Арав.мн

Шилдэг 10 цахилгаан станц

Шилдэг 10 цахилгаан станц

Аливаа улс орны хөгжил дэвшлийг илтгэгч шууд бус үзүүлэлт бол тухайн улсын хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүч хэмээн ойлгож болох юм. Хүн төрөлхтөн цахилгаан дулааны эрчим хүч ашиглаж эхэлснээс хойших хугацаанд тухайн эрчим хүчийг гаргаж авах зориулалтаар янз бүрийн ажиллагаатай олон цахилгаан станцууд барьж байгуулсаар байна. Манай улсын хамгийн том цахилгаан станц 540 мВт хүчин чадалтай байхад дэлхийн №1 цахилгаан станц 22500 мВт байх юм. Нүүрс болон усаар ажилладаг цахилгаан станцуудыг хооронд нь харьцуулах нь учир дутагдалтай боловч тухайн улс хэр хэмжээний цахилгаан эрчим хүч ашигладаг вэ? тухайн улс орон хэр зэрэг хөгжил дэвшилтэй вэ? гэсэн асуултад хариулж чадахуйц харьцуулалт байх гэж би бодож байна. Ингээд та бүхэн дэлхийд одоогийн байдлаар ажиллаж байгаа хүчин чадлаараа шилдэг 10-т багтаж байгаа цахилгаан станцуудыг танилцуулъя.


10

Zaporizhzhia Nuclear Power Plant (Запорожийн атомын цахилгаан станц)

Украйн улсын Запорожийн атомын цахилгаан станц нь 1981 оноос баригдаж 1985 ашиглалтанд орсон. Суурилагдсан хүчин чадал 6000 мВт. Тус бүрдээ 1000 мВт-ийн 6 блокоос бүрдсэн уг цахилгаан станц жагсаалтын 10-р байранд орж байна.


09

Krasnoyarsk Dam Hydroelectricity power plant (Красноярскийн усан цахилгаан станц)

ОХУ-ын Красноярскийн усан цахилгаан станцыг 1956-аас 1972 оны хооронд барьж байгуулсан. Нийт 6000 мВт-ийн хүчин чадалтай. Енисей мөрөнд энэхүү усан цахилгаан станцыг байгуулсан бөгөөд 124 метрийн өндөр далан босгосон юм.


08

Longtan Dam Hydroelectricity power plant (Лонтаны усан цахилгаан станц)

Хятад улсын өмнөд мужийн Сувдан голд байрлах энэхүү усан цахилгаан станц нь нийт 6426 мВт-ийн хүчин чадалтай. Төслийн ажил 1990 онд эхлэж 2009 онд дууссан бөгөөд 4,2 тэрбум доллар зарцуулсан байна.


07

Grand Coulee Dam Hydroelectricity power plant (Их хавцлын усан цахилгаан станц)

Америкийн нэгдсэн улсад орших Их хавцлын усан цахилгаан станцыг барьж байгуулахын тулд 900 сая доллар зарцуулж 1942 онд ашиглалтанд оруулсан байна. Нийт суурилагдсан хүчин чадал нь 6809 мВт-ийн хүчин чадалтай.


06

Bruce Nuclear Generating Station (Брюсийн атомын цахилгаан станц)

Канадын Брюсийн атомын цахилгаан станц нь 7276 мВт-ийн хүчин чадалтайгаар 1987 онд ашиглалтанд орсон. Төсөлд 14,4 тэрбум Канад доллар зарцуулсан ба нийт 8 реактортой юм.



05

Tucuruí Dam Hydroelectricity power plant (Тукуригийн усан цахилгаан станц)

Бразил улсад орших Тукуригийн усан цахилгаан станц нь 8125 мВт-ийн хүчин чадалтай 1984 онд ашиглалтанд орсон. Төсөлд 5,5 тэрбум доллар зарцуулжээ.


04

Kashiwazaki-Kariwa Nuclear Power Plant (Кашивазакийн атомын цахилгаан станц)

Япон улсын баруун эрэгт байрлах Кашивазакийн атомын цахилгаан станц нь 8212 мВт-ийн хүчин чадалтайгаар 1985 онд ашиглалтанд орсон.


03

Guri Dam Hydroelectricity power plant (Гүри усан цахилгаан станц)

Венесуэль улсад байрлах Гүригийн усан цахилгаан станцын нийт чадал 10235 мВт, 1978 онд ашиглалтанд орсон.


02

Itaipu Dam Hydroelectricity power plant (Итайпу усан цахилгаан станц)

Итайпу усан цахилгаан станц нь Бразил болон Парагвай улсуудын хил дээр орших бөгөөд 14000 мВт-ийн хүчин чадалтайгаар 1984 онд ашиглалтанд орсон. Төсөлд 19,6 тэрбум доллар зарцуулж байв.


01

Three Gorges Dam Hydroelectric power plant (Гурван хавцлын усан цахилгаан станц)

Цагаан хэрэм барьж байгуулснаас хойших хугацаанд Хятад улсын бүтээж чадсан гайхамшгуудын нэг нь гэж хэлж болох Гурван хавцлын усан цахилгаан станцыг Япончуудын колоничлолын үед бүтээн байгуулах санаачилга гарч байсан боловч Япончууд дайнд ялагдсан мөн эдийн засгийн бэрхшээлээс болоод удаа дараалан хойшлогдож байсан юм. Улмаар 1994 онд уг станцыг барьж байгуулах төсөл эхэлж 26 тэрбум доллар зарцуулан 2008 онд ашиглалтад оруулсан юм. Гурван хавцлын усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 18200 мВт бөгөөд хамгийн ихдээ 22500 мВт-ийн хүчин чадалтайгаар ажиллах боломжтой. 



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


нэгжийн тэмдэглэгээ буруу байна шүү
+1
Маш сонирхолтой
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start