Арав.мн

Зэр зэвсгийн хөгжлийн түүхэн 10 үе

Зэр зэвсгийн хөгжлийн түүхэн 10 үе

Зөвхөн хоол хүнсээ бэлтгэх гэж хүний анх сэдэж бүтээсэн зэр зэвсэг, багаж, хэрэгсэл цагийн аясаар хувьсан өөрчлөгдөж, улам боловсронгуй болсоор өдгөө улс орнуудын улс төр, нийгэм цаашлаад хүн төрөлхтний хувь заяаг шийдэх чухал зүйл болжээ.


10

400 мянган жилийн өмнө

Хүн жад ашиглаж эхлэв. Одоогоор олдоод байгаа хамгийн эртний жад Германы Шёнинген хотын ойролцоогоос олджээ. Гэхдээ Сенегалд нутагладаг орчин цагийн бичний нэгэн бүл авд гарахдаа жад, саваа хэрэглэдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь хүн багаж, зэвсэг бүтээх эрдмээ дээд өвөг нэгтэй хүн дүрст оюун ухаантнуудаас авсан гэх таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.


09

40-25 мянган жилийн өмнө

Чулуун зэвсгийн үеийн “Калашников” гэгддэг атлатлийг хүн хэрэглэж эхлэв. Жад харвагч буюу том оврын уг чавх хүчтэй, бат бөхийн дээр ямар ч мэсийг 40 хүртэлх метрийн зайд шиддэг байж. Өнөөгийн хойд Африкийн нутагт бүтээгдсэн атлатль хожим дэлхий даяар тархаж, улмаар боловсрон, овор хэмжээ багатай орчин цагийн нум сумны эх загвар болжээ.


08

20-23 мянган жилийн өмнө

  • Бумеранг нь Австралийн уугуул оршин суугчид болох аборигенчүүдийн бүтээл хэдий ч Европ, Азид нутаглаж байсан эртний хүмүүс бумерангтай төстэй хэлбэрийн саваа мод ан авд ашиглаж байв. Австрали бумерангтай харьцуулахад бусад газрын бумерангархуу багаж, зэвсэг шидсэн эзэндээ буцаж ирдэггүй онцлогтой. Шинжлэх ухаанд бүртгэлтэй хамгийн эртний бумеранг Польшийн нэгэн агуйгаас олдсон, арслан зааны соёогоор хийсэн бумеранг аж.
  • Одоогоор олдоод байгаа хамгийн эртний сумны зэв мөн энэ үед хамаарна. Тэгэхээр хүн үүнээс ч өмнө нум сум агсдаг байсан гэсэн үг. Болхидуу ч гэлээ нуман хэлбэртэй анхны харвагч зэвсгийг хүн 40-50 мянган жилийн өмнө бүтээсэн гэж зарим эрдэмтэн үздэг. Гэвч атлатль, бумеранг шиг өргөн хүрээнд ашиглагдах хүртлээ хэдэн мянган жилийг үджээ.

07

МЭӨ 5300-500 он

  • Өнөөгийн Казахстаны нутагт Төв Азийн нүүдэлчид адууг анх удаа гаршуулж, уналгад хэрэглэж эхлэв. Энэ нь зэр зэвсгийн түүхэнд цоо шинэхэн бүлэг нэмлээ. Галт зэвсэг хаа сайгүй ашиглагдах болсон XX зуунд буюу хүн адууг гаршуулснаас 7000 илүү жилийн дараа л хүн төрөлхтөн морины их хүчин чадлаас сая нэг хараат байхаа больсон юм. 
  • МЭӨ 5000 оны орчим Хүрэл зэвсгийн үе эхэллээ. Хүн чухам энэ үед төмөрлөг ашиглан хутга, сэлэм хийж сурав.
  • МЭӨ 500-гаад онд чулуу шидэгч хэрэгсэл Хятадад бүтээгдэв. Арваад хүний хүчээр ажилладаг уг хэрэгсэл үлэмж хэмжээний чулууг 130-аад метрийн холд хүртэл шиддэг байв. Энэ үеийн грекчүүд мөн төстэй төхөөрөмж бүтээсэн нь баллиста бөгөөд хожим Ромын эзэнт гүрний цэрэг армийн гол зэвсэг болжээ.

06

800-1415 он

  • Хятадууд дарь бүтээснээр галт зэвсгийн эрин эхлэв. Сүн гүрний (960-1279) эрдэмтэн мэргэд умардын Алтан улсын дайсагнасан бодлогоос эмээж, зэвсэгт хүчнээ шинэчлэхийг зорьсон нь дарь бий болоход нөлөөлжээ. 
  • Харин өрнө дахинд Ромын эзэнт гүрний сэргэн мандалтын үе шувтарсны хойно Исламын алтан үе (600-1600 он) хүн төрөлхтний их соёл иргэншлийн ололт, амжилтын буухиаг үргэлжлүүлэв. Галт зэвсгийн технологи ахар богино хугацаанд боловсронгуй болж, египет цэргүүд 1260 онд Айн Жалутын төлөөх тулалдаанд их бөмбөгийн жижгэрүүлсэн хувилбарыг ашигласан анхны дайчид болжээ. Харамсалтай нь, исламын шинжлэх ухааны хөгжил XVII зуунаас эхлэн уруудсан байна. 
  • Энэ үед хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулаад байсан монгол цэргүүдийн ур ухаан зэр зэвсгийн хөгжилд багагүй нөлөөлснийг тэмдэглэх хэрэгтэй. Хөнгөн, онч сайтай монгол нум сум, хөнгөн сэлэм тухайн цагтаа бүс нутгийнхаа хамгийн боловсронгуй зэр зэвсэгт тооцогдож байв. Түүхчдийн онцолдгоор Чингис хааны арми бол орчин цагийн зэвсэгт хүчний боловсронгуй тогтолцоо бүхий, түүхэн дэх анхны арми юм.
  • Энэ зуур Европт Дундад зууны үеийн нум сумны технологи оргилдоо хүрэв. 1415 онд болсон Ажинкорийн тулалдаанаар Английн арми чадварлаг харваачдынхаа нэгэн зэрэг тавьсан сумны ачаар өөрсдөөс нь бараг арав дахин олон цэрэгтэй байсан Францын армийг бут цохьжээ.


05

1368-1644 он

  • Хятадын Мин гүрний үед галт зэвсэг улам боловсонгуй болов. 
  • Бялтны замаг, бялттай гар буу, усанд тэсрэгч зэрэг зүйлс чухам энэ үед бүтээгдсэн байна.

04

1750-1810-аад он

  • Пуужин бий болов. Тийрэлтэт зэвсэг олон зуун жилийн турш ямар нэгэн хэлбэрээр ашиглагдсаар байсан ч Энэтхэгийн нэгэн султан Фати Али Типпү энэтхэгчүүдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд Британийн армийн эсрэг анх удаа пуужин ашиглажээ. Тийрэлтэт галт зэвсгээс санаа авсан Английн зохион бүтээгч Уильям Конгрив хожим өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн бага оврын, боловсронгуй пуужинг бүтээсэн юм.
  • Энэ үед буюу 1775 онд хөлөг онгоцыг анх удаа байлдаанд ашиглав. “Яст мэлхий” хэмээх тэрхүү хөлгийг Америкийн зохион бүтээгч Дэвид Бушвелл бүтээжээ. 
  • Харин 1803 онд Британийн арми тулааны талбарт анх удаа олон тэсрэгч бүхий бөмбөгдөгч ашиглав. Олон тооны жижиг тэсрэгч агуулсан бөмбөгийг хятадууд анх зохион бүтээсэн ч орчин үеийн бөмбөгдөгчийн анхны загварыг зохион бүтээсэн гэх алдар нэрийг Британийн армийн зүтгэлтэн Хенри Шрапнель зүүдэг. Уг бөмбөгийг олон улсад түүний нэрээр шрапнель гэнэ.

03

1836-1952 он

  • Америкийн зохион бүтээгч Сэмюэл Кольт 1836 онд дамартай буу хэмээх бүтээл гаргаж авснаа нийтэд танилцуулж, зохиогчийн эрх авав. Энэ нь түүхэн дэх анхны гар буу биш ч ахин дахин цэнэглэх шаардлагагүй, анхны боловсронгуй гар буу юм.
  • Үүнээс 20-иод жилийн дараа анхны пулемёт бий болов. Машин буу буюу энэхүү шүршигч буу нь зогсолтгүй галлах чадвартай анхны галт зэвсэг юм. Бельгийн арми пулемёт ашигласан анхны зэвсэгт хүчин бол Гатлингийн пулемёт нь дайн байлдаанд албан ёсоор ашиглагдсан анхны пулемёт юм.
  • Английн зохион бүтээгч Хирам Стивенс Максим 1884 онд анхны бүтэн автомат пулемёт зохион бүтээв. Харин түүний хүү Хирам Перси Максим дуу намсгагчтай буу бүтээж, 1909 онд зохиогчийн эрх авав.

02

1914-1952 он

  • 1914 онд дэлхийн I дайны эхэллээ. Энэ дайнаар Британийн арми анх удаа танк ашиглав. 
  • Дараагийн их дайны үеэр буюу 1942 онд цөмийн бөмбөг бүтээх АНУ-ын анхны туршилт Роберт Оппенгеймерийн удирдлага дор эхлэв. “Манхеттэн төсөл” гэгдсэн энэ ажиллагааны цөмийн зэвсэг турших анхны оролдлого 1945 оны долдугаар сарын 16-нд АНУ-ын Нью Мексико мужийн нутагт амжилттай боллоо. Харин мөн оны наймдугаар сарын 6, 9-нд Америкийн зэвсэгт хүчин Японы Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясан билээ. Энэ нь цөмийн бөмбөгийг дайнд ашигласан түүхэн дэх цорын ганц тохиолдол юм.
  • Фьюжн буюу устөрөгчийн анхны бөмбөгийг АНУ-ын арми 1952 онд Маршаллын арлуудад амжилттай туршив.

01

1960-2007 он

  • Лазерийн туяаг галт зэвсэгт ашиглаж эхлэв. 
  • ЗХУ шумбагч онгоцны тэсрэгч бөмбөг бүтээх хэд хэдэн туршилт хийв. Харин цагт 500 км хүртэл хурдалдаг торпедог 1990-ээд оны эхээр л бүтээжээ. 
  • Тазер хэмээх зэвсгийг НАСА-гийн эрдэмтэн Жек Коверийн ахалсан баг таван жилийн судалгааны эцэст 1974 онд сая нэг бүтээж дуусав. Хүний аминд халгүй уг цахилгаан зэвсгийг өдгөө дэлхий даяар цагдаа нар ашиглаж байна.
  • Австралийн зэвсгийн үйлдвэрлэгч “Metal Storm” компани минутад сая удаа галлах чадвартай автомат гар буу бүтээснээ 2007 онд зарлалаа.


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
таны овог,
01таны овог, нэр
оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд