Арав.мн

Улс орон: ЭНЭТХЭГ

Улс орон: ЭНЭТХЭГ

1947 онд Их Британиас тусгаар тогтносон, “Гагц Үнэн ялна” уриатай Бүгд Найрамдах Энэтхэг улсын тухай сонирхолтой 10 баримт. 


10

Ардчилсан тогтолцоотой хамгийн том улс

Газар нутгийн хэмжээгээр дэлхийн долоо дахь, хүн амын тоогоор хоёр дахь том улс.

Мөн хүн амын тоогоор ардчилсан засаглалтай хамгийн том улс бөгөөд 1950 онд батлагдсан Үндсэн хууль нь дэлхийн хамгийн урт, хамгийн дэлгэрэнгүй Үндсэн хууль юм. 


09

Түүхэндээ нэг ч улс эзэлж байгаагүй

28 муж, тусгай статус бүхий долоон эзэмшил нутагтай. Өнөөгийн Энэтхэгийн газар нутагт одоогоос 9000 гаруй жилийн өмнөөс хүн суурьшсан гэдэг.

Тус улс түүхэндээ гаднын нэг ч улс руу халдан түрэмгийлж, эзлэн эрхшээж байгаагүй. 


08

Байгалийн гайхамшиг

Байгалийн хамгийн олон бүс, амьтан, ургамлын хамгийн олон төрөл зүйлтэй 18 орны нэг.

Дэлхийн бүх сүүн тэжээлтний 7.6, шувуудын 12.6, хэвлээр явагчийн 6.2, хоёр нутагтны 4.4, загасны 11.7 хувь тус улсад бий.

Энэтхэг орны бүх ургамлын 33 хувь дэлхийн өөр хаа ч ургадаггүй. 


07

Өнө эртний түүх

Дэлхийн хамгийн эртний боржин сүм Тамил Наду мужийн Танжавур хотод бий. Наян тонн жинтэй тус боржин сүмийг 1004-1009 оны хооронд барьжээ.

Нийтийн  тооллын 736 онд байгуулагдсан өнөөгийн Дели хотын шинэ суурин буюу Шинэ Дели 1911 оноос хойш улсын нийслэл буй.

1896 он хүртэл алмааз нийлүүлэгч цорын ганц улс байв.


06

Шашин соёлын өлгий

Хамгийн олон үндэстэн ястан, хэл аялга, шашин шүтлэгтэй улс. Хэл аялга, иргэдийнхээ яс үндэс, шашин шүтлэгийн тоогоор зөвхөн Африк тив л Энэтхэгээс илүү гарна.

Хиндүизм, буддизм, жаинизм, синхизмын өлгий. Дэлхийн хүн амын 25 хувь эдгээр шашныг шүтдэг. Нийтийн тооллын өмнөх 5000-гаад оны үед үүсэж, хөгжсөн ведийн буюу хиндү шашин орчин цагийн гол шашнуудаас хамгийн эртнийх нь. 

Хүн ам нь сая ба түүнээс олон 35 хоттой. Хамгийн олон оршин суугчтай хот нь Мумбай. 



05

Хамгийн олон хэл

Төрд бүртгэлтэй 1650 гаруй хэлтэйгээс 22 нь бүс нутагтаа албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Төрийн хэл нь хинди, англи.

Сонгодог хэмээх тодотголтой, боловсролын дээд шатанд заавал судлах ёстой дөрвөн хэл нь тамил, санскрит, каннада, тэлүгү. 


04

Анхдагчид

Түүхэн дэх анхны их сургууль загалмайтны тооллын өмнөх 700-гаад оны үед Такшилад нээгдэж байв.

Анагаах ухааны эцэг гэгддэг Чарака 2500 гаруй жилийн өмнө Аюурведа хэмээгдэх хүний биеийг анагаах эрдэм ухааныг боловсруулжээ.  

Тэнгисийн хүчин хэмээх ойлголт 6000 гаруй жилийн тэртээ Синд мөрөнд үүсчээ. Navy, navigate буюу англи хэлний тэнгисийн хүчин, хөлөг онгоц жолоодох хэмээх үг санскрит хэлний нуа буюу навгат хэмээх үгнээс эхтэй.

Алгебр, тригонометр болон тоолох арга ухаан мөн Энэтхэгт үүссэн гэдэг. Аръяабата гэгч тэгийн тооны зурлагыг бүтээсэн байна.

Мэс заслын ухааны эцэг гэгддэг Шушрута 2600 гаруй жилийн өмнө шавь нарынхаа хамт тархи, үе мөч, бөөрний мэс засал хийдэг байлаа.

Түүхэн дэх анхны угаалгын газар 4500 гаруй жилийн өмнө Энэтхэгт баригджээ.

Азийн анхны марк 1852 онд Энэтхэгт хэвлэгдсэн бол Британийн эзэнт гүрний анхны өнгөт марк 1854 онд мөн тус улсад мэндэлжээ.

Агаарын шуудангийн үйлчилгээ 1911 онд Энэтхэгт эхэлсэн түүхтэй.  


03

Хамгийн, хамгийн

Исламын шашны хамгийн олон буюу 300 мянга гаруй сүмтэй улс. Харин Тирупати дахь Вишнү бурхны сүм дэлхийн хамгийн том мөргөлийн цогцолбор болно. X зуунд баригдсан уг сүм зочдынхоо тоогоор Ром, Меккаг хол орхих бөгөөд мөргөлчдийнх нь хандив өдөрт дунджаар зургаан сая ам.долларт хүрдэг.

Варанаси буюу Бенарас хотод НТӨ 500-гаад оны үед хөл тавьсан Будда Шагжмуни уг хотыг эртний хот хэмээсэн байдаг. Тус хот өнөөг хүртэл байнгын оршин суугчтай, бууриа сэлгээгүй дэлхийн хамгийн эртний хот юм.

Бие хамгаалах урлаг, таван мянганы түүхтэй иога болон шатар Энэтхэгт үүссэн гэгддэг.

Түүх нь нийтийн тооллын өмнөх 1500 оны үеэс эхтэй самгард хэл Энэтхэг-Европын хэлний аймагт багтдаг бүх хэлний эх болно. “Форбес” сэтгүүлийн 1987 оны долдугаар сарын дугаарт бичсэнээр санскрит нь компьютерийн программ хангамжид хамгийн тохиромжтой хэл юм.

Шуудангийн хамгийн олон салбартай улс. 


02

Оюунлаг түмэн

АНУ-ын хүн амын 1.5 хувь нь энэтхэгчүүд. Энэтхэг гаралтай 3.22 сая америк иргэн тус улсын хамгийн чинээлэг хэсгийг бүрдүүлж байна.

Америк эмч нарын 38, эрдэмтдийн 12, НАСА-ийн судлаачдын 36, “Microsoft” компанийн ажиллагсдын 34, “IBM” корпорацын ажиллагсдын 28, “INTEL”-ийн эрдэмтдийн 17 хувь нь энэтхэгчүүд. 

Гар утас хэрэглэгчдийнх нь тоо сар тутам дунджаар 2.5 саяар нэмэгддэг.


01

Киноны эх орон

Жилд хамгийн олон кино бүтээдэг, иргэд нь жилд хамгийн олон удаа кино театрт очдог улс. Энэтхэгт жилд дунджаар киноны 3.5 тэрбум тасалбар зарагддаг бол Холливудад энэ нь ердөө 900 мянга байна.

Энэтхэгийн киночид жилд дунджаар 1600 гаруй кино бүтээдэг. 



9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ


Улс орон: ИНДОНЕЗ

9 сарын 24, 2017

Улс орон: ЖИБУТИ

11 сарын 28, 2017

Улс орон: ДАНИ

2 сарын 26, 2018

Улс орон: ЛИВАН

3 сарын 15, 2018

Улс орон: МАЛЬТ

5 сарын 02, 2018

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд