Арав.мн

Хакүхо Даваажаргалын 10 рекорд амжилт (Шинэчлэгдсэн)

Хакүхо Даваажаргалын 10 рекорд амжилт (Шинэчлэгдсэн)

Сумогийн их аварга Мөнхбатын Даваажаргал 1985 оны 3-р сарын 11-нд төрсөн. 192 см өндөр, 158 кг жинтэй. 2001 оноос барилдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар макүүчи зиндаанд 43, жүүрёо зиндаанд 1 удаа түрүүлээд байна (2020 оны 1-р сарын байдлаар). Мөн гарамгай барилдааны 3, дайчин барилдааны 1, уран барилдааны шагналыг 2 удаа хүртэж байв.  2007 оны 5 сарын 30-нд тэрээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болжээ.

Түүний тогтоосон рекорд амжилтуудыг танилцуулъя.


10

43 түрүү

1960-1971 оны хооронд 32 удаа түрүүлсэн их аварга Тайхогийн "мөнхийн" гэгдэж байсан рекордтой Хакүхо аварга 2014 оны 11-р сарын башёд түрүүлснээр зэрэгцэн ирж байв. Домогт аварга Тайхотой Хакүхо тун сайн харилцаатай байсан бөгөөд 2013 оны 1-р сард Тайхо аваргыг нас барахаас хоёрхон хоногийн өмнө Хакухо удаан хугацаагаар түүнтэй ярилцсан байдаг. Энэ үед Тайхо аварга Хакүход өөрийн түүхэн амжилтыг заавал шинэчлэн тогтоогоорой хэмээн захисан гэдэг. 40 гаруй жил эвдэгдээгүй байсан алдарт 32 түрүүлсэн амжилтыг 2015 оны 1-р сард 33 болгосон билээ.
2020 онд болох Токиогийн олимп хүртэл барилдахаа амласан их аварга Хакүхо одоогийн байдлаар 43 удаа түрүүлсэн байгаа бөгөөд цаашид энэ тоогоо өсгөх нь цаг хугацааны асуудал бизээ. Түүний энэ олон түрүүлсэн амжилт магадгүй "мөнхийн" рекорд байх. Гэвч "эвдэгдэхийн тулд" л рекорд амжилт байдаг шүү дээ.

  1. Хакүхо -43 (2020 оны 2-р сарын байдлаар)
  2. Тайхо - 32
  3. Чиёонофүжи - 31
  4. Асашорюү - 25
  5. Китаноуми - 24
  6. Таканохана II - 22
  7. Важима - 14
  8. Футабаяама- 12
  9. Мусашимару - 12
  10. Акэбоно - 11 удаа түрүүлсэн.

09

Зэншо юшо

Хакухо аварга одоогийн байдлаар 15 удаа 15-0 буюу нэг ч ялагдалгүй түрүүлсэн (zenshō-yūshō) тоогоор тэргүүлж байна. 1949 оны 5-р сараас хойш нэг башёд 15 өдөр барилддаг болсон бөгөөд үүнээс өмнө харилцан адилгүй буюу ихэнхидээ 10, 11, 12, 13 өдөр барилддаг байсан юм. 

  1. Хакүхо - 15
  2. Футабаяама, Тайхо - 8
  3. Тачияама, Китаноуми, Чиёонофүжи - 7
  4. Точигияама - 6
  5. Асашорюү - 5
  6. Хагурояама, Цүнэнохана, Таканохана II - 4 удаа 15-0 амжилтаар түрүүлж байжээ.

08

Дараалан түрүүлсэн бөх


Сүмогийн түүхэнд 7 башё дараалан түрүүлсэн хоёр тохиолдол байдаг бөгөөд хоёулаа Монгол бөхчүүдийн тогтоосон рекорд юм. 2004-2005 оны хооронд их аварга Асашорюү 7 башё дараалан түрүүлсний 6 нь нэг жилд буюу 2005 онд болсон билээ. Жилд болдог 6 башёгийн бүгдэд нь түрүүлсэн цорын ганц тохиолдол байдаг нь энэ юм.

2010-2011 оны хооронд Хакүхо аварга мөн 7 дараалан түрүүлж байсан бөгөөд үүний дөрөвт нь зэншо юшо буюу 15-0 гэсэн амжилтыг үзүүлж байв.

7 башё - Асашорюү (2004-2005), Хакүхо (2010-2011)

6 башё - Тайхо (1962–63), Тайхо (1966–67), Хакүхо (2014–15)


07

Нэмэлт барилдаан

Тухайн башёгийн сүүлийн өдрийн барилдааны дараах байдлаар түрүүлэх бөх тодорхойгүй, 2 болон түүнээс дээш бөхийн амжилт ижил байвал нэмэлт барилдаан хийдэг. Хамгийн олон удаа нэмэлт барилдаан хийж байсан бөх бол Хакүхо аварга бөгөөд нийт 10 удаа барилдаж байснаас 6 тохиолдолд нь өрсөлдөгчөө ялан түрүүлж байжээ. 

Алдарт их аварга Таканохана II мөн 10 удаа нэмэлт барилдаан хийж байснаас тавд нь ялж байв.

Китаноүми - 8 удаа (3 ялж, 5 ялагдсан)
Акэбоно – 7 удаа (4 ялж, 3 ялагдсан)
Мусашимару– 7 удаа (1 ялж, 6 ялагдсан)
Чиёонофүжи– 6 удаа (6 ялсан)
Асашорюү– 6 удаа (5 ялж, 1 ялагдсан)
Тайхо – 6 удаа (4 ялж 2 ялагдсан)


06

Хамгийн олон ялсан бөх

Сүмод хөл тавьсан цагаасаа зодог тайлах хүртэл авсан ялалтын тоогоор хамгийн өндөр 10 бөхийн жагсаалтыг хүргэе. Их аварга Хакүхогийн нэр дээр бичигдэж байгаа энэ рекордын тоо цаашид өсөх нь тодорхой юм. 

  1. Хакүхо - 1147 (2001 оноос хойш)
  2. Кайо – 1047 (1988-2011) 
  3. Чиоёонофүжи– 1045 (1970-1991)
  4. Оошио‬ – 964 (1962-1988) 
  5. Китаноуми – 951 (1967-1984) 
  6. Кёкүтэнхо – 927 (1992-2015) 
  7. Ваканосато – 914 (1992-2015) 
  8. Аминишики – 907 (1997-2019)
  9. Тайхо – 872 (1956-1971)
  10. ‬Тэрао – 860 (1979-2002)


05

Макүүчи зиндаа

2001 онд анхны барилдаанаа хийж байсан Хакүхо 2004 оноос дээд зиндаа буюу Макүүчид барилдаж эхэлсэн юм. Сумогийн түүхэнд макүүчи зиндаанд 1000 ба түүнээс дээш ялсан ганц л бөх байгаа нь Хакухо аварга билээ.

  1. Хакүхо - 1053 (2004 оноос хойш)
  2. Кайо - 879 (1993–2011)
  3. Чиёонофүжи - 807 (1975–91)
  4. Китаноуми - 804 (1972–84)
  5. Тайхо - 746 (1960–71)
  6. Кисеносато - 714 (2004-2019)
  7. Харүмафүжи - 712 (2004-2017)
  8. Мусашимару - 706 (1991–2003)
  9. Таканохана II - 701 (1990–2003)
  10. Котошогикү - 701 (2002 оноос хойш) удаа дээд зиндаанд ялж байжээ.

04

Нэг жилд хамгийн олон удаа давсан бөх

Нэг жилд зургаан башё болдог бөгөөд башё бүр нь 15 өдрийн барилдаантай учир дээд зиндааны бөхчүүд нэг жилд 90 барилдаан хийдэг. Жилд хамгийн олон даваа авсан бөхчүүдийг жагсаавал:

  1. Хакүхо 86 (2009), Хакүхо 86 (2010)
  2. Асашорюү 84 (2005)
  3. Китаноуми 82 (1978), Хакүхо 82 (2013)
  4. Тайхо 81 (1963), Хакүхо 81 (2014)

03

Ялалтын хувь

1927 оноос сумогийн систем өөрчлөгдсөн бөгөөд үүнээс хойшхи бөхчүүдийн даваа унааны харьцааг хувиар илэрхийлбэл их аварга Хакүхо жагсаалтыг тэргүүлнэ. Тэрээр одоогийн байдлаар 1053 ялж 193 унаснаар 84.5 хувийн амжилттай явж байна.

2. Тайхо 746-144 буюу 83.8% (1960-1971)
3. Футабаяама 276-68 буюу 80.2% (1932-1945)
4. Асашорюү 596-153 буюу 79.6% (2001-2010)
5. Хагүрояама 321-94 буюу 77.3% (1937-1953)
6. Китаноуми 804-247 буюу 76.5% (1972-1985)


02

Ёкозүна цолтойгоор оролцсон тэмцээний тоо

Хакухо аваргын энэхүү амжилт цаашид ч мөн нэмэгдэх тул ирээдүйд эвдэгдэхэд бас л хэцүү байх болов уу.

  1. Хакүхо 74
  2. Китаноуми 63
  3. Чиёонофүжи 59
  4. Тайхо 58
  5. Таканохана II 49
  6. Акэбоно 48
  7. Кашивадо, Важима 47
  8. Асашорюү 42
  9. Чиёонояама 32 башё ёкозүна цолтойгоор тус тус барилджээ.

01

Дараалсан ялалт

Дараалан ялсан тоогоороо алдарт аварга Футабаяама 69 даваагаар нэгд бичигддэг. Харин 2-р байранд 63 дараалан ялсан амжилтаар Таниказе, Хакүхо нар ордог байна. 2010 оны 11-р сарын башё эхлэхэд Хакүхо аварга 62 дараалан давсан амжилттай явж байсан бөгөөд тус тэмцээний 2 дахь өдөр Маэгаширагийн 1-ээс босч барилдсан Кисеносатод унаснаар энэ агуу амжилт нь зогссон түүхтэй. Аваргын хувьд өөрийн карьерийнхаа туршид ердөө тавхан удаа маэгашира цолтонд унасны нэг тохиолдол нь энэ билээ.



8.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (11)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


екозуна цолтой 1000 даваа дөхөж бну,хэд дээр явна 2.башё бүрийн хамгийн олон түрүүлсэн стат бну,ж:хацуд хэн олон түрүү авч бсан гм
+1
давгаа энэ тэр гэхээ больвол таарна танхайрч байгаад л хөөгдөж ирсэн гөлөг шдээ хакүхо бол зан араншин хийгээд барилдаан бүрэн төгсөрсөн агуу аварга шүү дээ
+1
Davgaa l gex yum archaagvi dee l xuugdsun shvv de
Гайхалтай
+1
Гайхалтай
Екозуна цолтойгоор барилдсан барилдааны даваа унааны харьцаа буюу ялах магадлал 1. Екозуна Хакухо 776-102 0.1314 2. Екозуна Футабаяма 180-24 0.1333 3. Екозуна Тайхо 622-103 0.1655
-24
Dagva avarga barildaj bsan bol ene bvh amjiltuudiig ni ezemshij baigaa l da 30 nasandaa zodog tailsan hn shde dagva avarga chini
+7
Агуу бөх өө!
+4
Davgaa bol suraggui yum bna doo kk
+11
Амьд домог, гайхамшиг, нөр их хөдөлмөр, аз , амны хишиг. НЭг үе гэрч болж байгаа би азтай хзн.
+12
Гайхалтай аварга. Улам олон рекорд амжилт гаргах болтугай
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start