Арав.мн

2017 оны онцлох 10 шивээсчин

2017 оны онцлох 10 шивээсчин

Шивээсний урлаг жил ирэх бүр улам хөгжиж, шивээсчдийн ур чадвар, уран сэтгэмж улам бүр нэмэгдэж байна. Тэдний дундаас хамгийн шилдэг гэснийг нь сонгоход бэрх. Учир нь тэд бүгд өөр өөрийн гэсэн арга барил, стильтэй.

Өнгөрсөн онд энэ чиглэлийг сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй, хамгийн шинэлэг шивээс бүтээж буй 10 уран бүтээлчийг танилцуулъя. 


10

Mirko Sata

Мирко Сатагийн 2016 онд бүтээсэн арга билэгийг илтгэсэн хоёр могойн шивээс жинхэнэ хувьсгал хийж чадсан юм. Цагаан могой, хар могой, улаан болон цэнхэр толбо зэрэг нь Мирко Сатагийн ажлуудаас харагдана. Тэрбээр шивээсний санаагаа үргэлж давтагддаг зүүднээсээ олдог гэнэ. Могой бол газар газрын соёлоос хамаарч дахин төрөлт, өөрчлөлт, эрүүл мэнд гээд олон утгыг илэрхийлдэг.

Энгийн жигд зураасаар төгс зохицлыг гаргаж чаддаг Мирко Сата Милан хотод байрлаж, ажилладаг. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нийт шивээсчдийн ердөө 2 хувь нь цагаан бэхээр төгс ажиллах чадвартай юм байна. Уран бүтээлчийн ажлуудаас сонирхохыг хүсвэл түүний инстаграм хуудсаар зочлоорой. 


09

Lewisink

Lewisink-ийн математик, геометрийн дүрсүүдээс бүтсэн шивээсүүдийг ийм төрлийн бусад уран бүтээлчдийнхтэй харьцуулалтгүй. Учир нь түүний хар болон саарал бэхээр хийсэн бүтээлүүд 100 хувь цэгэн шивээсээр хийгддэг. Өөрийнх нь хэлснээр үргэлжилсэн зураасаар хийснээс цэгээр хийсэн шивээс өнгөө илүү хадгалдаг төдийгүй контраст өгөхөд их тохиромжтой байдаг аж.

Тэрбээр ихэнхдээ том хэмжээтэй шивээс хийдэг. Шивээс бүр ямар нэг гүнзгий утга учиртай байх бөгөөд Lewisink үйлчлүүлэгчдээ тэр утга учрыг нь бүрэн ойлгуулахгүйгээр хэзээ ч шивээс хийхгүй гэсэн ёс зүйг баримтлан ажилладаг юм.

“Illusion” сэтгүүлээс ажлуудыг нь хэд хэдэн удаа онцолж байсан энэ уран бүтээлч тухайн хүний биеийн онцлог, хэлбэрт хамгийн тохирсон геометрийн дүрс бүхий урлагийн бүтээлийг хийж өгдөг. Түүний инстаграм хуудсаас хийсэн ажлуудыг нь сонирхоорой.


08

Mr. K

Mr. K хэмээх энэ уран бүтээлч нэрээ нууцалж, царайгаа олон нийтэд гаргадаггүй. Тиймдээ ч олон хүний анхаарлыг татаж байдаг. Япон гаралтай Mr. K өмнө нь график дизайнер байсан бөгөөд ширээний ард бүтэн өдөржин суух дургүй гэдгээ ойлгон шивээсчин болсон гэдэг. Шивээсчин болохоосоо ч өмнө энэ урлагт дуртай байсан түүний бүтээлүүд гудамжны урлагаас сэдэвлэсэн байх ба хөнгөн чанарын мэт боловч маш гайхалтай байдаг.

Парсоны их сургуулийг төгссөн тэрбээр бараг 10 жилийн турш хувцасны дизайнераар ажилласан ба өөрийн гэсэн K47 брэндийг гаргасан байдаг. Тэрбээр Нью Йорк хотын Love Hate Social Club-д ажиллаж байгаад өдгөө алдарт Bang Bang студид Микро загварын мэргэжилтнээр ажилладаг аж. Түүний бүтээлүүдээс сонирхох бол энд дарна уу.


07

Rit Kit

Rit Kit нэрээр ажилладаг Украин уран бүтээлч бүсгүй өмнө нь олон улсын төвшинд төдийлөн танигдаагүй байхдаа Инстаграм хуудаснаа 4500 орчим дагагчтай байжээ. Түүний уран бүтээлийг “Illusion”сэтгүүл нийтэлж, жинхэнэ цэцэг, навчийг шивээс хийхдээ ашигладаг шинэлэг арга барилыг нь танилцуулснаар өдгөө 592 мянган дагагчтай болж, дэлхийн шилдэг шивээсчдийн эгнээнд багтсан юм. Тэрбээр байгалийн цэцэг, навчийг бэхэнд дүрж, үйлчлүүлэгчийн бие дээр наах ба үүний дараа бодит мэт цэцэгсийг шивдэг юм. Rit Kit-ээр шивээс хийлгэхээр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг юм.

Rit Kit-ийн урын санг энд дарж сонирхоорой. 


06

Stanislaw Wilczynski

СССР-ийн цахилгаан холбооны инженерүүдийн гэр бүлээс гаралтай Станислав эцэг эхээ даган компьютерийн программист болсон юм. Магадгүй энэ нь түүний юмыг харах өнцгийг өөрчилж, геометрийн зохиомжийг сонирхдог болгосон байх. “Эмх цэгц, энгийн байдал болон зохицол” гэсэн гурван үгээр түүний бүтээдэг минималист шивээсүүдийг дүрсэлж болох юм. Хамгийн анх Москва хотод үзэсгэлэн үзэж яваад Казимир Малевичийн “Хар дөрвөлжин” гэх бүтээлийг харангуутаа супрематизмд дурласан байдаг. Станиславд энэ нь төгс оюун ухааны бэлгэдэл мэт санагдсан гэнэ. Түүний уран бүтээлд мөн конструктвизм, абстракт экспрессионизм болон минимализмын чиг хандлагууд харагдахын хажуугаар техно хөгжим, Азийн соёлын сэдвүүд ч бий. Түүний уран бүтээлийг өөрийнх нь Дижиматизм хуудсаас үзэх боломжтой.



05

Mattia Mambo

2015 он хүртэл Япон стиль, уламжлалт хэв маягийн шивээс хийдэг байсан Мамбо 2016 оны төгсгөл гэхэд өөрийнхөө жинхэнэ өнгө төрхийг олж чадс­­­­ан юм. “Destrutturato” хэмээн нэрлэсэн шинэ дүр төрх нь тод бүдүүн хар зураасан хүрээ, гоёмсог өнгө будагтай хосолсон, хүүхэлдэйн киноны мэт төрхийг бүтээсэн байдаг. Тэрбээр уран бүтээлээ хийхдээ ямар нэг обьектыг сонгон авч, суурь элементүүдээр нь задлах ба дээр нь хар бэхээр давхарлан зурдаг. Мамбо аливаа бүтээлээ хийхдээ үйлчлүүлэгчийн биен дээр фаломастер ашиглан дүрсээ гаргадаг байна. 


04

Leo Gavaggio

Парисын шивээсчин, типографын мастер Уолтер “Лео Гаважжио” үйлчлүүлэгчиддээ тусгайлан загварчилсан монограм зохиож өгдөг. Түүний уран бүтээлүүд үйлчлүүлэгчийн хүссэн үг, ишлэл, нэр зэрэг байх хэдий ч хүн хараад шууд уншиж эсвэл ойлгохооргүй байдлаар гоёмсог зураас ашиглан тусгай эмблем болгосон байдаг. Өнгөрсөн жилээс Гаважжио бүтээлүүдээ уран зохиомжтой цэцэгсээр чимэглэн шинэлэг өнгө төрхийг бий болгосон юм. Түүний стиль үргэлж олны анхаарлын төвд байдаг ба түүний инстаграм хуудсаас илүү олон бүтээлийг сонирхох боломжтой.


03

Disinhibition

Австралийн Мельбурн хотноо байрлан ажилладаг шивээсчин Disinhibition хайхрамжгүй гэмээр шивээс хийдгээрээ алдартай. Disinhibition өөрийн бүтээлүүдээрээ “уламжлалт зүйлс болон хуучинсаг үзэл”- ийг ардаа орхиж, шинэчлэлийг өдөөхийг зорьдог юм. Нийгмийн зүгээс хүний бие махбод, царай зүс, гоо үзэсгэлэнд хэтэрхий нэг талын чиг хандлага, баригдмал стандартыг тулгадаг өнөө цагт симплистик стилийн эдгээр шивээс нь хийлгэсэн эзэндээ асар их утга учиртай зүйл болдог аж.

Барууны гоо сайхны хэм хэмжээ, баригдмал үзлийн эсрэг өөрийнхөө арга барилаар тэмцэж буй энэ уран бүтээлчийн бүтээлүүдэд Грек-Ромын классизмын үеийн суурь стандартуудыг албаар эвдэн, алдартай хөшөө дурсгалуудыг эвдэрхий, эсвэл нурж байгаа мэт болгох замаар загварын хувьд “төгс биш” болгосон байдаг. Disinhibition-ы бусад бүтээлүүдийг эндээс сонирхоорой.


02

Matteo Nangeroni

YouTube-ийн бичлэг үзэж байгаад шивээс хийхийг сурсан Маттео Нангерони нягтлан бодох бүртгэлээр суралцаж байсан юм. Тэрбээр 2014 оны 2 сард гэнэт ажлаа орхин мөрөөдлөө хөөхөөр шийдэн шивээсчин болсон байна. Анхны шивээсээ өөрийнхөө гуян дээр, дараагийн шивээсүүдийг найзуудынхаа бие дээр хийсэн түүнийг нэгэн шивээсийн студи ажилд авснаар Маттеогийн уран бүтээлийн гараа эхэлсэн юм. Өөрийгөө хөгжүүлсээр цэгэн шивээс, геометр, сюрреализм болон хар бэхний ажлуудыг өөртөө заасаар олон стилиэр ажиллах чадвартай болсон Маттео “Шивээс бол миний хувьд эрх чөлөө. Харин надад хүн өөрийнхөө арьсаа өгч байна гэдэг нэр төрийн хэрэг. Би ямар нэг уламжлалт арга барилд баригддаггүй. Олон стилийг холих нь миний хийх дуртай зүйл” гэж хэлдэг. Түүний Инстаграм 75 мянган дагагчтай.


01

Zihee

БНСУ-д ажилладаг Zihee гэх энэ бүсгүй жижигхэн, өнгөлөг, маш нарийвчлалтай шивээсүүд хийдэг. Олон өнгө ашиглах арга барил нь түүний гол онцлог бөгөөд давхар шивээсийн насыг нэмэгдүүлдэг аж. Шивээс бүр ямар нэг байдлаар гандаж, өнгөө алдаж байдаг бөгөөд үй олноороо зэрэгцэн орших зураасууд хамгийн эхэнд бүдгэрдэг. Иймээс контраст өндөртэй дүрсүүд оруулан ирж, гэрэл сүүдэр, обьектуудын заагийг тодотгож өгснөөр шивээс анхны загварын шинж чанараа илүү удаан хадгалдаг юм. Шивээс эдгэрсэний дараах гэрэл зургууд нь ч үүнийг баталдаг байна. Zihee шивээснийхээ зургуудыг инстаграмдаа тавихдаа ямар нэг фильтер, эффект ашигладаггүй ба энэ нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай шууд холбоотой юм. 



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ene sanaan l bolhoos bvgdiin hiine shde
+2
ямар гайхалтай юм
+8
Монголд ийм чадвартай, мэдрэмжтэй шивээсчин байхгүй дээ.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Suhdari
01Suhdari Ugtahbayar
5,000 оноо
Б.
02Б. Дөлгөөн
4,900 оноо
Tuguldur
03Tuguldur Batchuluun
2,100 оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд