Арав.мн

Нэгэн зургийн түүх: Dalí Atomicus

Нэгэн зургийн түүх: Dalí Atomicus

Камерын өмнө буй хүнийхээ мөн чанарыг хальснаа буулгах нь Филипп Халсманы уран бүтээлийн гол онцлог байлаа. Иймээс ч тэрээр уран бүтээлийн анд, дотнын нөхөр, сюрреалист зураач Сальвадор Далигийн зургийг 1948 онд авахдаа түүнийг номхон зогсоож байгаад жирийн нэг хөрөг бүтээхгүй нь бүр анхнаасаа л тодорхой байв. Халсман зураачийн “Leda Atomica” хэмээх бүтээлээс санаа авч, хөдөлгөөнт зүйлсээр хүрээлэгдсэн “галзуу” туурвилчийн дүрийг гаргахыг зорьжээ.

Зургийн эд эс болох тэдгээр хөдөлгөөнт зүйлсэд газраас үл ялиг хөндийрсөн “Leda Atomica” зургаас гадна агаарт хөвж буй сандал, нэг нь усан зам татуулан дүүлэх нисэж байгаа гурван муур зэрэг багтана. Чухам Далид л тохирох энэ ахуй орчныг бүтээхэд Халсманд хэд хэдэн хүн, түүний дотор эхнэр, охин хоёр нь тусалжээ. Тэд гэрэл зурагчны дохиогоор, Далийг үсрэхтэй зэрэгцэн мөнөөх гурван муурыг шидэж, араас нь хувинтай ус цацан, хуучин модон сандлыг төмөр утсаар дүүжигнүүлж Халсманыг хүссэн кадраа автал нь энэ үйлдлээ 26 дахин давтсан гэдэг. Үр дүнд нь Далийг бүрнээ тодорхойлох төгс бүтээл мэндэлсэн нь энэхүү зураг бөгөөд эл бүтээл анх LIFE сэтгүүлийн хуудаснаа хэвлэгджээ.

1906 онд Латвийн Рига хотод мэндэлсэн Халсман 1928 онд эцгээ хөнөөсөн хэргээр хилс яллагдаж, торны цаана дөрвөн жил суун, тэндээ сүрьеэ өвчнөөр шаналж байгаад төрсөн эгч Лиюба болон тухайн үед хараахан нэрд гараагүй байсан Альберт Эйнштейн нарын хэсэг залуусын өргөдөл, гомдлын ачаар шоронгоос суллагджээ. Эйнштейн 1940 онд Халсманд дахин тус болж, түүний гэрэл зурагчны карьерийг Парист эхлүүлэхэд нь гар бие оролцон, төд удалгүй Америкийн визтэй болоход нь мөн холбоо сүлбээ тогтоон өгч, нацистуудад эзлэгдсэн Францаас зугтахад нь аминд нь орсон байдаг. Халсман Америкт хөл тавиад удаагүй байхдаа буюу 1941 оны эхээр Далитай танилцаж, 1940-өөд оны сүүлчээр хэд хэдэн зураг дээр хамтран ажиллажээ. Хожим Халсманы охины дурссанаар гэрэл зурагчин, сюрреалист зураач хоёр бие биедээ ихэд итгэдэг, маш ойр дотнын нөхөд бололцсон агаад "Хоёр биеийнхээ чухам юуны учир зураг зурж, хөрөг зураг авдагийг хэнээс ч илүү мэддэг" байж. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд