириам Ясгур наргүйгээр энэ наадам болохгүй байлаа. Хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байгаа тухай мэдэгдэхэд зэргэлдээх газрын оршин суугчдаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, хориг тавьж байсан Ясгурын гэр бүл өөрсдийнхөө эдлэнг ашиглуулахыг зөвшөөрсөн юм. Олон хүнээс сүрдүүлсэн дуудлагууд хүлээн авч байсан ч бууж өгөөгүй тэд энэхүү наадмыг энх тайван, хайрын бэлгэ тэмдэг болно гэж үзэж байв.

Макс энэхүү шийдвэрийнхээ талаар хэлэхдээ “Бид тэдэнтэй нэгдэх юм бол өнөөдрийн АНУ-д тулгараад буй саад тотгорыг үгүй хийж, илүү гэгээлэг, илүү тайван ирээдүйг бий болгож чадна гэж бодсон” гэсэн байдаг. 


14

Түгжрэл

Тосгоны замууд ийм хэмжээний хүн хүлээж авахад зориулагдаагүй байсан тул олон хоног үргэлжилсэн замын түгжрэл бий болсон юм. Дээр нь бороо орж байснаас болж замууд шавар, шавхай болсон бөгөөд олон зуун мянган хүний хөдөлгөөнөөс болж наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болов.

Арван миль газар үргэлжилсэн энэ түгжрэлд машинаасаа гараад дээр нь ханатлаа унтаж байгаад сэрэхэд ч хөдөлгөөн алхам ч урагшлаагүй байдаг байлаа.

Эцэст нь дийлэнх үзэгчид машинаа байгаа газар нь үлдээгээд тоглолтын талбай руу урдаа байгаа машинуудад суун, дээвэр дээр нь хүртэл гараад газар дөхсөн бол дийлэнх нь алхаж очсон гэдэг.


13

Бүгдэд нээлттэй фестиваль

Ашгийн төлөө зохион байгуулагдсан Woodstock наадам бүх билетээ зарах төлөвлөгөөтэй байсан нь ойлгомжтой. Муухан тоглолтууд хүнгүйгээсээ болж үзэгчдийг үнэгүй оруулдаг бол Woodstock-ын хувьд эсрэгээрээ эргэжээ.

Зохион байгуулагчид ирэх хүний тоог дэндүү дутуу үнэлсэн байлаа. Наадам болохын өмнө 200 мянга хүрэхгүй билет борлуулаад байсан (төлөвлөж байснаас нь 4 дахин их!) бол үүн дээр нэмээд огт төлөвлөөгүй 300 мянга гаруй хүн ирэх нь тэр! Ийм олон хүнийг яаж оруулах, зохион байгуулалтыг хэрхэн хийх гээд асар том ажил гарч ирэхэд зохион байгуулагчид нэг мөр шийдвэрээ гаргав. Тэд хашаа хайс нэмж барихын оронд харин ч бүгдийг нь буулган хаяж, хүрэлцэн ирсэн бүх хүнийг үнэ төлбөргүй оруулсан юм.


12

Janis Joplin

Домогт дуучин Жанис Жоплин хөгжмийн наадмын хоёр дахь өдөр тоглов. Түүний ард Kozmic Blues хамтлаг хөгжмийг нь тоглосон байдаг. Блюз хөгжмийн дийлэнх одод нь эрэгтэй хүмүүс байсан бол Жоплины үзүүлбэр энэ ханыг нурааж, уг жанрын ирээдүйд томоохон өөрчлөлтийг авчирсан нөлөө бүхий үйл явдал болсон билээ.

Жоплины үзүүлбэр хэдийгээр маш хүчирхэг байж чадсан ч тайзан дээр чичирсэн байдалтай, эв хавгүй байсан нь героинд донтсоных байлаа. Тэрээр удалгүй хар тамхинаас болж нас барсан юм.

Жоплин бол Rolling Stones-ын гаргасан хамгийн шилдэг уран бүтээлчдийн жагсаалтын 46, шилдэг дуучдын 28 дугаарт бичигдсэн байдаг. Түүнийг нас барсных нь дараа цомгууд нь алт, платинум, гурвалсан-платинум болсон юм. Жоплиныг 1995 онд Рок’н’Роллын Алдрын танхимд оруулсан билээ.



11

The Who

Жанис Жоплины араас тайзан дээр гарсан The Who хамтлаг өөрсдийгөө рок’н’роллын түүхэнд байр сууриа бататгаж чадсан гэдгийг нотолсон билээ. Тоглолтын үеэр хөгжмийн зэмсгээ эвддэгээрээ алдартай уг хамтлаг Woodstock-ын тайзан дээр бүр ч цочирдмоор зүйл хийв. Гоцлол гитарчин, дуучин Пит Таунсендыг гитараа хөглөөд тайзан дээр зогсож байхад Эбби Хоффман гэгч эсэргүүцэгч хамгаалагчдаас зугтан тайзан дээр гарч ирэв. Харин Питийн хувьд түүнийг гитараараа цохин, тайзнаас унагасан юм. Дараа нь юу ч болоогүй мэт гитараа хөглөж дуусаад, The Who хамтлаг тогтлолтоо дуусгасан байдаг. Энэ удаа гитараараа шал нүдэн эвдэхийн оронд үзэгчид рүү шидсэн юм. 


10

The Crosby, Stills, Nash & Young

The Crosby, Stills, Nash & Young хамтлагийн дуулсан “Woodstock” дуу Биллбордын 11 дүгээр байр хүртэл өгссөн төдийгүй, тус фестивалийн тухай 1970 оны баримтат киноны төгсгөлийн хэсгийн дуу болсон байдаг.

Гэхдээ зохион байгуулагчдаас ч илүү, хөгжимчид, хамтлаг дуучид энэ наадмын түүхэн ач холбодлын талаар, ийм том цар хүрээтэй болно гэж төсөөлөө ч үгүй байлаа. Тухайлбал, Жанис Жоплин наадмын талаар хэдхэн хоногийн өмнө мэдсэн ба хамтлагаа ч сүртэй бэлдээгүй байдаг.

Харин The Crosby, Stills, Nash & Young хамтлагийн хувьд Woodstock гэдэг газар очих ёстойгоо мэдэж байгаа боловч тэр нь хаана байдгийг ч мэдэхгүй байсан гэдэг. Тэд 8 дугаар сарын 18-ны өдөр нэг цагийн тоглолт хийсэн юм. Тайзны араас цугласан үзэгчдийг харсан Стиллс “Үзэгчдийн өмнө хоёр дахь удаагаа л гарах гэж байна шүү дээ. Үхтлээ айж байна” гэж хэлж байсан юм. Гэхдээ л тэд энэ тоглолтынхоо ачаар олон нийтэд танигдаж, асар их амжилтанд хүрсэн билээ. 


09

Santana хамтлаг

Woodstock-оос алдар нэртэй болсон дэлхийн хэмжээний нэг од бол Santana юм. Santana хамтлагийн менежер Билл Грэхэм хөгжмийн наадамд тоглох хамтлаг дуучдыг шалгаруулах ажлыг авахдаа Santana-г заавал тоглуулах нөхцөл тавьсан байдаг. Ингээд өнөө цагийн домогт гитарчин Карлос Сантанагаар ахлуулсан Santana хамтлаг тайзан дээр гарч ирэв. Тэдний 11 минутын турш үргэлжилсэн Soul Sacrifice инструменталь нь хуран цугласан 500 мянган үзэгчийн зүрхэнд хүрсэн билээ. Santana хамтлаг уг наадмын дараа анхны альбомоо гаргахад л чартын 4 дүгээр байранд хүрсэн юм.


08

Бүх нийтийн оролцоо

Үзэгчдийн тоо анх төлөвлөж байсан хэмжээнд буюу 50 мянга байсан ч ийм тооны хүмүүсийг хэрхэн хооллох асуудлыг шийдэх хэцүү байлаа. Орон нутгийн дэлгүүрүүд, үйлчилгээний газрууд энэ ажлыг хийхээс татгалзаж, үйлчлэхээр зөвшөөрсөн хэд нь нөхцөл байдлыг овжин ашиглан үнээ хэт хөөрөгдөж байсан нь хүмүүсийг дургүйг хүргэж байсан юм. Хоёр ч мухлагийг энэ шалтгаанаас болж уурласан хүмүүс галдаж байжээ.

Гэхдээ “эвтэй бол хүчтэй” гэгчээр хөгжмийн наадамд ирсэн хүмүүс нэгдэж, бусдыгаа хооллон халамжлах болов. Сулливан каунти дахь хүмүүс ч энэ ажилд нэгдэн, олон арван мянган хоол хүнс бэлдэж, тоглолтын газар руу нисдэг тэргээр зөөн үнэгүй тарааж байсан гэдэг. Тоглолтын үеэр харуул хамгаалалт, туслалцаа үзүүлэхээр хөлсөлсөн The Hog Farm нэгдлийнхэн ч ирсэн хүнсийг хүмүүст хуваарилан өгөх ажилд ханцуй шамлан орсон гэдэг. 


07

Сайн дурын эмнэлгийн үйлчилгээ

Ийм хэмжээний хүмүүсийн дунд хүнс, эмнэлгийн үйлчилгээ маш ховор байсан нь ойлгомжтой. Хүн бэртэж, гэмтэх явдал ч асар их байв. Гэхдээ Woodstock-д ирсэн хүмүүс бусдад тусламжийн гараа сунгахаас хэзээ ч буцаж байсангүй. Тэр бүү хэл эмч, сувилагч нар нэгдэн тусламж шаардлагатай хүмүүст анхны тусламж үзүүлж байлаа.

Фестивалийн зохион байгуулагчид 50 мянган хүнтэй наадам зохион байгуулах гэж байхдаа зэргэлдээх газрын эмнэлгүүдийг бэлэн байдалд байлгахыг хүссэн байдаг. Гэтэл төлөвлөснөөс нь 10 дахин олон буюу хагас сая хүнд үйлчлэхүйц яаралтай тусламжийн төв хаана ч байсангүй. Замын хөдөлгөөн, шавар шавхай, асар олон хүнээс болж эмнэлгийн хангамжийн барааг нисдэг тэргээр зөөж, тэндээсээ хүмүүс тусламжийн цэгүүд рүү гараараа зөөж байсан юм.


06

Галзуурал, солиорол, зугаа цэнгэл

Хүнс, эмнэлгийн тусламж ховор байсан ч LSD, mescaline, psilocybin зэрэг хар тамхи маш элбэг байв. Мөн согтууруулах ундааны хомсдол байсангүй. Хөгжмийн наадмын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэгч цэгүүд цагт 24 удаа LSD-гээс үүдэлтэй хямрал, цочролд орсон хүн хүлээж авч байсан гэдэг. Сэтгэл зүйд нөлөөлөх мансууруулах бодисуудад мэдрэг хүмүүс хий юм харж, айж, цочирдсон байдалтай болсон байдаг ба энэ нь хэдэн цагийн турш үргэлжилдэг байна. Хар тамхи, согтууруулах ундаагаар бялхаж байсан Woodstock наадамд ирсэн 500 мянган хүнээс нэг хүн л мансууруулах бодисоос болж амь үрэгдсэн байдаг. 


05

Үзэгчид ч өөрсдөө огт бэлтгэлгүй байв

Woodstock-д ирсэн хүмүүс ч өөрсдөө бараг бэлтгэлгүй байж таарчээ. Тэд майхангүй, орогнох газаргүйгээсээ болж гадаа, газар бөөгнөрөн унтаж, зэргэлдээх голд усанд орж байсан юм. Нутгийн оршин суугчдын зүгээс тэдэнд туслахаар гэртээ хонуулж, багтахгүй хүмүүст хоол хүнс, хөнжил, гудсаа ч харамгүй өгч байв. Зарим эх сурвалжид бичсэнээр орон нутгийн иргэд 10 мянга гаруй хачиртай талх бэлдэн, нисдэг тэргээр зөөн үзэгчдэд өгч байсан гэдэг.

Унтах газаргүй хүмүүс машин руугаа алхаж, дотор нь хэдэн цаг унтан нойр аваад буцаад л тоглолтын талбай руу явж байв. 


04

Woodstock-ын хүүхдүүд

Woodstock наадам бол ялгаварлан гадуурхах үзэлгүй, хайр түгээсэн хүмүүсийн цугларал байсан гэж болно. Энд хүйс, гарал угсаа, арьс өнгө, бэлгийн чиг хандлага, тэр бүү хэл насны хязгаар байгаагүй юм. Тийм ээ, энэ том наадамд хүүхдүүд зөндөө байжээ. Тэр бүү хэл Woodstock-ын дөрөв хоногийн хугацаанд тоглолтын дундуур хоёр ч хүүхэд мэндэлсэн гэсэн яриа бий. Фермд болсон уг наадамд хүүхдүүдтэй тоглох амьтад ч хангалттай байсан гэдэг.

Хөгжмийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий энэ наадамд эцэг эхээ дагаж ирсэн хүүхдүүд дэлхийн шилдэг хөгжимчдийн дуу хоолойг сонсож байсан нь энэ.


03

Харуул хамгаалалт, дэг журам

Мужийн амбан захирагч Нельсон Рокефеллер наадамд ирсэн хүмүүсийн тоог мэдээд Woodstock-ын зохион байгуулагч Жон Роберст Нью Йорк мужийн төрийн хамгаалалтын 10 мянган цэргийг илгээн, хамгаалуулах гэж байгаа тухай мэдэгдсэн байдаг. Робертс харин үүний эсрэг байр суурьтай байж, амбан захирагчийг ятгаж болиулсан байдаг. Тэдний оронд хөгжмийн фестивалийн хамгаалалтыг Steward Air Force Base дахь алба хаагчид хариуцаж, дэг журмыг хангуулж байсан юм. Мөн агаарын хүчнийхэн хөгжимчдийг нисдэг тэргээр зөөдөг байжээ. 


02

Агаараас харахад

Bethel NY сүүний фермд хүрэлцэн ирсэн 500 мянган хүнийг дээрээс нь харуулсан энэ гэрэл зураг уг наадмын цар хүрээг тодорхой мэдрүүлнэ. Woodstock-оос болж Сулливан каунти онц байдал зарласан бөгөөд ирээдүйд ч олноор нэг дор цугларахыг хориглосон тогтоол гаргасан юм.

Тэр бүү хэл өөрийнхөө эдлэнг уриалгахан ашиглуулсан Макс Ясгур хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байдаг ч фермерийн амьдралаараа амар тайван амьдрахыг хүсч байгаагаа хэлж, дараахь жилүүдэд нь газраа түрээслэхээс татгалзсан байдаг. 


01

Эв нэгдэл, хайр

Хэдийгээр бүх зүйл эмх замбараагүй мэт байсан ч Woodstock-д ирэгсэд бүгд маш эерэг, сайхан байдалтай байв. Хэвлэл мэдээллээр хүртэл энэ арга хэмжээг хаос байсан гэж сөргөөр бичиж байсан ч удалгүй бодит үнэн ил болов. Хэдийгээр зохион байгуулагчид, хотын зүгээс дутуу бэлтгэсэн байсан боловч уг наадамд оролцсон бүх хүмүүс хамтран ажиллаж, цагаа сайхан өнгөрүүлсэн нь үнэн юм.

Woodstock ’69 хамтлаг дуучид, үзэгчид төдийгүй бүх Америкийн хувьд хүлээлтээс давсан, асар ач холбогдолтой, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон хөгжмийн наадам билээ. Тус наадмын ачаар АНУ даяар энх тайвны хөдөлгөөн улам хүчээ авч, тус улс Вьетнамаас цэргээ татан дайныг зогсоосон юм.



9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Woodstock 99-ийн бичлэгийг үзэж байлаа. Бас л гоё юм болсон юм шиг байгаан.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд