Арав.мн

Хүний сүнс жинтэй эсэх тухай

Хүний сүнс жинтэй эсэх тухай

Хүний сүнслэг, амин чанарыг биет зүйл гэж үзэх үзэл шинэ биш. Эртний Грекийн философич Хераклит (МЭ VI зуун) хүний сүнс гал, агаар шиг жир биш материас бүрддэг гэж үзжээ. Хэрэв энэ үнэний ортой бол бие махбодийг амьдруулагч тэр нэгэн “зүйл” жинтэй байж таарна. 

НАСА-д инженерээр ажиллаж байсан, өдгөө энергиэр эмчлэгч хэмээн олон улсад алдаршаад буй Барбара Бреннан хүний дотоод гэрлэн бие буюу аураг хүртэл жинтэй гэж үзсэн байдаг. “Биеэс гадна аялсан нь” номоороо алдартай эрдэмтэн Роберт Монро хүний хоёр дахь “бие”-ийг мөн ямар нэг материас бүрддэг нь лавтай хэмээгээд нүүрстөрөгчийн суурьтай амьд организмтай ижил жинтэй гэж таамагласан байна. 

Сүнслэг чанар үнэхээр жин татдаг бол хүн бүр дэлхийн соронзон оронд дотоод энергиэрээ татагддаг гэсэн үг. Үүнийг судлах ухааныг ноетик буюу дотоод оюун судлал гэнэ. Анхны ноетик судлаачдын нэг Дункан Макдугалль (1866-1920) сүнс жинтэй үгүйг тогтоох түүхэн дэх анхны судалгааг 1907 онд хийжээ. Сүрьеэгээр өвдөж, сүүлчийн өдрөө хүлээж байсан зургаан өвчтөнийг тэрбээр өөд болохоос нь өмнө болон дөнгөж амьсгал хураасных нь дараа жинлэсэн байна. Хоёр жинг харьцуулахад удаах нь ялигүй бага байсан бөгөөд өвчтөний жин ийн өөрчлөгдсөнийг “Сүнс жинтэй” хэмээн тайлбарлахаас өөр аргагүй гэж Макдугалль үзжээ. Түүний тогтоосноор талийгаачдын жин амьд ахуйнх нь жингээс дунджаар 21 граммаар бага байдаг байна. Тэгэхээр хүний сүнс буюу амь 21 грамм гэсэн үг. Макдугаллийн энэхүү судалгааны дүгнэлт 1907 онд Америкийн “Анагаах ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд тэр даруйдаа олны мэтгэлцээний сэдэв болжээ. 

Эмч нар Макдугаллийн дэвшүүлсэн саналыг сүнстэй холбохоос түдгэлзэж “Амьсгал хураамагц хүний хаагч (сфинктер) болон аарцаг яс, мөн сүүжний булчин агшдаг нь амьгүй хүн хөнгөн болдог гол шалтгаан” хэмээгээд биеийн ус хөрж, ууршдаг нь жинд бас нөлөөлдөг гэжээ. Харин булчин агших, биеийн ус уурших нь олон цаг үргэлжилдэг тул дөнгөж амьсгал хураасан хүний биеийн жингийн өөрчлөлт гагцхүү сүнстэй холбоотой гэсэн байр сууриа Макдугалль хамгаалсаар байлаа. Түүний саналыг дэмжсэн Нидерландын физикч Мальта ван Зелст, Залберг ван Зелст нар 1920-иод онд хүний үл үзэгдэгч буюу дотоод бие дунджаар 1.26 мм-ээр өргөсөж, найман мм-ээр агших чадвартай гэж үзсэн байдаг. Тэдний нарийвчлан тогтоосноор сүнслэг шинж буюу амь нь агаараас 176.5 дахин хөнгөн бичил атомоос бүрддэг бөгөөд дунджаар 69.5 грамм жин татдаг гэнэ. Энэ мэт хачирхалтай таамаглалаар тасралтгүй баяжсан ноетик судлалын ухаан 1988 онд хүний сүнслэг, амин чанар яах аргагүй жинтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. 

1988 онд мөн ноетик судлалын хамгийн өргөн хүрээтэй, хамгийн олон хүнийг хамарсан судалгаа хийгджээ. Зүүн Германы эрдэмтэн Мартин Фишер, Бекер Мертенс нар үхлээ хүлээж байсан 200 гаруй өвчтөнийг амьсгал хураахынх нь өмнө болон хойно жинлэхэд хоёр жингийн зөрүү хүн бүрт яг ижил буюу 0.0003 унци байжээ. Энэхүү судалгаа мөн хэл ам дагуулж, мэргэжилтнүүдийг талцуулсан бөгөөд тэр үед Францын нэрт патологич Жерард Войсар “Үхсэн хүний уушгин дахь агаар хормын дотор үгүй болдог нь жингийн өөрчлөлтийн гол шалтгаан” хэмээсэн байдаг. Өнөөг хүртэл үргэлжилж буй уг маргаанд Франц, Германы эрдэмтэд голдуу татагддаг бөгөөд “Сүнс жин татдаг бол чухам ямар материас бүрддэг вэ” гэсэн асуулт тэднийг хамгийн их талцуулдаг. Үүнд хариулт олохоор олон эрдэмтэн таамаг дэвшүүлснээс сүнс энергиэс бүтдэг, дэлхий дөнгөж үүссэний дараа бий болсон “харанхуй” био мандлын энерги хүнд түрүүлж шингэсэн нь сүнс болжээ гэсэн санаа үнэнд хамгийн ойр гэгдэн олны анхаарлыг татдаг байна. Дөрвөн тэрбум гаруй жилийн тэртээ хар сийвэн организмд эс бүрэлдсэн нь амьдралын эх болсон гэнэ. Энэ нь энерги буюу бүх дэлхийг холбогч эрчим хүчний эх үүсвэрийг мөн бүрдүүлжээ. Тэгэхээр Хераклитийн таамаглал үнэний ортой гэсэн үг.

  Хүний сүнсийг гал, агаар шиг бүтэцтэй хэмээн таамагласнаас үзвэл тэрбээр энергийг хэлж байсан бололтой. Гал, агаарын аль аль нь сийвэн бүтэцтэй билээ. Хүний бие махбодь бол нүүрстөрөгчид суурилсан организм. Тиймээс бие үгүй боллоо гэхэд био сийвэн анхдагч “харанхуй” шим мандал руугаа буюу дэлхийн хар цөм гало руу буцдаг болж таарна. Үүнээс дүгнэлт хийсэн зарим ноетик судлаач сүнсний нягтрал, бүтцийг нь тогтооё гэвэл юуны түрүүнд дэлхийг бүрдүүлэгч бараан матери бүхий бөөмүүдийн нягтралыг судлах хэрэгтэй гэж үздэг байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


АНУ-ын Анагаах ухаан сэтгүүл бол инфакт фактор өндөртэй том сэтгүүл ч гэсэн тэр сүнсны судалгааг нийтлэснээрээ түүхэндээ хар толбо суулгасан байдаг ба сүүлд нь энэ судалгаа ямар ч утгагүй гээд нийтэлсэндээ уучлал гуйсан байдаг. мань хүн дараа нь нохойны сүнсны жин хүнийхтэй адилхан байдаг юм болуу гээд нөгөө туршилтаа хийсэнд үхсэн нохойны жин нь их гарч сандаргасан гэдэг. тэгээд хүн дээр дахиад хийтэл шал өөр үр дүн угтаж л дээ хаха. угаасаа тэр үеийн жин тийм нарийвчлалтай үзнэ гэж байхгүй л дээ гэж өнөөгийн эрдэмтэд дүгнэдэг
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд