Арав.мн

Хэн нь дуураймал вэ? (DC, Marvel хоёуланд нь байдаг баатрууд) I хэсэг

Хэн нь дуураймал вэ? (DC, Marvel хоёуланд нь байдаг баатрууд) I хэсэг

Комик ертөнцийн хоёр гол тоглогчийн өрсөлдөөн хэдэн арван жилийн турш үргэлжилсээр байна. Бие биенээсээ дээш гарахыг хичээсээр ирсэн эл хоёр компани үнэндээ хоорондоо маш төстэй. Ялангуяа ижил хүч чадалтай, эндүүрмээр адилхан дүр төрхтэй супер баатрууд нэлээд олон байх аж. Мэдээж хоёр том компани бие биенээ харж, судалж, суралцаж байгаа. Гэхдээ DC болон Marvel-ийн уран бүтээлчид супер баатруудын дүрүүдээ бүтээхдээ бие биенийгээ яг таг хуулбарлах тохиолдол байдаг юм. Ингээд хоёр ертөнцөд хоёуланд нь байдаг усны дусал мэт 10 баатрыг танилцуулж байна.


10

Mr. Fantastic VS Elongated Man

Ижил төстэй байдал: Бие нь сунадаг, гоц ухаантан, хоёулаа Сью гэдэг нэртэй эхнэртэй

Бага байхаасаа уран нугаралтад дуртай байсан Ральф Дибни гэх гоц ухаант эрдэмтэн “гинго” гэх нэртэй ховор жимсний нууцыг олж илрүүлнэ. Дийлэнх хүнд ноцтой харшил өгдөг энэ жимсийг идсэн хүн уян хатан болдог байна. Харин Ральф үүнийг лабораторидоо туршилт хийн, дахин боловсруулан ууснаар дээрх чадварыг эзэмшдэг юм. Гэхдээ Сунадаг хүн энэ чадвараа алдахгүйн тулд үргэлж гинго жимсний хандаа ууж байх хэрэгтэй байдаг.

Марвелын ертөнцийн суут ухаантан Рийд Ричардс шинжлэх ухаан, технологийн бүхий л салбарт төгс мэргэшсэн нэгэн. Дөрвөн найзынхаа хамт сансарт судалгаа хийж байгаад сансрын туяанд цохигдсоноор бүгдээрээ мутацид орж, өөр өөр хүч чадалтай болдог бол Ричардсын хувьд биеээ хүссэнээрээ сунгах чадварыг олж авсан байдаг. Улмаар өөрийгөө Ноён Фантастик хэмээн нэрлэн, гурван нөхрийнхөө хамт “Гайхамшигт дөрөв” гэх багийг байгуулдаг билээ.

Хэн нь анхдагч вэ?

Сунадаг хүн:  1960 оны 5-р сарын “The Flash” цувралын 112-р хэвлэлд анх гарсан.

Рийд Ричардс: 1961 оны 11-р сарын “The Fantastic Four” цувралын анхны дугаар. 

Оноо:
DC 1 – 0 Marvel

09

Catwoman VS Black Cat

Ижил төстэй байдал: Муур, хар өнгийн бариу савхин хувцастай, дайсан-найзтайгаа романтик холбоо тогтоосон

“Муур эмэгтэй” болох Селина Кайл бол олон жилийн бэлтгэл сургуулилтын ачаар дэлхийн хэмжээний гэмт хэрэгтэн болсон нэгэн. Тулааны урлаг, хурдаас гадна муур шиг гэтэж, дайснаа барих чадвартай энэ бүсгүй гол дайсан болох Батмантай хайр сэтгэлийн холбоо тогтоодог билээ.

Харин Марвелын Фелишия Харди бол аавыгаа даган гэмт хэргийн ертөнцөд орсон нэгэн. Нью Йорк хотын хулгайч тэрбээр сүүлд засран, “Хар муур” нэртэй мөрдөгч болдог юм.

Хэн нь анхдагч вэ?

Муур эмэгтэй: 1940 оны хавар гарсан “Батман” цувралын анхны дугаар.

Хар муур: 1979 оны 7-р сарын “Гайхамшигт хүн аалз” цувралын 194 дэх дугаар.

Муур эмэгтэй Марвелын дүүгээсээ бараг 40 жилээр эгч гэсэн үг.

Оноо: 
DC 2 0 Marvel

08

Hawkeye VS Green Arrow

Ижил төстэй байдал: Нум сумаар байгаа алдахгүй харвана, тусгай сумнууд

Тэрбумтан Оливер Квин чөлөөт цагаараа “Ногоон сум” болон хувирч, нум сумаа агсан гэмт хэрэгтнүүдийг ангуучилдаг. Тулааны урлагийг сайн эзэмшсэн агаад технологийн хөгжил дэвшлийг ашиглан янз бүрийн хүчтэй сумнууд хийдэг. “Хар бялзуухай” нэртэй шаргал үст бүсгүйтэй гэрлэсэн.

Бага насандаа эцэг эхээ алдсан Клинт Бартон асрамжийн газар амьдарч байгаад Carson Carnival of Traveling Wonders циркэд элссэн байдаг. Тэндээ нум сумаар хичээллэж байгаад Төмөр хүнийг нэг үйл ажиллагаан дээр хүмүүсийг аварч байгааг харсныхаа дараа гэмт хэрэгтэй тэмцэхээр шийддэг. Мөн л шаргал үст “Дууч шувуухай” гэдэг бүсгүйтэй гэрлэсэн.

Хэн нь анхдагч вэ?

Ногоон сум: 1941 оны 11-р сарын “More Fun Comics” цувралын 73 дахь дугаар.

Харцагын нүдэт: 1964 оны 9-р сарын “Tales of Suspense” цувралын 57дахьдугаар.

Оноо
DC 3 – 0 Marvel

07

Thanos VS Darkseid

Ижил төстэй байдал: Хүчирхэг, аварга том, гариг ертөнцийг устгагч

Үзэн ядалтыг биет болговол Darkseid бий болно. Дагагсдаа хатуу нударгаар айлган удирддаг жинхэнэ дарангуйлагч. Харьцуулшгүй их хүчээс гадна нүдээрээ туяа цацруулж, дайснаа устгах чадалтай. Түүний гол зорилго бол Амьдралын эсрэг тэнцлийг удирдах юм.

Титан гаригаас гаралтай сүүлчийн “мөхөшгүй” нэгэн болох Танос үхлийг захирахыг хүсдэг нэгэн. Ийм хүч чадлыг эзэмшихийн тулд өөрийн хүч чадлыг нэмэгдүүлэх хязгааргүйн чулуунуудыг цуглуулдаг.

Хэн нь анхдагч вэ?

Хэдийгээр Марвелын Танос эхлээд цэнхэр дэлгэцийн бүтээл болж байгаа ч үнэндээ Дарксайд эхэлж буюу 1971 оны 2 дугаар сард “Forever People” цувралын анхны дугаарт танилцуулагдсан байдаг. Түүнээс яг хоёр жилийн дараа “Төмөр хүн” цувралын 55 дахь дугаарт Танос гарч ирсэн байна.

Оноо 
DC 4 - 0 Marvel

Байдал Марвелын хувьд тийм ч таатай харагдахгүй л байна даа.


06

Deadpool VS Deathstroke

Ижил төстэй байдал: Хоёулаа өөрийгөө нөхөн сэргээх чадвартай, хэрцгий маягийн хөлсний алуурчид, дээр нь хоёулаа Уилсон гэдэг нэртэй.

DC ертөнцийн хамгийн чадварлаг хөлсний алуурчин болох Слэйд Уилсон өмнө нь Өсвөр насны титануудын дайсан байсан. Цэрэг байхдаа супер-цэрэг бүтээх төслийн туршилтанд орж, хүч чадал, хурд, оюун ухаанаа огцом нэмэгдүүлсэн байдаг.

Харин Марвелын хувьд Deadpool-ийг бүтээхдээ “муу нуухаар сайн илчил” гэдэг шиг улаан цайм хуулбарласан юм. Нэрийг нь хүртэл шүү. Гэхдээ энэ нь Deadstroke-ийг хэргээр басамжилсан өнгө аястай дүр юм. Вэйд Уилсон бол супер хүн бүтээх төслийн туршилтанд орж, өөрийгөө эмчлэх чадвартай болсон алуурчин юм. Бусад супер баатруудаас ялгаатай нь, Deadpool дөрөвдэгч ханыг нураасан анхны дүр. Энэ нь өөрийгөө комик номын дүр гэдгээ мэддэг явдал юм.

Хэн нь анхдагч вэ?

Энэ асуултын хариу ойлгомжтой байх. Гэхдээ баримт сөхвөл Deathstroke анх 1980 онд “New Teen Titans”цувралын 2 дахь дугаарт гарсан бол Deadpool 1991 оны 2 дугаар сард буюу 11 жилийн дараа “New Mutants” цувралын 98 дахь дугаарт анх танилцуулагджээ.

Оноо
DC 5 - 0 Marvel


05

Namor VS Aquaman

Ижил төстэй байдал: Өөртөө итгэлтэй, далай тэнгисийг захирагч, хагас хүн-хагас лусын хүн

Усан доорх Атлантис улсын хаан Aquaman бол бурхан шиг хурд хүчтэйгээс гадна далай доорх бүхий л амьд биетийг удирдах чадвартай нэгэн. Justice League-ийн анхны гишүүдийн нэг. Аав нь гэрэлт цамхаг дээр ажилладаг байсан нэгэн бол ээж нь Лусын хааны хатан байж байгаад цөлөгдсөн лусын дагина.

Марвелын Намор бол мөн л ялгаагүй. Атлантис улсын захирагч, газар уснаа явагч, далай тэнгисийн хаан. Аав нь судлаач, ээж нь лусын гүнж. Намор бол Марвелын анхны албан ёсны супер баатар юм.

Хэн нь анхдагч вэ?

Марвелын хувьд анхны оноо. Намор 1939 оны 4 дүгээр сард анх гарсан бол түүнээс хамаагүй алдартай Aquaman-ыг 1941 оны 11 дүгээр сард “More Fun Comics”-ын 73 дахь дугаарт танилцуулсан байна.

Оноо
DC 5 - 1 Marvel

04

The Flash VS Quicksilver

Ижил төстэй байдал: Хурдан

Төв хот болон Кистөүн хотын хамгаалагч The Flash өөрийн супер хурдаа ашиглан хорон санаатнуудын эсрэг тулалддаг. Алтан үеийн Flash болох Жэй Гаррик нь Justice Society-гийн үүсгэн байгуулагчдын нэг бол Мөнгөн үеийн Flash болон Бэрри Аллен нь Justice League-ийн анхны гишүүдийн нэг.

Домогт Магнето болон Scarlet Witch (Улаан шулам) хоёрын хүү Пиетро Максимоффыг бага байхад нь генетикийн туршилт хийснээр супер хурдыг эзэмшсэн юм. Зарим зохиолд дайсны дүр, заримд нь сайн талд хүчин зүтгэдэг Мөнгөн усын хурд арай ч Flash-ыг гүйцэхгүй.

Хэн нь анхдагч вэ?

Хариулт: The Flash. Түүний дүр хамгийн анх 1940 оны 1 дүгээр сард “Flash Comics”-ын анхны дугаарт нийтлэгдсэн юм. Харин Мөнгөн усын хувьд “X-Men”-ий 4 дэх дугаарт буюу 1964 оны 3 дугаар сард анх олны хүртээл болж байв. 

Оноо
DC 6 - 1 Marvel

03

Bumblebee VS Wasp

Ижил төстэй байдал: Шавьжны хэмжээтэй болж жижгэрч чадна, нисдэг, нэр нь бараг л ижилхэн

Өсвөр насны титануудын гишүүн Мал Дунканы (Хералд) найз бүсгүй Карен Бийчер гэх эрдэмтэн найз залуугаа найзуудынх нь дэргэд сайн харагдуулах зорилгоор биеийг нь агшаах чадвартай супер хувцас хийдэг. Зөгий шиг өнгийн энэ хувцасныхаа ачаар тэр нисч, агшиж чаддаг.

Эцгийг нь хөнөөсөн хэргийг илчлэхийн тулд Жанет ван Дин эрдэмтэн Хэнри Пимийн тусламжтайгаар биеээ жижигрүүлэх чадвартай хувцастай болдог. Мөн л зөгий, хэдгэнэ шиг харагддаг энэ хувцасныхаа ачаар тэр нисч, агшиж чаддаг.

Хэн нь анхдагч вэ?

DC комиксын Bumblebee анх 1976 оны 12 дугаар сард “Teen Titans”-ын 45 дахь дугаарт гарсан байна. Тэгвэл “Wasp” түүнээс 13 жилийн өмнө буюу “Tales to Astonish” цувралын 44 дэх дугаар буюу 1963 оны 6 дугаар сард гарчээ. 

Оноо 
DC 6 - 2 Marvel

02

Ant-Man VS The Atom

Ижил төстэй байдал: Гоц ухаантай, физикч, зохион бүтээгч, асар жижигхэн болж чадна

DC ертөнцийн бяцхан эр Атом зохиолоосоо хамаарч Ал Пратт, Рэй Палмер, Адам Крэй, Райн Чой зэрэг нэрээр гардаг. Магадгүй тэдний дундаас хамгийн алдартай нь Палмер байх. Атомын төвшинд хүртэл жижигхэн болох чадвартай The Atom нь Justice League, Teen Titan, Suicide Squad, Indigo Tribe зэрэг багуудын гишүүн байсан юм.

Тэгвэл нөгөө талд буй Хүн Шоргоолж бол эрдэмтэн Хэнри Пимийн бүтээсэн хувцас билээ. Шоргоолж шиг жижигхэн болдог төдийгүй кибернетик дуулгынхаа ачаар шоргоолжтой харьцаж, тэднийг удирдах чадвартай болдог. Хэдийгээр Пим анхны Хүн-шоргоолж боловч Скотт Ланг-д өөрийнхөө энэ алдрыг хайрладаг юм. Скоттын хувьд квантын төвшинд хүртэл жижигрэх чадвартай нэгэн.

Хэн нь анхдагч вэ?

The Atom нь 1961 оны 10 дугаар сард анх гарсан бол түүнээс хавьгүй алдартай Ant-Man ердөө гурван сарын дараа буюу 1962 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн байдаг. Ямартай ч оноо DC-гийн талд шийдэгдлээ.

Оноо 
DC 7 - 2 Marvel

01

Guardian VS Captain America

Ижил төстэй тал: Шударга үнэний төлөө тэмцэгч, эх оронч, бамбай

Метрополис хотын цагдаа Жим Харпер хуульд дийлдэхгүй байгаа гэмт хэрэгтнүүдэд шударга ёс тогтоохоор зүсээ нуун, бамбай агсан дайтах болсон байна. Нийгмийг гэмт хэрэгтнүүдээс хамгаалах Guardian буюу Хамгаалагч болсон түүх нь энэ аж.

Тэгвэл Марвелын ертөнцийн хамгийн алдартай дүр болох Ахмад Америк нь 1940-өөд оны эхэн үед супер-цэрэг бүтээх төслийн үр дүнд бий болсон нэгэн. Ахмад Стийв Рожерс бол АНУ-ын эрх чөлөө, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон нэгэн ба дайны үеэр хөлдөж, улмаар орчин үед дахин сэргэсэн анхны Өшөө авагч билээ.

Хэн нь анхдагч, хэн нь дуураймал вэ?

Хоёр дүр тун ойрхон бүтээгдсэн байна. Гэхдээ Марвелын шилдэг дүр энэ удаа ялалтыг авна. Ахмад Америк 1941 оны 3 дугаар сард “Captain America Comics”-ын анхны дугаарт, харин “Guardian” 1942 оны 4 дүгээр сард анх нийтлэгдсэн байна. 

Оноо 
DC 7 - 3 Marvel 

Энэ удаагийн тулаанд DC комикс өрсөлдөгчөө илт давуу буулган авлаа. Дараагийн үе хүртэл түр баяртай. 



8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
Hudlaa
dc-giin esreg dvrvvd ch god dvr shvv
dc yah argagui hamgiin sain ni
daanch dc justice iig hiih gj hamag duree solij hoishluulsar bgd zalhaachihimda
+1
Марвелын хажууд ДиСи угаасаа шал өөр. ДиСи гоё дарк
+1
Marvel.iin kino garaad baigaa boloxoos DC kinonuud tsug garaad baival marvel juldax biz
+3
Сонирхолтой байлаа.
+1
2r hesgii ni huleej bna
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд